- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.Болд: Хөшөөтийн нүүрс тортог ихтэй, фракц нь таарахгүй байна
Ховд аймгийн дулааны ганц цахилгаан станц нь ачааллаа дийлэхээ болиод багагүй хугацааг үдсэн. Иймээс ч жилийн жилд айлууд байрандаа хөлдөх нь холгүй өвөлждөг байлаа. Удтал хүлээсэн шинэ станц нь өнгөрсөн 2014 оны есдүгээр сард ашиглалтад орсноор иргэдийн нар гарч, дулаан өвөлжихийн тав тухыг мэдэрч сууна.
Харамсалтай нь 16 тэрбум төгрөгөөр барьсан, жил ч болоогүй шинэ станц нь хуучнаасаа ч их утаа гаргах болсон байна. Энэ нь технологид алдаа гарсантай холбоотой гэнэ. Үүнийг тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаас тодруулахад "Нүүрс түлж байгаа юм чинь утаа гаралгүй яах вэ. Хуучин станцаас ч утаа гардаг. Шинэ станц том талбайг халаадаг. Гэхдээ тийм ч их утаа гарахгүй байгаа. Бид барьсан компанид нь Утааны шүүлтүүрийг янзал гэж хэлсэн. Компанийнхан зургийн дагуу шүүлтүүр хийсэн гэнэ лээ. Дулааны шинэ цахилгаан станц нь 6.2 км хос төв шугам, хоёр км гаруй салбар шугамтай” гээд "Нарийн ширийнийг аймгийн "Дулааны цахилгаан станц 2”-ын дарга Б.Болдоос асуу” гэсэн юм. Иймээс түүнтэй утсаар холбогдон энэ талаар тодрууллаа.
-Шинэ станцаас их утаа гараад байгаа гэдэг үнэн үү?
-Тийм их утаа гарахгүй байгаа. Хоёр асуудал бий. Нэгдүгээрт, нүүрс
тохирохгүй байна. Хөшөөтийн нүүрс тортог ихтэй, фракц нь таарахгүй
байна. Хоёрдугаарт, үнс баригч нь муу ажиллаж байна. Гэхдээ тас хар утаа
гараагүй. Манайх 120-130 градусын халуун ус түгээж байгаа. Хуучин станц
50-60 градус халуун ус нийлүүлдэг.
-Гүйцэтгэгч компанийнханд хандсан биз дээ?
-Тэдэнтэй холбогдоход алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн. Угаасаа ч тэд гурван жилийн хугацаанд хариуцах ёстой.
-Танайхныг ашиглалтын горим зөрчсөн гэх мэдээлэл байсан.
-Зарим хүн биднийг буруу ажиллуулж, утаа сордог багажийг хэт өндөрт
тавиад, утаа гаргаад байна гэж ойлгоод байна. Тийм биш. Гал руу нунтаг
нүүрс хийнгүүт бужигнасан хэсгийг яндангаар гаргалгүй, шүүлтүүрээр
оруулаад үнс рүү хийдэг систем нь буруу ажиллаад байна. Үүнээс болж
эвдрээд байгаа юм. Гэхдээ үүнийг зохицуулсан. Манай инженерүүд
бэлтгэгдсэн залуучууд.
Бид зуухны инженерүүдийг өндөр хөлсөөр ажиллуулж байна. Мөн манайх үнсээ заасан цэгт ачин, хаяж байгаа. Харин хуучин станцын үнс тэндээ овоорч, Ховдыг үнсэн далай болгож байна. Манайхыг утаа гаргадаг гэдэг нь нөгөө станцынхны яриа. Ер нь тэд ч гэсэн усныхаа температурыг нэмбэл хар утаа гарна. Тэдний усны темпаратур бага. Манайх шал өөр автомат системтэй. Мөн ялтсан бойлууртай. Ялтсан бойлуурын ашиг нь зэвтэй ус зуух руу эргэж ордоггүй.
-Танай станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа юу?
-Нийт 36 мВт-ын хүчин чадалтай гурван зуухтай. Манайх одоо нэг зуухаараа
Ховд аймгийн дулааны 30 гаруй хувийг хангаж байна. Халж байгаагүй байр,
эмнэлэг одоо дулаахан болсон. Нэг ёсондоо дулаанд хувьсгал хийлээ. 52,
62, 72 айлын орон сууц 1970-1980 онд ашиглалтад орсон ч ингэж халж
байгаагүй гэсэн. Спортын ордон л гэхэд хүн тоглох нь битгий хэл орохоос ч
халширмаар хүйтэн байсан бол одоо дулаахан болсон.
Э.Цэцэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||