- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын хуулийг уландаа гишгэж хүний амь насыг үл тоосон БОРОО ГОУЛД-ын булхай
КАНАДУУДЫН ХӨЛД "ГИШГҮҮЛСЭН” АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
Хөрөнгө оруулагчид дүрвэн, санхүүгийн чадвар султай нь үүдээ нэг мөсөн
түгжиж орхисны бурууг парламентаас баталсан цөөнгүй хуультай холбон
тайлбарладаг. Нөгөө талаар засаг гаднын хөрөнгө оруулагчдад хэт их найр
тавиагүйсэн бол хямралыг хялбархан гэтлэх байсан гэж үзэгсэд бий.
Юутай ч эрх баригчид хүнд нөхцөлөөс гарах гарц эрэлхийлж, зарим хуульд
салхи оруулаад байгаа. Гэсэн хэдий ч аж ахуйн нэгжүүд өнөө маргаашгүй
сэргэнэ гэх найдвар тун бага. Хүний, өөрийн бизнес эрхлэгчид ийм хатуу
сорилттой тулгарч байхад улстөрийн хүрээнд хууль бусаар нөлөөлж, Монгол
Улсын хуулийг уландаа гишгэн, Монголын алтыг хумсалж, хил давуулж байдаг
хөрөнгө оруулагч бий. Энэ бол Канадын хөрөнгө оруулалттай "Бороо гоулд”
компани.
Тус компани Улаанбаатарт үүд хаалгаа нээсэн цагаас УИХ, Засгийн газар,
төрийн байгууллагын албан тушаалтнуудад нөлөөлж, зөвхөн өөрт ашигтай
шийдвэр гаргуулж гаршсаныг гэрчлэх олон баримт бий. Арав гаруй жилийн
турш Сэлэнгэ аймгийн Мандал сумын Их даширын хөндийгөөс 40 тонн алт
олборлож, 2008 онд үндсэн ордын нөөцөө шавхсан тус компани мөн онд
хөрсөнд үлдсэн алтыг авахаар улайрч, энэ ордод цианит натри ашиглан,
нуруулдан уусгах технологи хэрэглэнэ гэдгээ мэдэгдэж байв.
Хаагдаж байгаа уурхайд химийн хорт бодис ашиглахыг санаархсан
канадуудын энэ мөрөөдлөөс тухайн үед мэргэжлийн байгууллагууд татгалзсан
байдаг. Гэвч хөрөнгө оруулагч компани Ашигт малтмалын тухай хуулийг
улайм цайм зөрчиж химийн хорт бодис ашиглах эрхийг олж авсан юм. Хуулийн
дагуу тус компани алтны үлдсэн нөөцийг улсад бүртгүүлж, үүний дараа
ашиглалтын өмнөх гэрээг байгуулах ёстой байв.
Гэвч тэд энэ нөөцийг бүртгүүлэлгүй, 2007 оны арванхоёрдугаар сард
ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлтээ Засгийн газарт өгсөн байдаг.
Тухайн үеийн эрх баригчид "Бороо гоулд”-ын гэрээг үзэглэж, хожим нь
сунгаж, дүгнэсэн юм. Тэд Засгийн газрыг "аргалж”, гэрээ байгуулж,
сунгуулж, дүгнүүлснийхээ дараа буюу 2008 оны наймдугаар сард нуруулдан
уусгах аргаар баяжуулж авах алтны нөөцөө улсад бүртгүүлсэн нь хуулийг үл
тоосонтой холбоотой.
Энэ бол тэднийг төрийн байгууллагын шийдвэрт нөлөөлж, хуулийг уландаа
гишгэж байдгийг харуулсан явдал. Түүгээр ч зогсохгүй тус компани
нуруулдан уусгах төслийнхөө Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг
батлуулах нь бүү хэл үйлдвэрийн техник, технологийг улсын комисс хүлээж
аваагүй байхад химийн хорт бодис ашиглан алт олборлох ажлаа эхлүүлсэн
түүхтэй. "Үндсэн ордод химийн хорт бодис хэрэглэн олборлолт хийх
туршлага битгий хэл үйл ажиллагаанд нь хяналт тавих мэргэжлийн боловсон
хүчин байхгүй. Стандарт, дүрэм журам ч үгүй. Ашигт малтмалын тухай хууль
зөвхөн лиценз олгоход зориулагдсанаас биш уул уурхайг нөхөн сэргээх,
хаах, нээх заалтаар дулимаг. Ийм үед нуруулдан уусгах аргаар олборлолт
явуулах нь эрсдэлтэй” гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг "Бороо
гоулд” компани юман чинээ бодоогүй. Тиймдээ ч зарим нэг эрх
мэдэлтнүүдийн лоббий, тусламжтайгаар хууль бусаар алт олборлох галт
тэргээ хөдөлгөсөн нь энэ.
