- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Байгаль орчинд учруулсан хохирлоо төлөхгүй зугтагч компаниудыг яах вэ?
-"Алтан дорнод Монгол”-оос Архангай аймаг дөрвөн тэрбум төгрөг нэхэмжилжээ-
Төр засаг 1990-ээд оны сүүлчээр "Алт” хөтөлбөр хэмээх байгаль орчинд халтай нэгэн ажил зохион байгуулснаар Монгол орны өнцөг булан бүрт хайгуул, ашиглалтын компаниуд байгуулагдаж, нинжа нар ч түмпэнгээ бариад алтны эрэлд мордсон. Энэ хөтөлбөрөөс ямар үр дүн гарч, улсын эдийн засаг хэрхэн сайжирсан нь тодорхойгүй. Харин энд тэндгүй ухсан нүх, хордсон хөрс, бохирдож, ширгэсэн гол мөрөнтэй хоцорсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
Уг нь цагдаа, мөрдөн байцаах байгууллагынхан Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлгийн Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг хэмээх зүйл заалтад хамаарах хэргүүдийг эрх хэмжээнийхээ хүрээнд шалгадаг ч прокурор, шүүхийн шатанд очоод дарагддаг нь нууц биш. 10-аад жилийн өмнө анх "Эрэл” групп, "Монгол газар” компанийн хууль зөрчсөн үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байсан ч прокурорын шатанд очоод хэрэгсэхгүй болоод л дууссан. 2009-2010 оны үед Орхон голыг бохирдуулсан хэргийг мөрдөн байцаах албаныхан дуулиан шуугиантай шалгаж эхэлсэн ч бас л прокурорын шатанд дарагдсан.
2011 оноос Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байдаг Улааны орд газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинь шинь” гэх компани үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг мөн л прокурорууд нэр бүхий есөн Хятадыг хариуцлагаас мултлахын тулд хэрэгсэхгүй болгож, дараа нь сэргээн шалгаж, хамгийн сүүлд өнгөрөгч өвөл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгочхоод байгаа. Уг нь энэ хэргийг зохих журмын дагуу шалгасан бол, прокурорууд хэн нэгэнд үйлчлээгүй бол экологид учруулсан хохирлыг нь төлүүлэх боломжтой байв.
Бид "Шинь шинь” компанитай холбоотой, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт хаан хор (мыщъяк)-оор бохирдуулчихаад байгаа асуудлыг эргэж дэлгэрэнгүй мэдээлэх болно. Өдгөө Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй "Баян Айраг эксплорэйшн” компанийн байгаль орчинд хохирол учруулж, натрийн цианидаар хөрс бохирдуулсан үйлдлийг прокурорууд яахыг харах л үлдлээ.
"Монгол газар”, "Алтан дорнод Монгол” зэрэг компани байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөхгүй, харин ч нөхөн сэргээлт нэрээр алт угаагч жижиг аж ахуйн нэгжүүдийг өөрсдийнхөө эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбайд оруулж дахин шар металл олборлуулсан.
Тус компаниудыг гадаад захирлуудыг нь хилээр гарахыг хориглохын сацуу хөрөнгө оруулагчдыг ч тайлбар өгөхийг мөрдөн байцаах байгууллага шаардсан сурагтай. Өдгөө шинжээчдийн дүгнэлт гарахыг нь мөрдөгчид хүлээж буй гэх юм билээ. Хэдий хэмжээний хөрс ямар учраас натрийн цианидаар бохирдуулсан, экологид ямар хэмжээний хохирол учирсан гэдгийг шинжээчид тогтооно. Үүний дагуу хохирол тооцож, дараа дараачийн шатанд шилжүүлэх аж. Энэ хэргийн үйл явцын талаар ч мөн уншигчдадаа эргэн хүргэнэ.
Мөрдөн байцаалтын явцад прокурорын байгууллага хэн нэгний ашиг сонирхлын үүднээс хэргийг хэрэгсэхгүй болгодог буруу жишиг тогтоогүй бол дээрх нэр дурдсан болон нэр нь гараагүй олон компани байгаль орчинд учруулсан хохирлоо төлөөд зогсохгүй нөхөн сэргээх үүрэг хүлээх ёстой баймаар. Гэтэл "Монгол газар”, "Алтан дорнод Монгол” зэрэг компани байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөхгүй, харин ч нөхөн сэргээлт нэрээр алт угаагч жижиг аж ахуйн нэгжүүдийг өөрсдийнхөө эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбайд оруулж дахин шар металл олборлуулсан.
"Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр улсад төлөх торгууль бусад татвар зэргээсээ бултаж, компаниа дампууруулж байгаа. Уг нь дээрх хоёр компани Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Орхон голын голдирол дагуу алтны шороон орд ашиглаж байхдаа 50 гаруй жижиг компанид лицензэт талбайгаа 40-180 сая төгрөгөөр үнэлэн өгч нөхөн сэргээлт нэрээр ухуулсныг мөрдөн байцаах байгууллага тогтоосон юм. Үүний улмаас экологид дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан аж. Нэгэнт тус компанид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрынхан байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал дөрвөн тэрбум 310 сая төгрөгийг "Алтан дорнод Монгол” компаниас иргэний журмаар нэхэмжилж байгаа аж.
Харин хариуцагч талынхан энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах хүсэлт тавиад байгаа гэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, тухайн компанид 20 жилийн хугацаанд дахин олгохгүй” гэсэн заалт бий.
Байгаль орчин бохирдуулж, нөхөн сэргээлт хийхгүй, Монгол Улсын хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаа гадаад, дотоодын компаниудын үйл ажиллагааг энэ зүйл заалтын дагуу зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрх холбогдох яаманд байгаа юм. Гэтэл хариуцсан сайд нь алба хаагчдаа халж солих л ажил хийж буйгаас биш, байгаль орчноо гэсэн сэтгэлээр ажилд хандаж байгаа явдал харагдахгүй л байна.
Г.Равжаа
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||