Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Яагаад “САЙН” уул уурхайн гэрээ “ENOUGH” биш вэ!

 Яагаад “САЙН” уул уурхайн гэрээ “ENOUGH” биш вэ!Хэт либерал үзэл төрийн оролцоог үгүйсгэдэг.  Хөгжиж байгаа оронд либерал үзлээ сайн ойлгоогүй улс төрч, судлаач, хуульчид либерал үзлийг мушгин тайлбарлаж, төрийн оролцоог дарангуйлал мэтээр тайлбарладаг.  Төрийн оролцоо гэдэг ойлголт албан хаагчийн үйлдэл гэхээсээ илүүтэйгээр төр түүний институтаас гаргаж буй хууль, дүрэм, шийдвэр юм.  Тиймээс төрийн оролцоог хязгаарлана гэдэг бол нийгмийн харилцааг зохицуулж байгаа хууль, дүрэм, шийдвэрийн оршихуйг хязгаарлана гэсэн үг юм.

Төрөөс баталж байгаа хууль, дүрмийн үгүйсгэл бол зэрлэг капитализм буюу хувь хүн өөрсдийнхөө хувийн эрх ашгийг хамгийн дээгүүр тавьж, хуулгүй, дүрэмгүй орчинд, хариуцлагаас гадуур амьдарч, бизнэс эрхэлнэ гэсэн үг л юм.

Харин 20 дугаар зуунд дээрх зэрлэг капиталист үзэл нь хэт хүнлэг бус байна гээд тодорхой хэмжээнд төрийн оролцоо байх нь зайлшгүй шаардлагатай гэж тогтсон.  Энэхүү үзэл баримтлалыг шинэ либерализм гэнэ.  Энэхүү үзлийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн, монополын эсрэг, байгаль орчны, гэр бүлийн, хөрөнгийн эрхийн тухай  гэх мэт мянга мянган хууль, дүрэм  батлагдан гарч төрийн оролцоог нийгмийн харилцаанд хүчирхэгжүүлж өгсөн.

Ялангуяа Европ болон АНУ-д 1970, 1980-аад онуудад төрөөс нийгмийн бүх салбарыг хамарсан эрх зүйн болон хуулийн тогтолцоог хүчтэй хөгжүүлж, өргөжүүлсөн нь нэг талаараа маш том ололт байсан ч нөгөө талаар зарим нэг шүүмжлэлийг дагуулах үндэслэл болсон.  Энэ шүүмжлэл бол "Үл Хуульчлах Хөдөлгөөн” юм.  Энэ хөдөлөгөөн нь 21-дүгээр зуун гарснаар хүчтэй яригдах болсон ч төдийлөн доривтой, бодитой өөрчлөлт болж хараахан биежээгүй бөгөөд цөөн тооны судлаач, улс төрчдийн дунд л яригдаж байгаа онолын маргаан юм.

Тиймээс либерал үзлийг, үл хуульчлах хөдөлгөөнтэй холиж Монголын хууль, эрх зүйн тогтолцоонд гэмтэл учируулж болохгүй.  Учир нь:  Нэгт, Монгол Улс нь Барууны орнууд, АНУ болон бусад өндөр хөгжсөн улсуудтай адил түвшинд хууль, эрх зүйн систем нь төдийлөн хүчтэй бүрэлдэн тогтоогүй байна.  Түүнчлэн "Үл Хуульчлах Хөдөлгөөн” нь зөвхөн онолын хийсвэрлэл болон зарим нэг улс төрчдийн төвшинд яригдаж буй маргаантай сэдэв төдийхөн зүйл тул өндөр ач холбогдол өгөн Монголын эрх зүйн тогтолцоо, хуулийн зохицууулалтанд халдаж болохгүй.  Хоёрт, шинэ Либерал үзэл нь өөрөө хуулийн тодорхой зохицуулалтыг хүлээн зөвшөөрдөг.  Өөрөөр хэлбэл төрийн оролцоог тодорхой хэмжээнд байх ёстойг хүлээн зөвшөөрдөг бөгөөд ямар хэмжээнд гэдгийг тухайн улсын хууль, эрх зүйн тогтолцооны хөгжил, хүрээ, чадамж тодорхойлж байдаг.  Тиймээс маш сайн хуульчлагдсан, зохицуулагдсан тэр орчинд либерал үзэл үндсэн утга, бүтцээрээ оршдог гэж ойлгож болно.

 

Харин Монгол улсын хууль эрх зүйн орчин, Европийн Холбоо, АНУ, Канад, Австрали, Япон зэрэг орнуудтай харицуулахад бүтэц, тогтолцоо, хамрах хүрээ, шийдвэр гаргах чадамжийн хувьд төдийлөн хүчирхэг болж чадаагүй байхад либерал үзлийг гуйвуулж төрийн оролцоог хязгаарлах тухай ярьж, үл хуульчлах хөдөлгөөн өрнүүлэх нь буруу юм.

Хууль, эрх зүйн тогтолцоо Монгол Улсад сул хөгжсөн байдаг учраас гадны өндөр хөгжсөн улсууд аливаа төрлийн эрх зүйн харилцаанд орохдоо гэрээнд их өндөр ач холбогдол өгдөг.  Бид ч энэхүү сул талаа ойлгон гэрээг сайн байгуулах гэж хамаг  хүч чармайлтаа зориулдаг.  Өндөр хөгжилтэй орнуудад гэрээгээр зохицуулагдах харилцаа нь өргөн хүрээг хамарсан шинжтэй байдаггүй ба ихэнхи асуудлаа дотоодын хууль, нэгдэн орсон гэрээ, хэлэлцээр, шүүхийн тайлбар, эрх зүйн тогтолцоонд итгэл үзүүлэн зохицуулсан хэлбэртэй байдаг.  Харин хөгжиж байгаа орнуудын хувьд гэрээгээр, үүсч болох бүхий л харилцааг зохицуулах гэж оролддог бөгөөд энэ нь төдийлөн амжилттай болдоггүй олон жишээг хэлж болно.

Яг л ийм шалтгаанаас үүдэж Засгийн Газар гадны аж ахуй нэгжтэй "САЙН” гэрээ байгуулах ял (үүрэг) хүлээдэг.  Энэ нь Засгийн Газрыг маргаан дагуулсан, хүндрэлтэй, зөрчилтэй асуудлын төвд авчирдаг.  Энэ бүх асуудлаас гарах гарц бол эрх зүйн шинэчлэл юм.  Иймээс дотоодын хууль эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, өрөгжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд төрийн хүчтэй оролцоо хэрэгтэй.

Энэхүү оролцоог ялангуяа уул уурхайн салбарын хүрээнд авч үзвэл төрөөс татвар ноогдуулах, рояалти болон тусгай зөвшөөрлийн хураамж авах эрх зүйн орчныг сайжруулахаас эхлэх хэрэгтэй.  Хамгийн гол татварын хувь хэмжээ маргаан дагуулсан асуудал болох талтай байна.

Нэг зүйл бол тодорхой юм.  Монгол Улсад л ганцхан нүүрс, зэс, алт байгаад өндөр хөгжилтэй гадны улсууд, үндэстэн дамжсан компаниуд биднийг сонирхоод байгаа зүйл огт байхгүй.  Харин хөгжиж байгаа бусад орнуудын адил Монгол Улсын хууль, улс төрийн тогтолцоо сул хөгжсөн болохоор энэхүү боломжийг бизнесийн ашиг, зорилгодоо ашиглахыг хүсдэг юм.  Тиймээс дунджаар 5-6 жил хүлээж, өч төчнөөн зөвшөөрөл авч, төрөл бүрийн төлбөр төлж, хэрэв гэрээгээр хүлээсэн үүрэг болон тухайн орны хуулийг зөрчвөл өндөр мөнгөн торгуул хүлээх орчинд бизнес эрхлэхийн оронд Монгол шиг хөгжиж буй орнуудад хийх нь ашигтай байдаг.

Энэхүү сонирхолыг Монгол Улс өөртөө ашигтай болгох үндсэн гарц бол татвар юм.Харин Монгол Улсын уул уурхайн гэрээтэй холбогдсон татвар, түүний хувь хэмжээ бидний сонирхолыг хэр шударгаар төлөөлж байна вэ?гэдэг бол хамгийн чухал асуудал юм.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон түүнд ноогдуулах татварын асуудлыг хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулсан байдаг.  Хөрөнгө Оруулалтын Тухай Хуулийн гол үзэл санаа бол тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах юм.

Харин татварын хувь хэмжээг татварын тухай хуульд заасны дагуу Засгийн Газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр тодорхойлохоор заасан байдаг.  Миний бодлоор гол асуудал энд байгаа.  Татварын хувь хэмжээг тогтоох эрхийг хөрөнгө оруулагчтай гэрээ хийж буй засгийн газар, түүний томилсон этгээдэд олгож байгаа нь, нэг талаар монгол төрийн хамгийн гол эрхийг нэг болон хэсэг бүлэг хүнд атгуулсан, авилгал хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн, нийгэмд хэт хардалтыг үүсгэсэн зохицуулалт болж байна.

Би татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг буруу, болохгүй гэж мугуйдлаагүй.  Хөгжиж байгаа орнуудад энэ төрлийн татварын хөнгөлөлт үзүүлэх байдал нь маш түгээмэл байдаг.  Харин ямар хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, түүнд хяналт тавих эрх, боломж нь Монгол Улсад маш бүрхэг байна.

Хөрөнгө оруулагчтай татварын хувь хэмжээг тогтоох эрхийг засгийн газраас томилогдсон эрх бүхий этгээдэд өгч байгаа энэхүү татварын хуулийн зохицуулалт нь Үндсэн Хууль зөрчсөн үйлдэл ч болох талтай.  Учир нь Үндсэн Хуулиар "Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийнонцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.  Үүнд, "албан татварын … үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлахаар” тусгайлан зааж өгчээ.  Хэрэв албан татварын үндсэн чиглэлийг тодорхойлох эрх нь УИХ-ын онцгой бүрэн эрх бол тогтворжуулах гэрээтэй холбогдон татварын хэмжээг тогтоох эрхийг Засгийн Газарт шилжүүлсэн үйлдэл нь Үндсэн Хуулийн  20 дугаар зүйлийн "… хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэдэг заалт, зарчмыг зөрчиж байна гэж үзэж болно.

Ер нь Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлээ гүйцэтгэх эрх мэдэлд шилжүүлэх тохиолдолд тодорхой үндсэн заавар, зөвлөмж, бодлого, дагалдах үйл ажиллагааны журмыг удирдлага болгохоор зохицуулсан байх шаардлагатай ба дээрх тохиолдолоос бусад нөхцөлд энэхүү эрх шилжүүлсэн үйлдэл нь Үндсэн Хууль зөрчих үндэслэл болдог практик дэлхий нийтэд байдаг.

Засгийн газар, түүнээс томилогдсон этгээд татварын хувь хэмжээг хөрөнгө оруулагч талтай тогтоож болно.  Харин миний хэлэх гол санаа бол чухам ямар хэмжээ, хүрээнд тохиролцож болох, тухайн эрх хэмжээг хуулиар зохицуулах, эсвэл УИХ-аас зөвлөмж баримт гаргах шаардлагатай юм.  Жишээ нь, татварын хөнгөлөлтийг 1-3 хувийн хооронд хөрөнгө оруулалтын цар хүрээ, үргэлжлэх хугацаатай харгалзан тогтоох эрхийг Монгол Улсыг төлөөлөн хөрөнгө оруулалтын гэрээ хийх этгээдэд олгох хэлбэрээр ч байж болно.  Энэ нь Монгол улсад хөрөнгө оруулалт хийж байгаа этгээд ямар хэмжээний хөнгөлөлт эдлэх, гэрээ хийж байгаа этгээд ямар эрх хэмжээний хүрээнд тохиролцох, УИХ хяналтаа тогтоох болон татварын найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх ба түүнчлэн нээлттэй, хяналттай тогтолцоог бий болгох үндэс болох юм.

Нэгэнт уул уурхай монголчуудын хувьд тэргүүлэх, чухал салбар болж байгаа бөгөөд үүнээс орж ирэх татварын орлого нь нийт монголчуудын шууд эрх ашиг.  Татварын хувийг тохиролцох хүрээ хэмжээг УИХ тодорхойлох, олон нийтэд нээлттэй болгох нь Монгол төрийн гол бодлого байх ёстой.  Харин хэр удаан бүрхэг, тодорхойгүй байлгах тусам уул уурхайг дагасан үл ойлголцол, хардалт сэрдэлт, авилгалын тухай айдас тасрахгүй.  

Төр хэтэрхий оролцож байна.  Жинхэнэ Ардчилсан, Либерал улсад төр жижиг, ухаалаг байдаг.  Тиймээс Монгол Төр жижиг, ухаалаг байх хэрэгтэй гэдэг бодлого бол алдаа.  Маш сайн хуулийн зохицуулалтай, тухайн хуулийг хэрэгжүүлэх хүчтэй эрх зүйт төр, институттэй орчинд либерал, ардчилсан төр оршино.  Харин бид либерал үзэл, ардчилалыг хутгаж ойлгосон "Дүр Үзүүлсэн” төртэй болоод байна.  Татвар бол төрийн, улсын оршихуй.  Уул уурхайгаас олох татварын орлого Монголчуудын өнөөдрийн амьдрал,  ирээдүйг тодорхойлж байна. Тиймээс татварын хувь хэмжээг хэсэг этгээдэд ямар ч хяналтгүй даатгаж байгаа зохицуулалт бол бодлогын алдаа.  Адам Смитийн "Үл Үзэгдэгч Гар” бол үл үзэгдэх гар, харин татвар бол бодит гар юм.

Д. Баяр 

Яагаад “САЙН” уул уурхайн гэрээ “ENOUGH” биш вэ!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани