- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Авто худалдааны төвийн газрын үнэ 39 саяас 260 сая хүрэв.
Авто худалдааны төвийн газрын үнэ 39 саяас 260 сая хүрэв.
-ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ НИЙТ 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГ -
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тодорхой байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарласан. Энэхүү худалдааг Нийслэлийн Төр захиргааны "Хангарьд” ордны 14 давхарын хурлын зааланд 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулав. Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу зохион байгуулжээ.
Өмнө нь 2011 онд нэг байршилд газрын эрхийн дуудлага худалдаа явуулж байсан. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд ийм ажил огт хийгээгүй аж. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 8:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэд битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авч, бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаасан байна.
Дуудлага худалдаа эхлэхээс өмнө битүүмжилсэн хайрцгийг албан ёсоор задалж, оролцогчдын саналыг тоолсон. Иргэд, аж ахуйн нэгжүүд нийт 12 байршилд 66 санал ирүүлжээ. Нийт 66 саналыг байршил тус бүрээр нь ангилан ялгасны дараа дуудлага худалдааг эхлүүлсэн юм.
Энэ удаагийн дуудлага худалдаа нь нийслэлийн төсвийг бүрдүүлэх зорилготой анхны дуудлага худалдаа гэдгээрээ бусдаас онцлог болжээ. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг нийслэлийн төсөвт зарцуулах юм байна. Цаашид газрын дуудлдага худалдааг ил тод, нээлттэй зохион байгуулж байхаар төлөвлөж буй аж. Ингэснээр нийслэлийн төсөв, улсын төсвийг бүрдүүлэхэд хялбар болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэллээ.
Нийт 12 байршил бүхий газар нь зам харилцаа, дэд бүтцэд холбогдсон бөгөөд 9 га газрыг хамарч байгаа. Дуудлага худалдааны анхны үнэ нийтдээ нэг тэрбум 79 сая 985 мянга 94 төгрөг болж байгаа аж. Энэ удаагийн дуудлага худалдаанд ажиглагч, зохион байгуулагч зэрэг 100 орчим хүн оролцжээ. Оролцогч бүр 1000 төгрөгөөр тасалбар авсан байна.
-ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ҮНЭ 39-260 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨСӨВ-
Эхний байршлын дуудлага худалдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Авто худалдааны цогцолбор” байгуулах газрын "Бүс 1-А” барилга 15-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га талбай газрын эрх байв. Анхны үнэ нь 39 сая 126 мянга 874 төгрөг байсан. Энэхүү байршлын төлөө 15 оролцогч өрсөлдөж, иргэн Ш.Эрдэнэбат 260 сая төгрөгөөр худалдан авав. Дараа нь хоёрдугаар байршил дээр нийт 11 оролцогч өрсөлдсөн. Тус газрын дуудлага худалдааны анхны үнэ 39 сая 126 мянга 874 төгрөг байсан бөгөөд эцсийн байдлаар иргэн Ш.Эрдэнэбат 530 сая төгрөгийн үнэ хэлж, тус газрыг авав. Энэ мэтээр нийт 12 байршил тус бүрээр дуудлага худалдааг ил тод, нээлттэйгээр явуулсан.
Ажиглагчид дуудлага худалдаа олон нийтэд ил тод, шударга явагдсан гэж үзэж буйгаа хуваалцав. Гэвч дуудлага худалдаанд оролцсон зарим иргэд багагүй будилаантай болсон хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Гадаад орнуудад авто худалдааны төвүүд хотынхоо захад байдагчлан иргэд нийслэлийн хөгжил, автозамын түгжрэлийг бууруулах үүднээс эдгээр байршлуудыг илүүтэй сонирхож байгаагаа мэдэгдсэн юм.
Дуудлага худалдаанд ялсан аж ахуйн нэгж, хувь хүн газрын эрх худалдан авсан төлбөр, бусад баримт материалаа энэ сарын 15-ны дотор бүрдүүлэн өгөх ёстой. Хэрэв энэ хугацаанд амжиж өгөхгүй бол тухайн газрын эрхийг эргүүлэн улсын орлого болгох юм. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Авто худалдааны цогцолборын эхний ээлж ашиглалтад оржээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||