- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Даваасамбуу: Ашиглалтын явцад хаалтын менежментийн бодлого чухал
Дэлхийн зах зээл дэх зэсийн дундаж үнэ өнгөрсөн оны байдлаар 6900-7000 ам.доллар байсан билээ. Энэ нь ихэнх уул уурхайн компаниудад ашигтай ажиллах, таатай нөхцлийг бүрдүүлж чадаагүй хэмээн тус салбарынхан үзэж байгаа. Харин эдийн засгийн тогтворгүй нөхцөлд "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 125 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан байна.
Тэднэг жилийн хугацаанд хэмнэлтийн бодлогыг шинээр хэрэгжүүлсэн гэнэ. "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага нэг жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнгийн тайлангийн хурлаа өнгөрсөн баасан гаригт хамт олон болон хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хийсэн юм.Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуутай ярилцлаа.
-"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн одоогийнүйл ажиллагаа, хүчин чадал ямартөвшинд байгаа вэ?
-Өнгөрсөн онд бид 26 сая тонн хүдэр боловсруулж, 119 мянган тонн зэс, 1700 тонн молибден үйлдвэрлэлээ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг жилээс жилд нэмэх бодлого барин ажиллаж байна. Анх үйлдвэр ашиглалтад ороход нэг орчим хувийн агуулгатай зэсийн хүдрийг баяжуулж эхэлсэн байдаг. Тухайн үед 16 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан. "Эрдэнэтийн овоо” орд далайн төвшнөөс дээш 1606 метр байсан бол өнөөдөр 1265 метрийн төвшинд хүрч гүнзгийрчээ. Цаашид уурхай 900 метрийн гүнд хүрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, гүн рүүгээ доошлох тусам зэсийн агуулга багасана гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 0.51 хувийн агуулгатай зэс молибдений хүдрийг баяжуулж байна. Ил уурхай хүрээгээ тэлж 550 мянган тонн баяжмал, 114 мянган тонн зэсийг үйлдвэрлэх хэмжээгээ барихын тулд хүчин чадлаа нэмэх талаар анхаарч байна. Ойрын 2-3 жилийн хугацаанд 36 сая тонн хүдэр боловсруулах ажлын хүрээнд өргөтгөлийн ажлуудыг гүйцэтгэж байгаа.
-1978 онд хамтарсан "Эрдэнэт” үйлдвэр байгуулагдахад 35-40 жилийн нөөцтэй гэж байсан. Эрдэнэтийнуурхайн нөөц одоогийн хүчин чадлаараа ажиллахад хэдэн жилийн дараа дуусах вэ?
-"Эрдэнэт” үйлдвэр 35 жил ажиллах хугацаанд ордын зэсийн захын агуулгыг 0.4 хувиар тооцож явсан. Цаашид 0.15 хувь болно гэж тооцоолж байгаа. Бидний судалснаар жилд 36 сая тонн хүдэр боловсруулахад 42 жил ажиллах хүдрийн нөөц бий.
-Үйлдвэрийн районы орчимд нэлээд хэдэн ордын илрэл байдаг. Энэ орд илрэлүүдэд хайгуул хийжашиглалтад, бэлтгэгдсэн нөөц хэр зэрэг байгаа бол?
-"Эрдэнэтийн овоо” ордын баруун хойд хэсгийн уурхайн хүдрийг олборлох, боловсруулах геологи технологийн иж бүрэн зураглал хийнэ. Ингэснээр гурван жилийн хугацаанд уурхайн гүйцээх хайгуулыг хийж дуусгана. Мөн ирэх онд төвийн хэсгийн гүйцээх хайгуулын ажлыг үргэлжлүүлэх бөгөөд цаашид энэ ажлын үр дүнд хүдрийн нөөц хоёр дахин өсөх төлөвтэй байгаа юм. Баруун хойд, төвийн хэсгийг хамт олборлох бөгөөд нэгдсэн уурхайн насжилт нь зэсийн захын агуулга 0.15 хувьтай байхад 42 жил ажиллах боломжтой. Харин зэсийн захын агуулга 0.25 хувь бол 37 жил байх болно. Үүний зэрэгцээ ойр орчимд буй орд илрэлүүдийг ч судалж байна. Тухайлбал, Шандын ордыг нээсэн. Зэсийн агуулга нь 0.4 хувьтай байгаа. Цаашид энэ ордыг ашиглах төлөвлөгөө бий.
-Исэлдсэн хүдэр буюу оюу, номин зэрэг эрдсээс зэс ялгаж авах технологи танайд бий юу?
-Одоогийн байдлаар энэ технологиор ажиллаж байгаа үйлдвэр нь "Эрдмин” ХХК юм. Мөн "Ачит ихт” компани ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна. Хэрэв энэ жилдээ багтаан үйлдвэрийнхээ бутлах хэсгийг ашиглалтад оруулбал хэдэн жилийн дараа исэлдсэн хүдрээс 15 мянган тонн катодын зэс гаргах боломжтой гэсэн тооцоо, судалгааг гаргасан. Тиймээс "Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн төлөв өөдрөг харагдаж байна гэж хэлж болно.
-Танай үйлдвэрийг шахааны бизнесийн гол эзэн нь болсон байгууллага гэсэн шүүмжлэл үеийн үедяригдсаар ирсэн. Үйлдвэр үнэхээр ийм орчин, нөхцөл бүрдүүлээд байна уу?
-"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон өмнөх жилүүдийг бодвол шинэ бодлого баримтлахыг хичээж ажилласан гэдгийг хэлмээр байна. Нэг жилийн хугацаанд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлсэн. Юуны өмнө худалдан авалтыг ил тод болгосон. Ингэснээр шахааны бизнес үгүй болж байгаа нь олзуурхууштай. Мөн агуулахын үлдэгдлийг ч багасгалаа. Агуулахад хадгалагдаж байсан бүтээгдэхүүний хэмжээг 30 тэрбум төгрөгөөр бууруулсан. Эцэст нь гадаад руу гарч буй мөнгөний урсгалыг дотоодын үйлдвэр рүү чиглүүлж байна. Өөрөөр хэлбэл, импортоор өндөр үнээр авдаг байсан бүтээгдэхүүний үнийг бууруулах, үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авснаас гадагшаа урсах валютын урсгалыг тодорхой хэмжээгээр багасгаж чадсан. Тухайлбал, Белаз машины нэг ширхэг дугуйг 50 мянган ам.доллараар авдаг байсныг 28 мянгаар авдаг болсон нь том хэмнэлт. Мөн өнгөрсөн онд валютын гадагш урсах урсгалыг бууруулж импортыг орлох бүтээгдэхүүнд 27.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин энэ онд 40.3 тэрбум төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байна. Манай үйлдвэр ган бөөрөнцөг цувих цехтэй. Ган бөөрөнцөгийг дотооддоо үйлдвэрлэснээр гадагшаа гарах 18 сая ам.долларын урсгалыг хааж байна. Импортыг орлох бүтээгдэхүүний дотор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс авч буй ган бөөрөнцөгийн бэлдэц дийлэнх хувийг нь эзэлдэг.
-Одоогийн байдлаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хэдэн аж ахуйн нэгжтэй ажиллаж байна. Тэд ямартөрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?
-"Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өнгөрсөн оны байдлаар үндэсний үйлдвэрлэгч 19 аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан. Энэ ондоо үндэсний үйлдвэрлэгч болох Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, амны хаалт буюу маскны "Мөнхийн цагаан жим” компани болон түүхий резиний үйлдвэр зэрэг 30 аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллана.
-Хаалтын менежментийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн гэсэн. Энэ бодлогын талаар товч танилцуулахгүйюу?
-Анх уурхай нээгдэж ашиглалтад ороход хаалт хөгжлийн менежмент гэдэг зүйл хамт байх ёстой байдаг. Олон улсын туршлагаас харахад уул уурхай хөгжсөн бүх оронд энэ бодлогыг хэрэгжүүлдэг. Газрын баялаг хэзээ нэгэн цагт шавхагдана. Тэр үед үйлдвэр дагаж хөгжсөн хот, суурин газар цаашид яаж оршин тогтнох асуудал хамт явдаг. Энэ асуудал үйлдвэрийн хэмжээнд орхигдсон байсан. Өөрөөр хэлбэл, газрын баялаг шавхагдах үед Орхон аймаг хаанаас санхүүжиж, яаж хөгжих нь тодорхойгүй байсан гэж болно. Харин бид хаалтын менежментийн бодлогын хүрээнд "Уурхайн хаалтын чиг баримтлал төсөл” боловсруулсан. Тухайлбал, үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн явуулж дууссаны дараа үйлдвэрийн эдэлбэр газрын ангиллыг хийнэ. Ангилал тус бүрт нь тохирох аргачлалыг ашиглан нөхөн сэргээж, ашигтай, аюулгүй орчин бүрдүүлэх юм. Мөн аж үйлдвэр, бизнесийн цогцолбор байгуулна. Үйлдвэрийн засвар механикийн заводыг машин угсрах/ үйлдвэрлэл/, механик судлалын хүрээлэн болгож өргөжүүлнэ. Мөн замын байгууламжийг хадгалан үлдээж авто спортыг хөгжүүлэх цогцолбор болгоход бэлтгэх зэрэг цаашид ямар байх, юу хийж болох ажлын төлөвлөгөөг гаргаж байна. Мэдээж эдгээр ажлыг хийхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Тиймээс бид одооноос эхлэн "Хаалтын менежментийн сан” байгуулсан. Үүндээ удаан хугацааны турш тодорхой хэмжээгээр хуримтлал үүсгэж байгаа юм.
-Уул уурхайг дагаад нөхөн сэргээлтийн асуудал үүсдэг. Мөн цагаан тоосны дэгдэлтийг багасгах талаар ямарарга хэмжээ авч байна вэ?
-Бид дүйцүүлэх нөхөн сэргээлтийн аргыг хэрэглэдэг. Үйлдвэрийн үйл ажиллагаа явж байгаа нөхцөлд зэрэгцэн нөхөн сэргээлт хийх боломжгүй. Геологи хайгуулын судалгаа бүрэн гарсны дараа уул орчмыг бүхэлд нь моджуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин цагаан тоос дэгдэлтийг бууруулах туршилтын ажилд таван компани оролцсоноос гурван компани полимер материал цацсан. Үлдсэн нь нийлэг тор болон био материалаар хучиж туршилт хийлээ. Үүнээс Баяжуулах фабрикын далангийн тоос бууруулах зорилгоор "Эм Эн Эм Си Энд Си” компани нийлэг тороор хучих туршилтыг механикжсан хэлбэрээр үргэлжлүүлнэ. Харин цаашид элс хураахгүй талбай болон байгалийн нөхөн сэргээлт явуулах хэсэгт "Нумт бар” компанийн био материалыг ашиглах нь үр дүнтэй харагдаж байна.
-Ажилд орохоор шалгалт өгсөн иргэд шалгаруулалтын дүн шударга бус байдаг талаар гомдоллодог. Танайххүний нөөцөө хэрхэн сонгодог вэ?
-Иргэдийг ажилд авах түр журам батлагдсан. Заалтууд нь өмнөх журмаас 70 хувь хүртэл шинэчлэгдсэн гэж болно. Ингэснээр иргэд шалгаруулалтын явцыг www.erdenetmc.mn цахим хуудсаар харах, хянах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн сонгон шалгаруулалтын тестийн санд 44 мэргэжлээр сонгон шалгаруулалтыг шударга явуулах програмтай болсон. Тиймээс сонгон шалгаруулалтад хөндлөнгийн хүн орох боломжгүй.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||