- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сурвалжлага: Хар алт буюу нүүрсний үнэ харьцангуй хямд байна
Орчлон хорвоогийн олон өнгө сүлэлдэн байж байгаль эх жил ирэх тусам
улам л дулаахан өвлийг монголчууд бидэнд илгээсээр байна. Миний мэдэхээр
энэ жил сүүлийн арван хэдэн жилийн турш болоогүй хамгийн дулаахан,
налгар өвөл боллоо. Үргэлж л даарч хөрч, жилийн дөрвөн улирлын өвөрмөц
нөхцөлд дасан зохицож амьдарсаар ирсэн бид бүхэн энэ өвөл даарахын
зовлонг тун ч бага амслаа. Өнөөдрийн сурвалжлахыг хүссэн зүйл маань
өвлийн улиралтай салшгүй холбоотой. Нийслэлийн талаас илүү хувь нь аж
төрөн суудаг гэр хорооллын иргэдийн түлшний гол хэрэглээ болсон мод,
нүүрсний үнэ хэрхэн байгааг сонирхож үзсэн юм. Тиймээс бидний нэрлэж
сурсанаар Цайз зах болон түүний ойр орчмын түлээ, нүүрсний захуудаар
оров.
Ингэж явахдаа мод ууталж, нүүрс савладаг зарим иргэдтэй таарсан юм. Энд нүүрс зарж буй хүмүүсийн ихэнхи нь бүгд хүний зүйл дээр зогсдог аж. Цаад эзэд нь өөр зүйл хийж явдаг гэнэ. Нэг талаараа энэхүү бизнес нь ихээхэн ашиг олдог аж. Манайхан мод ууталдаг, нүүрс шуудайлж зардаг хүмүүст нэг л ёозгүй хандах тохиолдол элбэг. Гэхдээ энэ бол хамгийн ашигтай бизнесүүдийн нэг хэмээн тэд хэлж байлаа. Нэг шуудай нүүрсийг хэдэн төгрөгөөр ууталдаг тухай асуухад тоймтой хариулт өгөөгүй ч 200-300 төгрөг байдаг сурагтай.
Уг сурвалжлагыг хийхээр зорьсон газраа ирсэн даруй өөдөөс худалдагч залуу тосч ирээд "мод авах уу, нүүрс үзсэн юм уу хө” гэж асуулаа. Тус бүрийнх нь үнийг асууж дуусаад хэвлэл мэдээллийн хэрэгслээс явж байна. Мэдээлэл бэлтгэх гэсэн юм хэмээлээ. Үүнийг сонссон худалдагч залуу дурамжхан байдалтайгаар харсанаа "Зураг даруулахгүй шүү” гэж хэлчихээд холдон явлаа. Түүнтэй ярьж тохирч, наймаа арилжааных нь талаар бага зэрэг зүйлийг лавлаж чадлаа.
Хар алт буюу нийслэлчүүдийг гал алдуулахгүй байгаа нүүрс дотроо шаталт сайтай, асалт удаантай, тортогтой, тортоггүй гэх мэтээр олон янз. Жишээлбэл Алаг толгойн нүүрс нэг шуудай нь 2500 төгрөгийн ханштай байна. Алаг толгойн энэхүү нүүрсийг иргэд бусдаас нь арай илүү их худалдаж авдаг гэнэ. Учир нь шаталт удаантай, хэрэглэхэд цэвэрхэн байдаг гэнэ.
Хотоос ойролцоогоор 40 орчим километрийн зайд орших Налайх дүүрэг бол яах ч аргагүй нийслэлчүүдийн биднийг гал алдахгүй, халуун дулаан байлгахад үнэтэй хувь нэмэр оруулж буй. Нэгдүгээрт газар нь ойрхон учраас тээврийн зардал багатай. Мөн бусдаасаа чанарын хувьд арай тааруу гэх иргэдийн аман ярианд үндэслэн үнэ ханшийг нь бусдаас нь арай л хямд тогтоосон байна. Гэхдээ Налайхын нүүрснээс Багануурынх нь чанарын хувьд тааруу гээн. Тодруулбал "Цайз” зах дээр нэг шуудай Налайхын нүүрс 1500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Энэ хавьд бүгд адилхан нэг ижил үнэтэй худаалдагдаж харагдлаа.
Тус захын нүүрс, мод зардаг нэгэн эмэгтэйгээс зарим зүйлүүдийг тодруулсан юм.
-Түлээ, нүүрс өдөртөө хэр зарагдаж байна?
-Энэ жил дулаахан сайхан жил болж байгаа болохоор ойрдоо наймаа, арилжаа муутай л байна. Хүмүүс нүүрс хийхийн оронд харин модыг авч байх шив дээ.
-Цагаан сар дөхөж байгаа болохоор иргэдийн хэрэгцээ арай их болдог юм болов уу?
-Бараг ялгаа байхгүй л дээ. Гэхдээ яах вэ. Модны маань гүйлгээ мэдэгдэхүйц сайжирдаг юм.
-Танай мод хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?
-Том шуудай мод 3500 төгрөгийн үнэтэй. Жижиг нь 1500 төгргөөр зарагдаж байна.
-Та хэдэн жил мод, нүүрс зарж байна вэ?
-Эгч нь удаж байна. 2008 оноос хойшоо тасралтгүй л мод ууталж, нүүрсний хөө тортогтой зууралдаж явна.
Мод, нүүрсний "Цайз зах” болон түүний ойролцоох мод, нүүрсний худалдаануудаар хамгийн үнэтэй зарагдаж нь Багануурын нүүрс юм. Энд Багануурын нүүрс нэг шар шуудай нь 3000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна. Энэ үнэ нь хямдарчихсан байгаа үнэ аж. Өвлийн ид хүйтэнд үүн дээр 500-1000 төгрөг нэмэгдэж зардагдаг гэнэ. Мөн Багануурын нүүрсийг иргэд голдог аж. Утаа тортог ихтэй, хурдан шатаад дуусчихдаг. Илч багатай. Цог үлддэггүй гээд хямдаар нь Налайх болон Алаг толгойн нүүрсийг илүүтэй сонгодог юм байна.
"Цайз зах" дээр нэг портер нүүрс ерөнхийдөө 120 мянган төгрөгөөс эхлэж байна. Тодруулбал портер машины тэвшин дээр хэрхэн ачсанаас шалтгаалж үнийн дүн нь янз бүр. Машины тэвшин дээр овоолон ачсан Налайх, Алаг толгой, Багануурын нүүрсүүд 180-200 мянган төгрөг. Тэвшний хэмжээнд унахааргүйгээр дүүргэсэн портер нүүрс 120-160 мянган төгрөгийн үнэтэй байна.
Зах болон бөөний цэгийн үнийг судалж дууссаны дараа захын гэр хорооллын найман нэрийн гэгддэг дэлгүүрүүдээр орж үзлээ. Миний бодлоор дэлгүүрүүд зах болон бөөний цэгээс арай илүү үнэтэй зарах болов уу гэж дотроо төсөөлж явсан. Гэвч эсрэгээрээ харин ч үнийн хувьд яг адилхан байлаа. Худалдагч залуугаас тодруулахад "Ойрд мод, нүүрсний борлуулалт маш муу байна. Манай дэлгүүрүүд захын үнээс өндөр тавьчихвал хэн ч авахгүй шүү дээ. Одоо үед бүгд машин унаатай болчихсон байхад давхиж очоод л хэрэгтэй зүйлээ авчихдаг юм" гэж тайлбарлалаа.
Ямартаа ч нийслэлчүүдийн өвлийн улирлын хамгийн чухал зүйл болон мод, нүүрсний үнэ хэвийн байгаа юм байна. Харин ч буурах хандлага ажиглагдаж байгаа ажээ. Харин цагаан сарын үеэр модны үнэ бага зэрэг өсөх гэнэ. Учир нь иргэдийн модны хэрэглээ арай илүү ихэсдэг юм байна.

Алаг толгойн нүүрс арай л илүү гүйлгээтэй

Налайхын нүүрс хамгийн хямд үнэтэй нүүрс

Багануурын нүүрс үнийн хувьд бусдаасаа илүү жин дарж байна
Мод, нүүрсний "Цайз зах” болон түүний ойролцоох мод, нүүрсний худалдаануудаар хамгийн үнэтэй зарагдаж нь Багануурын нүүрс юм. Энд Багануурын нүүрс нэг шар шуудай нь 3000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна. Энэ үнэ нь хямдарчихсан байгаа үнэ аж. Өвлийн ид хүйтэнд үүн дээр 500-1000 төгрөг нэмэгдэж зардагдаг гэнэ. Мөн Багануурын нүүрсийг иргэд голдог аж. Утаа тортог ихтэй, хурдан шатаад дуусчихдаг. Илч багатай. Цог үлддэггүй гээд хямдаар нь Налайх болон Алаг толгойн нүүрсийг илүүтэй сонгодог юм байна.
Портер нүүрс 120-200 мянган төгрөгийн хооронд
"Цайз зах" дээр нэг портер нүүрс ерөнхийдөө 120 мянган төгрөгөөс эхлэж байна. Тодруулбал портер машины тэвшин дээр хэрхэн ачсанаас шалтгаалж үнийн дүн нь янз бүр. Машины тэвшин дээр овоолон ачсан Налайх, Алаг толгой, Багануурын нүүрсүүд 180-200 мянган төгрөг. Тэвшний хэмжээнд унахааргүйгээр дүүргэсэн портер нүүрс 120-160 мянган төгрөгийн үнэтэй байна.
Дэлгүүрүүд цахын үнэтэй адилаар зардаг
Зах болон бөөний цэгийн үнийг судалж дууссаны дараа захын гэр хорооллын найман нэрийн гэгддэг дэлгүүрүүдээр орж үзлээ. Миний бодлоор дэлгүүрүүд зах болон бөөний цэгээс арай илүү үнэтэй зарах болов уу гэж дотроо төсөөлж явсан. Гэвч эсрэгээрээ харин ч үнийн хувьд яг адилхан байлаа. Худалдагч залуугаас тодруулахад "Ойрд мод, нүүрсний борлуулалт маш муу байна. Манай дэлгүүрүүд захын үнээс өндөр тавьчихвал хэн ч авахгүй шүү дээ. Одоо үед бүгд машин унаатай болчихсон байхад давхиж очоод л хэрэгтэй зүйлээ авчихдаг юм" гэж тайлбарлалаа.
Ямартаа ч нийслэлчүүдийн өвлийн улирлын хамгийн чухал зүйл болон мод, нүүрсний үнэ хэвийн байгаа юм байна. Харин ч буурах хандлага ажиглагдаж байгаа ажээ. Харин цагаан сарын үеэр модны үнэ бага зэрэг өсөх гэнэ. Учир нь иргэдийн модны хэрэглээ арай илүү ихэсдэг юм байна.
Г.Дорж
24tsag.mn
Сурвалжлага: Хар алт буюу нүүрсний үнэ харьцангуй хямд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани