Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Өлзийбүрэн: Монгол Улс “Роснефть”-ээс шатахууны 25 хувийн хамааралт болсон

 Өөрөөр хэлбэл, Монгол 93 өнөөдрийн байдлаар Евро 4 стандартын шатахуун болсон.

 
"Бодлоготой ярилцлага” булангийн энэ удаагийн зочноор Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнг урилаа. Газрын тосны нөөц, олборлолт, тээвэрлэлт мөн шатахууны үнийн талаар яриа өрнүүлэв.
Энэ жил хэчнээн тонн газрын тос олборлож, экспортлох вэ?
 
Өнгөрсөн онд бид 686 мянган тонн газрын тос экспортлосон. Улсын төсөвт 190 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Уг нь 164 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байсан ч ийнхүү төлөвлөгөөгөө давуулсан билүүлчихлээ. Энэ жилийн хувьд 800 мянга орчим тонн газрын тосыг олборлож экспортлоно. Ингэснээр 227 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэсэн үг. Ирэх 2016 он гэхэд бид 1.5 сая тонн газрын тос олборлож гаргах юм.
 
 "Петрочайна Дачин тамсаг” компани хөрөнгө оруулалтаа 50 орчим хувиар бууруулна гэж яриад байсан. Энэ асуудал юу болсон бэ?
 
 Хэрвээ хөрөнгө оруулалтын нөхцөл байдал муудвал үйл ажиллагаагаа хумина гэж ярьж байсан. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлэг УИХ дээр хийгдсэн. Удахгүй эцсийн хэлэлцүүлэг явагдаж, батлагдах байх. Ерөнхийдөө хөрөнгө оруулагч нарт хүндрэл учруулахааргүй, либерал маягийн хууль болох төлөвтэй байгаа. Гэхдээ бид тос олборлож байгаа учраас хууль эрхзүйн орчноо цаашид чамбайруулаад явах ёстой. Эхлээд хөрөнгө оруулагч нарыг урьсан, дуудсан задгайдуу маягийн хууль эрхзүйн орчинтой байсан бол одоо үүнийгээ улам чамбайруулж байгаа.
 
 
Шатахууны үнийг үнэхээр алдчихав уу. Роснефть компаниас бид хэдэн хувийн хамааралт болчихов?
 
Шатахууны үнэ дотоодод төгрөгийн ам.доллартай харьцах ханшаас үүдэж өссөн. Өнгөрсөн наймдугаар сараас эхэлж шатахуун импортлогчид алдагдалтай явж ирсэн шүү дээ. Валютын өсөлт, бууралтаас шууд хамааралтай. Роснефт компаниас Монгол Улс одоо дөнгөж 25 хувийн л хараат болсон. 
 
Манай улсаас олборлосон тос эргээд Монгол 93 шатахуун болон орж ирж байгаа. Тэгэхээр энэ шатахууны импорт оны эхээр ямар байгаа вэ?
 
Өнгөрсөн онд бид 60 орчим мянган тонн Монгол 93 шатахуун импортлосон. Энэ нь жижиглэнгийн худалдааны зах зээл дээр 20 гаруй хувийг эзэлж байна.  Цаашдаа бид үүнийг 40 орчим хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
 
Таатай мэдээ дуулгахад, Хөх хотын боловсруулах үйлдвэр технологийн шинэчлэл хийсэнтэй холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 1-ээс эхлэн Евро 4 стандартын бүтээгдэхүүн гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол 93 өнөөдрийн байдлаар Евро 4 стандартын шатахуун болсон. 1 дүгээр сард бид 2014 оныхоо гэрээ хэлцлийг байгуулж, 2 дугаар сараас татан авалтуудаа эхэлчихсэн байгаа.
 
Энэ онд хичнээн тонн Монгол 93 шатахуун импортлох төлөвлөгөөтэй байгаа вэ?
 
Бид 2014 онд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийнхаа өргөтгөлийн ажлыг ерөнхийд нь дууссан. Удахгүй улсын комисст хүлээлгэж өгнө. Сард бид уг байгууламжаар дамжуулж 10-аас доошгүй мянган тонн шатахуун авна гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Өнгөрсөн жил бид Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжаар 152 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний татан авалт хийсэн. Энэ жил бид үүнийгээ 2 дахин нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ ганцхан Замын-Үүдээр биш Ганц модны боомтоор татан авалтуудыг бас хийнэ.
 
Монгол Улсын газрын тосны нөөц хэр байгаа вэ. Одоогоор хэдийг нь экспортод гаргаад байна?
 
Манай улс 332.6 сая тонн газрын тосны нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 42.6 сая тонн байгаа. Ашиглалтын баталгаат нөөц цаашдаа ч нэмэгдэх боломж бий. Учир нь одоо илэрсэн байгаа нь зөвхөн 3 талбай дээрх л нөөц юм. Энэ жил нөөц тогтоох ажлууд нэлээд эрчимтэй явагдана. Үүнээс 2005 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улс 3.1 орчим сая тонныг экспортлоод байна. Гаргаж буй тосоо 60:40 гэсэн харьцаагаар хувааж, манай улсын төсөвт шууд орж байгаа.
 
Газрын тос экспортлоход тээвэрлэлтийн хүчин чадал ямар байгаа вэ?
 
Хүчин чадад тааруу байгаа. Бид үүнд анхаарч ажиллах ёстой. Тиймээс боомтуудыг тасралтгүй үйл ажиллагаатай болгох чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллагууд ажиллаж байна. Одоогоор Бичигтийн боомт хүчин чадал муудснаас болж Өвдөг, Баянхошууны боомтоор газрын тосоо гаргаж байгаа. 
 
Энэ жил газрын тосны нөөц тогтоох ажилд хичнээн төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна вэ?
 
Өнгөрсөн жил дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор хайгуулын ажил нэлээд тааруу байсан. Иймээс 15 орчим сая ам.долларын хайгуул, судалгааны ажил хийгдсэн бол олборлолттой холбоотой хөрөнгө оруулалтын ажил 500 гаруй сая ам.доллар болсон. Харин энэ жилийн тухайд олборлолт явагдаж буй талбай дээрээ нийт 560 орчим сая ам.долларын зардал шингэсэн үйл ажиллагаа явагдах байх. Үүн дээр нэмээд 100 орчим сая ам.долларын хайгуулын ажил хийгдэхээр одоогоор төлөвлөөд байна. Зарим компаниуд үйл ажиллагааны төлөвлөгөөгөө эцэслэж дуусгаагүй байна.
 
2014 онд Гал баруун нэг, Хөхнуур 18 гэсэн хоёр талбайг нэлээд онцолж байна. Бид эдгээр талбай дээр нөөц тогтоох 3 хэмжээст чичирхийллийн судалгааг хийхээр төлөвлөсөн. Энэ судалгааг МТI, "Зонхин” гэсэн Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хийж байгаа. Энд тосны илэрц байгаа тул нөөц тогтоогдоно гэсэн үг.
 
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Л.Баатархүү
Г.Өлзийбүрэн: Монгол Улс “Роснефть”-ээс шатахууны 25 хувийн хамааралт болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани