Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эхний ээлжинд 8 тэрбум иений зээл олгоно

Эхний ээлжинд 8 тэрбум иений зээл олгоно

  

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийж буй анхны ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна. Түүний айлчлал "Номура Шокэн” компанийн ерөнхийлөгч К.Нагаитай уулзсанаар эхэлсэн. Тэрээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжиматай уулзсаны дараа "Эн Эйч Кэй” телевизэд ярилцлага өглөө. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд "Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулав.

Энэхүү ажлын айлчлалын зорилго өмнө нь нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллагатай хамтран зохиох "Ажил хэрэгч уулзалт”-д оролцлоо.

-ГАДНЫХАН ЯПОН, МОНГОЛЫН ХАРИЛЦААГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА-

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Японд албан ёсоор айлчилсан. Айлчлалын хүрээнд Монгол, Япон улсын харилцаа стратегийн түншлэлд шилжиж, хоёр улс ойрын таван жилийн үйл ажиллагаагаа тодорхойлсон билээ. Монгол Улсын Хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хооронд санамж бичиг байгуулж, хоёр талын төлөөлөл гарын үсэг зурсан нь чухал үйл явдал байсныг тухайн үед хоёр талын хэвлэлүүд онцолж байв.

Мөн Санамж бичигт Японы Олон улсын хамтын ажиллагааны банк манайд зээлжих эрх нээх, Засгийн газрын бондод баталгаа гаргах зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгасан юм. Тэдгээрийн үр дүнд "Самурай” бонд гаргаж, нийт 600 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний иенийг манай улс одоогоор ашиглаж буй.

Тун удахгүй УИХ-ын дарга З.Энхболд тус улсад айлчлах юм. Монгол төрийн өндөрлөгүүд ийнхүү Япон улстай дотно харилцаагаа гүнзгийрүүлж, төрийн айлчлалууд тогтмолжиж байгаад олон улс анхаарлаа хандуулж буй. Дотоодын иргэд төдийгүй гадны хөрөнгө оруулагчдын хувьд ч Ч.Сайханбилэгийг ганзага дүүрэн ирж, эдийн засгаа  эрчимжүүлнэ гэсэн хүлээлт үүсчээ.

-ЭХНИЙ ЭЭЛЖИНД 8 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛ ОЛГОНО-

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай уулзсан. Энэ үеэр хэлэлцээ нь гурван жил гаруй үргэлжилсэн "Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Цаашид "Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, тухайлбал, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, мөн хурдны зам, метро барих зэрэгт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхлоо Ерөнхий сайд илэрхийлэв.

Тэрээр "Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд Японы "Сумитомо” корпораци оролцож буйг Монголын тал өндрөөр үнэлж байна. Монгол Улс уул уурхайн салбарын үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, Японы дэвшилтэд техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид ч Японы дэмжлэгийг авч, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэл баримтална” гэлээ.

Ноён К.Яжима уулзалтын үеэр Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурах гэж буйд талархаж байгаагаа илэрхийллээ. Монгол улс 2013 оны 6 дугаар сард JBIC-тай экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд 8 тэрбум иенийн зээл олгох бөгөөд энэ төслийг бодит ажил болгохын төлөө хамтарч ажиллахыг хүсчээ. Туршилтын энэ төсөл хугацаандаа амжилттай хэрэгжвэл, дараагийн шатны хөтөлбөрийг дэмжин ажиллахад бэлэн гэж ноён К.Яжима хэллээ.

Найман тэрбум иенийн экспортын зээлийн шугамыг хугацаанд нь багтаж авч ашиглах, хувийн хэвшилдээ дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Төслийн хэрэгжилтэд Ерөнхий сайдын хувиар анхаарал тавьж ажиллах болно гэдгээ мэдэгдээд энэхүү төслийн үргэлжлэл болгон шинээр 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтийг Ерөнхий сайд уулзалтын үеэр тавьж, энэхүү боломжийг судлан үзэхийг хүслээ.

 -МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ-

Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудаас Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) тус улс дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй бизнес эрхлэгч оролцсон нь хоёр орны халуун дотно харилцааны илэрхийлэл гэж дүгнэх хүн олон байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ уулзалтад оролцож, Японы бизнес эрхлэгчидтэй уулзах боломж олгосон, уулзалтыг зохион байгуулсан хүмүүст, Монголд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож буй бизнес эрхлэгчдэд талархаж байгаагаа хэлээд, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар улс төр болон бизнесийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллаж байна. Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох болно. Бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд Засгийн газар ажиллаж байгаа гэлээ.

Монголын уул уурхай, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, хурдны зам, метро барих зэрэг томоохон төслүүд шинэ хөрөнгө оруулагчаа хүлээж байна. Төрийн өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж, хоёр орны улстөрийн харилцаа сайн хөгжлөө. Иргэд хоорондын харилцаа ч өндөр хэмжээнд хөгжиж байна. Энэ харилцаагаа бид өнөөдөр эдийн засаг, худалдааны салбарт ашиглах цаг иржээ гэж Ерөнхий сайд хэллээ.

-МОНГОЛЫН ААН, КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ХЭЛЛЭЭ-

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт "Номура шокэн” компанийн захирал, "Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаи нар бараалхаж, Японы Засгийн газартай Чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.

"Номура холдингс” нь Азид төвтэй, 28 000 гаруй ажилтантай, олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулдаг, Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог, Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч компани юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлд Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлээд Монголын аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллахыг хүслээ.

"Номура шокэн” нь "Номура холдингс” компанийн охин компани бөгөөд Японы үнэт цаасны тэргүүлэгч компани юм. Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана гэдгээ ноён Кожи Нагаи илэрхийллээ.

-"СҮМИТОМО” ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АСУУДЛАА ШИЙДЭЖ ӨГӨХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ-

Манай улсад сүүлийн 20 гаруй жил бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Тус корпораци нь 1995 онд Мобиком компанийг байгуулсан, манай улс дахь гадаадын анхны хөрөнгө оруулагчдын нэг юм. Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд тус корпораци оролцож буй.

Монголын үүрэн холбооны хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ улам дээшлүүлэх саналтай байна, иймд тусгай зөвшөөрлийн асуудлыг хурдан шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг ноён К.Накамура Ерөнхий сайдаас хүслээ. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Уулзалтын гол сэдэв Таван толгойн ордын талаар байлаа. Тус корпораци нь консерциум дотроо гадаад зах зээл дэх маркетинг болон санхүүжилтийн асуудлыг хариуцдаг талаараа Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч ярив.

Монголд анх хөрөнгө оруулсан гадаадын компаниудын нэг тус корпорацийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд өөр бусад аж ахуйн нэгжтэй хамтран Монгол дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийг хүслээ. Ерөнхий сайдын энэ хүсэлтийг хүлээж авч, ажил хэрэг болгох бүрэн боломжтой, энэ салбарт хуримтлуулсан туршлага байгаа гэж корпорацийн ерөнхийлөгч хэллээ.

Монголд хийж байгаа хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтын  ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа. Ерөнхий сайдын Ч.Сайханбилэгийн Япон улсадд хийж буй ажлын айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Эхний ээлжинд 8 тэрбум иений зээл олгоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани