Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгойн”-н өрийн сүлжээний буруутан хариуцлага хүлээх үү

“Эрдэнэс Тавантолгойн”-н өрийн сүлжээний буруутан хариуцлага хүлээх үү Тавантолгойн ордыг ашигтай ажиллуулах үүрэг хүлээлгэн дөрвөн жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж байлаа. Иргэн бүр хувьцаа эзэмшиж, ирэх жилээс нь хувь хишгээ хүртэж эхэлнэ гэсэн гэгээн сайхан итгэлээр ард түмэн энэ компаниас их зүйл хүлээсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэлх сайн, саар элдэв мэдээлэлд нь хүлээцтэй хандаж ирэв.

Харин одоо ард түмний энэ гэгээн сайхан итгэл, хүлээлтийн хариуд хэрхэн ажилласныг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн шалгаж хагас хугасаас нь танилцууллаа. Уг нь энэ шалгалтыг өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан хийж байсан юм билээ. Дүгнэлтээ тэр даруйд буюу 2014 оны зургадугаар сарын 25-нд бэлэн болгож УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулан хэлэлцүүлэхээр бэлдсэн боловч эрх баригчид аар саар шалтгаар хойшлуулсаар өдий хүргэсэн аж. Ингэж хойшлуулах шалтгаан УИХ дахь АН-ынханд байсан бололтой.

Учир нь тухайн үеийн АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний алдарт хүргэн Дэнзэнтэй холбоотой олон баримтыг Ажлын хэсгийнхэн илрүүлжээ. Энэ нь Тавантолгойд хийсэн шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх, цаашлаад өрөнд баригдсан "Эрдэнэс Тавантолгой” компанийн алдагдалтай ажиллаж буйг олон нийтэд дэлгэлгүйгээр хөрөнгө оруулагчаар шалгарсан компанид чимээ аниргүйхэн даатгаад үлдээх сонирхол байсан бололтой.

Төрийн өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь дарга зургаан сая төгрөг буюу жирийн нэг ажилтны жилийн цалинг ганцхан сард авч, гишүүд нь хааяа нэг зарладаг хуралд оролцсоныхоо төлөө сар бүр 1.8 сая төгрөг авч байсан нь хэсэгхэн хугацаагаар сард 21.000 төгрөгийн "хувь” хүртсэн, сүүлдээ хувьцаа эзэмшдэг эсэхээ ч мартсан иргэдийн хувьд шок байлаа.

Энэ бол ажлын хэсгийнхний дэлгэсэн баримтын нэгхэн хэсэг нь. Үүнээс цаашлаад "Эрдэнэс Тавантолгой” компанийн өр захирлынх нь хэлж байсанчлан 500 сая ам.доллар биш, бүр 700-800 сая ам.долларт хүрснийг шалгалтын баримтаас харж болохоор байна. Түүнчлэн "Эрдэнэт” шиг эрх мэдэлтнүүдийн "саалийн үнээ”, шахааны талбар болсныг доорх баримтаар хүргэнэ.

Санхүү, мөнгө хөрөнгийн хувьд энэ мэт олон зөрчил илэрснээс гадна хамгийн эмгэнэлтэй нь байгаль орчинд дэндүү хүнийрхүү сэтгэлээр хандаж, хэд хэдэн мянган хүнд даацын машин нь үр ашиг багатай, олон удаагийн рейсээр өмнийн говийн эмзэг хөрсийг талхалсан хэвээр байгаад хяналт тавьж хариуцлага тооцдог төрийн байгууллага алга. Төрийн мэдлийн юм эзэнгүй, үнэгүй болдгийн жишээ энэ.

ГАШУУНСУХАЙТЫН АВТО ЗАМ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н МЭДЭЛД ШИЛЖСЭН Ч ХЯНАЛТ АЛГА

Өмнө нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт, тээвэрлэлт эхлэхээс өмнө хувийн компаниуд Өмнөговийн замыг там болгож байгаа талаар хэвлэлийнхэн өчнөөн бичиж, төрийнхөн байсхийгээд шалгалтын десант буулгаж хяналт тавин хариуцлага тооцдог байлаа. Үүний үр дүнд засмал замтай болсон. Гэтэл өнөөдөр энэ замаар төрийн мэдлийн нүүрсийг тээвэрлэж буй Хятадын голдуу компаниуд мөнгөө хэмнээд явдаггүй. Үнэгүй, эзэнгүйгээр нь даац хэтэрсэн том том машинууд шороон замаар тос манаруулан давхилдаж хөрс шороог нь эвдэж сүйтгэсэн хэвээр байна.

Уг нь хувийн компанийн хөрөнгө оруулалтаар Гашуунсухайт хүртэл 245 км хатуу хучилттай авто замыг хэдэн жилийн өмнө тавьж байв. Үүнийг өнгөрсөн жил "Эрдэнэс Тавантолгой”-д шилжүүлэн өгсөн. Гэтэл компанийн удирдлагуудын сэтгэл дутсанаас бэлэн болгосон замаар мөнгө олох, байгаль орчноо хамгаалахад ямар ч анхаарал хандуулсангүй. Тус компани менежмент сайтай байсан бол тээвэрлэгчидтэйгээ гэрээ байгуулахдаа л анхнаасаа засмал замаар тээвэрлэх шаарлага тавьж, хэдэн төгрөгийн хураамж авч, орлогоо бага ч гэсэн нэмэгдүүлэх боломж байсан. Харамсалтай нь тус компани төрийн замыг бас л эзэнгүйдүүлснээр ийнхүү "үхмэл” хөрөнгийг нэмэгдүүлээд байна.

Тавантолгойн Цанхийн зүүн уурхайгаас Ганц модны чиглэлд Монголын 14 компанийн 500 орчим, БНХАУ-ын зургаан компанийн 600 орчим хүнд даацын машин нүүрс тээвэрлэдэг аж. Харин Цагаанхадны чиглэлд зургаан компанийн 100, нийтдээ 1100 хүнд даацын машин зөвхөн Зүүн Цанхиас нүүрс тээвэрлэдэг гэнэ. Харин Цанхийн баруун уурхайгаас мөн л 1000 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна. Үүнийг нэгтгэвэл Баруун, Зүүн Цанхийн уурхайн амаас Цагаанхад-Ганц модны чиглэлд нийт 2200 тээврийн хэрэгсэл нүүрс зөөж байна гэсэн үг.

Орон нутгийн "Тавантолгой” компани анх нүүрс экспортолж байхдаа уурхайн амаас нүүрс тээвэрлэх эрх буюу квотын наймааг эхлүүлж байлаа. Тухайн үед ганц машинаар ч хамаагүй квот авч чадвал долларын саятан болдог гэсэн яриа ч гарч байв. Харин өнөөдөр Баруун, Зүүн Цанхид зөвхөн Монголын 20 орчим компанийн 1500 орчим тээврийн хэрэгсэл энэ эрхийг эдэлж байна. Нутгийнхны ярьдгаар нүүрсний квот, тээвэрлэлтийн энэ компаниудын ард голдуу төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан, улстөрчид хүмүүс байдаг гэдэг. Тийм учраас зам нь төрийн мэдэлд шилжсэн, тээвэрлэлтийн компаниуд нь улстөрчдийн мэдлийнх гээд бүгд "төр”-ийн мэдлийнх болсноос энэ үйл явцад төр хяналтаа алдаад байна.

Хамгийн их ачаалалтай үедээ долоо хоногт 230 мянган тонн нүүрс зөөдөг гэж үзвэл давхардсан тоогоор нийт 4000 орчим удаагийн рейсээр энэ тээвэрлэлтийг хийсэн болж таарна. Өөрөөр хэлбэл, долоо хоногт өдөр шөнөгүй 4000 машин засмал болон шороон замаар тасралтгүй нүүрс тээвэрлэж байгаа нь Зүүн, Баруун Цанхиас Цагаанхад хүртэлх орчмын байгаль орчныг ямар хэмжээнд там болгосныг төсөөлж болохоор юм.

Хамгийн харамсалтай нь энэ олон мянган удаагийн рейсээр угааж боловсруулсан нүүрс биш чулуу шороотойгоо холилдсон, нэмүү өртөг шингээгүй түүхий нүүрс зөөсөөр байгаа нь "Эрдэнэс Тавантолгой” компанид асар их алдагдлыг үүрүүлж байгаа билээ. Хамгийн сүүлийн буюу 2014 оны байдлаар Тавантолгойгоос 5.7 сая тонн нүүрс экспортолсон гэсэн мэдээлэл бий. Үүний хэдэн хувь нь шороо байсан бол. Мэргэжилтнүүдийн тооцоогоор энэ хэмжээний түүхий нүүрсийн тал нь буюу хоёр сая гаруй тонн нь шороо байдаг гэнэ. Тэгэхээр бараг талд нь шороо зөөсөн болж таарах нь.

