- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Сентерра гоулд”-ынхон Ноён уулын төлөө тэмцэгчдийг хараад шоолж байгаа
"Сентерра гоулд”-ынхон Ноён уулын сав газар байрлаж буй 50 тоннын алтны нөөцтэй Гацууртын алтны ордыг ухаж, баялгийг нь ашиглахаар зэхэж байгаа. Гэхдээ одоогоор хууль эрх зүйн орчин нь бий болоогүй. Учир нь Засгийн газраас оруулсан Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлаар "Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авчихсан. Тэдний завсарлагын хугацаа дууссаны дараагаар УИХ хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэвэл Гацууртын ордыг "Сентерра гоулд” компани ашиглана гэсэн үг.
Гэхдээ тэднийг иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж байгаа. "Босоо хөх Монгол” бүлгэм болон "Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөнийхөн эсэргүүцэж, хэдэн өдөр нойтон өлсгөлөн зарлаж байна. Тэд нэг л зорилготой "Сентерра гоулд”-аар Гацууртын ордыг ухуулж, Ноён уулыг сүйтгүүлэхийг хүсэхгүй байгаа юм. Үүний төлөө ч өөрсдийгөө бодолгүй өлсөж, өвлийн хүйтэнд газар хэвтэж байна.
Ноён уулын сав газар байрлах Гацууртын ордын ойролцоо түүхийн өв болох Хүннү нарын булш, бунхан, хиргэсүүр олон бий. Үүнийг зөвхөн иргэний хөдөлгөөнийхөн бус УИХ-ын нэр бүхий гишүүд ч хэлж, сануулсаар байгаа юм."Сентерра гоулд” компанийнханд Монголын түүх дурсгал байна уу, үгүй юу тэдэнд огтоос хамаагүй. Учир нь гадаадын хөрөнгө оруулалттай тус компанид газар доор байгаа алтыг ухаж, гадагш нь зөөж, ашиг олох л эрх ашиг бий. Энэ эрх ашгаа алдахгүйн тулд тэд Гацууртын ордыг эдийн засгийг эргэлтэд оруулахаар улайрч байна.
Түүхийн дурсгалт үнэт олдворуудаа хадгалах, эх орон газар шороо, гол мөрөнөө хамгаалахын тулд иргэний хөдөлгөөнийхөн дуу хоолойгоо гаргаж, эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн. Энэ талаар дуугардаг УИХ-ын гишүүд өмнө нь "Урт нэртэй” хуулийг батлуулж чадсан. Гэвч энэ хуулиас "Сентерра гоулд”-ынхон бултсан. Тэд Гацууртын ордыг "Урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргаж, стратегийн ордод оруулсан юм. Харин одоо тус компанийнхан Гацууртын ордыг ашиглуулахгүй гээд өлсгөлөн зарлаж байгаа иргэдийг хараад шоолж буй нь лавтай. Учир нь эвслийн бүлгийн завсарлага дуусахаар, УИХ-аар Гацууртын ордын хувь хэмжээг тогтоолгох нь.
Канадын "Сентерра гоулд” Бороогийн 43 тоннын нөөцтэй гэж анх тогтоогдсон ордыг тавхан жилийн дотор нийт 60 гаруй тонн алтыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулсан. "Бороо гоулд”-ын баяжуулах үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт, Гацууртын ордоос 30 гаруй км-ын зайд оршдог. "Сентерра гоулд”-ынхон энэ хоёр талбайг холбосон 55 км урттай замыг 2010 онд барьсан гэдэг юм билээ. Тус компанийн нэр дээр ашиглалтын долоо, хайгуулын 20 нийт 41 тусгай зөвшөөрөл бий гэх. Гацууртын ордын ойролцоо гэхэд нэлээд хэдэн га талбайг эзэмшдэг. Үүн дотор нь Ноён уул ч орж байгаа гэдэг. УИХ-ын зарим гишүүн ашиглахгүй лицензээ буцааж өгөх ёстой ч гэж шүүмжилж байлаа. Тодруулбал, "Сентерра гоулд”-ын эзэмшилд буй 2300 га талбай бий. Гацууртын ордыг ашиглахад ердөө 303 га-д олборлолт явуулах аж. Бусад талбайг тэд эзэмшилдээ байлгаж байгаагийн цаана юу нуугдаж байна. Тэд энэ удаагийнх шиг Гацууртыг ямар байдлаар ашиглахаар оролдож байна, үүнтэй л адил явдал болно гэсэн үг юм. Гацууртын ордыг хэдэн жилийн дотор ашиглаж дууссаныхаа дараа л эзэмшиж байгаа газраа ашиглахаар лобби хийгээд л гараад ирнэ. Гацууртын ордод албан бусаар олборлолт явуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Тус ордод олборлолт явуулж, гол усыг хүнцлээр бохирдууллаа гэх асуудал үүсэж, буун дуу гарсан байдаг. "Сентерра гоулд”-ын шунал Гацууртын ордыг ашиглаад дуусахгүй гэдгийг эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлөөс нь харж болох биз ээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||