- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Тавантолгой"-г ТҮШИХ ТАВАН ТАЙЛБАР
Т.ЭНХБАТ
Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээ ид
өрнөж байна. Засгийн га-зар сонгогдсонтой нь хөрөнгө оруулах, концесс
эзэмших, хамтран ажиллах гэрээг Цагаан сараас өмнө байгуулах төлөвтэйг
хэлэлцээний ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан дуулгаж
байсан. Сонгон шалгаруулалтад ялсан Монголын "Energy Resources", Хятадын
"China Shenhua Energy" Японы "Sumitomo" компанийн консорциум ч гэрээ
хурдан байгуулахын тулд чармайж байгаа аж. Хэлэлцээ өрнөх зуур
"Тавантолгой" төслийг татаж унагах сонирхолтой улс төр, бизнесийн бүлэглэлийнхний
хар пиар газар авав. Магадгүй Тавантолгойн баялгаас ахиухан хувь хүртэх
боломжийг өөртөө бий болгож чадаагүй бизнесмэн улстөрчид боож үхэх
шахаж байгаа вий. Тэд хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханд
"нураагч" хоч хайрлажээ. Шийдлийн учир начрыг тунгаахаасаа илүүтэй хувь
хүн рүу чулуу нүүлгэдэг мугуйд зан илэрч байх шиг. Тавантолгойн ордод
хөрөнгө оруулах хэлэлцээ хийх ажлыг М.Энхсайхан биш юм гэхэд өөр хэн
нэгэн ахлах л байсан. Монголчууд нэг бодол санаатай байж, Тавантолгойгоо
үр ашигтай ашиглах нь чухал. Маргаж, хэрэлдэх нь илүүц.
Тавантолгойг
эрт хөдөлгөсөн бол монголчууд бүгд хожих байсан гэдэгтэй маргашгүй.
Гэтэл хэн нэгэнд бэлэглэчих гээд байгаа ч юм шиг, эсвэл ганцаараа идэж
уугаад хэмжээгүй баяжих гээд байгаа ч юм шиг хувь хүнтэй холбоотой
хардлага сэрдлэг бул хар чулуу болон тээглэсэн. Энэ хэрээр нүүрс
тээвэрлэх төмөр замыг зургаан жилээр ухрааж, ордыг эзэмшигч "Эрдэнэс
Тавантолгой" компанийг өрөнд унагаад буй. Нүүрсээр баян энэ орд газар
үнэгүйдэх нь монголчуудад л ашиггүй. Сүүлийн үед хэвлэлээр хөрөнгө
оруулалтын хэлэлцээтэй холбоотой мушгин гуйвуулсан аанай л хэрүүл
маргааныг өдөөсөн мэдээлэл түгэх боллоо. Иймээс Тавантолгойд хөрөнгө
оруулахтай холбоотой таван тайлбар дайхыг хүсэв.
1. "ЭНЕРЖИ РЕСУРС" МОНГОЛЫНХ
Үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан компанитай Тавантолгойн
ордод хөрөнгө оруулах гэрээ байгуулахыг Засгийн газраас даалгасан.
Тавантолгойд хөрөнгө оруулахаар ажиллаж буй "Энержи ресурс" Монголд
бүртгэлтэй компани. Харин толгой компани нь Хонконгийн хөрөнгийн биржид
бүртгэлтэй "Mongolian mining corporation". Тус компанийн хувьцааны 57
хувийг Монголын иргэд эзэмшдэг. Зарим улстөрч ММС-гийн хувьцааг гадаадын
хөрөнгө оруулагчид худалдаж аваад бусдын эзэмшилд очно гэж тайлбарлаж
байгаа. Тийм нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ "Energy Resources"
Монголд бүртгэлтэй тул манай хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Толгой компанийнх нь өмчлөл өөрчлөгдөхөд
Хонконгийн эрх зүйн орчны дагуу ажиллана гэсэн логик байхгүй. Одоо
Тавантолгойн ордоос нүүрс олборлож буй "Energy Resources" компанийн 49
хувийг Хятадын "China Shenhua Energy" худалдаж авах гэнэ. Энэ компани
хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажиллана. Түүнчлэн "Energy
Resources" 70, "Sumitomo" 30 хувийг нь эзэмшдэг борлуулалтын компани
байгуулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтад ялсан консорциумын
"Energy Resources", "China Shenhua Energy" олборлолт. тээвэрлэлтээ
хариуцах бол "Sumitomo" борлуулалтад голлон анхаарна гэсэн үг.
2. ДҮҮРЭН САНАЛ
Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч сонгохдоо "Peabody Energy"-г
орхилоо гэж зарим улстөрч зэмлэж байгаа. Тухайлбал, энэ тухай
"Буян"-гийн Б.Жаргалсайхан ам нээсэн удаатай. АНУ-ын "Peabody Energy"
Тавантолгойн орд ямар үнэ цэнэтэйг тогтоочихоод хөрөнгө оруулах,
эсэхээ шийднэ гэсэн санал өгсөн. Тэгвэл ялагч консорциум дөрвөн тэрбум
ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээхээ амлаж, Засгийн газрын бүх
шаардлагыг хангасан. Засгийн газрын тогтоолын нэг ч заалтад дутуу
дулимаг хандаагүй. Тэгэхээр сонголт үндсэндээ тодорхой байсан гэсэн үг.
Сонгон шалгаруулалтад хоёрхон оролцогч материалаа ирүүлсний нэг нь маш
сайн санал тавьсан нь олзуурхууштай. Хоёул маруухан санал ирүүлсэн бол
хэлэлцээ эхлэхгүй байж ч мэднэ. "Peabody", "Shenhua" хамтран
Тавантолгойд хөрөнгө оруу-лахаар хөөцөлдөж байсан үе бий. Засгийн газрын
тогтоолын шаард-лагыг биелүүлэхээр "Shenhua" эцсийн бүлэгт хамтрагчаа
орхисон бололтой.
3. ЧУХАЛ НЬ "SHENHUA"
Хятадын төмөр замын сүлжээг эзэмшдэг энэ компани сонгон
шалгаруулалтад оролцсон "Energy Resources", "Sumitomo"-г зоригжуулсан нь
гарцаагүй. Өөрийн төмөр замтай компанитай
хамтрах нь тэдэнд их итгэл найдвар төрүүлэх нь дамжиггүй.
Тавантолгойгоос Гашуун-сухайт хүртэл төмөр зам тавьчихлаа гэхэд
"Shenhua" төмөр замаа ашиглуулахгүй гэж боовол аюул нүүрлэх нь мэдээжийн
хэрэг. Одоо өөрөө төсөлд оролцож байгаа учраас төмөр замаа найр тавин
ашиглуулах нь тодорхой. Ер нь Хятадын төмөр замын сүлжээ дотооддоо
хүрэлцдэгтүй юм билээ. Тэгэхээр манайханд ашиглуулна гэдэг бүрхэг
байжээ. Одоо бол Монголын нүүрс далайн эрэгт хүрэхэд саадгүй болсон.
Цаашаа далайг ч гатлах болно. "Sumitomo" Японы зах зээлд Тавантолгойн
нүүрсийг борлуулахаар ажиллаж буй. Манай Засгийн газар БНХАУ-ын Засгийн
газартай дамжин өнгөрөх тээврийн гэрээ байгуулсан нь, нийт тээврийнхээ
гуравны нэгийн тарифыг 40 хувиар хөнгөлүүлэхээр болсон нь
"Shenhua''-гийн сонирхлыг татсан байх. Шинжээчид энэ гурван компанийг
өөр өөрийн давуу талтай төслийг амжилттай хэрэгжүүлэх
хагийн сайн түншлэл гэж дүгнэж буй.
4. ДУР ХҮРВЭЛ ТАТАЖ АВНА
УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойд хөрөнгө оруулах хэлэлцээрийг
УИХ батлахгүй бол хууль зөрчинө гэж тайлбарлаж байгаа. Харин Засгийн
газар болон хөрөнгө оруулагчид УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж
буй. Энэ байр суурь УИХ, Засгийн газрыг сөргөлдүүлж мэдэх юм.
Консорциум төслийн 30 хувийг өөрсдөө гаргаад 70-ыг нь зээлээр
санхүүжүүлэхээ мэдэгдсэн. УИХ-аар батлуулсан тохиолдолд зээлийн
хэлэлцээр хийхэд хүндрэл үүсгэж магадгүй юм. Банкууд гэрээтэй холбоотой
нэг зүйл заалтыг өөрчлөхийг хүсэхэд УИХ-д өргөн барих шаардлага тулгарч
цаг алдана гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж буй. ДУР хүрвэл татаж
аваад хэлэлцэх эрх УИХ-д бий.
5. ИТГЭЛ СЭРГЭЭХ хэлэлцээ
Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хэлэлцээ хэрхэхээс дараа-гийн
мега төслүүдийн хувь заяа шийдэгдэнэ. Зургаан жил ярьсан хөрөнгө
оруулагч шалгаруулах ажлаа унагаавал хөрөнгө оруулагчид монголчуудаас
зугтах нь мэдээж. Ингэсэн тохиолдолд галзуу, солиотой хүн л Монголд
хөрөнгө оруулна гэх байх. Сонгон шалгаруулчихаад гэрээ хийхгүй бол хэнд ч
хачин жигтэй бодол төрөх нь дамжиггүй. Тавантолгойн хөрөнгө оруулалтын
хэлэлцээ Монголын төр тогтвортой бодлоготой, итгэлтэй түнш гэдгээ
харуулах боломж. Хөрөнгө оруу-лагчид анхааралтай ажиглаж буй нь
ойлгомжтой. Хэлэлцээ амжилттай болбол Оюутолгойнх ч хурдан шийдэгдэнэ
гэж шинжээчид тооцож байгаа. Хэрвээ Тавантолгойг татаж унагавал Оюутолгойн хэлэлцээр шиг улам ээдэрч мэдэх л юм.
"Өнөөдөр"
"Тавантолгой"-г ТҮШИХ ТАВАН ТАЙЛБАР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани