- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн 49 хувийг авч байгаа ММС-ийн санхүүгийн байдал
Монголын хэвлэл мэдээллээр гарч байгаа шиг ММС нь Хонконгт бүртгэлтэй
компани биш харин Кайманы арлууд гэх оффшор буст бүртгэлтэй гэдэг нь
2014 оных нь тайлангаас тодорхой боллоо. Энэхүү санхүүгийн мэдээг
МопдоНа Мттд СогрогаИоп компанийн КРМG аудитаар хийлгэсэн 2014 оны эхний
хагас жилийн санхүүгийн тайлан дээр үндэслэв. Хонгконгийн биржээс ил
болгон мэдээлсэн болно.
•2014 оны эхний хагас жилийн байдлаар нийт борлуулалтын хэмжээ нь 192.6 сая ам.доллар байсан нь 2013 оны эхний хагас жилийн борлуулалтын дүн болох 247.8 сая ам.доллартай харьцуулбал 22.3% буурчээ. Буурсан шалтгааныг тус компани нүүрсний үнэ буурсан, дэлхийн нүүрсний зах зээл муудснаар тайлбарлаж байна. Энэ хугацаанд борлуулалтын дундаж үнэ нэг тонн тутамд 61.1 ам.доллар байсан байна. 2013 оны мөн хугацааны борлуулалтын дундаж үнэ нэг тонн тутамд 79.1 ам.доллар байжээ.
•Үйл ажиллагааны ашиг нь 2014 оны эхний хагас жилд 20.5 сая ам.доллар. Энэ нь 2013 оны хагас жилийн дүн 28.3 сая ам.доллартай харьцуулхад 27.7% буурсан. Буурсан шалтгааныг нүүрсний үнэ унаснаар тайлбарласан.
•2014 оны эхний хагас жилийн цэвэр алдагдал 28.0 сая ам.доллар болсон. 2013 оны алдагдал нь 25.2 сая ам.доллар байсан байна.
•Нийт өрийн хэмжээ 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 тэрбум 362 сая 400 мянган ам.доллар бөгөөд үүний 439.3 сая ам.доллар нь богино хугацааны, 923.1 сая ам.доллар нь урт хугацааны зээл байна. Богино хугацааны 439.3 сая ам.доллар гэдэгтХудалдаа хөгжлийн банкны 40 сая ам.долларын зээл, мөн тайлант хугацаанд төлөгдөх 93.8 сая ам.долларын урт хугацааны зээлийн төлбөр зэрэг багтсан байна. Богино хугацааны дийлэнхи төлбөр нь 301.5 сая ам.долларын худалдааны өр, төлбөр байсан. Урт хугацааны зээл дотор 600 сая ам.долларын Сингапурын хөрөнгийн бирж дээр арилждаг 2017 онд төлөгдөх 8.875% хүүтэй, хагас жилийн төлбөртэй бонд болон ЕВРЛЭ, ВЫР РапЬаз банкуудын 164.5 сая ам.долларын зээл зэрэг багтаж байна. 600 сая ам.долларын бондод ММС-гийн хувьцааны барьцаа болон охин компаниуд болох Mongklian Corporation Limited, Mongolian Coal Corporation, Energy Resources Corporation LLC, Energy Resources LLC, Energy Resources Mining LLC, Transgobi LLC зэргийн хөрөнгөөр барьцаалсан байна.
•ММС-гийн бонд сүүлийн 3 сард 60-70 ам.долларын үнэтэй, зах зээлийн хүү нь 29-32% хооронд арилжиж байна. Өөрөөр хэлбэл, хэрэв ММС одоо хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босговол жилийн 30% хүүтэй босгох байна. Энэ нь 2012 онд гаргасан 8.875% хүүтэй харьцуулхад 21-22% их байгаа нь компанид санхүүгийн эрсдэл тулгарсныг харуулж байна.
•Нийт өрийн хэмжээ нь 1 тэрбум 337 сая 900 мянган ам.доллар. Үүнээс богино хугацааны зээл 433.3 сая ам.доллар, урт хугацааны зээл 904.6 сая ам.доллар тус тус байна.
•Өөрийн хөрөнгө 2014 оны тайлант үеийн байдлаар 464.9 сая ам.доллар.
•Нийт өрийн хэмжээ болон өөрийн хөренгийн харьцаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар 192.1%-дхүрлээ.
•2014 оны эхний хагас жилийн цэвэр мөнгө гүйлгээ нь -71.5 сая ам.доллар, 2013 оны мөн үзүүлэлттэй харьцуулахад -54.1 сая ам.доллар байна. Энэ нь өөрийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжгүйд хүрснийг илтгэж байна.
•Гар дээрх болон банкны бэлэн мөнгөний хэмжээ нь 2014 оны байдлаар нийт 17.5 сая ам.доллар.
КРМӨ-гийн аудит хийсэн дүгнэлтээс харахад дараах байдлууд тодорхой болж байна.
-ММС нь 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 тэрбум 337 сая 900 мянган ам.долларын өртэй юм байна.
-Энэ өрийн барьцаанд Епегду Кезоигсез ХХК болон бусад охин компаниуд нь тавигдсан юм байна.
-ММС хөрөнгийн зах зээлээс ахин санхүүжилт босгох бол жилийн 30% хүүтэй л мөнгө олдохоор байгаа компанид санхүүгийн ихээхэн эрсдэл тулгарсныг харуулж байна.
-ММС-ийн нийт өрийн хэмжээ болон өөрийн хөрөнгийн харьцаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар 192.1% буюу ММС-д байгаа 1 долларт 2 долларын өр ногдож байна. Грек улсын өрийн харьцаа 175%-д хүрэхэд тус улсыг дампууруулсан гэдгээр баримжаалбал ММС аль хэдийнээ дампуурчээ.
-Тавантолгойн ордын 4 хувийн нөөц дээр ажиллаад ийм хэмжээний өрөнд баригдуулсан компанид үлдсэн 96 хувийг хариуцуулах нь зөв үү? Шенхуа энержи компанийн удирдлага ХКН-ын Сахилга, хяналтын төв хорооны шалгалтанд бүдэрч нүүрсний борлуулалт дээр их хэмжээний шамшигдуулалт гаргадаг, авлигад автсан зэрэг нь тогтоогдсон. Дампуурсан авлигажсан хоёр Тавантолгойг өөд нь татах болов уу?
Б.БАТЗОРИГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||