- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Да.Ганболд: Оюутолгой хангалттай зовлон учраас Тавантолгойн талаар ярьмааргүй байна
"Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, "Оюутолгой”-н Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.
-"Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдсан гэж сонслоо. Ямар асуудал хэлэлцсэн бэ?
-"Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ жил бүр өнгөрсөн
оныхоо ажлыг дүгнэн хэлэлцдэг. Бид өнгөрсөн долоо хоногт 2014 оны ажлын
тайлангаа хэлэлцэж, энэ оныхоо төсөв болон төлөвлөгөөгөө баталсан. Мөн
төрийн зарим зохих байгууллагуудад танилцуулах ёстой тайлан материалаа
нэгтгэж бэлтгэлээ.
Дэлхийн хэмжээний уурхай учраас өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг зарим асуудлаа ч энэ удаагийн хурлаар хэлэлцсэн. Хөрөнгө оруулагч талтай зөвшилцөөд далд уурхайн техник эдийн засгийн шинэчилсэн үндэслэл /ТЭЗҮ/-ийг Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан. ТЭЗҮ-ийг нэмэлт судалгаан дээр түшиглэж илүү нарийвчилсан байгаа.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, Оюутолгойн далд
уурхайн санхүүжилт саатсан нь эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн хэмээн
тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлүүлэх үү?
-Тийм гэж хэлэхэд хоёр талтай асуудал байна. Миний хувьд санал нийлэхгүй
нь их. Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалтад шаардлагатай
байсан эхний ээлжийн хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн. Одоо нэмж хөрөнгө
оруулалт хийх ямар ч шаардлага тэнд байхгүй. Ер нь бол далд уурхайн
санхүүжилт саатсан нь дараагийн шатны асуудал. Шавар зуурч, тоосго өрөөд
байшин барьдаг.
Түүнийг барихад л нэлээд хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй болдог, бусад үед багахан хэмжээний урсгал зардал гардаг. Амьдралын өртөг нь маш бага байдаг шүү дээ. Үүнийг урьдын хөрөнгө оруулалттай харьцуулан жиших ямар ч боломжгүй. Оюутолгой ч байшин барихтай ижил. Ил уурхайн хөрөнгө оруулалт нэг удаагийнх байсан. Түүнээс хөрөнгө оруулалт хэрэгтэй гээд барьж байгуулсан байшингаа нурааж, дахиад хөрөнгө зардаггүй.
Уурхайг барьж байгуулахын тулд эхний 3-4 жилд томоохон хөрөнгө оруулалт орсон. Үүний үр дүн ч Монголын эдийн засагт бодитой эерэг нөлөө үзүүлж чадсан. Нэгэнт эхний шатны хөрөнгө оруулалт дууссан болохоор хэмжээ аажмаар багасах нь тодорхой байсан. Үүнийг Монгол даяар янз бүрээр тайлбарладаг хүмүүс хаа сайгүй л байна. Гүний уурхайтай холбоотой асуудал л хүлээлт үүсгэж байгаа.
-Далд уурхайн санхүүжилт хэдийд шийдэгдэх бол?
-Нэмэлт хөрөнгө оруулалтыг шинээр татан оруулж ирэх нь хоёр дахь шатны
том түлхэц болно. Бидний хувьд гүний уурхайн санхүүжилт тун удахгүй
шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байгаа. Гүний уурхай хуваарь ёсоор 2016 онд
ашиглалтад орох учиртай. Далд уурхайгүйгээр Оюутолгой төсөл өөрөө эдийн
засгийн хувьд ач холбогдол багатай. Тийм учраас далд уурхайн санхүүжилт
орж ирэх нь цаг хугацааны асуудал.
-"Оюутолгой” компанийн хувьд 2014 он ямархуу жил байв?
-Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээс хойш тав хүрэхгүй жилийн
хугацаанд анхны нэг сая тонн зэсийн баяжмалаа экспортод гаргана гэдэг
өөрөө том үзүүлэлт. Нийт бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний хувьд Монгол
Улсын хамгийн том аж ахуйн нэгж болтлоо богино хугацаанд өргөжиж
тэллээ. Улсын хэмжээнд татвар төлөлтөөрөө хоёрдугаар байр эзлээд явж
байна.
Ажлын чанарын үзүүлэлтээр ярих юм бол Монгол Улсдаа бас л хамгийн тэргүүн эгнээнд байна. Оюутолгойн нөөц баялгийнх нь хувьд аваад үзвэл багахан хэсгийг агуулж буй ил уурхайн хэсэг л ажилд орсноор ийм амжилт, үр дүн гарч ирж байна. Яриа хэлэлцээр, дараа дараагийн шатанд үр дүнд хүрч, цаашдын ажлыг зөв сайн зохион байгуулж чадах юм бол, гүний уурхайн нөөц баялаг эргэлтэд орох үед одоогийн гаргасан амжилт улам гүнзгийрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
"Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) жил бүр өнгөрсөн оныхоо ажлын тайланг дүгнэн хэлэлцдэг. Энэ жишгийнхээ дагуу өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2014 оны ажлын тайлангаа хэлэлцэж, энэ оныхоо төсөв болон ажлын төлөвлөгөөгөө баталсан. Мөн төрийн зарим зохих байгууллагуудад танилцуулах ёстой тайлан материалаа нэгтгэж бэлтгэлээ. Дэлхийн хэмжээний уурхай учраас өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг зарим асуудлаа ч энэ удаагийн хурлаар авч хэлэлцсэн. Хөрөнгө оруулагч талтай зөвшилцөөд далд уурхайн шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэл
(ТЭЗҮ)-ийг Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа хүлээж аваад иргэдийн дунд
хөгжлийн замаа сонгох талаар санал асуулга явуулсан. Та аль сонголтыг нь
дэмжсэн бэ. Санал асуулгын эцсийн дүнг Та юу гэж хүлээж авав?
-Гар утсаар санал авна гэдэг тухайн үед хариулт өгөх боломжтой, гар
утастай хүмүүсийн л дүгнэлт. Том төслүүдээ урагш нь явуулъя гэж
байгаатай зөрөөд байх юм алга. Гэхдээ ямар ч том төсөл эдийн засгийн
эргэлтэд орж, улсаараа урагшилсан ч хэрэггүй зардал гэж байх ёсгүй.
Арвилан хэмнэлт ямар ч баян улсын өмнө байдаг зүйл. Дэлхийн улс орнуудад
эдийн засгийн хүндрэл, бэрхшээл хаа сайгүй байна.
Хамгийн том эдийн засагтай улсад хүртэл бидний зовлон бий. Тэд төсвөө танаж, хэрэггүй зардлуудаа хасаж эхэлсэн. Үр ашгаа нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа. Зөвхөн Монгол гэхээр байгалийн нөөц баялагтаа дулдуйдаж, том орд маань биднийг жаргаана гэсэн дохио гэж ерөөсөө үзэхгүй байна. Ямар ч байсан арвилан хэмнэж, үр ашиг, шаргуу эрчимтэй хөдөлмөр, үйлдвэрлэл чухал. Нөгөөтээгүүр бид олон жил үүцэлж байсан томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, хөгжлийнхөө хурдцыг нэмэгдүүлэх нь жам ёсны асуудал. Аль алийг нь бодоод л ажиллах хэрэгтэй.
-Эдийн засагт үүссэн одоогийн нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ?
-Бид одоо ажиллаж байгаагаасаа илүү сайн, үр дүнтэй, ажил хэрэгч,
бүтээлч ажиллах хэрэгтэй байна. Хөдөлмөрлөх учиртай. Хүн болгон өөрийн
ажлаа дор бүрнээ сайн гүйцэтгэж, хичээх л хэрэгтэй. Мөнгө төгрөг олох юм
бол шинээр ажлын байр бий болгоё. Монголдоо хийж чаддаг зүйлээ
нэмэгдүүлж, төдийлөн шаардлагатай бус, үр ашиг муутай зардлаа багасгая.
Өөрсдийн одоогийн боловсролоо нэмэгдүүлье. Аль ч улс орон чулуун
зэвсгийн үеэс хөгжихийн тулд юу хийдэг байсан түүнийг л хийдэг болъё.
Өндөр зардлаар хийдэг зүйлээ бага зардлаар бүтээе. Эвдэж сүйтгэхээ ч
багасгая. Эдийн засгийн хүндрэл нэг талаар бидэнд илүү их ажиллах
шаардлагатайг хэлж байна.
-"Таван толгой”- төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй
хэлэлцээр зогсонги байдалд шилжсэн. Таван толгой нь Оюутолгойн араас
орчих вий гэсэн болгоомжлол байна. Энэ тал дээр Та ямар байр суурьтай
байгаа вэ?
-Оюутолгой өөрөө хангалттай зовлон учраас өнөөдөр би Таван толгойн талаар нэг их зүйл ярьмааргүй байна.
-"Оюутолгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ саяхан
тодрууллаа. Зургаа дахь удаагийн ёслолын арга хэмжээ танд ямар сэтгэгдэл
төрүүлсэн бэ?
-"Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй. Зах зээлд
бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн цагаас хойш үндсэндээ жил гаруйхны хугацаа
өнгөрсөн байна. Хэдий ийм боловч том төслийн нөмөр нөөлөг эрс мэдэгдэж,
цөөн төрлийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ бус хэдэн арван мянгаар
хэмжигдэх бараа бүтээгдэхүүн дотоодоос авч байгааг тэмдэглэе.
Энэ жилийн онцлог гэвэл Монгол Улсын дотооддоо хийж чаддаг болсон олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн шинээр гарч ирж байна. Том хэмжээний төсөл хэрэгжих тусам улс оронд орж ирж байгаа орлого нь тодорхой бүс нутагт, тодорхой үйлдвэр аж ахуйн нэгж, компани дээр төвлөрч үр өгөөжөө өгдөг юм байна гэдэг нь илэрхий харагдаж байна. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг урьд жилүүдэд 100 хувь гаднаас авдаг байсан бол өнөөдөр түүний 20 хувийг монгол компаниуд шинээр үйлдвэрлэн нийлүүлж эхэлж байна.
Зарим бүтээгдэхүүнийг монгол компаниуд 100 хувь нийлүүлж эхэлсэн байх жишээтэй. Он жил улирах тусам Монголд үлдэх орлого, ажлын байр, туршлага цар хүрээгээ тэлэх нь мэдээж байна. Хэдхэн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн "Оюутолгой”-гоос хамаарсан ханган нийлүүлэлтийн сүлжээ бий боллоо. Оюутолгой мэтийн том төслүүд цаашид амжилттай хэрэгжиж, тэд хоорондоо янз бүрийн дэд бүтцээр холбогдохын хэрээр, бидний туршлага, мэдлэг зузаарах тусам Монгол Улс өндөр хөгжилтэй улс орны тоонд орох он цаг улам ойртож байна.
Б.Баяртогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||