- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртын ордоо гаргуунд нь гаргачихлаа
Єлсгєлєн зарлагчид "Гацууртын алтыг ухвал орон нутгийн иргэд уух ус, гишгэх газаргїй болно” гэж їзэж байгаа юм.
УИХ-аар энэ ордыг стратегийн ордоор баталчихсан. Зарим хүн үүнийг "Гацууртын ордыг стратегийн ордод авч байгаа нь муу зүйл биш. Гэхдээ бид өвөг дээдсийнхээ шүтээн рүү халдах хүртлээ дор орж, өлсч ядраагүй. Тиймээс Ноён уулаа нураалгаж, усыг нь ширгээлгэмээргүй байна. Тэгээд ч "Сентерра гоулд Монголиа” өмнө нь "Бороо гоулд” нэртэй ажиллаж байхдаа Бороогийн ордоос 45 тонн алт ухчихаад манай улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй” гэдэг өнцгөөр харж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байв.
Одоохондоо уснаас өөр юу ч уухгүй байгаа тэмцэгчид шаардлагатай тохиолдолд хуурай өсгөлөнд шилжихэд бэлэн байгаагаа Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдсэн. Тэд ийнхүү амь насаараа дэнчин тавьж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонорт хүргэж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хориг тавьж өгнө хэмээн найдаж буй гэж тайлбарладаг.
"ГАЦУУРТ”-ЫН ОРХИСОН 146 ГА ТАЛБАЙГ ХЭН НӨХӨН СЭРГЭЭХ ВЭ?
Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра гоулд Монголиа” компани. Тэдэнд нийт 2300 га талбайн 421, 372, 5082, 10810 гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл бий. Өмнө нь шороон ордын олборлолт эхлүүлж байгаад урт нэртэй хуулийн дагуу тэнд явуулах үйл ажиллагаагаа зогсоосон "Гацуурт” ХХК-иас эдгээр зөвшөөрлийг худалдаж авчээ. Шороон ордын олборлолтод нийт 146 га газар өртсөн. Гацууртын голыг дундуур нь ухаж малтсан шороогоор дарж, томоохон далан үүсгэжээ. Ингэснээр гольдирол нь өөрчлөгдөж, голын ус далангийн доогуур шургаж, хонхор газар хуримтлагдан хэд хэдэн жижиг нуур цөөрөм үүсгэсэн байна. Гацууртын голын байгалийн унаган төрх, горим алдагдсаны улмаас урсгал нь тасарсан ч хөндийн доод хэсгээр чулуулгын дундуур урсч байгаа аж.
"Сентерра гоулд Монголиа” компанийнхан "Зөвхөн ашиглалтын 421, 372 гэсэн тусгай зөвшөөрөлтэй талбайдаа л үндсэн ордын уурхайн олборлолт явуулна. Нийт 303 га талбай өртөхөөр байгаа. Үүний 146 га нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай” гэж тайлбарладаг. Гацууртын алтны үндсэн ордын дээд давхрагад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлоод дууссан ба нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэнэ гэж тэд амалдаг. "Сентерра гоулд Монголиа” өөрсдийнхөө эвдэлж сүйтгэсэн 157 га талбайг нөхөн сэргээлээ гэхэд "Гацуурт” компанийн шороог нь овоолж орхисон 146 га-г хэн нөхөн сэргээх вэ?
ТАТВАР ТӨЛСӨН, ТӨЛӨӨГҮЙ, ТӨЛСӨН, ..... ?
"Бороо гоулд” компанийнхан "Монголд 300 тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн” гэж ярьдаг ч зарим эх сурвалж үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч "Бороо гоулд” 45 сая тонн алт ухчихаад Монголд нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэж эсрэг тайлбарыг хийдэг юм билээ. "Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Отгонсайхан "Бид "Бороо гоулд”-ыг татвар хураамжаа төлөөгүй гэж үздэг. Яагаад гэвэл, 1997 оны үед Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа нэг ч төгрөгийн татвар төлөхгүй гээд л гэдийчихсэн. Энэ нь 10 жилийн хугацаатай мөрдөгдөнө гэсэн ч үүнээс өмнө буюу таван жилийн дотор алтаа олборлоод дууссан шүү дээ. Иймээс энэ хугацаанд "Бороо гоулд” манай улсад ямар нэгэн татвар төлөөгүй. Харин тэнд үйлдвэрлэл явагдсан учраас ус ашигласны төлбөр, хүмүүс ажиллуулсны цалин, цахилгаан хэрэглэсэн гээд заавал төлөх ёстой мөнгөн зардал гарах нь ойлгомжтой. Үүнийгээ бүгдийг нь өөрсдийнхөө оруулсан хөрөнгө оруулалттай хамт хамж шимээд "Монголд 300 гаруй тэрбум төгрөг оруулсан” гээд ярьдаг. Харин бидэнд сүүлд нь ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь чухал байгаа юм. "Бороо гоулд”-аар 45 тонн алтаа ухуулчихаад Монголбанкинд нэг ч унцийг тушаалгаагүй. Тухайн үед алтаа гаргаад шууд онгоцонд ачаад гадаад зах зээлд борлуулсан” гэж ярьж байлаа.
Монгол Улсын алтны нөөцийг бүрдүүлэхэд нэг ч хувь нэмэр оруулаагүй "Сентерра гоулд”-ынхан одоо энэ алдаагаа засч Монголбанкинд олборлосон алтаа тушаана гэж мэдэгдэж байгаа. Гацууртын алтны үндсэн орд нь төвийн бүсэд орших бөгөөд Монгол Улсын эдийн засагт болон эрдэнэсийн санг баяжуулахад өндөр ач холбогдолтой. Тиймээс тус ордыг ашиглахад төрийн оролцоо байх шаардлагатай гэж улстөрчид үзэж байгаа. Гэхдээ энэ асуудлаар Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзнэ гэдэг тайлбар бас зүүлттэй явдаг.
"ЭРДЭНЭС-ГАЦУУРТ” КОМПАНИ ЭЭЛЭЭ ХЭНД ӨГӨХ ВЭ?
Ингээд ч зогсохгүй Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орсноор улсын төсөвт төлбөр, татвар хураамжаар орлого орохоос гадна, ордыг ашиглах компанид төр хувь эзэмшсэнээр ноогдол ашгийн хувиар орлого хувиарлагдаж, энэ орлого улс орны хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах юм гэдэг албан мессежийг нийгэмд илгээж байгаа. "Сентерра гоулд Монголиа”-тай хамтарч "Эрдэнэс-Гацуурт” компанийг байгуулж, төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих боломжтой гэж үзэж байгаа юм, эрх баригчид.
Ингэснээр Гацууртын алтыг олборлох үйлдвэрлэлийн төсөл хэрэгжиж эхлэх боломжтой болно. Үүний есөн жилд нь уурхайн олборлолт, 10 жилд нь үйлдвэрлэл явагдаж, гурван их наяд төгрөгийн борлуулалт хийнэ гэж төлөвлөжээ. Үүнээс 660 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж төлж, 353 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж, төр 70 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авах юм байх. Энэ төслөөс татвар хураамж, ногдол ашиг хэлбэрээр нийт 734 тэрбум төгрөгийн ашиг улсад орно гэдэг тооцоо судалгааг талууд харилцан тохиролцож гаргажээ. Ингэхдээ алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1300 /нэг ам.долларыг 1700 төгрөгөөр тооцжээ/ ам.доллараар тооцсон байна. Эндээс харахад эрдэнэс баялаг ачсан "галт тэрэг” Сэлэнгээс хөдлөхөд бэлэн болчихжээ. Харин Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарласан иргэд, тэдний эх орон ямар ч эзэнгүй юм уу. Эсвэл хүний амь, эх орны маань газар шороо тэгтлээ үнэ цэнэгүй болчихсон юм уу, эрхэм түшээд ээ!
Гацууртын алтны ордын нөөц
Гацууртын алтны ордын судлагдсан он
•1970 -1991 онд шороон ордын судалгаа хийгдсэн.
•Алтны шороон ордын олборлолтыг эхлээд "Гурван гол” ХХК, дараа нь "Гацуурт” ХХК 1992-2000 онд хийсэн.
•1997 онд шороон ордын олборлолтын явцад алтны үндсэн судлыг олж тогтоосон.
•2001 онд "Камеко гоулд Монголия” буюу одоогийн "Сентерра гоулд Монголиа” ХХК нь төв ба үндсэн бүсэд эрэл-үнэлгээний ажил хийсэн.
•2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж үндсэн бүсийн хүдрийн исэлдсэн хэсгээс АНУ-ын Невада мужийн "Американ Ассей” лабораторид цианидаар уусгах туршилтыг хийсэн.
•2004 онд нэмэлт хайгуул хийж, 2005 онд нөөцийн тайлангаа ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгүүлсэн.
•2008 онд ТЭЗҮ-ийг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан.
•2010 он хүртэл нэмэлт хайгуул хийж нөөцийг /1998-2010/ 2013 оны арванхоёрдугаар сарын 27-ны ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн.
•2014 онд ТЭЗҮ дахин боловсруулан ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан байна.
Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||