- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ЯПОНЫ "MITSUBISHI MATERIALS CORP" КОМПАНИ МОНГОЛООС ЗЭСИЙН БАЯЖМАЛ ABHA
Үндэсний статистикийн xopoo өнгөрсөн
онд манай улсын ДНБ 21.8 их наяд төгрөгт хүрсэн гэж мэдээлсэн. Тэгвэл
уул уурхайн салбар үүний 17.6 хувийг бүрдүүлжээ. Төсөвт энэ салбар 1.1
их наяд төгрөг төвлөрүүлсэн хэмээн Уул уурхайн яам тодотгосон. Энэ онд ч
дээрх хэмжээний мөнгийг төсөвт оруулах үүрэг хүлээгээд байна. Ашигт
малтмалын газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн сарын
байдлаар нийт нутаг дэвсгэрийн 10.6 сая га талбайд 2691 ашигт малтмалын
ашиглалтын болон хайгуулын лиценз олгожээ. Үүнээс 1.1 сая га нь уурхайн
эдэлбэр газар буюу ашиглалтын лицензэд ногдоно. Нийт лицензийн 1396 нь
ашиглалтын, 1295 нь хайгуулынх байна. Ашиглалтын лицензийг эрдэс
баялгийн төрлөөр нь авч үзвэл алт 34, нүүрс 17.7, жонш 11.6, барилгын
материал 21.4, төмөр 4.6, гянтболд хоёр, бусад 8.7 хувийг эзэлж байгаа
юм. Өнгөрсөн оны байдлаар ашиглалтын 330 лицензийн талбайд үйл
ажиллагаа явуулжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол нутагт ийм хэмжээний уурхай ажиллаж байна гэсэн
үг. Улсын хэмжээнд нүүрснээо бусад ашигт малтмал баяжуулах, боловсруулах
105 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй судалгаа Ашигт малтмалын газарт
бий. Гэхдээ үүнд алтны шороон ордын баяжуулах болон барилгын материалын
элс, хайрга, дайрганы үйлдвэрүүд ороогүй. Ингээд манай улсын экспортын
гол нэрийн эрдэс баял/ийн зарим статистикаас сонирхуулья. Эрдэс баялгийн
шинжээчид ашигт малтмалын үнэ энэ жил төдийлөн сэргэх-гүй, уналтын
шинжтэй байна хэмээн тодорхойлж буй юм.
Зэс
Манай улсад зэсийн 57 орд 1180 илрэл
бий. Тогтоогдсон нөөц нь 85.7 сая тонн. Харин зэсийн илэрлүүдэд 93.3 сая
тонн нөөцтэй гэсэн таамаг байдаг. Одоогоор Эрдэнэтийн овоо, Оюу толгойн
зэсийн ордоо ашиглаж эхлээд буй. Хэдийгээр ашигт малтмалын үнэ унасан ч
улсын экспортын зэсийн
баяжмалын зах зээлд нэгэн таатай үйл явдал өрнөж байна. Учир нь Японы
томоохон зэс үйлдвэрлэгч "Mitsubishi Materials Corp" компани Оюу
толгойгоос зэсийн баяжмал авах урт хугацааны гэрээ хийж буй талаар
"Bloomberg" мэдээлсэн билээ. Тухайлбал, эхний ээлжинд таван мянган тонн
зэсийн баяжмал авах гэрээ хэлцлээ хийсэн байна. Туршилт ч амжилттай
болж. Тус компани жилд нэг сая тонн зэсийн баяжмал хэрэглэдэг бөгөөд 70
хувийг нь Өмнөд Америкаас авдаг аж. Оюу толгойгоос зэсийн баяжмал
авахдаа ОХУ-ын Владивосток боомтод төмөр замаар хүргэж далайн тээврээр
татан авахаар төлөвлөжээ. "Mitsubishi Materials Corp" компани энэ замаар
бүтээгдэхүүнээ татан авахад 30 хоног зарцуулах тооцоо хийсэн. Харин
Өмнөд Америкаас авахад 304 хоног болдог гэнэ. Тэгэхээр түүхий эдийн зах
зээлээ тэлэх сонирхолтой манай улсын хувьд энэ нь таатай мэдээ юм.
Оюу
толгой орд ашиглалтад ороогүй байхад жилд 560 мянган тонн зэсийн
баяжмал экспортолж байв. Тэгвэл өнгөрсөн онд 1.4 сая тонн зэсийн баяжмал
худалдаалжээ. Энэ онд дээрх хэмжээний зэсийн баяжмал экспортолхоор
улсын төсөвт тусгасан. Гэвч зах зээлийн байдлыг харгалзан үзэж улсын
төсөвт тодотгол хийхдээ 1.2 сая тонн болгон бууруулан тооцож.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ам.долларын ханш чангарсан нь алт, зэс
болон бусад металлын үнэ буурахад нөлөөлж буйг дурдаж байгаа. Гэхдээ л
зэс улсын төсөвт чамгүй орлого оруулна хэмээн найдаж буй. Тухайлбал,
"Эрдэнэт" үйлдвэр 590 мянган тонн зэсийн баяжмал экспортолж 447 тэрбум
төгрөг төвлөрүүлэх тооцоо гарсан. Тэгвэл "Оюу толгой" ХХК-ийн зэсийн
баяжмалын экспорт 819 мянган тонн бөгөөд улсад 324 тэрбум төгрөгийн
татвар төлөх юм. Он гарснаас хойш 132.8 мянган тонн зэсийн баяжмал
экспортолсон дүн байна. Лондонгийн олон улсын металлын бирж дээр нэг
тонн цэвэр зэс өчигдрийн байдлаар 5800 ам.долларын үнэтэй байлаа.
Шинжээчдийн тооцоолж буйгаар зэсийн дундаж үнэ энэ онд 5700-6000 орчим
ам.доллар байх нь. Манай улсын экспортын энэ сард мөрдөж буй ашигт
малтмалын дундаж үнэд нэг тонн зэсийг 5700 ам.доллараар тооцжээ.
Алт
Монгол Улсын хэмжээнд нөөц нь батлагдсан алтны үндсэн орд 117,
шороон орд 664 бий. Эдгээр ордын нийт нөөц нь 2.7 мянган тонн. Мөн 1763
илрэл бүртгэгджээ. Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл өнгөрсөн онд 11.5
тонн алт олборлож, 10 тонныг нь экспортолжээ. Ингээд алтны экспорт 2.4
тонн буюу 31.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ он гарснаас хойш нэг тонн алт
экспортолсон үзүүлэлт гарав. Монголбанк өнгөрсөн оны эхний хагас жилд
4.1 тонн алт худалдан авсан байдаг. Үүнийг 2013 оныхтой харьцуулан үзвэл
66 орчим хувиар өссөн үзүүлэлт. Алт тушаалт ийнхүү нэмэгдсэн нь алтны
худалдааны ил тод байдлыг бий болгох үүднээс Ашигт малтмалын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үр дүн гэж тодорхойлсон. Өөрөер хэлбэл
алтаа төв банкинд тушаавал хамгийн бага татвар төлдөг болсонтой
холбоотой. Өнгөрсөн онд нэг унци алтны дундаж үнэ 1270 орчим ам.доллар
байсан. Тэгвэл энэ сард экспортод гарч буй нэг гр алтны үнийг 77.4
мянган төгрөг хэмээн тооцов. Нэг унци нь дунджаар 32 гр юм. Лондонгийн
металлын бирж дээр өчигдөр нэг унци алтны үнэ 1173 ам.доллар байлаа.
