- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Дөнгөлөгдсөн” ТАВАН ТОЛГОЙ
Таван толгойн хэлэлцээ гацсан шалтгаан тус компани Чалкотой хийсэн нууц гэрээнээс үүдэлтэй хэмээн ажлын хэсгээс мэдээлсэн. Уг гэрээ нь гуравдагч этгээдэд үзүүлэхгүй байх ёстой хэдий ч өдгөө ард түмэнд ил болгох хэрэгтэйг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлсэн юм. Энэ саналтай олон хүн нэгдэж буйг цахим ертөнцөөс харж болно.
Анх энэ төслийг хэрэгжүүлэхдээ алсын стратеги талаас нь үзсэн гэлцдэг. Гэвч баян хүнийг балаг тойрдоггүйн үлгэр Монголын ард түмнийг тойрсонгүй. Тухайн үедээ "Эрдэнэс-Таван толгой”-н зүгээс "Шинхуа” компанитай холбоотой ажиллах нь зүйтэй хэмээн албаныхан хэлж байв. Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа компанид үйл ажиллагааны зардал хэрэгтэй.
Тиймээс олборлосон нүүрсээ экспортод гаргаж эхэлсэн тул худалдан авагч талыг шахаж нүүрсээ ирээдүйд сар, улирлын графикаар нийлүүлнэ хэмээн гэрээ байгуулаад "Эрдэнэс-Таван толгой” мөнгө авч байж. Ер нь ийм их хэмжээний урьдчилгаа мөнгө авах үндсэн шалтгаан нь Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, Сангийн Яамны байнгын шахалтаар Хүний хөгжлийн санд компанийн зүгээс 338 тэрбум төгрөгийг 2011 онд багтааж төвлөрүүлэх хатуу даалгавартай байсантай холбоотой хэмээн Б.Энэбиш хэлсэн байна.
Тиймээс их хэмжээний мөнгө өгч чадах Хятадын төрийн өмчит "Чалко” компанитай гэрээ байгуулсан аж. Зүүн Цанхийн талбайд "Чалко”-той нүүрсний нийлүүлэлтийн гэрээтэй, харин Баруун Цанхид "Шинхуа”-тай бизнесийн аль нэг хэлбэрээр холбоотой ажиллах нь гэсэн төсөөлөл, төлөвлөгөө тухайн үед Б.Энэбиш захиралд төрж байснаа хэлсэн байдаг юм. Ямартай ч хүний хөгжил сангаар дамжуулан иргэн бүрт, сар бүр олгосон 21 мянган төгрөг томоос том тээг болчхов. 2010 оны эхний сараас эхлэн 70000, 50000 өгч эхэлсэн эх орны хишиг 21000 төгрөгөөр нэг жил гаруй үргэлжилсэн. Үүнийг тооцвол, ойролцоогоор нэг хүн 582 мянган төгрөгийг авсан байна.
"Чалко” компанитай 2011 онд байгуулсан гэрээний дагуу дунджаар долоо орчим жилийн хугацаанд нийлүүлэх нүүрсний нийт хэмжээ хамгийн ихдээ 30 саяас хэтрэхгүй байжээ. Харин гэрээ байгуулснаас хойш тав дэх жилдээ орсон байгаа юм. Сү.Батболдын Засгийн газрын үед Чалкогоос зээлсэн 350 сая ам.доллар үндсэндээ ямарваа нэг барьцаагүй, нүүрсээ олборлоод графикийн дагуу нийлүүлнэ гэсэн тохироотой байсныг эх сурвалж хэллээ.
Эхний ээлжид авсан 250 сая ам.долларын хүү жилийн тогтмол гурван хувь байсан аж. Мэдээж мөнгө зээлж байгаа талаас барьцаа хөрөнгө байнга нэхдэг байж. "Эрдэнэс-Таван толгой” компаниас Засгийн газрын баталгаа гаргуулахыг шаардах, эсвэл ордынхоо лицензийг барьцаалах, нэг бол компанийн хувьцааны хэсгийг барьцаалах шаардлага байнга тавьж байсныг тухайн үеийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Б.Энэбиш нэгэн ярилцлагадаа дурджээ.
Ямартай ч урагшлуулах хэрэгтэй хэмээн хөрөнгө оруулагчдын хийж байсан хэлэлцээ гацах нь тэр. 130 сая ам.долларын өрөөс гадна "Чалко”-той байгуулсан гэрээгээр өрөө төлж дуусах хүртэл зүүн Цанхиас олборлосон нүүрсээ 100 хувь нийлүүлэх тухай заалт бий. Мөн өрөө төлж дуусаад дахин таван жил олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлнэ. Тиймээс энэхүү гэрээ хэлэлцээнд том тээг болж буй. Ингээд бас дуусахгүй манай талаас өрөө төлөөд гэрээгээ цуцлах болбол Монгол Улсын Засгийн газар дор хаяж 50 сая ам.долларын төлбөрт унаж, Нью-Йоркийн арбитрын шүүхэд дуудагдах заалт ч тусгагдсан байна. Энэ мэтчилэн халаглаад ч барахгүй олон зүйл ар араасаа урган гарав. Барьцаанд буй "Таван толгой”-н хувь заяа нааштайгаар эргэх, үгүйг одоо ажиллаж буй ажлын хэсгийнхэн шийдэх нь. Тиймээс элдэв хардлага сэрдлэггүй цааш алхах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэдгийг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлж байлаа.
Таван толгойн ордод хөрөнгө оруулалт татах жүжгийн зохиолыг 2010 онд бичиж эхэлсэн. Гэвч тааруухан эхлэлтэй зохиолын төгсгөл муухан байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Элдэв нууц, далд төлөвлөгөө, гэрээ хэлэлцээрт дөнгөлүүлсээр хумхын тоос мэт замхрах вий гэх болгоомжлол ард түмний дунд байна.
Д.Оюунчимэг
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||