- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газар шорооныхоо төлөө өлсөгсөд
Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэрийг эсэргүүцэж Босоо хөх монгол бүлгэм, Ноён уулаа аваръя хөдөлгөөний найман гишүүн зургаан хоног буюу 140 орчим цагийг өлсгөлөн зарлаж өнгөрөөгөөд байна.
Өлсгөлөн зарласан иргэдийн дунд 60 гарсан настай нэг эмэгтэй байгаа бөгөөд өлсөж байгаа хүмүүсийн биеийн байдал өдөр ирэх тусам суларч байгааг тэд хэллээ. Өлсгөлөн зарласнаас нь хойш тэдэн дээр Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ зэрэг УИХ-ын гишүүд ирсэн гэнэ. Тэд Ерөнхийлөгчид энэ байдлыг уламжлах, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Өвлийн хүйтэнд хөлдүү цемэнтэн дээр хэвтэж өлсгөлөн зарлаж байгаа тэднийг дэмжигчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж одоогийн байдлаар 70 гаруй мянган иргэний гарын үсэг цугларсан байна гэнэ.
Эх орон газар нутгийнхаа төлөө тэмцэх тэдний тэмцэл хүрээгээ тэлэх тусам далимдуулж нэр төрөө өсгөх гэсэн төрийн бус байгууллага нэртэй шоучдын явуургүй оролдлого ихэссээр байгаа аж. Ноён уулаа аврах тэмцэлд 20 гаруй төрийн бус байгууллага нэгдэж байгаагаа мэдэгдэж байсан ч өлсгөлөн суулт үргэлжлээд 10 гаруй хонож байхад эдгээр үндэсний үзэлтэй гэх байгууллагууд хаана юу хийж яваа нь тодорхойгүй байна.
Нэг өдөр өлсөөд, эсхүл өлсөж байгаа хүмүүст санаа тавихгүй хэр нь тэдний өмнө өөрсдийн телевиз, сонин хэвлэлийг дуудаж тэднээр далимдуулан нэр төрөө өсгөж ашиг хонжоо олох гэсэн хүмүүс их байгааг өлсгөлөн зарлагсад хэлж байгаа юм.
Үүний нэг жишээ нь Монголын байгаль орчны иргэний зөвлөл хэмээх байгууллагын төлөөлөл гэх гурван эмэгтэй хэлмэгсдийн хөшөөн дээр ирж сурталчилгааны материал тарааж, өлсгөлөн зарлаж байгаа иргэдийг хэл амаар доромжлон нэг хэсэгтэй л эмх замбараагүй байдал үүсгээд авсан байна.
Эх орон газар нутгаа бүрэн бүтнээр нь авч үлдэх гэсэн тэдний тэмцэлд УИХ дахь бие даагчдын зөвлөл, урлаг соёлынхон, жирийн хүмүүс хүртэл дэмжиж хамгаалалтанд гарсан хүмүүст халуун цай хоол бариад чадах чинээгээрээ ирж байхад ард түмний нэрээр түрий барьсан хэсэг бүлэг нөхдүүд ийнхүү шоу хийж байгаад тэд харамсаж байна гэлээ.
Г.Мягмарсүх
new.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||