- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрх баригчид аа, дампуурсан Аревад Монголын ураныг ухахыг зөвшөөрөх үү?
ФРАНЦЫН ЦӨМИЙН САЛБАР УНАЛТАД ОРСOНЫГ МӨНГӨНИЙ ГАЧААЛД ОРСОН АРЕВА ИЛЧЛЭВ
2015-02-26. Блуумберг.
Олон арван жилийн туршид Францын эдийн засгийн амжилтын үндэс суурь гэгдсэн цөмийн салбар хямд төсөр эрчим хүчээр аж үйлдвэрүүдийг хангаж, шилдэг технологийн экспортыг тэтгэж, цалин үнэлэмж сайтай хэдэн арван мянган ажлын байрыг шинээр бий болгосон. Гэтэл өнөөдөр байдал орвонгоороо өөрчлөгдөж, цөмийн салбар нь улс орны хөгжилд саад учруулж, хойш нь татсан ачаа болж хувирчээ.
Electricite de France (Францын Эрчим Хүчний компани) буюу EDF нь манай гаригийн цөмийн эрчим хүчний хамгийн том оператор компани. Тус компаний тoоцооноос үзвэл Францын элэгдэж хуучирсан 58 реакторыг аюулгүй ажиллуулахaд ирэх 10 жилийн хугацаанд $63 тэрбум доллар шаардагдаx ажээ.
Цаашилбал, цөмийн эрин зууны экспортын худалдааны манлайлагч гэгддэг Францын Арева компанийн Финляндад цөмийн реактор барьж ашиглалтанд оруулах төсөл нь бүтэлгүйтэж, Африкийн ураны ордуудад хийсэн хөрөнгө оруулалт нь олон тэрбумын алдагдалд оруулсан учир Арева компанид төрийн bailout дэмжлэг буюу яаралтай "амь тариа” шаардлагатай болжээ.
"Францын цөмийн салбар нь менежмэнтийн буруу арга барил, техникийн бэрхшээл болон Фукушимагийн ослын дараа дэлхийн зах зээлд гарсан өөрчлөлт зэргээс болж өрсөлдөх чадвараа алдсан. Түүнчлэн Арева компанийн туссан энэ санхүүгийн "өвчин” цөмийн салбарынханд нийтэд нь халдварлах аюултай” гэж Аlphavalue SAS хөрөнгийн үнэлгээний компанийн аналист Хуан Камило Родригез ярьжээ.
Франц улс эрчим хүчнийхээ дөрөвний гурвыг цөмийн эрчим хүчээр хангадаг тул дэлхийн бусад орнуудаас илүүтэйгээр цөмийн эрчим хүчнээс хараат юм. Тиймээс ч Францын төрөөс EDF, Арева болон цөмийн судалгааны CEA компаниудын хувьцааг эзэмшиж, хянадаг. [Францын төр Арева компанийн 87 хувийг эзэмшдэг– Орч.] Францад хүн амын ажилгүйдэл урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрч, сүүлийн 3 жилд эдийн засаг бараг өсөөгүй, Франц улсын төсвийн алдагдал Европын Холбооноос тогтоосон тоo хэмжээнээс хэтэрсэн гэх мэт эдийн засгийн хямралаас үүдсэн хүндрэлүүд цөмийн салбарыг санхүүжүүлэх асууудлыг улам нэрмэж байна.
Өнгөрсөн Даваа гаригт Арева компанийн удирдлага мэдэгдэл хийж 2014 онд 4.9 тэрбум евро буюу 5.5 тэрбум долларын алдагдал хүлээсэн нь тус компанийн нийт хувьцааны зах зээлийн үнэлгээнээс давсан гэдгийг зарлаж хөрөнгө оруулагчдаа цочирдуулсан байна.Түүний дараа Францын эрчим хүчний сайд Сеголен Роял Аревагийн байдал "нэн хүнд байна” гэж мэдэгджээ.
Японы цөмийн осол
Арева компани Credit Suisse Group AG, JPMorgan Chase Co., Citigroup Inc., Rothschild & Cie. зэрэг зөвлөх компаниудыг хөлсөлж бүтцийн өөрчлөлт хийлгэх захиалга өгсөн тухай Фpанцын "Challenges” сэтгүүлд бичжээ. Мөн түүнчлэн төрийн эзэмшлийн хувьцааг хариуцдаг агентлагаас Erik Maris of Messier Maris & Associes гэдэг компанийг давхар хөлсөлжээ.
Чухамдаа бол Японд Фукушимагийн ослын үед АЦС-ын цөмийн түлш хайлж, дэлхийн цөмийн салбарт хүнд цохилт болсон тэр үеэс эхлэн Арева компанийн үйлс нь хазайж, аз нь харьжээ. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхэлснээр цөмийн реракторуудад засвар үйлчилгээ хийж, цөмийн түлш ханган нийлүүлдэг Арева компанийн үнэлгээ 75 хувиар буурсан байна.
Өнгөрсөн оны 11 сард Арева компани өөрийн хүлээсэн санхүүгийн үүргийг биелүүлэх чадваргүй болж, улмаар олон улсын "Стандард энд Пүүрс” агентлагаас Аревагийн зээлжих чансааг нь JUNK хэмээх доод түвшинд хүртэл бууруулжээ. Арева компаниас алдагдалд орсон шалтганаа тайлбарлахдаа Финляндын арал дээр барьж буй цөмийн реакторын барилгын ажил удааширсан, Японы АЦС-уудыг дахин ажиллуулах ажил хойшлогдсон, цөмийн тоног төхөөрөмжийн экспортын захиалга буурсан гэж тайлбарлаж байна.
Фукушимагийн ослын өмнө Францын цөмийн салбарынхан "цөмийн эрчим хүчний сэргэн мандалтын үе ирлээ” хэмээн зарлаж байсан. Тухайн үед EDF-ийн захирал байсан Пьер Гадоникс гэгч эрхэм Францын бахархал болсон даралттай усаар ажилладаг EPR загварын цөмийн реакторыг бусад улс орнуудад "самар шиг зарна” гэж зөгнөж байжээ.
Төсвөөс хэтэрсэн нь
Фукушимагийн ослын дараа Итали, Швейцар зэрэг олон орнууд шинээр цөмийн реактор байгуулах төлөвлөгөөнөөсөө татгалаж, Арева болон EDF компаниудын экспортын зах зээлээ өргөжүүлэх төлөвлөгөө нурав. Герман улс бүх цөмийн реакторуудаа унтраах шийдвэр гаргав.
Түүнчлэн Францын Норманди бүс нутагт ганц ч EPR загварын цөмийн реактор байгуулж чадаагүй төдийгүй Финлянд, Хятадад шинэ АЦС байгуулах төслүүдийн хугацаа удааширч, төсөв нь хэтэрчээ.
Францын Эрчим хүчний сайд Аревагийн ганц аврал нь EDF, CEA зэрэг компаниудтай улам дотно ажиллах явдал гэж тэмдэглэж байв. Ингэж нягт хамтран ажилласнаар цөмийн салбар зардлаа бууруулж, EDF компанийн харьцангүй хүчирхэг байдалд түшиглэн Ареваг сэргэх боломжтой гэж үзэж байгаа аж. Гэвч ингэснээр Арева компанид тулгамдсан асуудлууд улам газар авч тархана гэж болгоомжлох хүмүүс ч бас байна.
"Арева компанид тулгараад байгаа хүндрэлүүд нь EDF компани болон Францын цөмийн салбарынханд эерэгээр нөлөөлөхгүй нь ойлгомжтой,” гэж Garnier & Co.-ний төлөөлөгч Брайан ярилцлагандаа дурьджээ.
‘Санхүүгийн тэнцвэр’
Арева компанитай санхүүгийн гүйлгээ хийх нь Европын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч, Францын төсөвт хамгийн их ашиг оруулагч EDF компанийг эрсдэлд оруулнагэж Голдман Сакс компаниас энэ долоо хоногт сэрэмжлүүлжээ.
EDF компани санхүүгийн тэнцвэртэй байдлаа хадгалахын тулд асар олон хүндрэлтэй тэмцэж байна гэж тус компанийн захирал Жан-Бернард Лью өнгөрсөн 2-р сарын эхээр мэдэгдсэн. Гэвч EDF компани энэ талаар нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
EDF компани хувьцаа эзэмшигчиддээ ногдох дивидент ашгийг нь төлөхийн тулд нэмж зээл авч байгаа бөгөөд цөмийн реакторын засвар үйлчилгээний өртөг зардал нь улам бүр нэмэгдэж байгаа ажээ. Нөгөө талаас Францын төрөөс аж үйлдвэр болон өрхийн хэрэглээний цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг аль болох нэмэхгүй байх бодлого баримталж байна.
EDF компани нь өөрийн хамгийн том ханган нийлүүлэгч Арева компанитай өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа томоохон зөрчилдөж байжээ.
Өнгөрөгч оны 7 сард EDF компаниас Францын баруун өмнөд хэсэгт орших Бордо хотын ойролцоох цөмийн реакторуудын нэгийг нь зогсоож, элэгдэж хуучирсан гурван ч уурын тогоог солих шийдвэр гаргажээ. Арева компани өөрийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг хэдхэн сард багтаан угсарч суурилуулах төлөвлөгөөтэй байв. Гэвч Арева компаниас аюулгүй байдлын шаардлагатай баталгааг бүрдүүлж өгөөгүйн улмаас тэдний ажилд хориг тавьсан тухайгаа Францын цөмийн салбарын зохицуулагч агентлаг цахим сайтдаа мэдээлжээ.
Норманди бүс нутагт цөмийн реактор барих ажил удааширсан нь
Энэ бүгдийн улмаас Бордо хотын реактор 2015 оны дунд хүртэл эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй болж, EDF компани хойшилсон хоног тутамд 1 сая еврогийн алдагдал хүлээж байгаа ажээ.
Мөн түүнчлэн тус 2 компани хамтран Францад нэгэн чухал төсөл эхлүүлсэн нь бас л хүндрэл дагуулжээ. Өнгөрсөн 11 сард EDF ба Арева компаниас хамтарсан мэдэгдэл гаргаж, Норманди бүс нутагт барьж буй EPR цөмийн реакторыг хүлээлгэж өгөх хугацаа 2017 он хүртэл хойшилсон тухай мэдэгдсэн байна. Энэ нь цөмийн реактор байгуулах нийт хугацаа 10 жил болно гэсэн үг. юм. Тус реакторыг байгуулахаар анхлан төсөвлөсөн төсөв нь 2 дахин хэтэрч, төлөвлөсөн хугацанаас 5 жил хоцорч буйн дийлэнх бурууг EDF компани Аревад тохож, Арева тоног төхөөрөмж нийлүүлэхдээ байнга хоцордогоос болсон хэмээн тайлбарлаж байгаа ажээ.
"Цөмийн салбар гэдэг чухал боловч маш эмзэг нарийн салбар,” гэж Францын эрчим хүч түгээгч GDF Suez компанийн тэргүүн, СЕО Жерар Местраллет хэлсэн байна. Тус компани нь Бельгийн цөмийн реакторуудыг хариуцаж ажиллуулдаг ба Турк улсад жижиг реактор байгуулахаар Ареватай хамтран ажиллаж байгаа гэнэ.
"АНУ болон Европын Холбооны улсуудад эрчим хүчний үнэ улам бүр хямдарч байхад Францын EPR загварын реакторууд нь хэт нүсэр, үнэ өртөг нь өндөр байна,” гэж тэрбээр ярив.
Цөмийн "Банкир”
2010 онд Местраллет Францын Пенли хотод EPR загварын цөмийн реакторыг EDF компанитай хамтран барих төслөөс татгалзсан байдаг. Тухайн үед тэрбээр шийдвэрээ тайлбарлахдаа "цөмийн банкирын” дүрд тоглохыг хүсээгүй гэжээ.
Арева компанийн ирээдүй бүрхэг болсон энэ өдрүүдэд Францын Сенатад тус улсын цөмийн эрчим хүчнээс хэт хараат байдлыг өөрчлөх тухай удаан хугацааны туршид хойшлогдсон хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль тогтоогчид цөмийн реакторуудыг хаах шийдвэр гаргах эсэх нь Арева болон EDF компаниудын цаашдын хувь заяаг тодорхойлох юм.
Гэвч хууль тогтоомжинд хэрхэн зааснаас үл хамааран Франц улсын хувьд цөмийн эрчим хүч чухал сэдэв хэвээр байсаар байх болно. Францын цөмийн реакторууд нь 1970-1980-аад онуудад баригдсан тул элэгдэн хуучирч байгаа. Тиймээс Францын засгийн газар бэлэн мөнгөний гачаалд ороод буй өнөө үед улам асар их дарамт үүсгээд буй цөмийн салбарыг цаашид хэрхэхийг шийдэх цаг иржээ.
"Цөмийн салбартай холбоотой шийдвэр гаргахад эдийн засгийн гэхээсээ улс төрийн бүлэглэлүүд илүү нөлөөлж байна, гэвч дунд ба уурт хугацааны дараа өнөөдөр хийсэн сонголтууд нь тус хоёр бүлэглэлийг аль алиныг нь сүйрэлд хүргэж болзошгүй,” гэж Alphavalue компанийн шинжээч Родригез анхааруулав.
Э. Амарлин
Эх сурвалж: "golomt.org"
Э.Амарлингийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог golomt.org-аас уншина уу?
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||