- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол төр шиг төргүй учир Оюутолгой улмаар “Саусгоби Сэндс” татвар төлөхгүй байна
Монгол улсын хуулийг баталсан манай дээдсүүд өөрсдөө зөрчдөг байсан бол
эдүгээ гадныхан дураар аашилдаг болоод байна. Хэд хоногийн өмнө татварын
хэргээр 5 жилийн хорих ял авсан "Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх
захирал асан АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал
Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч уучилсан.
Үүнийг манай хуулийнхан эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсээр байна. Учир нь шүүхийн үйл ажиллагаа дуусаагүй байхад уучилсан нь ийм хэл ам дэгдээж буй юм. Уг нь давж заалдах шат, дараа нь Дээд шүүх тэгээд Ерөнхий шүүгч шийдэж байж эцэст нь Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх эсэх зарлиг гарах ёстой байдаг.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр гармагц уучлалын зарлиг гаргасан билээ. Монгол Улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэж 5.6-5.10 жилийн хорих ял оноож, "Саусгоби Сэндс” компаниас Сангийн яаманд 35 тэрбум төгрөгийг буцаан олгуулах шийдвэр гаргасан шүүх засаглал утгагүй байдалд орчихоод байгаа юм.
Жастин Капла нар Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж, эх орондоо буцчихсан. Харин "Саусгоби Сэндс” компанийн зүгээс Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд манай улсад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй хэмээн гомдол гаргаад байна.
Тэд "Ач холбогдлоо алдсан баримтад тулгуурлаж ялласан мөн зарим нотлох баримтуудыг орхигдуулсан” гэж гомдолдоо өгүүлжээ. "Нэгдүгээрт, тус компанийн зүгээс шүүхийг нотлох баримтын ач холбогдлоо алдсан баримтад тулгуурлаж, ял оноосон гэж үзэж байгаа аж.
Тодруулбал, зарим шинжээч нарын гаргасан дүгнэлт мэдүүлгүүд шинжлэгдээгүй, асуултад хариулж чадахгүй, үндэслэл болгосон нотлох баримтын эх сурвалжаа олж, зааж чадаагүй, нотлох баримтуудаа дүгнэлтдээ хавсаргаагүй, баримтуудыг бүрэн нягталж, шалгаж үзээгүй, тодорхой бус, эргэлзээтэй олон асуудал үүссэн байхад шүүх дүгнэлт гаргасан гэжээ.
Мөн шинжээч Б нь дүгнэлт гаргахдаа "Саусгоби Сэндс” компанийг 6.1 их наяд төгрөг угаасан гэж гаргасан байна. Тиймээс тус компанийн зүгээс энэ мөнгө нь нэг компанид битгий хэл Монгол Улсад байхгүй их мөнгө. Ингэж худал дүгнэлт гаргасан нь шинжээчид баримтуудыг үзээгүй, судлаагүй нь харагдаж байна гэжээ.
Хоёрдугаарт, шинжээчийн дүгнэлтээр "Саусгоби Сэндс” компанийг 35.2 тэрбум төгрөгийн татварыг нуусан гэж дүгнээгүй. Тэд тус компани нь 2007-2011 онд нийт 166 гаруй тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 35.2 тэрбум төгрөгийн нөхөн татвар төлөхөөр байна гэж дүгнэсэн гэжээ.
Өөрөөр хэлбэл, татвар ногдох орлого, татвар нуусан, зардлын тоо хэмжээг зориудаар нэмсэн, татвар ногдох орлогыг зориуд бууруулсан гэсэн дүгнэлт гараагүй гэж "Саусгоби Сэндс” компани шүүхэд гаргасан гомдолдоо дурьдсан байна. Мөрдөн байцаалтын явцад тус компанийг 34 тэрбум төгрөгийг бусдад үнэгүй шилжүүлсэн гэсэн дүгнэлт гаргажээ.
Харин үүнийгээ "Саусгоби Сэндс” компани дараах байдлаар тайлбарласан байна. 34 тэрбум бараа бүтээгдэхүүний 1.5 тэрбум нь хилийн цэрэг, Шивээ хүрэн хүрэнгийн хилийн боомтод ажиллагсдын орон сууц, Гурван тэс сумын сургуулийн сурагчдын дотуур байр, цэцэрлэгийн барилга, прокурорын байгууллагад тавилга, цагдаагийн байгууллагын байрыг төв дулаантай холбосон болон барилгын засварын зардал, иргэдэд гэр, өвс тэжээл, нүүрс худалдан авахад нь зориулж хандив болгож өгсөн мөнгөн тусламж.
Мөн 16.7 тэрбум төгрөг нь гал гарсаны улмаас шатсан экскаваторын үнэ, актлагдсан дугуйны үнэ болох 12.9 тэрбум төгрөгийг орхигдуулсан байна гэжээ. Гуравдугаарт, Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчдийн гаргасан 35.2 тэрбум төгрөгийн талаар тайлбарлажээ.
Тодруулбал, 24.2 тэрбум нь доллар, 4.9 тэрбум төгрөг нь АМНАТ-ыг худалдан авагч компани хариуцах тухай гэрээнд тусган нэхэмжилсэн гэдэг нь үгүйсгэгдсэн, 3.5 тэрбум төгрөг нь орон нутгийн байгууллага, иггэдэд өгсөн мөнгөн тусламж, шатсан экскаватор, актлагдсан дугуй зэргийн үнэ гэдэг нь тогтоогдсон. 1.8 тэрбум нь санхүүгийн тайлан балансад хайгуулын ажлын зардал, 170.8 сая төгрөг нь аж ахуй нэгжийн болон НӨАТ–ын тайланд тусгагдан төлөгдсөн байсныг шалгаагүй.
Мөн 206.4 сая төгрөг нь 201 оны зургадугаар сард НӨАТ төлөгдсөн баримт байсныг үгүйсгээгүй. 255.4 сая төгрөг нь суутгагч суутгаад авсныг шалгаагүй. 30 сая төгрөг нь МУ-ын нутаг дэвсгэрээс гадна АНУ-ын нутагт авсан үйлчилгээ гэдэг нь тогтоогдсон гэжээ.
Гэтэл анхан шатны шүүх шинжээчдийн бичсэн тоонд л анхаарлаа хандуулж, шинжлэн судлагдсан баримтуудыг үнэлээгүй байна гэж гомдол гаргасан байна. Мөн шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж тус компанийн зүгээс үзэж байгаа аж. Иймд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргаж, МУ-д учруулсан хохирлоо эргэн төлөхгүй гэжээ.
Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд /хуучнаар Нийслэлийн шүүх/ гомдлыг хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хуваарилаад байгаа юм. Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ тус компанийн гаргасан гомдолтой танилцаж, 30 хоногийн дотор хурлын товыг гаргах учиртай.
Тэгвэл Оюутолгой компани ч бас өнгөрсөн жил ТЕГ-аас 130 сая ам.долларын татварын торгууль тавьсныг "Шинэчлэлийн” хэмээх Засгийн газрыг дарамталсаар 30 сая болгуулсан. Гэвч нөгөөх 30 сая ам.долларыг бас төлөхгүй хэмээн шүүхэд хандаад байгаа.
Ийнхүү Монгол улс, улс шиг байж чадахгүй, мөн төр шиг төртэй биш байгаа учир гадныхан даварсаар байгаа нь энэ.

Г.Самбаа
gereg.mn
Монгол төр шиг төргүй учир Оюутолгой улмаар “Саусгоби Сэндс” татвар төлөхгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани