- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ХАЙГУУЛЫН АЖИЛД 500 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАР ОРЖ ИРНЭ
ХАЙГУУЛЫН АЖИЛД 500 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАР ОРЖ ИРНЭ
Тэгвэл өнгөрсөн онд уул уурхайн салбар ямар байдалтай байсныг сонирхъё. Геологи судалгааны ажилд улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Үүнийг өмнөх жилүүтэй харьцуулбал улсын төсвөөс геологи хайгуулын ажилд зарцуулах мөнгө 2.7 тэрбум төгрөг буюу 38 хувиар өссөн билээ. Тухайлбал, 1:200 мянганы геологийн иж бүрдэл зураглал хийж байна. Уг зураглалыг ирэх онд хийж дуусгах төлөвлөгөө бий. Ингэснээр Монгол орны газар нутаг геологи хайгуулын дээрх зураглалаар бүрэн бүрхэгдэнэ. Нэг ёсондоо хаана ямар ашигт малтмалын илрэл, орд байгааг бүрэн илрүүлэн тэмдэглэх аж. Нөгөө талаар хувийн компаниудын гоелоги хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө жил бүр буурч ирсэн. Жишээ нь, 2013 онд хайгуулын өрөмдлөгийн ажилд зарцуулсан хөрөнгө 172 тэрбум төгрөг буюу 61 хувиар буурсан судалгаа гарсан. Учир нь хайгуулын лиценз олгохгүй байсантай холбоотой. Урд нь, авсан хайгуулын лицензүүдийн хугацаа дуусч ажлаа дүгнэж байсан билээ. Харин Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул энэ оноос хайгуулын лиценз шинээр олгож эхлээд байна.
Иймд энэ онд хувийн компаниудын хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Зарим мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар энэ онд хайгуулын ажилд 500 орчим сая ам.доллар орж ирэх бололцоо бий хэмээж буй юм> Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар Эрдэс баялгийн улсын нэгдсэн санд алтны үндсэн ордын нөөц 83, шороон ордынх 1.7 тонноор нэмэгджээ. Мөн төмрийн хүдрийн нөөц 13 мянган тонноор өсчээ.
Өнгөрсөн онд ашигт малтмалын үнэ унасан ч манай улсын экспортын гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн эдийн засагт дорвитой үүрэг гүйцэтгэж чадсан хэмээн салбарын мэргэжилтнүүд дүгнэж буй юм. Тухайлбал, ДНБ-ий 18.7 хувь нь уул уурхайн салбарт ногдож байна. Мөн төсвийн орлогын 21.9, экспортын орлогын 83 хувийг тус тус бүрдүүлэв. Ингээд өнгөрсөн онд олборлосон эрдэс бүтээгдэхүүнийг 2013 онтой харьцуулан үзвэл зэсийн баяжмал үйлдвэрлэл 277 мянган тонн буюу 34.5 хувиар өсчээ. Бас алт олборлолт 2.6 тонноор буюу 29.2 хувиар, газрын тосных 2.3 сая баррелиар буюу 44.4 хувиар тус тус нэмэгдсэн. Ингээд уул уурхайн салбар өнгөрсөн онд улсын төсөвт нэг их наяд 346 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын нөхөн сэргээлт нэмэгдэх хандлагатай болсон. Гэвч биологийн нөхөн сэргээлт хийх ажлыг эрчимжүүлэх шаардлага бий. Иймд хууль эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлага байгаа гэж уул уурхайн салбарынхан хэлдэг. Өнгөрсөн жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хайгуул, олборлолтод 24637.1 га талбай өртөж эвдрэлд оржээ. Үүнээс одоо уурхай ажиллаж буй 19895.1 га талбай байна. Нийт эвдэрсэн талбайн 10263.1 га-д нь техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 6781.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн судалгаа гарчээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||