Нуруулдан уусгах аргыг ашиглах үед алтны үлдэгдэл нөөцтэй талбайн
хөрсийг дахин хуулна. Хөрс хоёр дахь удаа хүчтэй эвдрэлд орж, давхар
химийн хороор хордох тул аюултай гэж үзсэн улсын байцаагчдын дүгнэлт
ийнхүү үнэ цэнээ алдахад төрийн албыг мөнгөний авдар гэж боддог албан
тушаалтнууд нөлөө үзүүлсэн байдаг. Ийнхүү канадууд тэдний тусламжтайгаар
Монголын хууль, төрийн байгууллагын шийдвэрийг давж гишгэсэн юм.
ХИМИЙН ХОР АШИГЛАСАН УУРХАЙ МОНГОЛ ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДЛОО
Тухайн үед химийн хортой бодис аюул дагуулна гэсэн хэл ам, зарга
заальхайн дунд хууль бусаар алт олборлох ажлаа эхлүүлсэн канадуудын
шунал өнгөрсөн зун монгол хүний амь насыг авч одлоо. Өнгөрсөн оны
долдугаар сарын 3-нд тус компанийн уурхайн ашиглалтын замд осол гарч,
хаягдлын далангийн мастер залуу амь насаа алдав.
Энэ өдрийн 19 цагт ээлж солигдох үед ажил хүлээж авсан талийгаач залуу
руу нуруулдан уусгалтын хүдэр ачих зориулалттай КАТ S110 эксковарторын
операторч ярьж "Эксковаторын нэг гэрэл шатсан, солих гэрэл байна уу” гэж
ярьсан байдаг. Угтаа бол уурхайн зүгээс олгож, ажлын байранд нь бэлэн
байх ёстой ламп тэдэнд байсангүй. Тиймээс далангийн мастер ажлаа
явуулахын тулд өөр нэг хүнээс ламп авахаар тохирч, уурхайн дотоод ажилд
хэрэглэдэг "Форд рейнжер” маркийн машинаар хаягдлын далан руу явж,
лампаа авч, цааш даланг тойрч үзлэг хийхээр хөдлөөд 12.8 метр өндрөөс
унаж осолдсон байна.
Энэ бол мөнөөх цианит натри ашиглан олборлолт явуулж буй талбай. "Бороо
гоулд” компани хоёр дахь удаагаа эвдрэлд орж байгаа талбайн хөдөлмөрийн
аюулгүй байдлыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг дүрэм журмын
дагуу хангаагүй байв. Ослын газар талийгаачийн унаж явсан машины баруун
урд дугуйны хий гарсан мөр тодоос тод үлдсэн төдийгүй далангийн машин
явдаг замд хамгаалалтын хөмсөг гэхээр юм байсангүй.
Ил уурхайд дагаж мөрддөг дүрэм журмын дагуу тавигдах хамгаалалтын
хөмсөг автомашины дугуйны талтай тэнцүү байх ёстой. Энэ хамгаалалт
байхгүйгээс дугуйны хий гарсан машин тогтож чадалгүй далан руу ниссэн
байж. Хачирхалтай нь "Бороо гоулд” компани энэ ослыг нууцлан, монгол
хүний алтан амь нас хохирсон хэргээс нэр цэвэр мултрах арга зам хайж
эхэлжээ. Уурхайд ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь үрэгдчихээд байхад
тэд ар гэрийнхэнд нь гурван цагийн дараа дуулгасан байна.
Талийгаач айлын ганц хүү учраас ар гэрийнхэн гомдолтой байгаа. Ийнхүү
уурхайн технологийн замд онц ноцтой осол гарч, хүний амь нас эрсдээд
байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумын мөрдөн байцаагч, прокурорууд хэргийг
жирийн авто ослын хэргээр зүйлчлэн шалгаж эхэлсэн юм. Осол гарснаас
хойш найман сарын нүүр үзэж байхад хэргийг хуулийн дагуу шалгах
ажиллагаа сунжирч, мэргэжлийн байгууллагууд бие биеэ үгүйсгэсэн таван
дүгнэлт гаргаад байна.
Тухайлбал анхны дүгнэлтийг гаргасан Сэлэнгийн Мэргэжлийн хяналтын
газрын байцаагчид "Осолдсон машиныг шалгах ямар ч боломжгүй” гэсэн бол
дараагийн шинжээчид "Машины эд ангийг шалгаж үзэхэд бүх зүйл хэвийн
байв” хэмээн өмнөх шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэсэн байх юм. Түүгээр ч
зогсохгүй Сэлэнгийн улсын байцаагчид "Бороо гоулд” компани нь
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзсэн байхад МХЕГ-ын
шинжээчид тус компанийг өмгөөлсөн байх жишээтэй.
Хавтаст хэрэгт уг машин нь тооромз муутай, баруун талаараа өрөөлддөг
байсныг гэрчлэх мэдүүлэг, баруун урд дугуйны хий гарсан баримт, фото
зураг бий. Гэсэн ч орон нутгийн мөрдөн байцаагч, прокурорууд хэргийг
гурван удаа хэрэгсэхгүй болгожээ. Хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгүүд
компанийн "но”-той үйл ажиллагааг гэрчилж, мэргэжлийн байгууллагууд
тэнэг хүн ч ялгааг нь олчих зөрүүтэй дүгнэлт үйлдсэн байхад мөрдөн
байцаагч, прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгов. Энэ хуйвалдааны ард
тус компани уурхайд гарсан ослоо нуун дарагдуулах ажиллагаа явагдсан
төдийгүй тэд энэ ажилдаа мэргэжлийн байгууллагын албан тушаалтнуудыг
татан оролцуулж хуурамч дүгнэлт гаргуулсныг гэрчилж байгаа юм.
"НО”-Г НЬ ИЛРҮҮЛСНИЙ ТӨЛӨӨ ДАРАМТАЛЖЭЭ
Энэ компани албан тушаалаа мөнгө олох хэрэгсэл болгон ашиглагчдын
тусламжтайгаар төрийн байгууллагын шийдвэрт нөлөөлсөн баримт ганц биш.
Энэ удаа төр, улсын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, "Бороо гоулд”
компанийн "но”-г илрүүлснийхээ төлөө дарамтад өртөж, ажлаас халагдсан,
хувийн хүсэлтээр ажлаа өгсөн баримтыг дэлгэе. Үйл явдал ингэж эхэлжээ.
Монголын төр 2009 онд жилийн өмнөөс хууль зөрчин, химийн хорт бодис
ашиглан олборлолт явуулсан "Бороо гоулд” компанийн асуудлыг хэрхэх,
улсын хэмжээнд анх удаа ашиглаж дууссан үндсэн ордыг цаашид яах ёстойг
шийдэх шаардлагатай тулгарсан юм. Энэ үед тус компани Засгийн газартай
тогтвортой байд лын гэрээ байгуулсан 198А тусгай зөвшөөрлийн талбай даа
бусад шороон ордын зөвшөөрлийг нэгтгэж Монголын төрийг хулхидсан нь
илэрчээ.
Тиймээс МХЕГ-ын байцаагчид Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн "Бороо гоулд” компанийн эзэмшдэг
198А, 238А тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаатай түдгэлзүүлэх
шийдвэр гаргасан юм. Энэ үеэр тус компанийн ажилчид цалингаа
нэмэгдүүлэхээр ажил хаялт зарлаж, иргэний хөдөлгөөнүүд "Бороо гоулд”- ыг
хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байв. Харин үндсэн ордын
үлдэгдэл алтанд шунасан канадууд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтай
заргалдаж байв.
Тус компанийг тойрсон халуун үйл явдал ийн ар араасаа өрнөсөн. Дуулиан
УИХ-д халдварлаж, УИХын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хороо энэ хэрэгт анхаарлаа хандуулж Ажлын хэсэг байгууллаа. Ажлын
хэсгийг МХЕГ мэдээллээр хангах үүрэг хүлээжээ. Ингээд тус газрын дарга
2009 оны зургадугаар сарын 5-нд 01/82 тоот удирдамж гарган "Бороо гоулд”
компанийн үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, тогтоомж, дүрэм, журам,
стандартад нийцдэг эсэхийг дахин шалгахаар болсон байдаг.
Энэ үеэр тус компанийнхан сурсан аргаараа УИХ-ын зарим нэг гишүүдтэй
сүжирч, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын
байнгын хорооны дарга нарын хаалгыг онголзуулж явсан гэдэг юм. Удалгүй
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит хуралдаандаа
МХЕГ-ын даргыг дууджээ. Эрхэм гишүүд Улсын ерөнхий байцаагчийг "Улс орны
эдийн засаг уналтад ороод байхад уурхайн үйл ажиллагааг зогсоолоо”
хэмээн загнаж, "Энэ уурхай орон нутгийн төсөвт сар бүр 2-3 тэрбум төгрөг
оруулдаг. Улс болон орон нутгийн төсөв улайж, нөхцөл байдал хэцүүдлээ”
хэмээн хатуу "донгодсон” аж.
Үүний хариуд МХЕГ-ын дарга "Үр дүн гарна, бага зэрэг хугацаа өгөөч” гэж
хэлээд гарсан тухай саяхан өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа
дурдсан байгаа. Тухайн үед энэ дарамтыг ганц МХЕГ-ын дарга асан
амсаагүй, шалгалт хийсэн байцаагчид ч өртсөн байх агаад таних, танихгүй
хүмүүс утасдаж, "Бороо гоулд” компанид хийсэн шалгалтын дүгнэлтийг тус
компанийн талд гаргахгүй бол амь насанд чинь цөвтэй” гэх зэргээр
дарамталж байсан аж.
Дарамтлагчдын дунд сайд, дарга нар төдийгүй Канад Улс дахь Монголын
Элчин сайдын яаманд ажиллаж асан хүн, ашигт малтмалын ченжүүд зэрэг
алдартай нөхөд оролцсон гэдэг. Юутай ч УИХ, Засгийн газрын гишүүд "Бороо
гоулд”- ыг хаацайлж, дарамт шахалт ирсэн ч МХЕГ-ын Ажлын хэсэг
шалгалтаа дуусгаж, тус компаниас олон "но” илрүүлжээ. Тухайлбал тусгай
зөвшөөрлийн талбайг тэглэх, хүчингүй болгох эрх Ашигт малтмалын тухай
хуульд байхгүй байтал тус компани найман талбайг хууль бусаар нэгтгэхийг
нь нэгтэж, заримыг нь дураараа хүчингүй болгосон байв.
КАНАДУУД 52.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛТ "ГОЛ ГАРГАВ”
Газрын хэвлийн болон Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчиж,
зоргоороо авирласан "Бороо гоулд” компани 2007 оны наймдугаар сарын 3-нд
Тогтвортой байдлын гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан байв. Мөн тус
компани 2008 оны эцэс гэхэд 40.040 кг алт олборлож 849.4 тэрбум
төгрөгийн борлуулалт хийсэн ч олсон ашгийнхаа өчүүхэн хувийг улсад өгсөн
нь илэрчээ.
Анх 1998 онд Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан энэ
компани эхний гурван жилд аж ахуйн нэгжийн албан татвараас 100 хувь,
дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөгдөж, импорт, экспортын гаалийн
татвараа тэглүүлж, дотоодод борлуулсан болон импортын барааны НӨАТыг 10
хувийг төлж байж. Хожим нь 2000 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр дээрх
хөнгөлөлтийг дахин эдлэхээр болж "шунасан”. Ийнхүү бүх татвараас бултсан
тус компани 2009 онд улсын төсөвт төлөх татвар, хураамжаа 1998 онд
үйлчилж байсан хэмжээгээр төлж, бусдаас хол давсан илүү эрх эдэлж байв.
Энэ үед улсын эдийн засаг хэцүүдэн, вальютын ханш өссөөр байсан.
Түүнчлэн 2004-2006 онд аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татвараас
чөлөөлөгдөөд 91 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон ч Монголын төр,
монголчуудад юу ч ногдсонгүй. Тус компани өөрийн нэр дээрх болон бусдаас
шилжүүлж авсан 20 орчим тусгай зөвшөөрлийн тайланг Ашигт малтмалын
газар, Эрдэс баялагийн зөвлөлд хоёр өөрөөр явуулсан баримт шалгалтын
үеэр олдсон байна.
Зөвхөн Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулсан нөөцийн үлдэгдлийг тооцоход
канадууд олборлосон алтаа монголчуудаас тас нуусан байв. Түүгээр ч
зогсохгүй дөрвөн ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан ч холбогдох
байгууллагуудад ямар ч мэдээ тайлан ирүүлээгүй аж. Тухайлбал, үндсэн
ордын С1-8 блокын нөөцөөс 1.25 тонн, Их даширын ордоос 824.8 кг, Нэргүй
хөндийн 288.85 кг, Ар хөндийн 70.8 кг алт олборлосон ч энэ тухай мэдээ
баримт хянаж, хураах ёстой төрийн байгууллагад очоогүй байв.
Тэд ийн хууль зөрчиж, Монголын алтыг хулгайлж байх хугацаанд буюу 2008
оны зургадугаар сараас 2009 оны дөрөвдүгээр сарыг дуустал 1222 кг алт
олборлосон аж. Тэдний улсын сангаас бултуулж, хулгайгаар борлуулсан
алтны үнэ тухайн үеийн ханшаар 52.5 тэрбум төгрөг болжээ. Шалгалтынхан
энэ мөнгийг улсад эргүүлэн төлөхийг тус компаниас шаардаж, акт тавьсан
байна.
Энэ бол "Бороо гоулд” компанийн өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтын
дагуу бодогдсон мөнгөн дүн. Хэрвээ албан ёсны баримт цаана нь нуугдаж
үлдсэн бол үүнээс ч илүүг нууж борлуулсан байхыг үгүйсгэх аргагүй гэж
байцаагчид үзсэн байдаг. Тус компанийн байгаль орчны нөлөөлөх байдлын
нарийвчилсан үнэлгээний тайланг сөхөж харвал 2009 онд 3.434 сая төгрөг,
нөхөн сэргээлтийн зардал 76.275 сая төгрөг зарцуулна хэмээн тусгасан
байж. Гэтэл Их даширын ордын байгаль хамгаалах зардалд ердөө 1.3 сая
төгрөг зарцуулсан баримт гарч ирсэн аж.
НОЁН УУЛЫН БУЛШИЙГ ТЭДНИЙ ХӨЛД ГИШГҮҮЛЭХ ҮҮ
Өдөр шөнө шиг зөрүүтэй эдгээр баримт тус компанийг нөхөн сэргээлтэд
өчүүхэн мөнгө зарцуулсныг гэрчилсэн төдийгүй Монголын төр, мэргэжлийн
байгууллагыг мэхэлж байсныг харуулах нь тэр. Мөн тус компани 2004-2009
онд нийт 586.7 га газар эвдрэлд оруулсан. Үүнийхээ 160 га талбайд
техникийн нөхөн сэргээлт хийсэн гэж тайлагнасан байж. Тэгвэл нөхөн
сэргээлт хүлээн авах орон нутгийн комисс ердөө 145 га талбайг хүлээн
авсан байв.
Ийнхүү хууль бус үйлдэл нь илчлэгдсэн хэдий ч "Бороо гоулд” компани
өнөөдрийг хүртэл улсад учруулсан хохирлоо төлсөнгүй. Хуулиар хүлээсэн
үүргээ биел үүлэх нь бүү хэл хуулийг уландаа гишгэх муу жишээ үзүүлж
яваа тус компани өнөөдөр Их даширын хөндий дэх алтыг "цөлмөж” дуусаад
Хүннүгийн язгууртны булш байрлах Ноён уулын ойролцоох Гацууртын орд руу
нүд унагаж байгаа. Канадууд Сэлэнгэ, Төв аймгийн зааг дахь энэ ордыг
ашиглахдаа Засгийн газартай мөн л Тогтвортой байдлын гэрээ байгуулах
санаархал өвөрлөж яваа.
Монголын төр, хууль ёсыг үл тоомсорлож, монгол хүний амь насыг үл
ойшоосон харийнханд эртний язгууртнууд нойрсож буй Ноён уулын булш бүтэн
үлдэх эсэх нь сонин биш. Алтанд шунасан канадууд түүхийн үнэт дурсгалыг
"тээрэмдчихээд” хожим нь "Бид яагаа ч үгүй, булш өөрөө бутарсан” хэмээн
хэлэх зүрхтэйг тэдний хууль бус үйлдлүүд харуулсан. Монголын хуулийг
хүндэтгэж, хүний амь насыг хайхарч байгаагүй хөрөнгө оруулагчдад дахин
найр тавьбал хулгайчийг өөгшүүлж байгаагаас ялгаагүй биз ээ.
Үргэлжлэл бий
Д.Отгонжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||