- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цаг хугацаатай уралдах Тавантолгойн хэлэлцээ энэ сард дуусна
Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хөрөнгө оруулагчдаа шалгаруулж, хэлэлцээний ширээний ард сууснаас хойш хоёр сар өнгөрчээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ний өдрөөс хэлэлцээг хийж эхэлснээс хойш Тавантолгойн хөрөнгө оруулагчид, эдгээр компанийн өр, зээл, эдийн засгийн чадамж гээд олон асуудлыг тал талаас нь хөндөн бичиж, мөн ярилцав. Олон нийтийн дунд ийм яриа өрнөхөөс гадна улстөрчид ойлголтын зөрүүтэйгээ харуулж, ярилцлага өгч байлаа. Мэдээж Тавантолгой төсөл бол том төсөл. Энэ том ордыг манай улс дангаараа ашиглаж чадахгүй. Иймээс л Монгол, Хятад, Японы компаниудын хамтарсан консорциумыг сонгон шалгаруулалтад тэнцүүлсэн юм. Үүний дагуу ч Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг тэдэндтэй Хөрөнгө оруулалт, Концессийн гэрээг хэрхэн байгуулах талаар харилцан ярилцаж байгаа.
Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах их ажлыг эхлүүлэх хэлэлцээг энэ сард багтаан дуусгана гэж байгаа ч тодорхой асуудлууд үүсээд байгаа бололтой. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барихдаа хөрөнгө оруулагчидтай хэрхэн ажиллах вэ, энэ шийдвэрийг заавал УИХ-аас шийдвэрлүүлэх шаардлага бий юу гэхчлэн улстөрчид, эрх мэдэлтнүүдийн хооронд маргаан үүсээд буй нь нууц биш ээ. Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр замын асуудал маргаангүй байсан удаагүй. УИХ нэлээд маргасны эцэст төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэсэн. Харин өнөөдөр буюу Тавантолгойн нүүрсийг төмөр замаар зөөвөрлөх хэлэлцээний явцад хөрөнгө оруулагч болох "Энержи ресурс”-ын толгой компани болох ММС нь гадаадын компани үүний оронд АНУ-ын "Пибоди энержи” орох ёстой гэх байр суурийг ч УИХ-ын даргаас авахуулаад нэлээд хэдэн улстөрчид хэлж байгаа юм. Үүнтэй уялдуулаад Тавантолгойн хэлэлцээний асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж эхэлсэн. Харин Монгол Улсын сайд М.Энхсайханы хувьд үүнийг эсэргүүцэж буйгаа ч илээр хэлж байгаа юм.
Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээг байгуулж, нүүрсийг ашигласнаар ирэх 30 жилд эдийн засагт үзүүлэх нөлөө нь 94 тэрбум ам.доллар байх тооцоог гаргажээ. Иймд л уг төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Монгол Улсын сайд М.Энхсайхан яарах хоёр том шалтгаан байна гэж хэлж байсан. Тэрбээр хэлэхдээ "Тавантолгойтой эн зэрэгцэх Оросын болон Мозамбикийн төслүүд боловсруулалт, хөрөнгө босгосон байдал, бүтээн байгуулалтаараа манайхаас өмнө яваа. Иймд Тавантолгой төсөл өрсөлдөж байж л босно. Харин хоёр дахь буюу дотоод шалтгаан нь Монголын эдин засаг эрсдэлтэй байна. Хөрөнгө татах, хүмүүсээ ажилтай байлгах, татвар авах төсөлтэй байх шаардлагатай. Энэ өнцөгөөс нь харвал Тавантолгой төсөл шаардлагатай цаг хугацаагаа биднээс нэхэж байна” хэмээн тодотгосон удаатай.
Цаг хугацаа мөн эдийн засгийн нөхцөл байдал Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах шаардлагатай гэж "хэлж” байна. Гэвч Тавантолгойн хэлэлцээнд "Чалко”-той байгуулсан гэрээ асуудал үүсгэжээ. "Чалко”-той байгуулсан гэрээний дагуу 350 сая ам.долларын өрийг төлөх учиртай.Одоогоор "Чалко”-той байгуулсан гэрээнээс 110 сая ам.долларын өр үлдээд байгаа юм. Гэрээний дагуу бол хөрөнгө оруулагчдад ашиггүй нөхцөл байдал үүсэж мэднэ. Иймд Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчид харилцан ашигтай тийм хэлэлцээг хийнэ гэж ажлын хэсгийнхэн хэлсээр байгаа.
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж гаргасан. Тэд зөвлөмжөөрөө дамжуулан УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулж, төслийг саадгүй хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хугацаа алдахгүй яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй шүү гэдгийг сануулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч хэвлэлээр ярихдаа "Есөн жилийн өмнө ярьж байсан асуудал. Одоо дахиад л яриад сууж байна. Одоо болно, цаашид бид явах ёстой гэж бодож байна” хэмээн тов тодорхой хэлсэн юм. Тавантолгойн ордыг олон жилийн өмнөөс л эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ярьсаар ирсэн ч, өнөөдөр "Чалко”-гийн өрийг төлдөг л компани болгон хувиргасан. Харин Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай тийм гэрээг байгуулж, Тавантолгойн нүүрснээс олох ашгийг улс орныхоо хөгжлийн төлөө зарцуулах цаг үе ирчихсэн. Энэ цаг үе аль дээр ирсэн ч, хэрэлдэж, мэтгэлцэж, улстөржсөнөөс болж өдийг хүрчээ. Иймд энэ сард хэлэлцээ дуусах Тавантолгой төсөл цаашид хөрөнгө оруулагчидтай чухам ямар гэрээ байгуулсныг ажлын хэсгээс олон нийтэд мэдээлэх биз ээ.
Ц.Гэрэл
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||