- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголд удахгүй үнэрт эфирийн тос гаргаж эхэлнэ
Арома терапи буюу үнэрт ургамлын охиор илааршуулж, бие махбодыг сэргээх, тайвшруулах гоо сайхны үйлчилгээ манай зарим зочид буудал, салонд нэвтэрч эхэлсэн. Монгол орны ургамлын сангийн 20 хувийг эмийн ургамал эзэлдгээс гадна агь, таанаас эхлээд үнэрт ургамлаар баялаг.
Арома терапийн судалгааг олон жил хийж, үнэрт ургамлын тухай хэд хэдэн ном бичиж, хэвлүүлсэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, тэргүүлэх профессор С.Шатартай энэ талаар хөөрөлдлөө. 80 гарч яваа гэхэд хөнгөн шингэн гэж жигтэйхэн энэ эрхэм өдгөө ч судалгаагаа хийсээр буй.
-Та тунчиг ануухан байна шүү. Үнэрт ургамлын талаар болон таны судалгааны тухай ярилцахаар зорьж ирлээ.
-Баярлалаа. Манай оронд 400 орчим зүйлийн анхилуун үнэрт эмийн ба гоо сайхан, эрүүл ахуй, эмчилгээ сувилгаа, хүнс, тэжээлийн ач тустай ургамал ургадаг. Энэ их баялгаас эдүгээ 150 гаруй ургамлыг судлаад байна. Би өнөөдрийг хүртэл 600 гаруй ном зохиол, 700 орчим эрдмийн бүтээл, эх орны шинэ түүхий эд, бүтээгдэхүүний 100 орчим патент ашигтай загвар, улсын хэмжээний 70 гаруй стандарт боловсруулж, ард олныхоо оюуны санд 1500 гаруй санал зөвлөгөө, мэдээлэл нийтлүүлсэн байна. Сүүлийн үед гарснаас нэлээд амжилт олсныг нь онцолбол "Терпенойд хими” хэмээх цуврал зохиол байгаа. Энэ бүтээлээрээ боловсрол, шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ. Арваад жилийн өмнө "Монгол орны эфирийн тост таримал ургамлын хими бүрэлдэхүүн, технологи чанар” зохиолоор энэ эрхэм шагналыг анх авсан юм. Энэ онд бас "Терпенойд хими-IV, V, VI” цувралуудаа орос, англи, монгол хэлээр, босоо бичгээрээ туурвиж, хэвлүүлэхээр бэлтгээд байгаа. Шавь нартайгаа дэлхийн эфирийн тос судлаачдын 44 дүгээр их хуралдай, Ази, Европын Байгалийн химийн нэгдлийн судлаачдын Бухар, Калининград, Улаан-Үд хотын олон улсын симпозиум, АНУ, Энэтхэг, Герман зэрэг орнуудын нэр хүндтэй, мэргэжлийн сэтгүүлүүдэд 10 гаруй илтгэл, өгүүлэл, хэлэлцүүлгээ нийтлүүллээ.
-Та ямар сургууль төгсөж, хаанаас ажил мэргэжлийнхээ гарааг эхэлж байв даа?
-Монголдоо 1952 онд Багшийн сургуулийг, 1961 онд Улсын Багшийн Дээд сургуулийг дүүргэсэн.Тэр үед дээд байгууллагын томилолтыг цалинтай ч цалингүй ч дагаж биелүүлдэг хатуу тушаалтай байлаа шүү дээ. 18 наснаас говь нутгийн ардын сургуульд багш, захирал, аймгийн Гэгээрлийн хэлтэст заах арга зүйч, мэргэжилтэн, МХЗЭ-ийн аймгийн хорооны товчооны гишүүн гээд л...1954-1955 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын дөрвөн ангитай бага сургуульд нэгэн биеэр багш, захирал, эвлэл, пионерийн удирдагч, дотуур байрны хүмүүжүүлэгч гээд олон ажлыг давхар гүйцэтгэж явлаа. Тэгээд одоогоос 53 жилийн өмнө ШУА байгуулагдаж, анх орсон цагаасаа эхлээд бас л олон ажил давхар хариуцаж явлаа. 60, 70, 80-аад оны үед шаардлага, өрсөлдөөн ихтэй амаргүй үе байсан.
Хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг эрдэм шинжилгээний ажилтан дундаас томилж 250-350 төгрөгийн нэмэгдэл олгодог. Намын үүрийн дарга, Социалист уралдааны комиссын даргын үүргийг эрдэмтэн нарийн бичгийн дарга нарт цалингүйгээр хариуцуулдаг учир судалгааны ажлаа хэрэгжүүлэхэд хэцүүхэн байсан юм. Гэхдээ бид харьяа ажилтнуудаа манлайлж ажиллахыг хичээж ирсэн. Манай Байгалийн ухааны хүрээлэнгээс жил бүр шинжлэх ухааны шинэ салбарууд өргөжин хөгжихийн зэрэгцээ 1964, 1968, 1973 онуудад хими-физик, хими, байгалийн нэгдлийн гурван хүрээлэн шинээр байгуулж, эрдэм шинжилгээний ажилтны зэрэгцээ тэдгээр хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар 20 гаруй жил дээрх гурав, дөрвөн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Үүрэх ачаа хүнд тусмаа жаргалтай гэдэг үнэн шүү.
-Та Монголд анх үнэрт ургамлын охь буюу эфирийн тосны судлалыг үүсгэж, хөгжүүлсэн хүн. Энэ талын мэдлэг, боловсролыг хэрхэн олж авсан бэ?
-1961 онд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, манай органик химийн тасгийн эрхлэгч байсан профессор Б.Дашжамц бидэнд судлах сэдэв хуваарилахдаа надад цагаан ууттай ногоон нунтаг зүйл өгсөн юм. Би жаахан тулгамдаад "Энэ ямар ургамал юм бэ. Яаж судлах вэ” гэж асуухад "Та өөрөө бие дааж шийдвэрлэ” гэж хатуухан хэлж билээ. Тэр ногоон нунтаг зүйл нь арц байсан юм. Ингээд л мөнх ногоон ургамлын эфирийн тосны химийн бүтэц бүрэлдэхүүнийг судлах их аянд гарсан даа. Бие даасан бүтээлээрээ Алма-Атад "Мөнх ногоон ургамлын эфирийн тосны химийн бүрэлдэхүүн” гэсэн сэдвээр (Байгалийн ба физиологийн идэвхит бодисын) химийн ухааны дэд эрдэмтний, 1993 онд "Монгол флорын моно-терпент химийн нэгдлийн бүрэлдэхүүн, биогенезийн зүй тогтол” сэдвээр химийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Техник, технологи хөгжсөн одоо үед залуучууд бие дааж, илүү зардал багатай суралцах боломж их болжээ. Эдүгээ цагт эрдэм шинжилгээний төсөл нь батлагдаж санхүүжилт нь олдвол ойрын 2-3 жилд үйлдвэрлэж хүн ардынхаа хэрэгцээнд гаргах шинэ түүхий эд бүтээгдэхүүн чамлахааргүй байна. Энэ зорилтоо магистр, эрдэмтэн докторуудтайгаа хүч хавсран "шавь сургууль” байгуулан хэрэгжүүлэх боломж байна.
-Монголд арома терапи нэвтрээд урт удаан хугацаа өнгөрөөгүй ч энэ шинэ нэр томьёо бидэнд үл таних зүйл биш болжээ.
-Тийм шүү. Монголдоо эфирийн тостой үнэртэн ургамлын судлагааг 1960-аад оноос анх үүсгэн санаачилж, терпенойд химийн шинжлэх ухааны шинэ салбар байгуулж, дэлхийн түвшинд хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан сурталчилж, нэг сэдэвт 20 гаруй зохиолоор баталгаажууллаа. Эх орондоо импортын сонгомол эфирийн тост ургамлыг Монгол орны байгаль, цаг уур, эх газрын нөхцөлд тариалж ашиглах боломжтойг, тэдгээрийн шинэ түүхий эд, бүтээгдэхүүнээр практик дээр нотлон харуулж чадлаа. Ялангуяа Монголын эрс тэс уур амьсгалтай говь цөлийн нөхцөлд импортын сонгомол ургамлыг тариалж, ашиглах агро-биологи, хими технологийн үндэслэлийг боловсруулахад миний охин Ш.Алтанцэцэг чухал үүрэг гүйцэтгэж байгаа. ХХҮЯ-ны мэргэжилтэнүүдийн дэмжлэгтэйгээр эх орондоо анх удаа ойн хоёр дахь түүхий эд болсон ногоон шилмүүснээс эфирийн тос олборлох цехийг Ерөө бугантын мод бэлтгэх аж ахуйд "Эфирийн тос, эрүүл ахуй, гоо сайхны үнэртэн үйлдвэрлэх цехийг зохион бүтээж, сайд нарын зөвлөл, төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны шийдвэрээр үйлдвэрт туршин нэвтрүүлж, улсын төлөвлөгөөтэй ажиллуулж байлаа. Эх орны үнэртэн ургамлын түүхий эдэд тулгуурлан, ард түмний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх физик эмчилгээ, рашаан сувиллын онцгой ач холбогдолтой эфирийн тосоор эмчилж, сувилахуйн ухаан буюу олон улсын нэрээр арома терапи шинэ салбарыг үүсгэн хөгжүүлж, хүн ардын ариун цэвэр, эрүүл ахуй, эмчилгээ сувилгаанд туршин нэвтрүүлэх шинжлэх ухааны "Монгол хувилбар” үндэслэлийг боловсруулаад байна.
-Эфирийн тост ургамал юунд хэрэгтэй, ер нь ямар зорилгоор хэрэглэдэг вэ?
-Сонгино, сармис, таана, хөмүүл, мангир, гоньд, яншуйн эфирийн тос нь халдварт өвчин үүсгэгч нян, мөөгөнцөр устган ариутгах, үжил эсэргүүцэх үйлчилгээтэйгээс гадна цөс, ходоод гэдэсний шүүс ялгаруулалт, хоолны шингэцийг сайжруулах ач тустай учир гэр ахуй, нийтийн хоол үйлдвэрлэлд, харин гаат өвсний охь сэтгэл мэдрэл, амьсгал, зүрх судасны эрхтнийг сэргээн тайвшруулдаг тул валидол, валокормид, анестезол, олиметин зэрэг эмийн чухал түүхий эд болдог төдийгүй гаатай дарс, ундаа, чихэр нарийн боов, эрүүл ахуй гоо сайхан эмчилгээ сувилгааны эм бэлдмэлийн амт үнэр чанарыг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Мөн ганганы эфирийн тосыг цэр ховхлох зорилгоор, шээс хөөлгөх, амьсгал, бөөр, давсгийг ариутгах, элдэв яр шарх анагаах, үжил эсэргүүцэх эм бэлдмэлд хэрэглэдэг. Манайд хот хөдөөгийн ард иргэдийн эрүүл ахуй, эмчилгээ сувилгаанд нэвтрүүлмээр гоо сайхан, тансаг үнэртний үйлдвэрийн эх сурвалж чамлахааргүй байгаа шүү. Энэ тухай миний "Монгол орны эфирийн тост ургамал” номонд тодорхой бий.
-Манай улсад үнэртний үйлдвэрийг түүхий эдээр хангах нөөц, боломж хэр байгаа бол?
-Хэдийгээр бага хэмжээний мод бэлтгэж байгаа ч түүний мөнх ногоон түүхий эдийг иж бүрэн ашиглахгүй байна. Гадаадад ургаа шилмүүсийг сэргээх зорилгоор гуравны нэгийг нь самнаж, сийрүүлэх замаар ашигладаг. Монголын нөхцөлд зүүн өмнөд Азийн орнуудаас хэдэн зуунаар ашиглаж ирсэн камфор, эквалит зэрэг модноос олборлож ирсэн эфирийн тосны түүхий эдийг хогийн шарилжнаас гарган авч ашиглах нөөц бололцоо байна. Тэрчлэн зарим ургамлыг тариалж, жижиг үйлдвэрийг түүхий эдээр хангах ирээдүй ч бий. Жишээ нь, ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн ахлах ажилтан, химийн ухааны доктор Ш.Алтанцэцэг Говь хээрийн байгаль цаг уурын нөхцөлд дэлхийн зах зээлд өндөр хэрэгцээтэй 20 орчим сортын эфирийн тост таримлыг нутагшуулан тарьж, ашиглах, агро-биологи, хими-технологийн үндэслэлийг боловсруулж, тэдгээр ургамлын эфирийн тос, түүхий эдээр үйлдвэрлэх шинэ бүтээгдэхүүний загвар бэлдмэл, холбогдох заавар, зөвлөмж, улсын стандарт зэргийг боловсруулсан. Энэ мэт шинэ санаачилга, дэвшилт инноваци технологийг дэмжин дэлгэрүүлэх нь чухал. Монголын цаг уурын нөхцөлд тарьж нутагшуулсан импортын түүхий эдийг үнэртэн гоо сайхан, эрүүл ахуй, эмчилгээ сувилгаанд төдийгүй гэр ахуй, нийтийн хоол хүнсний үйлдвэрүүдэд экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөөц боломжийг арвижуулах нэгэн эх сурвалж болох ирээдүйтэй. Мөн бид эмчилгээ сувилгаа, зочид буудал, гэр ахуйн гоо сайханд ашиглаж болох эх орны стандарттай эфирийн тосыг үнэрт ургамлын эмчилгээнд ашиглаж болох ганга, батраш, шилмүүст ургамал, жодоо, нарс зэрэг эх орныхоо 15 орчим ургамлаас эфирийн тос гарган авах хоёр жилийн зорилттой ажиллаж байгаа.
-Энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Эфирийн тоснууд бэлэн болчихвол хаагуур борлуулах вэ?
-Шинжлэх ухааны үндэслэлийг нь боловсруулчихсан, загвар бүтээгдэхүүн гаргах, техникийн нөхцөл, баримт бичиг бүрдүүлэх шатандаа явж байна. Бэлэн болсон бүтээгдэхүүнүүдээ эмийн сан, гоо сайхны газруудаар борлуулах байх.
-Монголд ургамлаас эфирийн тос гарган авахад хамгийн тохирсон, хямд бөгөөд эдийн засгийн хувьд өгөөжтэй ямар арга технологи байж болох вэ?
-Манай нөхцөлд эфирийн тос, үнэртэн бодисыг усны ханасан уураар нэрэх буюу цэвэр сархад мэт шим уусгагчаар нэхшээн хандлах аргууд ашигтай.
-Гаднаас оруулж ирж байгаа эфирийн тоснууд дэндүү бага буюу ихэнхдээ 5, 10 мл-ээр савлагдсан байдаг. Ер нь 10 мл тос гарган авахад хэр их хэмжээний ургамал шаардагддаг юм бол?
-Тухайн ургамлын иш, үндэс, навч, цэцэг, үр жимсэнд агуулагдах эфирийн тосны гарцаас хамаарна. Манай орны 10 кг нарсны мөнх ногоон шилмүүснээс 40 мл, самрын хушнаас 100 мл, гаат өвснөөс 60 мл, ганганаас 30 мл, ишгэн шарилжнаас 80 мл гэх мэт харилцан адилгүй. Тэгээд ч эфирийн тос маш бага хэрэглэгддэг онцлогтой. 15 ам метр талбайтай орон сууцны агаарыг сэргээн, ариутгахад нарс, хушны эфирийн тос 3-5 дусал, жодооны рашаанд суухад 6-7 дусал л хангалттай. Бид дээрхтэй адил эфирийн тосоо 5-10 мл-ээр савлах технологи боловсруулж байгаа.
-Манай улсад сүрчиг үйлдвэрлэх боломж бий юу?
-Цэвэр байгалийн тансаг охь, сүрчиг үйлдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл дөрвөн зуун жилийн туршлагатай франц сүрчигний үнэ цэнэ, нэр хүнд хамгийн ховор цэцэгсийн эфирийн тос, хүдрийн заар дээр оршиж байна. Байгалийн хамгийн тансаг охь-үнэртэн нэг кг нь 100 мянган ам. доллараар үнэлэгддэг бөгөөд тийм нандин сүрчгийг 5-10 мл-ээр савладаг нь гүн учиртай. Дунджаар сүрчиг усанд 100-150 төрлийн үнэртнийг найрсуулан хэрэглэнэ. Тэр анхилуун үнэрүүд хором төдийхэн хугацаанд дэс дараалан ууршихад өмнөхөөс гоц сайхан үнэр гарч ирэх тул бүсгүйчүүд ядрах бус улам цог золбоотой, сэтгэл хангалуун, эрч хүчтэй, уян зөөлөн зан ааштай байх жишээтэй. Сайхан сүрчгийг сонсголонтой, сэтгэл хөгжөөж, урам хайрлах симфонитой зүйрлэм, нэг ёсны урлаг юм. Гэхдээ тансаг анхилуун охь сүрчигнээс илүү хүүхэд багачууд, хөгшид буурлын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, эмчилгээ сувилгааны ач холбогдолтой эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, илааршуулах үйлчилгээтэй үнэртэн, гоо сайхны бэлдмэл түгээмэл үйлдвэрлэж хот, хөдөөгийн иргэдийн хэрэглээний соёлыг дээшлүүлэх ажил хоцрогдож байна.
-Ногоон шилмүүснээс эфирийн тос олборлох цех бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлсэн үү. Одоо ямар шатандаа явж байгаа вэ?
-Манайд ариун цэвэр, эрүүл ахуйн гоо сайхан, эмчилгээ сувилгааны эм бэлдмэл үйлдвэрлэх химич, технологич, эмч мэргэжилтний нөөц боломж бий. 1970-1980-аад онд импортын ганга, батраш зэрэг ургамлаас анхилуун бэлдмэл эфирийн тос гарган авч Зүүнхараа, Дарханы хүнсний үйлдвэрүүдэд, "Гаатай чихэр”, "Батраш” ликер, "Ганга ундаа”, "Тиментон”. Савангийн үйлдвэрт шилмүүснээс эфирийн тос олборлож, ганга батрашийн эфирийн тос, "Тужийн нарс”, "Тайга”, "Шилмүүст зэрэг агаар ариутган сэргээгч, рашаан сувилалын бэлдмэл, саван зэргийг үйлдвэрлэх туршилтын цехүүдийг 1987-1989 онд Сайд нарын Зөвлөл, Улсын төлөвлөгөө эдийн засгийн улсын хорооны шийдвэрээр ХХҮЯ, ОМАҮЯ-дад ашиглалтанд оруулж, улсын төлөвлөгөөтэй ажиллуулж эхэлсэн түүхтэй.
-Одоо энэ үйлдвэрүүд ажиллаж байгаа юу?
-Ажиллахгүй байгаа. Бүгдийг нь хувьчилсан шүү дээ. Дундговьд байдаг "Мандалговь хүнс” компани өнөө болтол ажиллаж, миний боловсруулж өгсөн технологиор 2-3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байх. Өөрсдөө ч шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа.
-Таны судалгааны үр дүнг гаднын орнууд хэзээнээс сонирхох болов?
-1978 онд Софи хотод зохион байгуулсан Олон улсын байгалийн нэгдлийн химичдийн XI симпозиумд "Монгол орны эфирийн тостой эндемик /зөвхөн монгол оронд ургадаг/ ургамлын хоёр илтгэл хэлэлцүүлж нийтлүүлснээс хойш гадаадын эрдэмтэд бүтээлээ солилцох, хамтран ажиллах санал ирүүлж эхэлсэн түүхтэй. 1980 онд АНУ-ын "Winston-Salem” тамхины компаниас бүтээлээ солилцох, бүтээлээ хэвлүүлэх санал тавьсан юм. Тэр үеийн нийгэм улс төрийн байдал ээдрээтэй, нарийн чанд байснаас хариу санал явуулж амжаагүй юм. Гэтэл 1989 онд профессор Р.П.Адамс өөрийн нэг зохиол болон ургамлаас эфирийн тос нэрэх шилэн багаж, 1993 оноос эфирийн тосны химийн бүрэлдэхүүнийг компьютерээр тодорхойлох иж бүрэн тоноглолыг Гадаад явдлын яамаар дамжуулан ирүүлснээс гадна өөрийн лабораторид ажиллах урилгаа ч явуулсан байлаа. Миний судалгаанд ийнхүү "гэнэтийн бэлэг” ирүүлж, анхаарал тавьсан тусламж бүхэн над үлгэр шиг санагдаж байсныг нуух юун.
-Тэр үед монголчууд ганзагын наймаагаар л амьдарч байсан үе биз дээ. Таныг хуьийн журмаар урьсан юм уу. Тэр үед зардал мөнгөний асуудлаа яаж шийдсэн бэ?
-Хувь эрдэмтэн өөрийн хөрөнгө зардлаар урьсан юм. Профессор Адамс Кени улсад багшилж байхдаа Монголд хоёр удаа ирж надтай болон ШУА-ийн удирдлагуудтай уулзаж, намайг лабораторидоо ажиллуулсан юм.
-Хэр удаан ажилласан бэ?
-Ердөө гуравхан сар гэхэд тэрхүү тоноглол сайтай лабораторид би эх орныхоо 60-аад ургамлын эфирийн тосны хими бүрэлдэхүүнийг тэр үедээ мөрөөдөл байсан хийн хроматографи-Масс-спектроскопийн сонгомол аргаар ёстой л хоёр нарны хооронд тун ч урам зоригтой ажилласан даа.
-Монголд арома терапийг хэрхэн хөгжүүлбэл зүйтэй вэ?
-Эфирийн тосоор эмчилж, сувилахуйн ухааныг Монголд хэрэгжүүлэхийн төлөө таримал түүхий эдэд тулгуурласан эфирийн тос үйлдвэрлэх жижигхэн цехийн тоног төхөөрөмж зохион бүтээж, хүний өдөр тутмын эрүүл энхийн хэрэгцээтэй ариун цэвэр, эрүүл ахуй, эмчилгээ сувилгааны шинэ түүхий эд, шинэ үнэртэн бэлдмэл үйлдвэрлэж амралт сувилал, физик эмчилгээ, айл өрхийн амьдралд туршин нэвтрүүлэх туршилт судалгаа явуулж байна даа.
-Эфирийн тос болон дээр дурдсан терпенойд, арома терапи гэдгийг уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлана уу?
-Хүмүүс онгон дагшин байгалиас хэт холдож тасарснаа мах бодиороо мэдэрч, тийм ахуй орчныг зохиомлоор бий болгож буй хэлбэр бол үнэрээр эмчлэх сувилах арга ухаан юм. Цагаан цаасан дээр тансаг сайхан үнэртэй эфирийн тосыг дусаагаад дулаан газарт байлгахад толбо үлдээдэггүй онцлогтой. Мөн сэтгэл сэргээж, амьсгал, зүрхний үйл ажиллагааг тайвшруулах, ариусгаж бие махбодыг эрүүлжүүлж, ажиллах урам зоригийг хөгжөөх үйлчилгээтэй. Ургамал бүхэн өвөрмөц үнэртэй. Тэр ч байтугай эфирийн тос бүхэн өөр өөр өнгөтэй байдаг. Ээрэм шарилж, төлөгч өвс, алтан товч, цэнхэр хөх, ганга сургарын эфирийн тос улаан шаргал, нарс, гацуур жодоо, хар модны эфирийн тос өнгөгүй тунгалаг буюу бүдэг цагаан шаргал байдаг. Эфирийн тосны химийн бүрэлдэхүүн, молекулын бүтэц харилцан адилгүйн дээр ариусгах, үжил эсэргүүцэх үйлчилгээтэй. Эд эрхтэнд өөр өөр нөлөө үзүүлдэг. Aromatherapy гэдэг нь грекээр сайхан арчлах, сувилах эмчлэх гэсэн утгатай. Хамгийн анх модноос гаргаж авсан давирхайг терпен гэдэг юм. Тэгээд анх гаргаж авсан энэ бодисоор үнэртэн ургамлыг судалдаг химийн шинжлэх ухааны нэрийг терпенойд хими гэдэг болсон.
-Ургамлын үнэрээр эмчилж, сувилах арга ухаан, уламжлал манайд арвин байх даа?
-Хүннү гүрний үеэс эхлэн эдүгээ цагт нүүдэлчин түмэн арц, агь тэргүүтнийг уугиулан гэр орон, аав ээж, үр хүүхэд, бие махбодь, хувцас хунараа ариутгадаг байсан. Мөн малын хашаа хороондоо анхилуун үнэртэй агь, шарилж дэвсэж, утаа манангаар нь ахуй орчноо ариутган, эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн уламжлалтай. Монголчууд тансаг сайхан үнэрт ургамлын таван рашаан бүтээж үе мөч, чийг бам, амьсгал мэдрэлийн өвчнийг илааршуулж, ган зудтай байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд эгшин зуур бие махбодыг сэргээн, дасан зохицуулах увидастай анхилуун ургамлыг хоол цайндаа хэрэглэж, ядарч доройтсон биеэ өвчин гачаалаас эрүүлжүүлэх арга ухааныг хэрэглэж ирсэн нь эфирийн тосоор эмчлэн сувилахуйн арга ухааны хэлбэр юм.
Нүүдэлчин монголчуудын дөрвөн улирлын аясаар ахуй амьдралаа тохируулах зан заншил, аж ахуйн өвөрмөц соёл нь хангай, говь нутгийн арц, ганга, агь, таана ханхалсан үнэрийн ертөнцтэй холбоотой. Хүн бүхэн зун, намартаа унасан газар угаасан усаа мөрөөсөн, нүүдлийн жигүүртэн зуны улиралд монголыг зорин ирэх учрал, харь нутагт хулгайлагдсан, худалдагдсан аргамаг хүлэг, атан тэмээ бэлчээрээ эрэлхийлэн гүйж ирэхийн ухаан энэ бүгд тухайн нутаг орны үнэрийн ертөнцтэй шууд холбоотой. Монголчууд элдэв үнэр, амттай ногоогоор хоолоо амтлах ухааныг мэдэхгүй юм гэх аястай үгийг би Япон, Солонгос, Хятадын зочдоос олонтаа сонссон. Гэтэл тэд бэлчээрийн тансаг анхилуун ургамлын амт, үнэрээр шанзлагдсан цэвэр ариун байгалийн мах, сүү, айргийг бүтээж чаддаг билүү гэж асуумаар санагддаг. Байгалийн соргог бэлчээрийн амьтан, мал бүхнийг эм болгон хэрэглэж, аюултай, халдвартай өвчнийг анагааж ирсэн эм эмнэл зүйн ухааныг монголчууд танин мэдэж, хэрэглэж ирсэн баялаг өв уламжлалтай. Монголчуудад, Монгол оронд ууж, орж, үнэрт нь сууж, эмгэг өвчнөө илааршуулдаг олон рашаан бий.
Монгол
орны уудаг, суудаг 200 гаруй рашааны үнэр амт бүхэн нэг төрлийн эрдсийн
рашаан билээ. Эфирийн тос, түүний үнэртэн ургамлаар найрсуулсан рашаан
бүхэн бүлээн, сэрүүн чанарын байх тул жилийн дөрвөн улирлаар халуун
хүйтэн чанарыг зөв сонгон хэрэглэх нь чухал. Монголын эфирийн тостой
ургамлын нэг өвөрмөц шинж нь тухайн газар нутгийн хөрс шороо, агаар
усанд уусан шингэдэгтэй холбоотой. Жишээ нь, Дорнод аймгийн Матад суманд
зүүн гурван аймгаас зуны эхэн сараар зорин ирж мэдрэлийн ядаргаа, зүрх
судас, амьсгалын замын ба уушгины архаг өвчнөө илааршуулдаг "Баянхангай”
хэмээх үнэрийн рашаан бий. Үнэртэн ургамлын эфирийн тосны химийн
бүрэлдэхүүний онцлогийг харгалзан сэтгэл мэдрэл, зүрх судас, амьсгал,
уушгины сүрьеэ, ходоод гэдэс, бөөр давсагны өвчинг эфирийн тосны үнэрээр
ариутган, эмчлэх зориулалттай ургамлын цэцэрлэгт хүрээлэнг анх Баку
хотноо байгуулсан түүх байдаг.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||