"УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган ярихдаа, "Гуравдугаар улирлаас эхлээд Хойд Солонгос руу 20 мянган тонн нүүрс гаргахаар тохиролцоо хийлээ. Энэ нь манай төмөр замаар бол 50 вагоноос бүрдсэн дөрвөн галт тэрэг явна гэсэн үг. Эхний ээлжинд туршилтын журмаар гаргана.Түүнчлэн хэлэлцээрээс харахад Хятад руу хийх тээврийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулбал нэлээд өсөх төлөв ажиглагдаж байна. Мөн Хятадаас Монгол руу орж ирэх тээврийн хэмжээ мөн өнгөрсөн онтой харьцуулахад 600-800 мянган тонноор нэмэгдэх төлөвтэй. Энэ удаагийн зөвлөлгөөнөс нэлээн тодорхой боломжууд гарч ирж байна” гэв.
УБТЗ-ын зорчигч тээврээс гадна орон нутгийн тээврийн дийлэнх хувийг бүрдүүлж буй нүүрсний тээвэр алдагдалтай ажиллаж байгааг албаныхан тодотгож байсан. Тиймээс манай талаас аль болох дамжин өнгөрөх ачаагаа нэмэгдүүлж, тэндээс ашиг олох, алдагдлаа бууруулахад анхаарч байгаа юм.
Өнгөрсөн онд Вьетнамд болсон зөвлөлгөөнөөр тохирсон төлөвлөгөөг бараг биелүүлсэн хэмээн оролцогсод дүгнэж байв. Уг төлөвлөгөөнөөс биелээгүй нэг зүйл нь Монголоос Хятад руу гаргах экспортын тээврийн хэмжээ гэдгийг албаныхан онцолсон юм. Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн ханш унасантай холбоотой Монголоос Хятад руу гарах төмрийн хүдрийн хэмжээ багассан. Үүнээс болж экспортын тээвэр төдийлөн биелээгүй. Бусад тээврийн хэмжээний хувьд эерэг дүнтэй гарсан гэдгийг манай талын төлөөлөгчид мэдээллээ.
Б.Заяа