- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Геологичид зөвлөлдөж байна
Геологичид зөвлөлдөж байна
Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр "Монголын геологи хайгуул-2015” чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалтад тус салбарт ажилладаг 200 гаруй төлөөлөгч оролцож, салбарынхаа талаар хэлэлцэж байгаа юм.
Уул уурхайн сайд Р.Жигжид тус чуулга уулзалтад оролцох үеэрээ Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, геологи хайгуулын салбарыг түлхүү хөгжүүлж эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажилд 2015 онд 11.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар УИХ-аас баталсан нь өмнөх жилийнхээс 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж онцоллоо. Мөн тэрээр "Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл ажиллагааг эхлүүлээд байна. Ингэснээр Эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, салбарын ирээдүйн хөгжлийн суурийг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдэж байна. Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт орох орлогын тодорхой хувийг сум, орон нутагт нь шууд хуваарилах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулах зохицуулалтыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэснээр орон нутгаас эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд ирэх аливаа хүндрэлийг эрс бууруулах ач холбогдолтой. Газрын хэвлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, Үндэсний геологийн албыг байгуулах, геологийн мэдээллийн санг боловсронгуй болгох зэрэг ажлыг хэрэгжүүлэх болно” гэсэн юм.
Уул уурхайн яам нь өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багагүй ажлыг хийжээ. Тухайлбал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг УИХ-аар батлуулсан байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||