- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн ордын 51%-ийг эзэмших “ММС” хувьцаагаа зарах эрхтэй
Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчид нь Хонгконгийн "ММС”, БНХАУ-ын "Шенхуа” компаниуд. Энэ 2 компани хоёулаа гадаадын хуулийн этгээдүүд болох нь тодорхой болж байна. Учир нь "ММС” нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шаардлагыг хангасан Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд, дотоодын хөрөнгө оруулагч ч биш гэдэг нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 "дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг хэлнэ гэсэн заалтаар нотлогдно.
"ММС” компанид хувь эзэмшиж байгаа "Эм Си Эс Холдинг” (43.7%), Худалдаа, хөгжлийн банк (5.5%), "Шунхлай групп” (4.9%), "Петровис” (3.6%) компаниуд өөрсдийгөө дотоодын хөрөнгө оруулагч гэж тайлбарлахыг чармайж буй. Хуулийн зүйл заалтаараа бол эдгээр компаниуд Хонгконгийн хуулийн этгээд болох "ММС” гэдэг нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид л юм. Монголын дотоодын хөрөнгө оруулагч болохын тулд "ММС” нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох ёстой.
Одоо нэг тооцоо хийж үзье. "ММС” компанид монголын 4 компанийн эзэмшиж байгаа хувьцаа 57.7% болж байна.
Энэ компани Тавантолгойн ордыг ашиглах "Төслийн компани”-ийн 51%-ийг эзэмшинэ. Тэгэхээр 51% дотор монголын талын эзэмших хувийг хувь тэнцүүлэн тооцож гаргая. Монголын тал 29.4%, гадны бусад хувьцаа эзэмшигчид 21.6% болж байна. Гадны хувьцаа эзэмшигчдийн 21.9% дээр "Шенхуа”-н эзэмших 49%-ийг нэмэхээр 70.4% болно. Дараах схемээс тодорхой харагдана.
Монголын ард түмний өмч Тавантолгойг 30 жилээр өгөхөөр Монгол Улсын сайд М. Энхсайханы яг одоо хийж байгаа хувилбар ийм байдалд хүргэхээр болжээ. Дүгнэлтээ уншигчид өөрсдөө хийцгээнэ биз…
Өөр нэг эрсдэлт хувилбар ч бий. "ММС” нь Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани учир тэр компанид хувьцаа эзэмшиж байгаа монголын компаниуд хувьцаагаа хэзээ ч, хэнд ч зарах эрх нь нээлттэй. Монголын Засгийн газар нөлөөлөх ямар ч боломжгүй.
Яагаад гэвэл энэ компани Хонгконгийн бүртгэлтэй, монгол улсын хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Жишээлбэл, Тавантолгойн ордыг бүхлээр нь, төмөр замтай нь авсны дараа Хонгконг дахь энэ компанийн хувьцааны үнэ өсөх нь дамжиггүй. Тэр цаг үед нь ММС-ийн хувьцаа эзэмшигч монголын 4 компани хувьцаагаа "Шенхуа” компанид зарчихад Хятадын төрийн өмчит "Шенхуа” компани Тавантолгойн ордыг бүрэн эзэмших нөхцөл үүсэх нь.
Иймд нөхцөл ММС-ийн хувьцаа эзэмшигч MCS, Шунхлай, ХХБ, Петровис алга болж, Монгол улсын Засгийн газар, ард түмэн бид л "Шенхуа” болон Хятадын Засгийн газартай нүүр тулан үлдэнэ. Энэ тухай ард түмэн одоогоор ямар ч төсөөлөлгүй байгаа бөгөөд бүх зүйл дууссаны дараа л ойлгоно. Гэвч тэр цагт дэндүү оройтсон байх болов уу.
Б.Батзориг
zaluu.comURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||