Төмөр
Одоогоор төмрийн 71 орд, 500 илрэл тогтоогоод байгаа. Нийт
баталгаажсан нөөц нь 1.6 тэрбум тонн. Цаашид нөөц өсөх бололцоо бий
гэдэг. Төмрийн хүдэр олборлохоор 23 компани өнгөрсөн онд Ашигт
малтмалын газарт төлөвлөгөө гарган өгчээ. Тэд нийт 9.3 сая тонн төмрийн
хүдэр олборлохоор төлөвлөгөөндөө "тусгасан. Гэвч уг металлын үнэ унасан
тул 6.3 сая тонн хүдэр болон баяжмал экспортолсон байна. Энэ онд ч уг
хэмжээнээс хэтрэхгүй байх магадлалтай. Одоогоор 343 мянган тонн төмрийн
хүдэр болон баяжмал худалдаалаад байгаа аж. Ашигт малтмалын газрын
мэдээллээс үзвэл 223 мянган га талбайд төмрийн хүдрийн ордын ашиглалтын
55 лиценз хүчин төгөлдөр бий. Дэлхийн хэмжээнд жилд 440 сая гаруй тонн
төмрийн хүдэр ашигладаг. Үүний 40 хувийг урд хөрш хэрэглэдэг аж. Цаашдаа
уг ашигт малтмалын хэрэглээ нэмэгдэх төлөвтэй юм. Гэсэн хэдий ч үнэ нь
одоогоор унаж байгаа. Хятадын зах зээл дээр нэг тонн төмрийн үнэ 58
ам.доллар байна. Өнгөрсөн онд манай улсын экспортолсон нэг тонн төмрийн
хүдрийн дундаж үнэ 62 ам.доллар хүрсэн. Энэ нь олон улсын биржийн үнээс
50 гаруй хувиар доогуур байсан ажээ.
Хайлуур жонш
Одоогоор 171 орд, 158 илрэл тогтоогджээ. Жоншны ордын тогтоогдсон
нийт нөөц 47.9 сая тонн. Нийт илрэл 33.4 сая тонн нөөцтэй гэсэн таамаг
бий. Уг ашипг малтмалыг олборлох 159 лиценз байна. Энэ оны нэгдүгээр
сарын байдлаар 18.2 мянган тонн жоншны хүдэр экспортолжээ. Гаалийн
ерөнхий газрын тооцоогоор өнгөрсөн жил 313 мянган тонныг экспортолж,
улсын төсөвт 470 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн аж. Жоншны экспорт
сүүлийн хоёр жилд буурсан. Учир нь үнэ хямдарсантай холбоотой. Экспортод
гарч буй жоншны баяжмал чанар, маркаас хамаарч янз бүрийн үнэтэй.
Тухайлбал, 97 хувийг агуулгатай баяжмал нэг тонн нь 300 ам.доллар байгаа
бол хамгийн бага буюу 75 хувийн агуулгатай нь 196 ам.доллар байна.
Нүүрс
Монгол орон нүүрсээр баялаг. Нүүрсний 15 сав газарт 173 тэрбум
тонн нөөцтэй. Энэ оны улсын төсөвт 19 сая тонн нүүрс экспортолхоор
төлөвлөсөн. Үүнээс "Эрдэнэс Таван толгой" компани зургаан сая тонныг
экспортолж улсын төсөвт 60 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэх тооцоо бий.
Манай улс өнгөрсөн сарын байдлаар 1.1 сая тонн нүүрс экспортолжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ирэх хоёр, гурван жилд нүүрсний зах зээл
сэргэхгүй хэмээж байгаа. Одоогоор манай улсад 160 компани нүүрсний ордын
244 ашиглалтын лиценз эзэмшиж буй. Үүнээс 53 ил уурхай ажиллаж байна.
Хэдийгээр ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ төдөөлөн сайнгүй
байгаа ч уул уурхайн салбарын улсын төсөвт оруулах орлого хэвийн хэмээн
мэдээлсэн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Ашигт малтмалын газар
улсын төсөвт 4.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнээс гадна Газрын тосны
газар 14.8 тэрбум төгрөг улсын төсөвт оруулав. Ингээд уул уурхайн
салбарын орлого 19.5 тэрбум төгрөг байна.
"Ардчилал"
ЯПОНЫ "MITSUBISHI MATERIALS CORP" КОМПАНИ МОНГОЛООС ЗЭСИЙН БАЯЖМАЛ ABHA
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани