- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн ордыг ашиглах тендерт дотоодын хөрөнгө оруулагч ялаагүй нь тодорхой болжээ
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтанд "газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэжээ. Энэ бол аливаа гэрээ, хэлцэлд баримтлах тулгуур заалт юм. Үүнээс үндэслээд газрын хэвлийн баялгийг хэрхэн ашиглах, Төрийн өмчлөлд байгаа ашигт малтмалын том ордыг ашиглахтай холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хууль, УИХ-ын тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол зэрэг бусад хууль болон хуульчлагдсан эрх зүйн актуудаар шийдвэрлэж иржээ.
Өнөөдрийн хамгийн чухал сэдэв буюу стратегийн орд болох Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалттай холбоотой асуудлаар хуулийн холбогдох заалтуудад анхаарлаа хандуулья.
Стратегийн орд гэж ямар ордыг хэлэх вэ? Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12 дах заалтанд ”стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэжээ. Тиймээс Тавантолгойн нүүрсний ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ордод хамааруулжээ. Тэгээд ч Тавантолгойн ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон байна.
Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон байх нь ямар учиртай болох вэ? Хариултыг хуулиас харья. Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно" гэжээ. Хуулийн энэ заалтын дагуу Тавантолгойн ордыг ашиглах "Төслийн компани”-ийн 50% хүртэлх хувь нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн мэдэлд байх ёстой болж байна.
Тавантолгойн ордыг эзэмших гэрээг байгуулах хэлэлцээрийг удирдаж байгаа Монгол улсын сайд М. Энхсайханы тайлбарлаж байгаагаар бол Тавантолгойн ордыг ашиглах уралдаанд шалгаруулалтанд "дотоодын хөрөнгө оруулагч" ялсан гэнэ. Гэтэл бодит байдал дээр ялсан гэх хөрөнгө оруулагчдын дотор дотоодын хөрөнгө оруулагч байхгүй байна. Яагаад байхгүй гэж?
Тавантолгойн ордыг ашиглах "Төслийн компани”-ийн 51% нь Хонгконгийн биржид бүртгэлтэй ММС (Mongolian mining corporation) 49% нь Хятадын төрийн өмчит "Шенхуа” компанийн эзэмшилд очих гээд буй нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрхи заалттай зөрчилдөж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчид нь Хонгконгийн "ММС” компани, БНХАУ-ын "Шенхуа” гэдэг хоёр компани хөрөнгө оруулагч болж байна. Энэ 2 компани хоёулаа гадаадын хуулийн этгээдүүд буюу гадаадын хөрөнгө оруулагчид юм. Тэгвэл дотоодын хөрөнгө оруулагч гэж хэн бэ?
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4."дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг;
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн яг энэ заалтаар бол "ММС” болон "Шенхуа” аль аль нь Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд биш тул дотоодын хөрөнгө оруулагчид биш болох нь тодорхой байна.
Харин "ММС” компанид хувь эзэмшиж байгаа гэдгээрээ "Эм Си Эс Холдинг” (43.7%), ХХБ (5.5%), Шунхлай групп (4.9%), Петровис (3.6%) компаниуд өөрсдийгөө дотоодын хөрөнгө оруулагч гэж харагдуулах тайлбар хийгээд байна.
Эдгээр компаниуд бол Хонгконгийн хуулийн этгээд болох "ММС” гэдэг нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид юм. Монголын дотоодын хөрөнгө оруулагч болохын тулд "ММС” нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх ёстой.
Энэ бүхнээс ТТ-н ордыг ашиглах тендерт дотоодын хөрөнгө оруулагч ялаагүй гэж дүгнэх хууль зүйн үндлэслэл хангалттай байна.
Аюулгүй байдал судлаач, докторант Б.Чулуунбат
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||