- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Сентерра гоулд” компани алдагдлаас гарах гарцаа Гацууртаар төсөөлж байна
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сентерра гоулд” компанийн хувьцааны ханш унасаар байна. Зөвхөн хувьцааны ханш нь унаад зогсохгүй, компанийх нь орлого 19 хувиар буурч, алдагдалтай ажиллажээ. Ингэж алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь Бороогийн ордын олборлолт дуусаж буйтай холбоотой аж. Тодруулбал, тус компанийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Киргизийн Кумтор ордын олборлолт жилийн өмнөхөөсөө таван хувиар, Бороогийн ордынх 40 гаруй хувиар буурсан байна. Бороогийн хүдрийн нөөц дуусч байгаагаас гадна Кумтор ордын хүдэр дэх алтны агууламж буурсан нь олборлолт буурах гол шалтгаан болжээ. Компани нь алдагдалтай, хувьцааны ханш нь унасан ийм хүнд үе ирнэ гэж мэдсэн учир эртнээс дараагийн гарцаа хайж эхэлсэн нь Гацууртын ордыг ашиглах явдал байв.
Гацууртын ордыг ашиглах асуудал нэлээд эртнээс яригдсан. Өөрөөр хэлбэл "Сентерра гоулд”-ынхон тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээс хойш гэсэн үг. Харамсалтай улстөрчид "Урт нэртэй” хуулийг баталсан нь тэдний жаргах замд садаа болсон гэхэд болно. Уг хуулийн дагуу Гацууртын ордыг ашиглах боломжгүй болсон. Харин улсаас нөхөн олговроо авч, тус ордыг орхих л тэдэнд үлдэж байлаа. Гэвч тэд тэгсэнгүй. Хэрхэн Гацууртын ордыг "Урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргах вэ гэдэг арга замаа хайж эхэлсэн юм. Ийнхүү тус ордыг стратегийн ордод хамруулж, хуулийн үйлчлэлээс гаргав. Дараагаар нь ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоолгож, ажилдаа ороход хэдийнэ болгоод амжлаа.
Компаниа хүнд байдлаас гаргах нэг зам болсон Гацууртын ордыг ашиглахтай зэрэгцэж, иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Хэрэв "Сентерра гоулд” компанийнхан уг ордыг ашиглаж чадахгүй бол хугацаа алдаж, хувьцааны ханш нь унасаар, алдагдал хүлээсээр байна. Гацууртын орд нь 50 тонн алтны нөөцтэй гэх урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд гаргасан. Компанийн хувьд Бороогийн ордоос 53 мянган унци алтыг хэдхэн жилийн дотор ухаад, ашиглачихсан. Гацууртын ордыг ч мөн хэдхэн жилийн дотор ухах нь мэдээж.
"Сентерра гоулд”-ын гол эсэргүүцэлтэй тулгарсан асуудал нь Гацууртын ордын ойролцоо Ноён уулын дор монголчуудын түүхийн үнэт ховор олдворууд бий. Энэ ч утгаараа алтыг гадныханд ашиглуулахын тулд үнэт олдворуудыг нүдээ аньсан юм шиг орхиж болохгүй гэдэг үүднээс тэмцэгчид, жагсагчид эсэргүүцээд байгаа хэрэг. Хэдийгээр Гацууртын ордыг "Урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргасан ч, Ноён уул гэх том асуудал "Сентерра гоулд”-ынхны өмнө тулгарч байна.
Уг компанийн хувьцааны ханш унаж байгаа тухайд 2012 онд "Сентерра гоулд”-ын хувьцаа 26 хувиар унаж байж. Энэ нь Киргизийн Кумтор төсөлтэй холбоотой байсан байна. Тодруулбал, Киргизстаны парламент "Сентерра гоулд” компанийн Кумторын алтны ордын талаарх тайланг хэлэлцэхэд, хэд хэдэн зөрчил илэрчээ. Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлагын стандартыг дагаж мөрддөг эсэхийг нь шалгахад илэрсэн зөрчлүүд аж. Тухайн үед "Сентерра гоулд”-ын удирдлагууд өөрсдийгөө өмгөөлж тайлбар хийж байжээ. Тэд хэлэхдээ "Энэхүү тайлан төдийлөн үнэнд нийцэхгүй байна. Кумтор төсөл нь 1997 оноос хойш олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд Киргизийн хууль, олон улсын байгаль орчин, аюулгүй байдлын стандартуудыг дагаж мөрдсөн” хэмээж байжээ. "Сентерра гоулд” компанитай холбоотой маргаан Киргизийн Кумтор ордыг ашиглах үед ч гарч байсан байгаа юм. Өөрсдийгөө өмгөөлж байгаа ч, тус улсын парламентынх нь хэд хэдэн ноцтой зөрчил гаргасныг нь хэлэлцсэн байх жишээтэй. Иймэрхүү байдлаар үйл ажиллагаа явуулдаг "Сентерра гоулд” компанийнхан ашиглаж буй ордынх нь нөөц дуусаад ирэхээр Гацууртын ордыг ашиглах гэж улайрч байна.
Ц.Гэрэл
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||