Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

700 тоннын алтаа өгөөд өртэй үлдсэн Киргиз шиг Гацууртын ордоо Сентерра Гоулдад "бэлэглэх" гэж үү ?

700 тоннын алтаа өгөөд өртэй үлдсэн Киргиз шиг Гацууртын ордоо Сентерра Гоулдад "бэлэглэх" гэж үү ? Олон хүний анхаарлын төвд ороод байгаа нэг асуудал бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацуурын ордыг Канадын хөрөнгө оруулалттай Сентерра гоулд компанид ашиглуулахаар болсон УИХ-ын шийдвэр юм. Түүнд дотроо Хүннүгийн үеийн булш, бунхан бүхий ариун дагшин "Ноён" уулыг ухуулахгүй гэсэн хэсэг залуусын өлсгөлөн энэ асуудлыг бүр дээд цэгт хүргээд байна. 
 
Өчигдөр Төрийн ордонд энэ асуудлаар хүртэл талуудыг байлцуулан хэлэлцүүлэг хүртэл өрнүүлэв. Бид үнэхээр газар шороогоо ухахгүй бол амьдарч чадахаа больсон юм гэж үү. Энэ Засгийн газрын яриад байгаагаар бол Гацууртын ордыг ашиглаж байж л манай эдийн засаг сэргэх юм байх.
 
Ингэхдээ орд ашигласнаар бидэнд үлдэх байгалийн өнгө төрх, нөгөө онгон дагшин уул, ус огт хамаагүй аж. Би энд Гацууртын ордыг ашиглахаар манай улстөрчдөөр гар, хөл хийгээд Ноён уулыг ухахаар үхэн хатан зүтгээд байгаа Сентерра гоулд компанийн талаарх зарим баримтыг дурдъя.
 
Нефть, хийн ордуудаас алслагдсан гэгддэг Киргизийн 700 тоннын нөөцтэй Кумторын ордыг энэ компани 1993 оноос ашигласан байдаг. Ингэхдээ одоо манай Гацууртын ордыг ашиглах гэж байгаа шигээ арга хэлбэрээр буюу өөрийн гар, хөл болсон улстөрчдөөр дамжуулан ажлаа бүтээлгэсэн юм билээ. 
 
Битүүний өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны Урт нэртэй хуулийн өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт гээд холбогдох бүх хууль эрхзүйн өөрчлөлт яг тэдний захиалгаар хийгдэж байгаа нь үнэхээр хачирхалтай. Энэ мэтчилэн угсраа олон мэхээрээ дамжуулаад Гацууртын ордыг авч хэдхэн жилийн дотор өмнө нь Бороо гоулдыг ухаад явчихсан шигээ авирлах гэж байгаа юм биш биз. 
 
Үгүй гэх баталгаа алга. Учир нь Гацууртын ордод эзэмших Монголын төрийн хувь хэмжээг 20 төдийхнөөр оруулж ирсэн нь ийм хардлагыг дагуулж байна. Тэд Кумторын ордод эхлээд 33 хувийг нь эзэмшиж байгаад удалгүй 66 болж хувиа өсгөсөн байгаа юм. Ингэхдээ Сентерра гоулд Киргизийн талаас нэмж авсан 33 хувиа Монголд байгаа алтны ордоор наймаалцсан байдаг. 
 
Монголд байгаа алтны орд нь нөгөө Бороо гоулд, Гацуурт хоёр. Нэгэнт алтны томоохон нөөцтэй хоёр ордтой болсон Киргизийн Засгийн газар 33 хувийнхаа оронд Сентерра гоулдод компанийн удирдлагаа бүрэн шилжүүлсэн. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинд ямар ч эрх мэдэлгүй болно гэсэн үг. Хамгийн ноцтой нь ийм гэрээг 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд Киргизийн Засгийн газрын эрхэм Н.Танаев гэгч халамцуу байхдаа үзэглэсэн байгаа юм.
 
Эндээс яагаад тус улс ордынхоо 66 хувийг эзэмшиж байсан мөртлөө компанийнхаа удирдлагыг гартаа аваагүй юм бэ гэсэн асуулт гарна. Үүнд, нэгдүгээрт тухайн үед Киргиз улсад туршлагатай мэргэжилтэй боловсон хүчин байхгүй. Канад улс энэ төслийн хөрөнгө оруулалтын 34 хувийг эзэмшиж байсан гээд Кумторын ордыг зээлийн барьцаанд тавьчихсан байж. Үүний хажуугаар Киргиз улс Канадын хөрөнгө оруулагчийг роялти болон бусад бүх татвараас 1993-2002 он хүртэл бүрэн чөлөөлсөнд хамаг учир байгаа юм.
 
Нэгэнт Канадын тал төслийн бүх удирдлагыг гартаа авсан учраас 700 тоннын алтны нөөцтэй Кумторын ордын үнэ цэнийг өөрийн дураар хөдөлгөх, бүр цаашилбал унагах ажиллагаагаа хийж ирсэн байна. Тэд барьцаа аажим аажмаар лавшруулан Кумторын ордын ойролцоо байрлалтай талбайнуудад хайгуул хийх зөвшөөрөл авч мөн дахин 200 тоннын нөөцийг ашиглах лиценз хүртэл олж чадсан байгаа юм. 
 
Мөн ашгийн болоод нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлт, газрын хэвлийн ашигласны, экспорт, импорт гээд маш олон татварын Хөнгөлөлт эдэлж байсан нь 10 жилийн дотор Киргиз улсыг хоёр миллиард ам.долларын өрөнд унагасан аж. Гэтэл Киргизийн талын төрийн өмчит "Кыргызалтын” гэх компани нь үнэн хэрэгтээ Сентерра гуолдын гар хөл болсон, ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг ийм нөхдүүд байж. 
 
Тэд одоо манайд болоод байгаа шиг гадны хөрөнгө оруулагч нар гараад явчихна, олон улсын шүүх хэдэн миллиард ам.долларын торгууль тавина гэхчилэн айлгадаг ийм л арга зальтай этгээдүүд. Киргизийн талын мэдээлж байгаагаар Монголын Бороогийн болон Гацууртын ордуудыг 2004 онд 67 тонн алтны нөөцтэйгөөр үнэлэн 175 сая ам.доллараар РЭН гэгдэх нэрийн дор наймаалцсан байна. 
 
Өөрөөрхэлбэл, манай 50 тоннын нөөцтэй тэдэн хувийг эзэмшинэ гээд УИХ, Засгийн газар цээжээ дэлдэж байх хооронд аль хэдийнэ Ноён уул орчмын Гацууртын орд айлын талд шилжсэн байх магадлалтай байна. Ийм ноцтой мэдээлэл одоо хэр нь олон нийтэд ил биш байгаа нь үнэхээр хачирхалтай. Энэ мэдээллийг манай зарим хэвлэлүүд мэдсэн ч дуугүй өнгөрч байгаа нь нэг юм өгүүлэх биз. 
 
Тэд олон улс дамнасан хууль бус үйл ажиллагаагаа тухайн ордыг ашиглах давуу эрх, өөрсдийн гар хөл болсон улстөрчдөөрөө дамжуулан олж авдаг. Түүгээр ч зогсохгүй байгаль орчинд маш хор хохирол учруулдаг байна. Энэ нь Киргизийн алдарт Иссык кул нуурыг тэжээдэг Нарын голын эх Арабелвсу голын хөндийд цианит бүхий хаягдал байгаагаар хэлж болно. 
 
Ийм л улс үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг компанид манай улстөрчид найр тавиад байгаа нь хачирхалтай. Бид зөвхөн Ноён уулаа ухуулахгүй гэсэндээ биш энэ ордыг ашиглахын цаана ямар хууль бус үйл ажиллагаа болж байгааг мэдэх л чухал. Бид цаашдаа энэ мэт олон мэдээллийг олон нийтэд ил гаргана. Энэ бол зөвхөн эхлэл нь.
 
П.Дөлгөөн
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
700 тоннын алтаа өгөөд өртэй үлдсэн Киргиз шиг Гацууртын ордоо Сентерра Гоулдад "бэлэглэх" гэж үү ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани