- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Л.Раднаасүрэн: АИ-92, Монгол-93 шатахууны үнэд ялгаа гарахгүй
Манай улс шатахууны хувьд гадны улсаас, тэр дундаа нэг компаниас хараат гэдгийг мэдрүүлж, үнэ нь нэмэгдсэн өдрүүд үргэлжилж байна. Мэдээж гаднаас шатахуун импортлон оруулж ирдэг компаниудад ч энэ асуудал хамаатай.
Манай улсад ямар боломж байгаа вэ, ОХУ-аас өндөр үнээр оруулж ирж байгаа шатахуун, Монгол-93 шатахуун нь яагаад адилхан үнэтэй байгаа вэ гэсэн асуулт ч үүнтэй зэрэгцэн гарч байна.
Ямартай ч бид дотооддоо газрын тос гарган авч, түүнийгээ Хөх хотын нефьт боловсруулах үйлдвэрт нийлүүлж буй. Мэдээж газрын тосоо өгсөн учраас эргүүлээд тодорхой хэмжээний шатахуун авдаг. Уг нь энэ наймаа шатахууны үнэ ханшийг бууруулна гэх тодорхой зорилготой байсан ч түүнийгээ биелүүлээгүй. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл сардаа 4-10 мянган тонн, нийт 60 гаруй мянган тонн Монгол-93 шатахуун авсан гэдгийг Газрын тосны газраас мэдээлж байсан. Гэхдээ ийм хэмжээний шатахууныг ОХУ-аас оруулж ирсэн шатахуунтай ижил үнээр борлуулсан юм. Газрын тосны газрынхны хэлж байгаагаар өөрсдөө түүхий нефтээ өгөөд эргүүлэн авч байгаа шатахуун ийм хэмжээний үнээр зарагдах ёсгүй. Тодруулбал, тэд "Үнэ нь нэмэгдэх шалтгаан байхгүй, Монгол Улс өөрийн баялгаа Хөх хот дахь үйлдвэрт зарж байгаа. Энэ мөнгө нь манай улсын төсөвт төвлөрдөг. Харин нефтийн бүтээгдэхүүн импортлогчид Хөх хотын үйлдвэртэй харилцан гэрээ хийж, худалдаж авч байгаа юм. Үйлдвэр нь манай тээвэр, үйлдвэрлэлийн зардлаа шингээгээд зарж байгаа. Үнийг харьцангуй бага байлгаж болно” гэж хэлсэн юм. Ийм боломж байгаа хэрнээ бага хэмжээгээр орж ирдэг учраас хомсдол үүсэх талтай гэдэг шалтгаанаар бусад төрлийн шатахуунтай ижил үнээр тогтоосон гэнэ.
Манай улс өмнө нь ганц улсаас шатахуунаа авдаг байсан. Хоёрдогч эх үүсвэр буюу БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг улсаас шатахуун авдаг болсноор тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болсон аж. Ингэснээр хилийн үнэ буурах хандлагатай байгааг албаныхан хэлж байсан. Манай улс өмнө нь "Роснефт”-ээс шатахуунаа импортолдог байхад нэг тонн шатахууныг дэлхийн зах зээлийн үнээс 250-300 ам. доллараар илүү үнээр авдаг байж. Харин өнөөгийн энэ өрсөлдөөний жишгээр тус компанитай хамтран гаргасан нэрийн томъёоллыг гаргаснаар нэг тонн шатахууны хилийн үнийг 300 ам. доллараар бууруулж чадсан гэлцэж буй. Монгол-93 шатахууны хувьд нийлүүлэгдсэн цагаасаа эхлэн борлуулт сайтай гэгдэх болсон. Мөн шатахууны чанар нь евро III-аас евро-IV стандарт руу шилжиж байгаа аж. Гэсэн ч Монгол-93 шатахууныг нийлүүлэгч орноос хямд үнээр авдаг хэрнээ бусад шатахууны үнэтэй адил үнээр борлуулж байгаа нь хариулт нэхэж байна.
Энэ талаар Газрын тосны газрын Бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс тодрууллаа.
-Монгол-93 шатахуун хямд үнээр орж ирэх боломжтой гэсэн. Гэтэл "Роснефть”-ийн үнээс ялгаагүй борлуулж байна. Энэ тал дээр та тайлбар өгнө үү?
-Өнгөрсөн оны байдлаар манай улс 725 мянган тонн нефть олборлосон. Энэхүү олборлолтоос манай улсад ногдох хувь нь 190 орчим тэрбум төгрөг улсын төсөвт орлого орсон. Бидний нийлүүлсэн нефть Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт очиж, тэндээ боловсруулагддаг. Үүнээс манай улс сард 10 мянган тонн орчим шатахуун хэрэгцээндээ авч байна. Мөн манай улсаас нэг тонн түүхий газрын тосыг 700 ам.доллараар авсан гэж бодоход тээвэрлэлтийн зардал зэргийг нэмж үнээ тогтооно шүү дээ. Үнийн тухайд өнгөрсөн онд Монгол-93 шатахууныг анх 1.174 ам. доллараар авч байсан. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1.360 гэх мэт ерөнхий дүнгээр өссөн. Энэ нь газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Харин ОХУ-ын хувьд томъёололтой болсонтой холбоотойгоор үнэ харьцангуй хямд болсон. Тухайлбал, нэгдүгээр сард 1.381 ам.доллар байснаа дөрөвдүгээр сард 1.294 ам.доллар болсон. Гэхдээ дөрөвдүгээр сараас үнэ буурсан. Тухайлбал, арванхоёрдугаар сард 1.160 болж буурсан байна. Өнгөрсөн оны долоо, наймдугаар сараас ОХУ-ын үнэ буурсан ч ам.долларын ханш өссөн. Ингэхээр энэ хоёрын хооронд зөрүү гарахгүй.
-Тээвэрлэлтийн зардал нь их байдаг хэрэг үү?
-Тээвэрлэлтийн болон үйл ажиллагаа зардалд мөн л онцгой ялгаа байхгүй. Учир нь Хөх хотоос авч байгаа шатахууныг харахад нэг тоннд 31 ам.доллар байна. Харин ОХУ, БНАСУ-аас нэг тонн тутамд 100-150 ам. доллар байна. Үүнийг Сингапурын бирж дээрх үнэ дээр нэмж тооцох хэрэгтэй л дээ.
-Манай улс нефтээ Хөх хот руу нийлүүлдэг. Өөрсдөө төрийн өмчит нийлүүлэгч компанитай болох боломж байдаггүй юм уу?
-Аль ч улсад Газрын тосны үндэсний корпораци гэж байдаг. Тус корпораци нь өөрийн улсыг төлөөлж байдаг. Тухайлбал, "Роснефть” гэхэд төрийн өмчит компани. Өөрийн улсынхаа стратеги төлөвлөлт зэрэг бүхий л зүйлийг явуулж байдаг. Ер нь Азийн бүхий л улс ийм компанитай байдаг. Манай улсын тухайд төлөөлөл нь манай байгууллага. Гэхдээ бид аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохгүй төсвийн байгууллага. Тэгэхээр иймэрхүү үндэсний компани шаардлагатай. Энэ тал дээр Уул уурхайн яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.
Т.БОЛОРЦЭЦЭГ
эх сурвалж: улс төрийн тойм
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||