- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УУЛ УУРХАЙН САЛБАР УЛСЫН ТӨСӨВТ 852 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ
Монгол Улсад экспортын гол нэрийн есөн бүтээгдэхүүн бий. Үүний хоёр нь ямааны самнасан, угаасан ноолуур. Ямааны самнасан ноолуурын экспорт өнгөрсен онд 223 сая ам.долларт хүрсэн бол самнасан ноолуурынх 61 сая ам.доллар байгаа юм.
Үлдсэн нь зэсийн баяжмал, хайлуур жонш, нүүрс, төмрийн хүдэр, алт гэсэн ащигт малтмал юм. Ийм ч учраас өнгөрсөн оны байдлаар нийт экспортын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн байдаг. Эндээс үзэхэд манай эдийн засаг ашигт малтмалын үнийн өөрчлөлт, уул уурхайн салбараас бүрэн хараат болсныг илтгэнэ. Ашигт малтмалын үнэ өндөр байх үед буюу одоогоос 4-5 жилийн өмнө улсын төсвийн нийт орлогын 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байв. Харин өнгөрсөн оны байдлаар улсын төсвийн орлогын 18 хувийг уг салбар бүрдүүлсэн аж. Орлого ингэж буурахад нүүрс, төмрийн хүдэр, зэс, газрын тосны үнийн уналт нөлөөлжээ. Уул уурхайн яамны тооцоогоор өнгөрсөн онд ашигт малтмалаас улсын төсөвт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлсэн байдаг.
Тэгвэл энэ онд ашигт малтмалаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого буурах төсөөлөл гараад байна. Тухайлбал, Сангийн яамнаас хийсэн тооцоогоор энэ онд уул уурхайн салбарын орлого 852 тэрбум төгрөг байх нь. Энэ нь улсын төсвийн нийт орлогын 13 хувийг эзлэх төлөв бий аж.Иймд уул уурхайн салбараас сүүлийн таван жилд хамгийн бага орлого улсын төсөвт төвлөрөх юм.Өөрөөр хэлбэл тус салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө, орлого нь 2008 оны түвшинд хүрч ухрах дүр зураг гарлаа.
Уул уурхайн яамнаас хийсэн мэдээллээс үзвэл энэ оны нэгдүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар 4.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ мөнгөний 3,6 тэрбум төгрөг нь хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөр. Мөн 83.1 сая төгрөг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр бол үлдсэн 934 сая төгрөг нь бусад орлого байна. Үүнээс гадна Газрын тосны газар 14.8 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан тооцоо гарав. Иймд уул уурхайн салбараас энэ оны нэгдүгээр сард 19.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүллээ.
Уул уурхайн нийт орлогын 40 орчим хувийг зэсийн баяжмал бүрдүүлж ирсэн. Тэгвэл энэ онд 60 хувьд хүрэх төсөөлөл бий. Учир нь, бусад ашигт малтмалын үнэ буурч, Оюу толгойн үйлдвэрлэл жигдэрсэнтэй холбоотой гэж Сангийн яамнаас дүгнэв. Энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортлох төсөөлөл гарлаа. Ингээд зэсийн баяжмалаас улсын төсөвт 503 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Нүүрсний орлого дөрвөн жилийн өмнө суга өсч байсан. Гэвч өнөөдөр үнэ нь унаж сэргэх төлөв ажиглагдахүй байгаа. Иймд энэ онд уул уур-хайн салбараас улсын төсөвт оруулах нийт орлогын 16 орчим хувийг нүүрс бүрдүүлэх тооцоо гараад буй юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний орлого 133 тэрбум төгрөг байна гэж Сангийн яам-наас тооцоод байна. Уул уурхайн салбарын орлого буурсан нь манай эдийн засгийн хүнд-рэлийн нэг шалтгаан гэдэг. Иймд судлаачид эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой хэмээн анхааруулж буй билээ. Нэг ёсондоо ашигт малтмалын үнэ ханшийн өөрчлөлтөөс хамаарахгүй, эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах тогтолцоо бүрдүүлэх учиртай гэж байгаа юм.
Т.Жанцан /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
УУЛ УУРХАЙН САЛБАР УЛСЫН ТӨСӨВТ 852 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани