- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нэг зураг, нэг өгзөгнөөс хямд уул ус, газар шороотой юу Ноён уул
Монголчууд бид Ноён уулаа ухуулахгүй
Өчигдөр Германд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тус улсын канцлер
хатагтай Ангела Меркель нарыг хамтарсан мэдээлэл хийх үеэр хоёр Монгол
хүн "Ноён уулаа ухуулахгүй” хэмээх бичиг барьсан нь шуугиан тарьж
байна.
Энэхүү эсэргүүцлийг үзүүлсэн Д.Эрдэнэчулуун хэмээх
залуу өөрийн нүүр номондоо "Өнөөдөр Герман Монголын эдийн засгийн
хуралдаанд Монгол улсын ерөнхийлөгч Дэлбэгдөрж үг хэлж нээв. Индэрийн
харалдаа харахаас аргагүй сандалд би сууж ахтайгаа харц тулгарав. Ах
Ноён уулаа Монголчууд ухуулахгүй гэж бичсэн бичгийг харлаа.
14
хоног тэмцэгч анд нараа харж туслаж дэмжиж чадахгүй байгаадаа бачимдаж
нойр дутуу явсан билээ. Багш нүд чинь улайгаад юу болоо вэ гэж асууж
байхад эдийн засгын алуурчид төр засгийн ах дүү нарыг минь барьцаанд
авсаан гэж хэлхэд гайхаж билээ.
Ахтайгаа нүүр тулан уулзаж
Ноён уулаа ухуулахгүй гэдгээ хэлж чадлаа. Берлин хотын Тв ийнхэнтэй
ярилцсан. Ноён уулын талаар ямар ч байсан ярих боллоо. Өнөөдөр ямар ч
байсан сайхан унтаж амарнаа” хэмээн бичсэн байна.
Ийнхүү "Ноён
уулаа ухуулахгүй хэмээх тэмцэл улам л хүрээгээ тэлэн хурцдаж байх шиг.
Мөн нүүр номын хуудсуудаар бас нэгэн зураг гарч нээрээ ч яг ийм байна.
Нэг од хүүхний өгзөгнөөс үнэгүй газар шороотой гэж үү хэмээх асуудал ч
яригдах болоод байна.
Олны танил хүмүүс ч "Ноён уул”-нд алт олборлох тухай асуудалд санаа оноогоо нэмэрлэсээр байна.
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гүн овгийн Г.Аюурзана мөн нүүр
номондоо "Сүүлийн үед хүмүүс 200 сая долларын ашигтай тул Хүннүгийн
ихэс дээдсийг тавьсан Ноён уулыг бушуухан ухацгаая гэж хээвнэг яриад
байх юм.
Жэксон Поллакын нэг зурагны үнэтэй, тийм хямдхан уул
байдаг юм уу? Хүннүчүүд ихэс дээдсээ тийм хямд газар залж нойрсуулсан
хэрэг үү? Өнөөдөр уулаа үлдээчихвэл үр хойч маань тэнд түүхэн цогцолбор
байгуулахад юун 200 сая, бүр 200 тэрбум байтугайг ч олоод авна.
Гэтэл ухаад эх дүр төрхийг нь эвдчихсэн уул үгүйдээ л, ирээдүйн тэр их
цогцолборын үзэгдэх харууцыг гутааж эвдэнэ биз дээ? Яагаад Кайлаасыг
шүтдэг, яагаад Австралийн Улаан уул онцгой бүс болдог вэ гэвэл ер бусын
тогтоцдоо л байгаа. Энэ нутагтаа мөнхөд амьдрах бид үр ачдаа бас өв
үлдээх ёстой биз дээ? 6 км зайтай учраас асуудалгүй гэнэ.
6 км
чинь монгол хүний хувьд хэр зай юм бэ? Ердөө л саахалт шүү дээ.
Саахалтын газар тэсэлгээ хийхэд хүннүгийн онгонд ямар ч доргилт хөнөөл
учрахгүй юу? Саахалтын айлд нь аянга бууж, газар орвонгоороо эргэж
дэлбэрвэл ямар ч аюулгүй юу?
Аюул ч яамай, хамгийн гол нь Ноён уул тийм хямдхан юм уу? Түүхэн утга учир гэдэг ингэтлээ үнэгүйдсэн хэрэг үү?
Монгол өөрийгөө Хүннү гүрний жинхэнэ, магадгүй цорын ганц залгамжлагч
гэдгээ нотолж баталж чадвал манай тусгаар тогтнол батаас бат, бэхээс бэх
болно. Төв Азийн хамгийн том эзэнт гүрэн байгуулж явсан Хүннүгийн хаад
ихсээ онголж асан уул дэлхий дээрх хамгийн үнэтэй уул байж таарна.
Гэтэл юун 200 сая доллар вэ? Хамгийн аймшигтай нь бидний сэтгэлгээ ийм хямд, бүр гуйлгачны зиндаанд байна!!!” хэмээн бичжээ.
Тэгэхээр энэ цаг дор нэг уран зургаас бүр нэг хүүхний өгзөгнөөс хямд
уул, ус газар шороо байх уу гэдэг асуудал л хамгийн их хариулт нэхсэн
асуудал болоод байна.
Г.Самбаа
gereg.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||