- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Пүрэвсүрэн: Монголчууд эрдэнийн чулууг хөөрөг болгон төгс утгаар нь хэрэглэж байна
Хөөрөг хэмээх сонин, содон ертөнц. Амар мэндээ мэдэлцэн хөөрөг
зөрүүлэх төдийд ерөөлийн сайхан үгсийг хэлэлцдэг монгол түмний уламжлалт
өв соёл сэргэж, хөгшин, залуугүй л хөөрөг зөрүүлэцгээх болж. Сар шинийн
босгон дээр Монгол дархны ур ухаан, дэг жаягийг үе залгамжлан авч яваа
уран дархан, хөөрөг урлаач Д.Пүрэвсүрэнг "Дээжис” сэтгүүлийн зочноор
урилаа. Тэрбээр өөрийн урласан бүтээлүүдээ "Хөөрөг” дэлгүүртээ
худалдаалдаг.
-Хөөрөг урлах ажлаа Та хэзээнээс эхэлсэн бэ?
-Би наймдугаар ангиа төгсөөд 16 настайдаа Монгол Улсын алдарт уяач,
улсын начин Ганхүү багшдаа хадаг бариад, шавь болж орсон. Багш шавийн
барилдлага гэдэг эрхэм. Дүрслэх урлагийн дунд сургууль, СУИС-д монгол
дархны анги, уран зургийн анги байсан ч би шавь сургалтыг илүүд үзэж
сонгосон юм. Багш маань удам дамжсан дархан, бөх, уяач хүн учир их дэг
жаягтай.
Шавь болохдоо ч идээ цагаа, алд цагаан хадгаа бариад өдрийн сайныг
сонгож, зөв өдрөө багш, шавийн барилдлага үүсгэсэн. Тэр үед багш маань
Урт цагаанд Ахуй үйлчилгээний газрын дархан байсан. Монгол дархны
сургалт гэж юу байдаг яг тэр дэг жаягаар сургаж, хүмүүжүүлсэн. Багшийг
хүндэтгэх ёс гэж бий. Шинийн 1-ний өглөө нар мандахаас өмнө багштай
золгох гээд л.
Сүүжин ээмэг буюу цулгуй кольцо бол дархан хүний чадвар шалгасан бүтээлийн нэг. Нэг ч хуурай хүргэлгүй давтаж, бүдүүн, нарийн болгож болно.
-Та уран дархны ажилд яагаад дурласан бэ?
Монгол дархан, монгол урлаг, Монголын өв соёл хэмээх гайхамшигт
ертөнцтэй би хүүхэд насандаа ойр байсан. Миний ээж Гар урлалын үйлдвэрт
чимэглэгчээр насаараа ажилласан. Монголд ганцхан байсан тэр үйлдвэрт
манай үе үеийн шилдэг урчууд ажилладаг байлаа. Тэнд бидний хүүхэд нас
өнгөрсөн л дөө. Дархчууд бүтээлээ урлахыг харсаар урлан бүтээх ажилд
сонирхолтой болсон хэрэг.
-Дарханы авьяас удам дамждаг гэдэг, танайханд гарын уртай хүн байсан уу?
-Манай ээжийн талд гарын уртай хүмүүс байсан. Түүнийг манай багш мэдсэн
үү, яасан "Танай хүүхдүүдээс нэгийг нь би дархан болгоё” гэсэн юм билээ.
1990-ээд оны эхэн үед багшдаа шавь орсноос хойш өнөөг хүртэл 20 гаруй
жил алх, дөшний дуугаа тасралтгүй хангилуулан ажиллаж байна.
Анх би мөнгөн аяга хийж эхэлсэн, аягаа одоо ч орхиогүй хийж л байгаа.
Бадархундага гэж брэнд аягыг бид гаргасан. Дарьганга хийцийн Ноён
сэврээ, Батноров, Бадархундага хийцийг нэг аяганд оруулан урлаж байна.
Мөнгөн аяга хийхэд дархан хүний олон ур чадвар шаарддаг. Мөнгөө
хайлуулж, бөөрөнхий болгож давтахаас эхлээд монгол дархны аргаар хийнэ
гэдэг маш гоё л доо. Алхаар мөнгөө яаж давтахаас шалтгаалан мөнгө агшиж,
сунадаг юм.
-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?
-Багш биднийг маш хатуу шаардлагаар сургасан. "Дархан хүнийг мөнгөө яаж
давтдагаар нь шинждэг юм. Дархан хүн алх, дөшөө дээдэлнэ. Дөш нь
гялалзсан өнгөлөг байвал сайхан бүтээл гардаг, ажил үйлс нь бүтэмжтэй
явдаг. Та нар их буянтай хүмүүс шүү. Цалин цагаан мөнгийг гулууз
гулуузаар нь барьж үзэж байна. Гэхдээ мөнгөний нэг ширхэг үртсийг ч хаяж
болохгүй, буян заяагаа хаяна шүү.
Хүн хуурч, хүний өгсөн металийг сольж болохгүй. Хумсалсаар хумсалсаар
хулгайч гэдэг юм шүү” гэж байнга захина. "Бэлэнчлээд өөрт байгаа давтсан
материалаараа хийх ч хэрэггүй. Тэр хүний өгсөн метал эцэг, эхээс нь
өвлөгдсөн, өөрт нь хамгийн үнэт зүйл байж ч мэднэ. Шигтгээ нь хуурамч
байсан ч ээжээс нь өвлөгдсөн л бол эзэндээ хамгийн үнэтэй эд” гэж
сургадаг байсан.
-Та багшийнхаа гар дор хэр удаан суралцсан бэ?
-Анх бид гурвуулаа багшид шавь орсон. "Дээд сургуулийг таван жил
суралцаж төгсдөг. Та нар над дээр таван жил байна. Хэрэв чадахгүй гэвэл
хэлээрэй. Монгол дархны эрдмийг сурах гэж байгаа бол зөв, буруу ч бай
миний хэлсэн бүхнийг хий” гэж багш хэлсэн. Таван жилд цалин нэг их өндөр
биш. Залуу хүмүүсийн донжийг нь тааруулж байгаа нь тэр. Яагаа ч үгүй
мөнгө харвал зан ааш нь хувирна гэж бодсон байх.
Шал угаах, хогоо шүүрдэх, хоол хийхээс эхлээд багшийн хий гэсэн болгоныг
хийдэг байлаа. Багштай уулзахаар Дамдин аваргаас эхлээд мундаг бөхчүүд
байнга ирнэ. Багш орой нь "За, өнөөдөр юу хийсэн бэ” гэж асууна. Өдөржин
шал угаасан, хоол хийсэн гэлтэй нь биш. Үзүүлэх юмгүй байвал шанаа
зузаартал цохино доо. Тийм л хатуу байсан. Өглөө 09.00 цагт ажилдаа
ирсэн байна шүү гэнэ. Цагтаа ирээгүй бол бас гөвшүүлнэ.
Эргээд бодоход багш юм сургах гэж л тийм хатуу шаардлага тавьдаг байж.
Багш дандаа нүнжигтэй юм хийдэг. Орц багатайхан юмыг хуулаад л хаячихна.
Насан туршдаа бахархан хэрэглэх хэмжээний эд урлах нь бидний зорилго
гэдэг. Би гурван жил зөвхөн аяганы дотор хийсэн. Мөнгийг гортигоор
зурсан юм шиг давтаж сурсан. Одоо дархан хүн мөнгөө давтахгүй байна л
даа, элддэг машин гарчихсан. Цахилгаан машин гарснаар гараар хийдэг
уламжлал алдагдлаа. Алх, дөшний тэр сайхан дуу тасарчих гээд байна.
Бид гурвуулаа мөнгөө давтахад хөгжим шиг аялгуутай сонсогддог. Цахилгаан
тасарчихаад, харанхуй байхад миний дөшний дуу нэгэн жигд дуугарч л
байсан гэж манайхан хэлдэг сэн. Мөнгийг давтсаар нэг ч хуурай хүргэлгүй
дөрвөлжин, гурвалжин, дугуй болгож болно. Сүүжин ээмэг буюу цулгуй
кольцо бол дархан хүний чадвар шалгасан бүтээлийн нэг. Нэг ч хуурай
хүргэлгүй давтаж, бүдүүн, нарийн болгож болно.
УГСААТАН, НОЁН ГАРАЛТАЙ ХҮН ЦАГААН ХАШ ХӨӨРӨГ БАРЬДАГ БАЙСАН
-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Энэ бүтээлүүд дархан хүний ур ухааныг шаарддаг байх, тийм үү?
-Металийн хуваарилалтыг яаж зөв хийх, эрдэнийн чулууг яаж зөв зүсэх вэ
гэдэг нь их чухал. Багшийнхаа дэргэд таван жил сурах явцдаа маш аз
жаргалтай байсан. Манай багштай уулзахаар Монголын сайхан урчууд ирдэг,
нэг баг болж уран бүтээл хийдэг. Тэр урлангаас өдөр болгон гар хийцийн
нэг маш сайхан бүтээлүүд гардаг байсан. Монетны мастер Очироо гэж орос
ээмэг яг дуурайлгаж гараар хийдэг хүн байлаа.
Бүдүүн Лхагваа гэж алдартай дархан байсан. "Мандухай цэцэн хатан” киноны гоёлыг хийсэн Оргодол ах байна. Өөр өөрийн гэсэн ертөнц, арга барилтай дархчуул байлаа. Тэр үед би бүгдэд нь зарагддаг, мөнгийг нь давтаж өгдөг зөөлөн чихтэй хүүхэд байсан. Ямар ч бүтээлийг амилуулж хийнэ гэж тэд их ярина.
Хаш хөөрөг бол эзэндээ маш их тайвшрал авчирдаг. Халтар манан хөөргийг нийт монголчууд барьдаг байсан. Бэлгэдэл нь мана бол эх орон, эзэн, эд хөрөнгөө манадаг гэж үздэг.
Амилуулна гэж яахыг хэлдэг байна аа гэж боддог. Арслан хийлээ гэхэд
арслангийн сүр хүч, дотоод сэтгэл, юун дээр зогсож байгаа арслан хаашаа
харах вэ гэхчлэн бүх зүйлийг бодно. Эвтэй дөрвөн амьтан бол амар
амгалангийн илэрхийлэл. Дөрвөн хүчтэн хүчирхэг байдлын илэрхийлэл болох
ёстой. Тэгэхээр Монголын урлаг бол тэр чигтээ бэлгэдэл, үүгээрээ
гайхамшигтай.
-Уран бүтээлч хүн бүр онгодын тухай ярьдаг. Уран дархан хүнд энэ үг яаж илэрхийлэгдэх вэ?
-Онгод гэж байлгүй яахав. Гайхамшигтай юм хийлгэхээр зорьж ирсэн хүн
байж болно. Жишээ нь, Манай аав эрдэмтэн, аавдаа зориулж сайхан хөөрөг
хийлгэх гэсэн юм гээд ороод ирдэг. Эрдэмтэн хүнд нэг их том хөөрөг
зохихгүй. Оюун ухааны бэлгэ тэмдэг чулуу байх хэрэгтэй гээд бодож
эхэлнэ.
-Хөөрөг барихад их учир утга бий байх нь?
-Тийм ээ. Хуучин цагийн хутагт, хувилгаад сүүжин хөөрөг барьдаг байж л
дээ. Тэр нь лусын толь гэж үздэг. Сүүжин гэдэг нь болор л доо. Болор
дотроо усан болор, утаат болор, ягаан болор гээд ялгаатай. Ихэвчлэн
утаат, усан болороор сүүжин хөөргийг хутагт хувилгаад хийлгэдэг байсан
юм билээ.
Учир нь хувирдаг чулуу. Угсаатан, ноён гаралтай хүн бол цагаан хаш
хөөрөг барьдаг байсан гэдэг. Хаш хөөрөг бол эзэндээ маш их тайвшрал
авчирдаг. Халтар манан хөөргийг нийт монголчууд барьдаг байсан. Бэлгэдэл
нь мана бол эх орон, эзэн, эд хөрөнгөө манадаг гэж үздэг. Хар халтар
мана бол хүчирхэгийн бэлгэдэл. Манлайбаатар Дамдинсүрэнгийн хар хаш
хөөрөг Асашёорюү Дагвадоржид байдаг.
Тэр бол хүчирхэг байдлыг илэрхийлдэг гайхамшигтай хөөрөг л дөө. Чүнчигноров
монгол эр хүнд ээлтэй чулуу. Хангарьд шувуу чүнчигноровоор бөөлждөг
байсан гэх домог бий. Чүнчигноров хөөрөгтэй хээр хөдөө явж байхад
араатан амьтан, аварга могой ойртдоггүй тойрч явдаг. Туршилт хийгээд
үзэхэд могой бүх чулууг давж гарсан хэр нь чүнжигноровыг тойрч гарч
байсан гэдэг. Энэ бүх домог яриа учир холбогдолтой байгаа биз.
-Эрүүл мэндэд ээлтэй ямар чулуу байдаг билээ?
-Ногоон хаш энэ ертөнц дээр хамгийн их ус татдаг чулуу гэдэг. Бөөр нь
эмчилгээгүй гэж оношлуулсан хүн ногоон хаш хэрэглэсээр эдгэрсэн байх
жишээтэй. Тэр хүн ногоон хашаар бөгж хийлгэж зүүсэн төдийгүй аяга
хийлгээд орой унтахын өмнө ус хийж хонуулаад уун, ногоон хаш хөөрөг
хэрэглэсэн байна. Үүнээс хамгийн гол нь аяга. Эртний угсаатнууд ногоон
хаш аяга хэрэглэдэг байсан гэдэг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Германд
бөөрний мэс засал хийлгэхээр очсон хүнд 30 хувийн боломж байна гэж эмч
нар хэлсэн гэдэг.
Хөөргөнд доргио орвол барцад арилж байна гэж хөөргөө уул хангайдаа өргөдөг. Хөөрөг сэвтэй бол амьдрал сэвтэй гэж үздэг учир сэвтсэн хөөрөг эдэлж хэрэглэдэггүй байсан.
Тэр хүн ном судар үзэж, уламжлалт арга хэрэглэсээр эдгэрсэн байна.
Эмчилгээний үр дүнд чулуу хамгийн сайнаар нөлөөлсөн гэж дүгнэсэн байна
лээ. Байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж, ургамал эрдэслэг шинж чанараа
алдаж хүний биед хэрэгтэй эрдсүүд нь үгүй болж байна гэдэг.
Тэр эрдэс нь чулуунд байна гэж үзэх боллоо. 100 сая жилийн тэртээх, энэ
ертөнц бий болсон үеэс үүссэн чулуунууд байна л даа. Гартаам, мана, усан
мана, замагт мана, үзмэн мана гэх мэт 200 гаруй төрлийн мана бий.
Сүүлийн үед дэлхий нийтээр чулуунд маш их эрдэс, энерги байдгийг судлаад
дэлхий нийтээрээ хэрэглэдэг болсон.
-Байгалийг чулууг монголчууд анх хэрэглээнд нэвтрүүлсэн үү?
-Наймдугаар зууны үеийн түүхэн сурвалжуудад өгүүлсэн байна лээ. Монгол
цэргүүд дайлаар мордохдоо нутгийн чулуугаа авч явдаг. Унд цай уухдаа
аягандаа чулуугаа хийдэг, шарх сорвио чулуугаараа домнож эдгээдэг
байсан. Хүн бүр өөрийн мөнгөн аягатай, айлд очсон ч өвөртөлсөн аягаа
гаргаж цай уудаг. Энэ бол монголчуудын том соёл. Хятад улс чулууны
хэрэглээний 5000 жилийн түүхтэй гэдэг. Хараад байхад хятадууд хөгшин,
залуугүй биедээ ямар нэг чулуун эдлэл зүүсэн байна шүү.
-Манай Монгол орон эрдэнийн чулуугаар баялаг биз дээ?
-Дэлхийн бөмбөрцгийг хуваагаад үзэхэд байрлалаасаа шалтгаалан цөөхөн
хэдэн оронд чулууны сонин тогтоц байдаг. Орост дэлхийн шилдэг цагаан,
ногоон хаш байна. 200 орчим төрлийн манын хамгийн шилдэг мана нь Монголд
байна. Манай говийн аймгууд эрдэнийн чулуугаар баялаг. Монгол манын
бүтэц, өнгө бол үнэхээрийн гайхамшигтай. Бид гайхалтай хөрсөн дээр
амьдарч буй хүмүүс. Оюу, номин Афганистанд байна. Дэлхий дээр оюуны
3-4-хөн орд байдгийн хамгийн том орд нь манай Эрдэнэт шүү дээ. Түвдэд
байсан ордын нөөц шавхагдаж дууслаа.
МИНИЙ ХУВЬД ЖИНХЭНЭ ЮМ БҮТЭЭХ ИД ҮЕДЭЭ ИРСЭН ЮМ БОЛОВ УУ
-Тэгвэл газар газарт байгаа эдгээр эрдэнийн чулууг Монголдоо авчирч байна уу?
-Авчирч байна аа. Гайхамшигтай өв, соёл маань сэргэж байна. Монголчууд
дэлхийд гайхуулах түвшний эрдэнийн чулуу эдэлж, хэрэглэж байна.
Гаднынхан ээмэг, бөгж, жижиг зүүлт л хэрэглэж байна. Харин монголчууд
хөөрөг болгон чулууг төгс төгөлдрөөр нь хэрэглэж байна. Хөөргөндөө
тансаг үнэртэн тамхиа хийнэ. Хөөргийг дээшээ харсан амсартай, даллаганы
сав гэж үздэг. Хүн ер нь сэтгэл хангалуун амьдрах ёстой гэж би боддог.
-Хамгийн үнэтэй чулуу нь юу вэ?
-Байгалийн тогтоц л чухал. Дэлхийн хаана ч хагаралгүй чулуу л үнэтэй,
эрдэнийн чулуунд ордог. Эрдэнэсийн чулуу гэвэл очир алмааз, бадмаараг,
маргад эрдэнэ, рубин байна. Монголчууд хөөргийг эртнээс цав доргиогүй,
сэвгүй чулуугаар хийдэг байсан. Хөөргөнд доргио орвол барцад арилж байна
гэж хөөргөө уул хангайдаа өргөдөг.
Хөөрөг сэвтэй бол амьдрал сэвтэй гэж үздэг учир сэвтсэн хөөрөг эдэлж
хэрэглэдэггүй байсан. Сэв, хагарал, доргиогүй хөөрөг хэдээр ч үнэлэгдэж
болно. Сүүлийн үед Англид дуудлага худалдаанд хөөрөг өндөр үнэтэй
зарагдаж байгаа юм билээ. Монголоос ч хүмүүс оролцсон гэж дуулсан, би
бас сонирхоод л байна. Гадаадад үзэсгэлэн гаргах бодол бий.
-Та юугаар гангардаг вэ?
-Надад унах унаа байвал сайхан арчиж зүлгээд л, түүндээ би сэтгэл
хангалуун байдаг. Би эрдэнийн чулуунаас маш их энерги, баяр баясал
авдаг. Гадаад руу явах болгондоо чулууны ямар ч том зах байсан ядарснаа
мэдэхгүй чулууны ертөнцөөр аялдаг. Монгол нутагтаа бол морьдоо эргэнэ.
-Алдарт уяач Г.Ганхүү багшийгаа дагаад Та морь руу татагдав уу?
-Тийм ээ, би адуунаас хол байх үндэсгүй хүн. Манай багш уяач. Багшийн
аав алдарт уяач Гарамжав гэж тогоруу угшлыг гаргасан гайхамшигтай
хурдтай уяач байлаа. Түүний дөрвөн хүү нь дөрвүүлээ улсын цол хэргэмд
хүрсэн уяач нар. Багшийн ах нь Тод манлай уяач Сандуйжав гуай.
Надад багшийн өгсөн адуунууд бий. Нэг даага зүгшрээд сайхан болж байна.
Морь уяхад цаг зав, уяач хүний сэтгэл, эзэн нь өөрөө морьдоо уяж, эргэж,
хоолыг нь алдалгүй тохируулахаас эхлээд маш нарийн ажиллагаа шаардана.
Нэг цагийн хоол алдахад л улсын наадамд горьдолтгүй гэж ярьдаг юм билээ.
Одоохондоо морь уях зав гарахгүй л байна. Миний хувьд жинхэнэ юм бүтээх
ид үедээ ирсэн юм болов уу гэж боддог. Нас яваад ирэхээр хөдөө гарч,
адууныхаа захад очно доо.
-Таныг бөхчүүдийн малгайн титмийг урладаг гэж дуулсан?
-Манай багш бөхчүүд, уяачдын малгайн титэм, тэмдгийг анх урласан хүн.
Энэ ажлыг нь би өвлөж аваад, үргэлжлүүлэн хийж байна. Шинэ уяач,
бөхчүүдийн титэм, тэмдгийг хийх энэ ажлыг төрийн онцгой захиалга гэж
үздэг.
-Орчин үед хөөрөг хийдэг тоног төхөөрөмж гэж гарсан уу?
-Хөөргийг гараар л хийнэ, ямар нэг машинаар хийх боломжгүй. Чулууныхаа
гарцаар хийнэ. Чулуу чулууны хийц, загвар өөр. Хаш хөөрөг бол барын
цагаан гэж өөр загвартай. Хөөрөгний хэлбэр нь чулуу чулууныхаа онцлогт
нийцэж, маш эвтэйхэн зохицсон байдаг. Энэ уламжлал хэдэн мянган жил явж
ирсэн, үнэхээр төгс хэлбэрээ олсон. XVIII зууны үеийн хөөрөгнүүд байна л
даа.
Би хөөргийг гурвалжин, дөрвөлжин хэлбэртэй хийж үзлээ, тэглээ ч хамгийн
гайхамшигтай нь 1800-гаад оны үеийнх. Чулуугаа ухаж авахад мэдрэмж
хэрэгтэй. Чулууны бүтцийг эвдэхгүй хөөрөг болгохын тулд дархчуул маш
анхааралтай хандах ёстой. Чулуугаа зөв хэлбэрдэнэ. Энэ явцдаа тэр
эрдэнийн чулууг хагалчих вий.
"Таван саяын үнэтэй хөөргөө хагалчихлаа” гээд л хүмүүс халагладаг л даа.
Би бол хайран байгалийн бүтээл, эрдэнийн чулуу гэж хар буудаг. Чулууны
нас, үүслийг нь бодоход үнэхээр хайран. Хийж байгаа үйлдээ зөв сэтгэлээр
хандаж, гүйцэтгэл сайтай байх нь л чухал. Тоо хөөж болохгүй. Би шавь
нартаа ч энэ тухай байнга хэлдэг. Хөөрөг хийлгэж байгаа хүн нь өөрөө
юмандаа их анхаарал тавьдаг бол эд нь сайхан бүтдэг.
"За, мэдэхгүй ээ. Энэ чулууг нэг хөөрөг болгочихоорой, хийц энэ тэрийг
нь мэдэхгүй ээ, хамгийн хямдаар нь хийчихээрэй” гэдэг. Тийм хүний юмыг
би хийх дургүй. Үнэ ханш нь хамаагүй, тэр хүний бололцоо байж болно.
Хийлгэж байгаа юмандаа анхаарал тавина гэдэг сайхан. Надаас авсан
зүйлийг буцаагаад худалдахад үнэ цэнээ алдахгүй хөөрөг урлахыг боддог юм
л даа. Та захиалсан учир би хийсэн, заавал мөнгөө өгөөрэй гэвэл буруу.
Зарсан бол буцаахгүй шүү гэдгийн эсрэг байдаг. Би анхнаасаа л ийм
байсан. Таалагдаж байвал аваарай, болохгүй бол дахиад хийсэн ч болно
гэдэг.
БИ ӨӨРТӨӨ САЙХАН Л АМЬДАРЧ БАЙНА
-Хийж байгаа бүтээлдээ итгэлтэй байна л даа.
-Тийм ээ, захиалсан хүндээ сэтгэл ханамж өгч байгаа хэрэг. Тэр хэрээрээ ч
ажил төрөл ихтэй байдаг болов уу. Хүссэн хөөргийг нь хийж өгөөд, үнэн
сэтгэлээсээ баярлаж, "баярлалаа” гэж хэлэхийг сонсох нь уран бүтээлч
миний жаргал.
-Сүүлийн үед төрөл бүрийн таримал, хиймэл чулуу элбэг болсон. Хиймэл чулууг байгалийн чулуунаас яаж ялгах вэ?Хөөргөөр мэндэлдэг маш сайхан соёл бий. Хөөрөг барин мэндлэхэд 30 минут орчим ерөөлтэй сайхан үг хэлэлцдэг. Би хүүхдүүдтэйгээ хөөрөглөдөг. "За, миний хүү сурлага, хөдөлмөр өндөр үү. Найз нөхөдтэйгээ эвтэй сайхан байна уу” гэж асуухад "Өө, гайхамшигтай сайхан байна, аав аа” гээд л хариу мэндэлнэ. Гэртээ хөөрөглөхдр хүүхэд ааваасаа эмээдэг, хүндэтгэдэг хүмүүжлийн ач холбогдолтой.
-Энэ бол хөгжлийн сайн, муу үр дагаврын илрэл л дээ. Хятадаас таримал, синтетик чулуунууд их ирж байна. Маныг бүтцээр нь тарьж ургуулдаг, бас шахаад хийсэн байдаг. Үүнийг энгийн нүдээр ялгахад хэцүү, лабораторийн нөхцөлд л ялгана. Бид мэргэжлийн хүний хувьд андахгүй.
-Хөөрөг том байхдаа үнэ цэнэтэй юу?
-Жижигхэн хэр нь үнэтэй хөөрөг байна л даа. Олон өнгө орсон чулуу ховор, тэр хэрээр үнэтэй. Ер нь гурван төрлийн хөөрөг байдаг. Ширээний хөөрөг бол гэрээс гаргадаггүй, хүндэтгэлийн хэрэглээ. Хөөргөөр мэндэлдэг маш сайхан соёл бий. Айлд ороод хөөргөөр мэндлэхэд 30 минут орчим ерөөлтэй сайхан үг хэлэлцдэг. Би гэртээ хүүхдүүдтэйгээ хөөрөглөдөг.
"За, миний хүү сурлага, хөдөлмөр өндөр үү. Найз нөхөдтэйгээ эвтэй сайхан байна уу” гэж асуухад "Өө, гайхамшигтай сайхан байна, аав аа” гээд л хариу мэндэлнэ. Би олон сайхан хүнтэй нөхөрлөдөг, найз нөхөд олонтой. Өөртөө би сайхан л амьдарч байна. Гэртээ хөөрөглөхөөр хүүхэд хүртэл ааваасаа эмээдэг, хүндэтгэдэг хүмүүжлийн ач холбогдолтой.
-Хөөрөггүй хүн Танд ямар санагддаг вэ?
-Дан ялангуяа цагаан сараар хөөрөггүй айлд орвол хэлэх үг олдохгүй хүнд болов уу гэж боддог. Яриа өдөж болдоггүй. Хөөрөгтэй хүмүүс дахин дахин хөөрөглөнө. Хөөргөө шинжиж яриа хөөрөө үүсгэнэ. Түүх ярина. Тэгэхээр монголчууд сүүлийн үед яалт ч үгүй хөөрөг сонирхож байна. Үндэсний баяраараа хөөргөөр мэндэлдэг уламжлал сэргэж байна. Бололцоо бололцоондоо л тохирсон хөөргөө авна шүү дээ.
-Хөөрөгтэй болъё гэж бодсон ч ямар хөөрөг сонгохоо мэдэхгүй байгаа хүмүүст Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хөөргийг үе дамжуулан хэрэглэдэг учир маш зөв сонгох хэрэгтэй. Өөрийнхөө дуртай өнгө, ээлтэй чулуугуур хөөрөг хийлгэж болно. Жишээлбэл, цэнхэр өнгөнд дуртай бол номин эрдэнэ хөөрөг, ногоон өнгөнд дуртай бол оюу эрдэнийг сонгож болно. Өнгийг сонгохоос илүүтэй чулуу хэмээх үнэт эрдэнэ маань 100 орчим сая жилийн настай. Энэ эрдэнэ сэв хагаралгүй байх л чухал.
Гадуур сайн ч, саар ч хөөрөг хийж байна. Зах зээлийн өрсөлдөөний жамаар сайжрах байх л даа. Хөөргийг удаан хэрэглэх тусам их сайхан гөлгөр болдог. Хүний гар хамгийн дээд зэргийн өнгөлгөө байдаг юм байна. Хөөргийг эдэлж хэрэглэх тусам мөлийгээд барихад зөөлөн, хүлхсэн чихэр шиг болдог. Чулуунд тос шингэх тусам өнгө ордог. Оюу цэнхэрдүү өнгөтэй байснаа хэрэглэх тусам илт ногоордог. Оюуг ногооруулъя гэвэл тосонд хийж болдог. Чулуу энергитэй, амьд организм. Жилд нэг удаа амьсгаагаа гаргаад, авдаг гэдэг үнэн байх.
-Та олон шавьтай байх. Өөрөө гардаж уран бүтээлээ хийж байна уу?
-Өөрөө л гардахгүй бол болохгүй. Арав гаруй шавьтай, эдэндээ зааж сургана. Би энэ хэддээ сургахын тулд маш нарийн, алдаагүй хийж үзүүлдэг. Миний санаанд нийцтэл хийхэд хэцүү л дээ. Гэхдээ юм сурахсан гэсэн эрмэлзэлтэй, сайхан хамт олон бүрдсэн. Дархан хүнд нүдний ур, гарын ур, ухааны ур тэгширч байж жинхэнэ бүтээл гардаг гэж үздэг.
-Тэгвэл Та өөрийгөө ямар түвшинд байна гэж үздэг вэ?
-Би өөрийгээ яг энэ гурван ур дээрээ ирж байгаа юм болов уу гэж боддог. Одоо л жинээнэ бүтээл гарах болов уу гэж боддог. Одоо бүр гар загатнаад, юм хиймээр санагдаад байгаа. Болж өгвөл хүнтэй юм яримааргүй санагддаг.
-Та өөрийнхөө уран бүтээлүүдээс юуг хамгийн сайн хийж чадна гэж бардам хэлэх вэ?
-Би хөөрөгний нуухны ур хийцийг өндөр түвшинд гаргаж чадсан гэж боддог. Аяганы ноён сэврээ хийцийг хөөргөнд оруулсан. Нуухных нь дээр шаариг гагнасан юм шиг энэ хийцийг эмээлд ч оруулдаг. Үүнийг ноён байхын бэлгэдэг гэж үздэг. Нуухны уланд хийморийн морь сийлсэн. Халбага нь зааны соёо. Ер нь хулгана, луутай халбага хийж байлаа. Эцэст нь зааны соёо хамгийн гайхамшигтай халбага болдог байна. Соёог нь бид Японоос авчирдаг. Соёо дэлхий дээр хориотой бараа. Харин Японд хөөрөгний халбаганд зориулж бэлдсэн бэлэн соёо байдаг.
-Уран дархчуулын хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөртэй нас нь хэдэн нас вэ?
-50-55 нас бол дархчуулын уран бүтээлийн оргил нас гэдэг. Дэлхийн шилдэг бүтээлүүдийг уран дархчуул 35-55 насандаа урласан байдаг юм билээ. Тэр үед хүний ур тэгширдэг. Миний санаанд олон сайхан мөрөөдөл байна. Олон сайхан брэнд гаргахыг хүсэж байна. Дэлхий дээр оюуны гуравхан орд байгаагийн нэг нь Эрдэнэтийнх.
Америкт Эрдэнэтийн оюу үнэ цэнэтэй болж эхэлж байна. Манайх энэ баялгаа түүхийгээр нь 100 дахин хямд өгч байгаа нь харамсалтай. Нэмүү өртөг шингээгээд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой гэж хардаг. Азиас Япон, Солонгос, Тайвань, Оросын мастер дархчуулын бүтээлийг байнга үздэг л дээ. Монгол урлаг бол үнэхээр илүү юм билээ. Тэдний уламжлалт хийц гэж төгс төгөлдөр байна л даа, гэхдээ л...
-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.
-Зүгээр ээ. Удахгүй Монгол түмний маань уламжлал сайхан баяр цагаан сар болно. Энэ жил өнтэй сайхан жил боллоо. Урд урдынхаас илүү сайхан байна. Улс эх орон хөгжих байх гэсэн бат итгэлтэй байна. Сайхан цаг ирж байна. Монголын ард түмэн минь сар шинэдээ сайхан шинэрээсэй. Юу хүссэн есөн хүсэл нь биелж,
Эд нь лугаа баян
Эрдэнэс лугаа гэрэлтэн байж
Мөнх настай мөнгөн дөрөөтэй
Урт настай удаан жаргалтай
Зураг гэрлийн хорвоод
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||