Хэрэв баяжуулж, боловсруулаад экспортолдог байсан бол хэдэн сая тонн шороо илүү зөөж, үр ашиггүй зардал гаргахгүй, байгаль орчноо сүйрүүлэхгүй л байсан болов уу. Түүхий нүүрс экспортлохоос татгалзаж, баяжуулж угаасан, нэмүү өртөг шингэсэн нүүрс тээвэрлэнэ, баяжуулах үйлдвэр байгуулна хэмээн анхнаасаа л ярьсан. Гэтэл одоо нүүрсээ түүхийгээр зөөж бахь байдгаараа байгаа нь төрийн менежмент, бодлого, үйл ажиллагаа цаасан дээр л үлддэгийн бас нэг баримт юм. Энэ мэтчлэн олон удаагийн "жижиг” тээвэрлэлтээсээ асар их алдагдал хүлээж байаа нь баяжуулах үйлдвэрийн сураг тасарсан, төмөр замын асуудлыг одоо хүртэл шийдэлгүй хугацаа алдсантай холбоотой гэсэн дүгнэлтийг мэргэжлийнхэн хийжээ.

Үүн дээр замын хяналт муугаас байгаль орчинд учруулж буй хохирлыг тооцвол Тавантолгойн тээвэрлэлтээс үүдсэн алдагдал толгой эргэм их мөнгөөр хэмжигдэх нь тодорхой болоод байна.

"ТАВАНТОЛГОЙ”-Н 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙН СҮЛЖЭЭ БАНКНЫ СИСТЕМД НӨЛӨӨЛӨХ ЮМ БИШ БИЗ

"Эрдэнэс Тавантолгой” алдагдалд орж дампуурах дөхсөн нь БНХАУ-ын "Чалко” компанитай байгуулсан гэрээнээс үүдэлтэй гэж улстөрчид өнөө хүртэл тайлбарласаар ирсэн. 350 сая ам.долларын зээлээс үүдэлтэй энэ асуудал үнэний ортойг ч Ажлын хэсгийнхэн баталжээ. Тус компанийн захирлууд 2012 оноос хойш "Чалко”-гийн зээлийг барагдуулаад бараг дуусаж байгаа хэмээн ярьсаар ирлээ. Гэтэл энэ зээл 2014 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 129.2 сая ам.долларын үлдэгдэлтэй байгаа нь компанийн удирдлагууд ард түмэнд худал мэдээлэл өгч байсныг илрүүлээд байгаа юм. Одоогоор энэ өр нь хүүтэйгээ нийлээд 140 сая ам.долларт ойртсон гэх мэдээлэл бий.

Гэхдээ үүнээс гадна тус компанийн удирдлагууд эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөж, тогтвортой үйл ажиллагаа явуулах нэрийдлээр Хөгжлийн банк болон арилжааны хэд хэдэн банкнаас хэдэн саяар нь ам.долларын зээл авсан нь ханшийн зөрүү болон зээлийн хүүтэйгээ нийлээд хэдэн зуун саяар хэмжигдэх энэ их хэмжээний өрийн сүлжээг үүсгэсэн гэх. Ажлын хэсгийн танилцуулгад бичсэнээр БНХАУ-ын "Чалко” компаниас 2011-2012 онд нийт 350, Хөгжлийн банкнаас 2012 онд 200, нэр бүхий арилжааны банкуудаас 2013 онд 65, 2014 онд 42.4 сая, нийт 657.4 сая ам.долларын зээл авсан байна.

Энэ баримтаас харахад "Эрдэнэс Тавантолгой”-н үүсгэсэн зээл манай Хөгжлийн банк төдийгүй арилжааны банкуудыг ч өрийн сүлжээндээ нэгтгэсэн гэхээр байна.

Хөгжлийн банкинд хамгийн их буюу 200, Худалдаа хөгжлийн банкинд 33, ХААН банкинд 34.4, Хасбанкинд 3.9 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Энэ зээлийн үлдэгдлийг хэрхэн барагдуулах, өрөө төлж чадах эсэх нь тус компанийн хувьд тун бүрхэг юм. Цаашлаад "Эрдэнэс Тавантолгой” компанийн үүсгэсэн өрөө төлж барагдуулж чадахгүй бол эдийн засгийн хүндрэлтэй энэ үед банкны системийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж мэдэхийг мэргэжилтнүүд үгүйсгэсэнгүй.

Үүнээс гадна дотооддоо болон гүйцэтгэгч компаниудад үүссэн өрийг үүнд оруулаагүй бөгөөд "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд Ажлын хэсгийнхэнд шаардлагатай мэдээлэл, баримтуудыг гаргаж өгөөгүйгээс зарим асуудал ийнхүү бүрхэг үлджээ.

ЯАМНААС Ч НҮСЭР ОРОН ТОО БА ШАХАА

Шалгалтаар илэрсэн бас нэг зөрчил бол компанийн нүсэр зохион байгуулалт, бүтэц. Энэ компанийн төв оффис нь гэхэд 127 ажилтантай. Үүн дээр уурхайн 416 ажилтан нэмэгдээд нийт 543 хүн тус компаниас цалин авч байна. Монгол Улсын салбар хариуцсан бүхэл бүтэн яаманд ч ийм олон ажилтан байхгүй. Уул уурхайн яам л гэхэд таван газар, дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 74 ажилтантай байсныг өнгөрсөн жилийн сүүлчээр 15 хувиар цомхтгож, 66 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” гэх нэг компанийн оффис нь үүнээс хоёр дахин их ажилтантай байгаа нь зуун ямаанд жаран ухна гэгч болжээ.

Өрөндөө баригдаж алдагдалтай ажиллахад нөлөөлсөн бас нэг шалтгаан бол тус компани Худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах тухай журмын дагуу төлөвлөгөө, тайлангаа Сангийн яаманд хүргүүлдэггүй байсан нь юм. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани атлаа Сангийн яаманд мэдэгдэлгүйгээр худалдаж авах бараа бүтээгдэхүүнийхээ хөрөнгө мөнгийг нь өөрсдөө шийдчихдэг байсан бололтой юм.

Өөрсдийн хөрөнгө ч биш дээрх банкуудаас зээлсэн мөнгөөрөө үүнийг шийддэг байсан гэсэн хардлага ч байна. Тэд худалдан авалтыг зохион байгуулахдаа Үнэлгээний хороо байгуулаагүй, тендерийн бичиг баримт бэлдээгүй, босго үнэ баримтлаагүй, харьцуулалтын аргыг зөрчин шууд худалдан авалт хийсэн, нээлттэй тендер зарлахаас зайлсхийж, нийт төсөвт өртгийг хэд хэд хувааж, тендер шалгаруулалт явуулсан зэрэг нь холбогдох хуулиудыг зөрчсөн гэж шалгалтынхан дүгнэжээ.

Үүнд нөлөөлсөн бас нэг шалтгаан бол худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийн хуулийн мэдлэг дутмаг, хариуцлага сулаас "Эрдэнэс Тавантолгой” компанийг "Эрдэнэт”-ийн араас оруулж, ашигладаггүй сэлбэг хэрэгсэл, хэрэгцээ шаардлага хангахгүй чанаргүй барааны "шахааны агуулахтай” болгосон байна.

Тухайлбал, "Юу Эс Эс Трейд” компаниас R57 TEREX хүнд даацын дугуйг ширхгийг нь 122.550 төгрөгөөр үнэлэн нийт 6.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авснаас ихэнх нь одоо агуулахын тоосонд дарагдан, элэгдэж хорогдон хэвтэж байх жишээтэй.

Энэ мэтчилэн олон зөрчил дутагдал илэрснээс гадна ард түмний хувьцаат компанийг төр ийм байдлаар удирдан ажиллуулж байгаа нь цаашид "Эрдэнэс МГЛ” компанийг дайрахыг ч үгүйсгэх аргагүй.

Д.Оюун-Эрдэнэ

“Эрдэнэс Тавантолгойн”-н өрийн сүлжээний буруутан хариуцлага хүлээх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани