Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АРЕВА ба ураны эрэлт

АРЕВА ба ураны эрэлт

Манай улсад ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Францын "АРЕВА” группийг бид өнөөдөр андахгүй болсон. Тус групп зөвхөн манайд бус ураны нөөцтэй дэлхийн таван тивийн улсад үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. "АРЕВА”-г гадаад улс орнуудад үйл ажиллагаа явуулж, уран олборлон газар шороог тахалж, хордуулж байна гэх шүүмжлэл дагалддаг. Гэхдээ ураны олборлолт явуулж байгаа улс орнууд уг шүүмжлэлд эсрэг байр суурьтай ханддаг  юм билээ. Тухайлбал  Казахстан улс 2009 онд дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 28 хувь, 2010 онд 33 хувь, өнөөгийн байдлаар ойролцоогоор 38 хувийг  бүрдүүлж байгаагаараа дэлхийд тэргүүлэгч уран олборлогч орон болсон. Ураны уурхайн хүчин чадал болон тоо хэмжээг огцом өсгөснөөр энэхүү үр дүнд хүрсэн юм. Одоогийн байдлаар 14ураны уурхай Казахстанд ажиллаж байна.

Өнөөдөр Казахстан улс хэтдээ дан уран зарах бус түлш болгож худалдах зорилт тавин ажиллаж байна. 2016 он гэхэд Казахстан улс дэлхийн цөмийн түлшний зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа аж. Тус улсад АРЕВА, Казахстаны "Казатомпром”-ын хамтарсан "Катко” ураны уурхай үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай улсын хувьд уран, цөм гэдэг бидний үгийн санд барагтай л бол хэрэглэгдэж байгаагүй гэхэд болно. Засгийн газрын агентлаг байгуулагдан энэ сэдвээр ярьж эхэлсэн. Харин Дорноговь, Сүхбаатар аймагт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа "АРЕВА” группийн охин компани болох "Кожеговь” компани шинээр Зөөвч Овоо(газрын нэр нь Зүүвч Овоо), Дулаан Уул хэмээх хоёр ураны орд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас илрүүлж,мэдээлсэн.

Манайд ураны хайгуулын улмаас ургамал амьтан хордож, мал үхэж байна гэх мэдээлэл нэг хэсэг нийгмийгсэрдийлгэсэн. Үүнд  төр, засгаас ажлын хэсэг гаргаж, шалгалт явуулан малын эндэгдэл урантай холбоогүйг тогтоож, цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр  иргэний нийгмийнхний популизмд олон нийт цочирдохоо байж. Нөгөөтэйгүүр дэлхийн хөгжил хийн түлшний үйлдвэрлэл рүү чиглэж, уранаа олборлосон орнууд эрчимтэй хөгжиж байгаа нь олон нийтэд ураны талаар эерэг төсөөлөл нэгэнтээ бий болгожээ. Гэхдээ төр, засгаас ураны хайгуулын үед ч олборлолтын явцад ч хяналтаа сайн тавих хэрэгтэйг олон нийт анхааруулж байгаа.

"Цорын ганц зорилт-осолгүй байх”

2013 онд УИХ-ын гишүүн Г.Уянга, Я.Содбаатар, Н.Батцэрэг тэргүүтэй УИХ-ын гишүүд, Цөмийн Энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр, төрийн өмчит Мон-Атом ХХК-ний гүйцэтгэх захирал асан Ж.Билэгсайхан нарын зэрэг бусад төрийн өндөр албан тушаалтнууд 2013 онд Францын Бессин хот болон Парис дахь "АРЕВА” группийн үйл ажиллагаатай тус компанийн хүсэлтээр танилцаж байсан юм байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар тэргүүтэй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл манайд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа, дэлхийд тэргүүлэгч Францын "АРЕВА” группын үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчдийг Парисын төвд байрлах "АРЕВА” цамхагт тус группийн Уул уурхайн бизнес группийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэндэд ерөнхийлөгч Кристоф Нөньё хүлээн авч уулзан, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

"АРЕВА” групп цөмийн, болон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зорилготой, жилийн 9 тэрбум 240 сая еврогийн худалдааны нийт орлоготой ажээ.Цөмийн салбарт АРЕВА группураны хайгуул, олборлолт, баяжуулалт, цөмийн түлш үйлдвэрлэх, цөмийн реактор барих, цөмийн реакторын засвар үйлчилгээ, цөмийн түлшний дахин ашиглалт, нөхөн сэргээлт зэрэг бүх салбарт ажилладаг юм байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар Францын Засгийн газар "АРЕВА”-гийн нийт хувьцааны 86.52 хувийг шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа аж.

2014 оны байдлаар Канад, Казахстан, Нигер гэсэн гурван улсад "АРЕВА”-гийн оролцоотой дөрвөн уурхай ажиллаж байна. Францад 1947-2001 онд ураны олборлолт явагджээ. Уул уурхайн үйл ажиллагааг Францын Цөмийн Энергийн комисс, дараа ньАРЕВА-гийн өмнөх өвөг компани болох "Кожема”,түүнээс "АРЕВА” групп залгамжлан авчээ. Мөн хувийн хэвшлийнхэнураны уурхайн үйл ажиллагаа явуулж ирсэн байна. "АРЕВА”-гийн хариуцдаг 234 сайтаас 17 нь  хадгалах, 8 нь хуучин үйлдвэр, 12 нь бүс нутгийнх,  25 нь мужийнх байдаг аж.

Үйл ажиллагаандаа "Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, ил тод байдал” гэсэн гурван зарчмыг чухалчлан баримталдаг байна. Үүнийг зөвхөн "АРЕВА”-гийн төв оффисийнхон бус таван тив дэх 45 мянган ажилтан бүр мөрддөг. Аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны талаарх олон улсын хамгийн шилдэг стандартуудыг ажилдаа мөрдлөг болгосон хариуцлагатай уул уурхайн оролцогч гэдгээ тус компани мөн онцолж байлаа. 

Франц улс 50орчим жилийн өмнөөсураны үйлдвэрлэл явуулж эхэлжээ. 2013 оны сүүлчээр "АРЕВА”-гийн Уул уурхайн бизнес групп-т бүртгэгдсэн ажилчдын авсан цацрагийн шарлагын хамгийн өндөр тун нь 16 м3в-ээс бага байсан нь Францын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дүрэм журам, стандартад заагдсан шаардлага болох ажилчдын авч болох цацрагийн шарлагын тун жилийн 20 м3в-ээс бага байжээ. Олон улсын стандартаар нэг ажилтны авч болох цацрагийн шарлагын тун нь таван жилд дунджаар нийт100 м3в-ээс бага байх, гэхдээ жилд 50 м3в-ээс хэтэрч болохгүй гэж үздэг байна. Өмнө нь ажиллаж байсан ажиллагсад болон орон нутгийн иргэдийн эрүүл ахуйг байнга хянаж, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг аж. Мөн тус компани Хөдөлмөрийн  аюулгүй байдлын тухайд "Цорын ганц зорилт-осолгүй байх” гэсэн уриатай юм билээ. Осол гэхээр манайхны хувьд хүндээр тусгаж авдаг. Тухайлбал олон нийтийг хамарсан эсвэл хэн нэг хүний амь насанд нөлөөлсөн гэдэг ч юм уу. Тэгвэл "АРЕВА” группын хувьд аль нэг орны уурхайн талбайд ажилтан хурууны өндгөө гэмтээсэн л бол осолд бүртгэдэг дүрэмтэй аж.

"Атомын цахилгаан станцын түлшний хаягдлыг ураны олборлолт явуулж байгаа улс хариуцахгүй”

"АРЕВА”-гийн үйл ажиллагаатай танилцаж буй ИТХ-ын төлөөлөгчид "АРЕВА” групп гадаад улс оронд хөрөнгө оруулж байгаа компанийн хэдэн хувийг эзэмшдэг, ТЭЗҮ-ийг хэрхэн хийдэг, ураны олборлолт Ази тивд яагаад их явуулдаг, уранаас гаргасан хаягдлыг хэрхэн шийддэг, байгальд яаж нөлөөлөх, тухайн газар нутагт олборлолтоос гадна ямар үйл ажиллагаа явуулдаг зэргийн талаар асууж байлаа.

Тус группийнхан уул уурхайн үе шат бүртээ байгаль орчныг дээдэлдэг гэдгээ онцолж байна лээ. Тухайн газар нутагт ураны хайгуул, олборлолт эхлүүлэхдээ анхны төлөв байдлын судалгаа хийдэг байна. Ус, агаар, хөрс, амьтан ургамал гэх мэтээр ангилан байгаль орчны болон нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг гаргадаг аж. Талбайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гол чигийг тодорхойлон, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн судалгаа хийж, хяналт тавьдаг гэнэ. Олборлолт дууссаны дараа ч тухайн хэсгийн талбайг байнгын хяналтад авдаг байна. Уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн нөлөөллийг багасгах, унаган төрхөнд нь илүү ойртуулах үүднээс судалгаа болон бусад ажлыг үргэлжлүүлэн хийдэг ажээ.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих чиглэлээр ямар ажил хийснээ төлөөлөгчдөд мөн танилцуулж байлаа. Жишээ нь, "АРЕВА” групп Канад улсад Мөсөн талбайн болон Залуучуудын төвийн шинэчлэлийг санхүүжүүлсэнээр орон нутгийн иргэдийн аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх нөхцлийг бүрдүүлсэн байна. Нигерт Арлитийн орон нутгийн эдийн засгийг бичил зээлийн төсөл хэрэгжүүлэх замаар дэмжжээ. Намиб улсад Спизкопийн усан хангамж, зохицуулалтын системийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийсэн бол Габонд Мунанагийн нөхөн сэргээгдсэн нутаг дахь сургуульд тоног төхөөрөмж хандивлах, мэргэжлийн сургалтанд орон нутгийнхнийг сургах, газар тариалангийн төсөл зэрэгсанаачилгуудыг дэмжин ажилласан байна. Казахстан дахь АРЕВА, Казатомпромын хамтарсан "Катко”шар нунтгийн үйлдвэр нь Сузак дүүрэгт Шолаккорганы дунд сургууль болон Тасты тосгонд хүүхдийн цэцэрлэг байгуулах зэргээр ач холбогдолтой төслүүдийг дэмжин ажилладаг юм билээ.Харин манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш "АРЕВА” групп Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 баг, Зүүнбаян багт 2 жилийн хугацаатай Мал эрүүлжүүлэх төслийг санхүүжүүлж байгаа, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийг Хэвлийн хөндийн дурангийн мэс заслийн иж бүрэн аппараттай болгосон зэрэг нилээд хэдэн нийгмийн болон хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулжбайгаа юм байна.

Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээллээр бол жилд 60000 тонн ураны эрэлтийг хангахын тулд 2020 оноос шинэ ураны уурхайнууд шаардлагатай гэнэ. 2013 онд "АРЕВА” групп 9 тэрбум600 сая еврогийн үнэ бүхий 11 жилийн ажлынхаа урьдчилсан захиалга авчээ.

Дэлхий дээр 149 цөмийн реактор хаагдсанаас 54 нь Япон улсад байна. Үлдсэн 439 цөмийн реактор дэлхий дахинд ажиллаж байна. Дэлхийн зах зээлд эдүгээ ураны үнэ буурч байгаа. Харин Японд цөмийн цахилгаан станцууд ашиглалтад орсоны дараагаар хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа аж.

Харин "Түлшийг цөмийн реакторт 4-5 жил ашигладаг. Нийтдээ 96 хувийг нь дахин ашиглаж, 4 хувийн хаягдал гардаг гэнэ. Гэхдээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа атомын цахилгаан станцаас гарч буй цөмийн хаягдлыг ураны олборлолт явуулж байгаа улсхариуцдаггүй” хэмээн "АРЕВА”-гийн удирдлагууд мэдэгдэж байлаа. 

Хуучин ураны уурхайн талбай байдаг Бессин хот

Монголын төлөөлөгчид "АРЕВА”-гийнхан хуучин уурхайн орд газар байсан Францын баруун хэсэг дэхЛимузин мужийн Бессин хотоор айлчилж, өнөөдрийн хөгжил дэвшил, иргэдийн ахуй амьдралтай танилцуулсан юм.

Бессинд АРЕВА-гийн Геологийн төв лаборатори СЕПА байдаг ажээ. ЭндАРЕВА-гийн хайгуул, олборлолт хийж буй орон бүрээс ирсэн ураны хүдрийн дээжийг нарийвчлан шинжилдэг ажээ. Шинжилгээндээураны хүдрийг хатууруулж, ялтас болгон зүсч хүдрийн ширхгийг нарийвчлан судалж байна. Мөн газар дор уусган олборлох аргыг лабораторийн орчинд шилэн хоолойд туршиж, ураны шар нунтгийг гарган авч буйг эндээс харж болох аж. Мөн шар нунтгийг шингэн төлвөөс хатаах бүх процессийг өөр өөрийн онцлогтой, орцтой АРЕВА Уул уурхайн бизнес группын үйл ажиллагаагаа явуулдаг газар бүрийн ураны хүдрийн дээж дээр туршдаг байна. Энд АРЕВА-гийн охин компани болох Кожеговийн хайгуулын ажлын үеэр Дорноговь аймгийн нутгаас авсан дээжүүд үүн дотроо Дулаан Уул, Зүүвч Овоо хэмээх ураны ордтой газруудаас ирсэн дээжүүд жижиг хайрцагт кодлогдон тавьсан нь эгнүүлэн тавьсан ширээн дээгүүр байна. Үүнтэй зэрэгцэн Казахстан, Канад, Нигер зэрэг орны ураны хүдрийн дээжүүд мөн үзэгдэнэ.

АРЕВА-гийнхан мөн 60 жилийн цуглуулгатай Бессинд байрлахураны хайгуул, олборлолтын түүхчилсэнархиваа сонирхуулав. Энэ нь ураны салбарын хамгийн том архив гэнэ. Цаг үеэ дагаад цаасан материалуудаа цахим болгож байгаа гэнэ. Энд байгаль орчны судалгаа хийсэн анхны үеэс эхлээд бүх шат дамжлагын үеийг архивлан хадгалжээ. Нийт 4300 метр болох тавиурууд дээр геологи, уул уурхайн архивлагдсан материалууд байна. Мөн 200 мянган план зураг, газрын зураг, 66700 сансраас авсан зураг энд хадгалагдаж байна.Тиймээс ч манай ДулаанУул, ЗөөвчОвоо ураны ордтой холбоотой материал хэдийнэ архивлагджээ.

Энэ бүхэнтэй танилцсан Дорноговь аймгийн ИТХ, бизнес, төрийн бус байгууллагын төлөөлөгчид ч Францын "АРЕВА” группийн үйл ажиллагаатай ийнхүү танилцаж, иргэддээ тайлагнах аян замын  богц дүүрэн буцлаа.

АРЕВА ба ураны эрэлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани