- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн гэрээг шинээр байгуулах боломж гарвал...
Хоёр дахь шатны бүтээн байгуулалт нь жил гаруй гацаад буй Оюутолгой төсөлтэй холбоотой ийм нэгэн асуултыг "Үндэстэн дамнасан компаниудын эрсдэлийн менежмент" нэртэй нэгэн эрдэм шинжилгээний бүтээл дээр сөхөж тавьжээ. "Рио Тинто" компанийн тусгай зөвлөх Хенри Стил, Милан дахь Бокконы их сургуулийн эрдэмтэн Стефано Гатти нарын хамтарсан энэхүү бүтээлд "Рио Тинто" компани болон Монголын Засгийн газрын хооронд үүссэн асуудалд дүн шинжилгээ хийж, 12.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэх Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах гэрээг дахин эхнээс хийх боломжтой байсан бол юуг өөрчлөх, өнөөдөр үүссэн асуудал ямар шалтгаантай болохыг олж тогтоохыг оролджээ.
Ингэхдээ Монголын Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалтын зээлийг төлж дуусах хүртэл буюу бараг 20 жилийн хугацаанд Оюутолгойгоос ногдол ашиг хүртэхгүй байхаар гэрээнд заасан нь талуудын хооронд маргаан үүсэх, улмаар төслийн хэрэгжилт хойшлох, дараагийн асуудлуудыг үүсгэх суурь шалтгаан болсон гэж үзсэн байна. Улмаар энэ нь Монголын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийг бараг л үнэ цэнгүй болгосон бөгөөд Монголын Засгийн газар энэ хувиа зарж, хариуд роялтийн хэмжээг өсгөх сонирхолтой байгаа ч "Рио Тинто" сонирхохгүй буйн шалтгааныг ч үүгээр тайлбарлаж болохоор байна гэжээ. Эцэст нь, энэхүү эрдэм шинжилгээний ажлаар хоёр гол зүйлийг чухалчилсан байна. Үүнд, хөрөнгө оруулалтын гэрээг анхнаасаа зөв хийх, мөн Засгийн газарт аль болох хурдан бэлэн мөнгө оруулахаар зохицуулахын чухлыг онцолсон байна. Эдгээрийг орхигдуулснаар үл ойлголцол үүсэх, төслийн хэрэгжилт хойшлох, үндсэрхэг үзэлтнүүдийг эсэргүүцэлтэй тулгарах эрсдэл өндөр болдог гэж дүгнэжээ.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах асуудлаар нааштай сураг хараахан дуулдаагүй байгаа ч ондоо багтаад шийднэ хэмээн УИХ-ын дарга З.Энхболд нэгэн ярилцлагадаа дурдсан байгаа. Талуудын аль альных нь хувьд цаг алдахгүй байх нь чухлыг хаа хаана онцолж байгаа, дотоод, гадаадын эдийн засаг, зах зээлд үүссэн нөхцөл байдлаас харсан ч ойлгомжтой байна. Эдийн засаг хүндэрсэн энэ үед гаднаас их бага гэлтгүй валютын урсгал орж ирэх нь Монголын Засгийн газарт чухал байгаа бол компанийн санхүүгийн гол хэсгийг бүрдүүлдэг төмрийн хүдрийн үнэ цэн тасралтгүй унаж буй энэ үед зэсийн салбараа хүчирхэгжүүлэх нь "Рио Тинто" компанийн хувьд гарцаагүй тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
Б.НАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Оюутолгойн гэрээг шинээр байгуулах боломж гарвал...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани