Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цээл сумыг бүрхсэн лицензийн хэргийг анхан шатанд буцаалаа

Цээл сумыг бүрхсэн лицензийн хэргийг анхан шатанд буцаалаа Б.ЗАЯА

Төв аймгийн Цээл сумын иргэд нийслэл хотыг зорьж ирэн шүүхийн үүдэнд өчигдөр жагслаа. Тэд сумынхаа нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байгаа аж. Тус нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Еос” гэх компани 2008 онд хайгуулын гурван лиценз авчээ. 2008 оноос нутагт нь хайгуул явуулахаар зэхэж буйг нутгийн удирдлага, иргэдтэйгээ хамтран эсэргүүцсээр зургаан жил өнгөрчээ. Харин өнгөрсөн оны сүүлчээр тус компанийн төлөөлөл Цээл сумын Засаг дарга М.Ганбаттай уулзаж хайгуулын төлөвлөгөө батлуулах хүсэлтийг тавьжээ. Гэвч Засаг дарга зөвшөөрөөгүй учир компанийнхан үйл ажиллагаанд нь саад хийсэн хэмээн сум дундын шүүхэд ханджээ.

Нутгийн иргэд Цээл суманд ашигт матлмал хайх, олборлох ажиллагааг эсэргүүцэх учир нь олон шалтгаантай гэнэ. Тус нутаг бол аймагтаа улаанбуудай, төмс хүнсний ногооны тал хувийг хангадаг, Төв аймаг нь Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг юм. Тиймээс сумын 2500 гаруй иргэдийн амьдрал газар тариалангаас шууд хамааралтай. Үүнээс гадна Цээл суманд эртний үеийн түүх, дурсгалын өлгий нутаг. Бурхан багшийн хөрөг, Маанийн зургаан үсэг зэрэг сүг зураг, эртний булш бунхан хадгалаастай уулс байдаг юм байна. "Еос” компанийн гурван лиценз түүх дурсгалтай, газар тариалангийн бүсийг хамраад байгаа нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулах болжээ. Тусгай зөвшөөрөл сунгахад нутгийн иргэдийн зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай гэх хуулийн заалт байгаа ч Цээл сумынхнаас зөвшөөрөл аваагүй хэрнээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд гурван удаа сунгажээ. Ингэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байсныг аймгийн цагдаагийн байгууллага тогтоосон гэдгийг жагсагчид хэлж байв. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд болсон анхан шатны шүүхээс сумын Засаг дарга М.Ганбатыг хайгуулынх нь төлөвлөгөөг баталж өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан юм байна. Үүнийг эсэргүүцсэн нутгийн иргэд Захиргааны хэргийн давж заалдах шатны хандсанаар өчигдөр шүүх хурал болсон юм. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх компанийн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн баримтыг хэрэгт тусгаагүй шийдвэр гаргасан гэж үзжээ. Тиймээс анхан шатны шүүхээр хуурамч нотлох баримтыг авч дахин хэлэлцүүлэхээр болжээ.

"Өгөөж баян Цээлээ аваръя” ТББ-ын тэргүүн У.Дамбийсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-"Еос” компанийн гурван лиценз хэчнээн га талбайг хамарч байгаа юм бэ?

-4000 гаруй га талбай. 2500 гаруй хүний амь, амьдралаа залгуулдаг газар тариалангийн бүсийг тэр чигт нь, дээрээс эцэг, өвгөдийн маань нойрсож байгаа Лүн толгой, Номгон уулыг хөндөх гэж "Еос” компани хууль шүүхийн байгууллагаар далайлгаж төлөвлөгөөгөө батлуулахаар улайраад байна. Хэрэв тэд хайгуул хийх юм бол мал ажуй, газар тариалангийн бүс үндсээрээ мөхнө гэсэн үг.

-Лицензээ гурван удаа сунгуулсан гэж байна. Та бүхнээс санал авсан уу?

-Үгүй. Хамгийн гол нь энэ л байгаа юм. Тусгай зөвшөөрөл сунгахад нутгийн иргэд, удирдлагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр сунгуулах ёстой биз дээ. Биднээс нэг ч удаа санал аваагүй. Сумын Засаг даргаас ч аваагүй гэсэн. Гэтэл Ашигт малтмалын газраар гурван удаа сунгуулчихсан байгаа юм. Төрийн байгууллага ингэж ажиллаж болох уу гэв.

Давж заалдах шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж танилцуулсан С.Өлзийбаяраас дараах мэдээллийг авлаа. Тэрээр "Еос” компанийн гүйцэтгэх захирлын албатай хэрнээ нууцалдаг бололтой, албан тушаалаа хэлэхээс татгалзаж байсан юм.

-"Еос” компанийг хууль бус баримт бүрдүүлсэн гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би мэдэхгүй. 2014 оны дөрөвдүгээр сараас би ажиллаж эхэлсэн.

-Нутгийн иргэдийн тэмцэлд ямар байр суурьтай байна?

-Мэдээж тэдний тэмцэж байгаа нь зөв. Гэхдээ сумын Засаг даргаар хайгуулын биш байгаль орчин нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулах гэсэн юм. Түүнээс гадна иргэдийн хэлж байгаа түүх, соёлын дурсгалтай газрыг лицензтэй талбайгаасаа хасуулах гэсэн боловч Засаг дарга нь хасч өгөхгүй юм.

Эх сурвалж: Www.polit.mn

Цээл сумыг бүрхсэн лицензийн хэргийг анхан шатанд буцаалаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани