- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зураг бүхэн түүх өгүүлнэ
Зураг бүхэн түүх өгүүлнэ
Хүний санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас дэлхий дээр устаж үгүй болсон зүйл амьтны тоо олон. Бид энэ удаад XIX зууны үед асар олноороо сүрэглэн амьдарч байсан аялагч тагтааны талаар онцолж байна. Энэхүү тагтаа ХХ зууныг хүртэл АНУ болон Канадад асар олноороо сүрэглэн амьдарч байжээ. Тэнгэр бүрхэв үү гэмээр олноор нисч, нар хиртсэн мэт харагддаг байсан аж.
Европчууд АНУ-д 3-5 тэрбум аялагч тагтаа байсан хэмээн тооцоолсон тухай түүхэнд тэмдэглэгджээ.
Нэг модноос хэдэн зуун үүр олж харж болохоор байж. XVII-XIX зууны зааг дээр амьдарч байсан Америкийн шувуу судлаач Александр Вильсоны тэмдэглэлдээ, тэрбээр нэгэнтээ 360 км үргэлжлэх тагтааны сүрэг олж харсан. Дөрвөн цаг ажиглах хугацаандаа 2230272000 шувуу тоолж байснаа бичжээ.
Үй олон тагтаа харахад сонин. Гэвч хүмүүст ийнхүү олноороо сүрэглэн нисч буй тагтаа олон таагүй зүйл учруулдаг байсан аж. Тухайлбал, олон шувууны сангас тэнгэрээс яг л цас шиг бууж, орчныг бохирдуулан, хоол тэжээл нь ч дийлддэггүй байсан тухай мэдээлэл тэмдэглэгдэн үлджээ.
Шувуу судлаачдын тооцоолсноор тагтааны сүрэг нэг удаад 617000м3 тэжээл иддэг байсан бололтой. "Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны сүүл үед дайтаж буй бүхий л орны цэргүүдийн өдрийн хоолноос ч их” хэмээн байгаль судлаач Фрэнк Лейн бичсэн байна.
-ТАГТАА АГНАХ НЬ ЗУГАА, БИЗНЕС БАЙЖЭЭ-
Европын колоничлогчид Хойд Америкт энэ шувуудтай жинхэнэ дайн зарласан нь гайхаад байх хэрэг биш аж. Тагтаа агнах нь спорт, зугаа, бизнес ч болсон учраас. Тагтааны ангуучид тэднийг олноор хөнөөн, төмөр замын тээврээр зах зээл рүү нийлүүлдэг байжээ. Шувуу судлаач Игорь Акимушкин "Хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгальд учирсан хамгийн эмгэнэлт үйл явдал бол аялагч тагтаа мөхсөн түүх юм” гэж тэмдэглэсэн байдаг.
ХХ зууны эхэн гэхэд байгальд аялагч тагтаа үлдээгүй аж. Зарим төрөл нь амьтны хүрээлэн, хувь хүмүүсийн асаргаанд үлджээ.
Тэртээ 1866 онд Өмнөд Онтариод 300 км урт, 1 миль өргөн байдалтай нисэж буй сүрэгт 3.5 тэрбум тооны аялагч тагтаа тоологдсон тухай баримт үлджээ.
Европоос хоол хүнсээр дамжин Америкийн индиан иргэдийн дунд өвчлөл хурдацтай тархаж, улмаар үхэж үрэгдэх хэрээр аялагч тагтааны тоо толгой өсч байсан аж. Энэ шувууны тоо толгой XIX зууны үед хамгийн ихээр тархаж, ХХ зуун гэхэд устаж үгүй болжээ.
Европчуудын хувьд амьдрах орчноо таатай болгохын тулд аялагч тагтааны тоо толгойг цөөрүүлэх ажилд идэвхтэй оролцож байсан аж. Үүний үр дүнд амьдралын боломж тааруу буюу ядуу хүмүүст аялагч тагтааны мах нь хамгийн хямд үнээр худалдаж авах боломжтой хүнс болжээ.
Дэлхий дээр 1800-1870 оны хооронд тоо толгой нь эрчимтэй өссөн аялагч тагтааны тоо толгой 1870-1890 онц эрс багассан түүхтэй аж. Тэртээ 1914 оны есдүгээр сарын 1-нд Америкийн Цинциннати хотын амьтны хүрээлэнд нэгэнтээ дэлхийд хамгийн их тархаад байсан энэхүү шувууны сүүлчийнх нь үхсэн байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||