Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Сентерра гоулд” Гацууртын ордыг ашиглах “шахаа”-нд оруулав

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын алтны шороон орд нь 50 тонн алтны нөөцтэй. Гэтэл нөгөө талд нь уг газар түүхийн өв болох Хүннү нарын булш, бунхан, хиргэсүүр олон бий гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд хэлж байгаа. Ингэхдээ тэд бүр тус газар нь очоод ирсэн. Ирээд чуулганы хуралдаанд Ноён уулын газрыг баялгийг нь ашиглах нэрийдлээр ухуулж болохгүй гэж шүүмжлэх болсон. Үүгээр зогсохгүй иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж, хэд хэдэн ч удаа жагсаал цуглаан хийж, үгээ хэлж байна. Үүнийг ч мөн тоосонгүй. УИХ-аар Гацууртын ордыг стратегийн ордод авч, ашиглуулахаар болсон. Бас одоо төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор хэлэлцэж байна. Энэ бүгд "Сентерра гоулд”-ын санал санаачилга, Гацууртын ордыг ашиглах их хүсэлтэй нь яахын аргагүй холбогдож байгаа юм.

Хэдэн жилийн өмнөөс л уг ордыг ашиглах хүсэлтээ тавьсан уг компани "Урт нэртэй” хуулийн үйлчлэлд орж, зогсонги байдалд орсон. Бизнесийн байгууллага учир Монголын зарим нэг улстөрчидтэй холбоо тогтоон, гарц олж харсан нь стратегийн орд болгох явдал. Үүнийгээ ч хэрэгжүүлсэн. Стратегийн ордууд "Урт нэртэй” хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Манай улсад 15 стратегийн орд, 39 стратегийн ордод хамруулж болохуйц нөөцтэй ордууд бий. Үүний алинд ч Гацууртын орд багтаагүй гэж байгаа юм. Ийм байтал "Сентерра гоулд”-ынхон ашиглахаар зүтгэж буй нь "Бороо гоулд”-ыг ашиглаж дууссантай нь холбон тайлбарлаж болох биз ээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга хэлсэн байдаг. Тэрбээр "Яг үнэндээ "Синтерра гоулд” гэдэг бол "Бороо гоулд”-ын үргэлжлэл, нэг эзэнтэй компани. Одоо бидэнд 500 хүнийг ажилтай байлгах талаар л ярьж байна. 500 хүнийг ажилтай байлгах нь мэдээж чухал. Гэхдээ түүнээс илүү үнэ, цэнэтэй зүйл Монгол оронд бий. Юмны үнэ цэнийг дарааллуулж, дэнсэлж мэдэхгүй хүмүүс төрд байна. Иймд Гацууртын ордыг ашиглуулж болохгүй” гэсэн юм.

Түүнчлэн "Синтерра гоулд”-д Гацууртыг ашиглуулахыг эсэргүүцэгч гишүүд уг компанийн эзэмшилд байгаа 2300 га талбай бий гэж байгаа. Гацууртын ордыг ашиглахад ердөө 303 га-д нь олборлолт хийнэ. Тэгвэл үлдсэн ордоо буцааж өгөх хэрэгтэй гэж гишүүдийг хэлэхэд өгнө гэж хэлэхгүй байгаа гэж буй. Мөн тэдний тайлбарлаж байгаагаар "Тус компанийн эзэмшлийн 2300 га-д Хүннүгийн үеийн олдворууд, Археологийн хүрээлэнгийн судалгааны талбай бүгд хамрагдсан байгаа. Тэгэхээр энэ бол маш их эрсдэлтэй алхам. Энэ компанид нэг зөвшөөрөл өгвөл цаашаа яаж ухахыг нь мэдэхгүй. Үүнийг Сүжигтийн хагарал гэж нэрлээд байгаа юм. Сүжигтийн ам бол булш, олдворууд олноороо байгаа газар. Энэ мэтчилэн олон ээдрээтэй асуудал байна. "Синтерра гоулд” зөвхөн 303 га газраа ашиглаад үлдсэн зөвшөөрлөө буцаагаад өгнө гэвэл тэр олон лицензийг өөртөө байлгах шаардлага байхгүй” гэдэг асуудлыг л гишүүд тавиад байгаа юм. Гэвч Уул уурхайн яамнаас түүхийн дурсгалт олдвор байхгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа.

"Сентерра гоулд" компани 10 жилийн хугацаанд гурван их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Нөөц ашигласны тусгай төлбөрт 659 тэрбум төгрөг төлөх аж. Мөн Монгол ажилчдын цалин, худалдан авалт зэрэг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Монгол Улсад нийт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэх тооцоо мэдээллийг Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн өгсөн. "Сентерра гоулд" Гацууртын ордыг стратегийн ордод оруулахдаа л төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар оруулж ирсэн. Үүнийг Засгийн газар УИХ-д оруулж ирээд хэлэлцүүлж байгаа юм. Энэ нь Засгийн газар Гацуурт төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын 20 хувийг гаргана. Гэхдээ хөрөнгө оруулагчдаасаа зээлж, хөрөнгө гаргах аж. Үүнд эрсдэлтэй зүйл бий. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ буувал ашгийн хэмжээ буурна. Нүүрстэй л адил гэсэн үг. Мэдээж дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байвал орох ашиг өндөр. Буурвал тэр хэмжээгээрээ л буурна. "Синтерра гоулд”-ынхонд бүрэн итгэснээсээ болж ард түмнээс ирэх эсэргүүцэл, уг ордын 20 хувийг эзэмшихэд учирч болох эрсдлийг мартаагүй гэж найдая.

Ц.Гэрэл

zaluu.com

“Сентерра гоулд” Гацууртын ордыг ашиглах “шахаа”-нд оруулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани