Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ашигт малтмалын хуулийн стратегийн ордын тухай заалтыг өөрчлөх ёстой

УИХ-ын өчигдөр өглөөний чуулганаар Шvvхийн шийдвэр гvйцэтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Шvvхийн шийдвэр гvйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Vндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Vндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дvгээр дvгнэлтийг хэлэлцэх vед Vндсэн хуулийн хуралдаанд УИХ-ын итгэм­жлэгдсэн төлөөлөгчөөр орол­­цсон УИХ-ын гишvvн Ж.Батзандан УИХ-ын гишvvдийн асуултад хариулахдаа Шvvхийн шийдвэр гvйцэтгэх тухай хуулийн 55.1.2 дахь зохицуулалтыг хийхдээ ял зэмлэлийг халдааж хэрэглэж болохоор ойл­­гогдож байгаа. Тиймээс цэцийн энэ дvгнэлтийг хvлээн авах нь зvй­­тэй гэж байн­­гын хороо vз­­сэнийг тайл­барласан. Улмаар Vндсэн хуулийн цэцийн дvгнэлтийг хvлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шvvхийн шийдвэр гvйцэтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хурал­даанд оролцсон гишvvдийн 72.7 хувийн саналаар баталсан юм. Хуралдааны завсарлагаанаар УИХ-ын гишvvн Ж.Батзандантай уулзаж ярилцав.



-Ерөнхий сайдын гар утсаар явуул­сан санал асуул­­гын дvн гарч "Оюутолгой болон бvтээн байгуулалтын том төслvvдийг шийдэх замаар ханшаа тогтоох”-оор болж байна. Зарим улстөрийн хvчин Ерөнхий сайдын санаачлан явуулсан энэ санал асуулгыг Vндсэн хууль зөрчсөн гэж vзэж байна. Та хуульч хvний хувьд энэ асуудлыг аль талаас нь харж байгаа вэ?

-Төр засгийн зvгээс иргэд олон тvмнээс мессежээр асуулт асууж ажлаа хийдэг мода дэлгэрлээ. Энд ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгvй байгаа.
Технологийн дэвшил бидний өдөр тутмын салшгvй хэрэглээ болсон энэ цаг vед vнэхээр мессежээр иргэдийнхээ саналыг авах туйлын хvсэлтэй байгаа бол мессеж санал асуулгын тухай хуулийн төслөө Засгийн газар УИХ-д оруулан ирж батлах ёстой. Санал асуулгын дvн vнэн гарч байна уу, худал гарч байна уу, процедур нь хуулийн дагуу зөв явж байна уу, худал явж байна уу гэдгийг УИХ-аас хянадаг байх ёстой юм. Тэгэхээр одоо бол хуулийн зохицуулалтгvй санал асуулга яваад байгаа. Гэхдээ ард иргэдийнхээ саналыг сонсож байна гэдэг нь муу зvйл биш. Энэ бол харин ч их сайн эхлэл. Ямар ч гэсэн ард тvмнээ сонсохыг хvсч байна. Зvгээр миний хувьд шvvмжлэлтэй хандаж байгаа нэг зvйл бол өөрийнхөө дуртай хvссэн асуудлаар, хариу нь тодорхой гарах асуудлаар санал асуудаг хэрнээ хvсээгvй асуудлаараа иргэдээс санал асуудаггvй байдал газар авч байгаа. Тухайлбал цөмийн энерги, уран, байгаль хамгаалалтай холбоотой, Ноён уул, төмөр зам зэрэг амин чухал олон асуудлаар иргэдийн санал бодлыг авч болно шvv дээ. Монгол Улсад 1995 онд батласан Ард нийтийн санал асуулгын тухай хууль байгаа. Тэр хуулиар vндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгvй байдалтай холбоотой томоохон асуудлаар санал асуулга зохион байгуулахыг хуульчилсан байдаг. Тэгэхээр Ерөнхий сайд нь ч, ер нь хэн ч бай хуулийнхаа хvрээнд л баймаар байна. Энэ ард нийтийн санал асуулгын хуулиа нэмэлт өөрчлөлт оруулах замаар шинэчлээд мессежээр тvргэн хугацаанд санал асуудаг хэлбэрийг тусгаж өгвөл илvv зохистой гэж бодож байна. Засгийн газар ч энэ чиглэлд арга хэмжээ аваасай гэж хvсч байгаа.

-Танд мессеж ирсэн vv. Нууц биш бол нэг, хоёрын алийг нь сонгосон бэ?

-Надад ирсэн. Гэхдээ бvх зvйл тодорхой учир хариулах шаардлагагvй гэж би vзсэн. Эдийн засаг нь хямралтай vед улс орнууд мэдээж тансаг хэрэглээгээ танаж, эдийн засгаа тэлэх бодлого явуулдаг. Эдийн засгаа тэлэх бодлого гэдэг нь ганцхан уул уурхайг хөдөлгөөнд оруулж, ганцхан тэр салбараас хараат байна гэсэн vг биш. Эдийн засгийн бусад салбар болох vйлчилгээ, хөдөө аж ахуй, хөнгөн vйлдвэр гээд ажлын байрыг олноор бий болгодог салбаруудаа тэлж, ажлын байруудаа хамгаалах, нэмэгдvvлэх, хамгийн гол нь vндсэнийхээ ажил олгогчдыг хамгаалах бодлогыг тууштай явуулж байж хямралаас гардаг. Тvvнээс биш эдийн засгаа агшаах ямар ч vйл ажиллагаа явуулдаггvй.

-Одоо Монголчуудад ямар ч ашиг өгөхгvй байгаа Оюутолгой, тvvний араас Тавантолгойг яаравчлан хөдөлгөөнд оруулах нь тодорхой болж байна. Өмнөх алдаагаа засаагvй байж дараах том төслvvдээ алдаа багатай эхлvvлэх найдлага харагдана уу?

-Угаасаа уул уурхайн томоохон ордуудаа эргэлтэд оруулахаас өөр арга байхгvй. Тэгээд ч том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулаарай гэдэг vvрэг даалгаврыг иргэд, сонгогчид 2012 оны сонгуулиар өгчихсөн шvv дээ. Харин тэдгээрийг эргэлтэд оруулахдаа алдаа багатай, болж өгвөл зөв оруулах ёстой. Хамгийн гол нь Монголын ард тvмэнд ашигтай хэлбэрээр оруулах ёстой юм. Гэтэл одоогийн байдлаар гадныханд ашигтай, баялгийн эзэд Монголчуудад ашиггvй хэлбэрээр яваад байгаа. Vvнийг даруйхан таслан зогсоох цаг болсон. Хэрвээ би иргэдээсээ асуусан бол "Өнөөдөр гадныханд ашигтай хэлбэрээр яваад байгаа уул уурхайн бодлогыг зогсоох уу” гэж асуух байсан. Мэдээж ард тvмэн "зогсоо” гэж хэлнэ. Угаасаа ч 2012 онд биднийг сонгохдоо vvнийг зогсоо гэж сонгосон. Өнөөдөр УИХ-д сууж байгаа олон улстөрчид гадныхныг тахиж шvтсэн бодлого баримтлаад байгаа. Энэ бол буруу төдийгvй Монголчуудад ихээхэн хор уршигтай юм. Гэхдээ энэ бодлого удахгvй өөрчлөгдөнө.

-Гацууртын ордын асуудлыг их л яаравчилж, бараг л сэмээрхэн бат­­лачихлаа. Гацууртын ордод "Бороо гоулд”-ын асуудал давтагдах нь тодорхой боллоо гэдэгтэй та санал нийлэх vv?

-УИХ, Засгийн газар ард иргэдийн саналыг асуух­гvйгээр, ялангуяа тухайн орон нутгийн ир­гэдтэй ойл­­голцохгvйгээр, хvч хэрэглэх, хvчин­­дэх замаар хууль, шийдвэр гаргаж яагаад ч болохгvй. Магадгvй ард иргэдийн саналыг тусгахгvй, тэдний эрх ашигт харшилсан нэг, хоёр шийдвэр гаргаж болно л доо. Гурван удаа хvчээр шийдлээ гэхэд энэ ард тvмэн чинь дөрөв дэхь удаагаа хvчиндvvлнэ гэж байхгvй. Босоод ирнэ, жагсаж, тэмцээд эхлэнэ. Тийм учраас шийдвэр гаргаж байгаа улстөрчид, төрийн байгууллагууд ард тvмэндээ, орон нутгийн иргэдэд хvндэтгэлтэй хандах ёстой.
Миний хувьд Гацууртын орд дээр иргэд олон тvмнийхээ саналыг асуу, засаг төр нь иргэдтэйгээ ярилцаж байгаад эрvvл, зөв шийдвэр оруулж ир гэж Засгийн газар, холбогдох яамдад нь vvрэг өгчихөөд хvлээж байгаа.

-Сvvлийн vед стратег­­ийн ордын тухай ойлголт ихээхэн буд­­лиан, маргаан дагуулах боллоо. Та бvхэн 2005 оноос хойш жагсаж, тэмцэж байж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 5.4,5.5 дахь заалтыг оруулж ирээгvй нь тодорхой. Гэтэл энэ хоёрхон заалтаас болоод Монголын төр өөрийнхөө баялгийг гадны хөрөнгө оруулагчдаас худалдаж авдаг, баялгаа барьцаанд тавьж өрөнд ордог хачин жигтэйхэн байдалд орчихлоо. Энэ хоёрхон заалтыг яагаад өөрчилж болохгvй байгаа юм бэ?

-Стратегийн орд гэдэг бол Монгол орны хөгжилд дорвитой тvлхэц vзvvлэх, Монголчуудын амьдралыг өөд нь татах эдийн засгийн чухал ач холбогдолтой их баялагтай орд газруудыг хэлж байгаа.
Монголчууд зөвхөн стратегийн ордууд дээрээ тулгуурлаж хөгжинө гэдэг бодлогыг Иргэний нийгмийн байгууллагууд 2004 оноос хойш жагсаж, тэмцэж байж гаргаж ирсэн нь vнэн. Харамсалтай нь сvvлийн vед стратегийн ордод оруулах замаар Монголын баялгийг богинохон хугацаанд гад­­ныханд найр тавьж алдах, vрэн таран хийх цоорхой болгон хувиргахаар ихээхэн оролдож байна. Vvнийг яагаад ч хvлээн зөвшөөрч болохгvй. Гац­­ууртыг стра­­тегийн ордод оруулсан нь зөв боловч зорилго нь гадныханд найр тавьж өгөхийн тулд оруулаагvй шvv гэдгийг хэлмээр байна. Гадныханд өгч болно. Гэхдээ Монголчуудад илvv ашигтай хэлбэрээр, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр анхнаасаа явах ёстой. Оюутолгойн алдааг яагаад ч давтаж болохгvй. Оюутолгой дээр Монголын Засгийн газар маш ноцтой, том алдаа гаргасан нь өдөр ирэх тусам тодорхой болж байна шvv дээ. Анхнаасаа ордоо vнэлж чадаагvй, баялгаа бодитой тооцоолоогvй.
Өнөөдөр Монголын ард тvмэнд ногдож байгаа 34 хувь нь эдийн засгийн ямар ч vнэлгээгvй, эдийн засгийн эргэлтэд ороогvй байгаа. Тэгэхээр цааш цаашдын томоохон ордууд дээр Оюутолгойн алдааг давтахгvйн тулд нэлээн хяналттай, шахалт шаардлагатай ажиллана гэсэн зарчмыг барьж байгаа.



-Та Ашигт малтмалын тухай хуульд байгаа Монголын төр өөрийнхөө баялгийг гадны хөрөнгө оруулагчдаас худалдаж авдаг байдалд оруулсан 5.4,5.5 дахь заалтыг өөрчлөх талаар яг тодорхой хариулсангvй?



-Тэр заалтыг өөрчлөх ёстой. Өөрчилдөг хvмvvс нь Засгийн газар, УИХ олонхиороо өөрчилнө. Бидний зvгээс Иргэний нийгмийг төлөөлж АН-аас болон бие дааж сонгогдсон гишvvд яг энэ чиглэлд санал санаачлагаа гаргаад явж байгаа. Ер нь Ноён уулын асуудал дээр ч тэр, байгаль орчны асуудалд бид ямар ч vед, хэзээ ч ард иргэдийнхээ талд байр сууриа илэрхийлнэ. Сvvлийн vед сэтгэлгээний ихээхэн гаж хэлбэр ноёрхож байгаа нь маргаангvй vнэн. Газар ухахгvй бол, алт олборлохгvй бол Монгол Улс сөнөх гээд байгаа юм шиг, бvр зарим улстөрчдийн амнаас
гадныхантай хамтарч тэдний дохио зангаагаар ажиллахгvй бол яах аргагvй болохоо байчих гээд байгаа юм шиг яриад байгаа. Тийм юм байхгvй ээ. Энэ Монгол Улс, Монгол тvмэн олон мянган жил өөрөө өөрийнхөө амьдралыг авч яваад ирсэн юм. Гадныханд найддаг, гадныхныг шvтдэг бодлогоо одоо болих ёстой. Монголчууд өөрөө өөрийнхөө хvчээр л цаашаа явна гэдэг бодлогоор явах ёстой. Товчхондоо өөртөө итгэлтэй, зоригтой улстөр рvv орох цаг болсон.



-Тавантолгойн гэрээ "Шинхуа энержи”-д төмөр замын бvтээн байгуулалтыг хариуцуулахаас болоод гацаанд орж болзошгvй болчихлоо. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?



-Тавантолгойн тухайд гэрээ ид хийгдэж байгаа vед "Зогсох гэж байна, мега төсөл хагарах нь” энэ тэр гэж янз бvрийн дvгнэлт өгөх нь арай эрт байгаа. Ажлын хэсэг нь Засгийн газар, УИХ-ын тvвшинд гараад ид ажиллаж байна. Гадаад, дотоодын байгууллагуудтай хийж байгаа томоохон төслvvд дээр хамгийн эхлээд, бvр нэн тэргvvнд Монголчуудын vндэсний язгуур эрх ашгийг тавих ёстой. Бид гуравхан саяуулаа, дэлхийн хоёр том гvрний дунд байдаг. Тийм болохоор Монгол vндэстний эрх ашиг ямар ч асуудалд хамгийн эхэнд, нэг номерт байх ёстой юм. Бvх гэрээ хэлцэл Монголчуудад ашигтай байх хэрэгтэй. Тиймгvй бол гэрээ хэлцэл хийгээд ч хэрэггvй, даруйхан зогсоох ёстой. Хойшид энэ талаар Засгийн газар, УИХ-ын зvгээс тодорхой бодлого, хөтөлбөртэй ажиллахгvй бол болохгvй болжээ гэдэг нь Оюутолгойгоос эхлээд харагдаж эхэллээ.

-Тавантолгойн төмөр замыг "Шинхуа энержи”-д хариуцуулах тухайд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын сайд М.Энхсайханыг багагvй буруутгаж байгаа юм билээ. Энэ нь vндсэний эрх ашгаа нэгдvгээрт тавьснаас болж байгаа хэрэг vv?

-Тvvнийг УИХ-ын дарга З.Энхболдоос өөрөөс нь асуух хэрэгтэй.


Эх сурвалж:

Ашигт малтмалын хуулийн стратегийн ордын тухай заалтыг өөрчлөх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани