- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой төслийнхөн говийн усыг шавхаж байна
ЦЭНХЭР СУВДААР УГААСАН ШАР АЛТААР ЦАНГАХ УУ-
Хорин жилийн дараа говийн ус шавхагдана гэнэ.Энэ аюулын харанга биш гэж үү.Усгүй болох юм гэнэ.Хөндөх сэдэв биш юм уу. Дэлхийн банкныхны анхааруулснаар Одоо байгаа цөөн хэдэн жилийн нөөцийг нь Оюутолгойнхон ашиглаад ширгэж хатсан цөл бидэнд үлдэх тухай мессэжийг говийн усны судалгаа хийдэг газрууд өгсөөр байгааг сийрүүлье. Ханбогд буюу Оюутолгойн үйлдвэрлэл төвлөрч байгаа газарт хүн ам ихээр суурьшсаар байна. 2020 он гэхэд тус бүс нутаг дахь уул уурхайн усны хэрэглээ өдөрт ойролцоогоор 300 мянган шоо метр, хүн амынх нь ундны усны хэрэгцээнд өдөрт дунджаар 25 мянган шоо метр ус шаардагдахыг төсөөлжээ. Мөн Дэлхийн банкны судалгаагаар Оюутолгой компани ашиглалтын 25-40 жилийн хугацаанд өмнийн говийн гүний уст давхаргуудын боломжит нөөцөөс жилд 200-500 сая шоо метр ус хэрэглэх боломжтой ба гүний усны түвшинг 50-100 метр хүртэлх хэмжээгээр бууруулах төлөвтэй гэжээ.
Задлавал, багаар бодоход гүний усны боломжит нөөц жилд 200 сая шоо метр усаар хангах боломжтой бөгөөд энэ нь өдөрт 550 мянган шоо метр ус ашиглана гэсэн үг аж.
Тэгвэл өмнийн говийн хамгийн үнэт зүйл нь ус.Нөөц нь хомс гэдгийг Оюутолгойнхон хүлээн зөвшөөрдөг ч "Манайх үйл ажиллагаагаа явуулна.Хорин жилийн хугацаанд танай говийн усны нөөц ердөө 20 хувиар л дундарна” гэж Оюутолгой компанийн захирал Камерон Макей хэлсэн байдаг.Очсон суусан газар бүхнийхээ баялгийг авах гэж улайрдаг уул уурхайн бизнес, ашиг сонирхол дагасан харийн хүний амнаас гарах үг яах аргагүй мөн.Тэгвэл монгол хүн говийн цэнхэр алтаа авч үлдэх тухайд юу хэлэв. МонголУлсын Засгийн газраас "Оюутолгой” төслийн хэрэгцээнд зориулан гүний хоолой гүний усны ай саваас өдөрт 70 мянган шоо метр ус ашиглах зөвшөөрөл олгосон байдаг аж. Шар алтаар үнэлж барамгүй говийн цэнхэр сувдыг харийнхнаар туучуулах хэрэг байсан уу.Ингэж халаглахын учир нь "Оюутолгой” төслийн нөлөөллийн бүс нь геополитикийн хувьд Төв Азийн гадагш урсацгүй ай савын өмнөд мужид байрладаг байх юм.Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Монголын хамгийн том ус хураах ай савд багтдаг хаалттай буюу гадагш урсгалгүй ай сав гэж байна.Нөхөн сэргээгдэх боломжгүй, ямар ч үнээр үнэлэгдэх аргагүй манай улсын хамгийн том усны ай сав дээр хэдэн канад эзэн суучихжээ.Хайран биш гэж үү.Аюул биш юм уу.Оюутолгой компанийн ус ашиглалттай холбоотой бас нэгэн хөндүүр сэдэв нь төслийн нөлөөллийн бүсийн гидрологийн гол онцлог шинжийг тодорхойлох голын урсац, түвшний асуудал. Юу вэ гэвэл, Ундай гол нь 120 км урт, 1.080 шоо км ус хураах талбайтай, олон салаа голдиролтой бөгөөд зүүн урдаас Оюутолгойн уурхайн лицензит талбайн баруун хэсгээр урсдаг нь санаа зовоох асуудал болоод байгааг анхаармаар. Мөн Оюутолгойн уурхайгаас өмнө зүгт ойролцоогоор 60 километрт байрлах тэгш гадарга бүхий Галбын говийн нуурын сав газарт очин сарнидаг нь Оюутолгой компани энэ мэт говийн гүний болон гадаргын усны нөөцийг ховх сорох аюултай үйл ажиллагааг цаашид тун идэвхжүүлэхээр байгааг анхаармаар.
Зэс, молибден, алт, мөнгө, өндөр чанартай нүүрсний асар их нөөц бүхий Оюутолгой, Тавантолгойн орд газрууд говийн бүсэд нээгдэж тэнд зам, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр орон сууц, нийтийн аж ахуйн олон арван салбар цогцолборууд барихаар төлөвлөж байгаа. Асар их хэмжээний ус шаардагдах эдгээр салбарыг газрын гүний усаар хангана гэсэн урьдчилсан тооцоо гараад буй. Одоогоор илрүүлээд байгаа газрын гүний усны судалгааг харвал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нийт газрын доорх усны 30 орд илрүүлсэн байдаг ба Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайт нүүрсний уурхай орчмын газар доорх усны нийт нөөц 8514 шоо метр, Даланзадгад, Цогтцэций сумын ойр орчим, Тавантолгой нүүрсний ордын ойролцоох усны нийт нөөц 17611.32 шоо метр аж. Харин Баян-Овоо, Ханбогд сумын ойр орчим, Оюутолгой зэсийн ордын ойролцоох усны нийт нөөц 107135 шоо метр байна. Харин Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 12 газрын доорх усны орд илрүүлсэн бөгөөд Цагаансуварга зэсийн орд газрын орчмын усны нийт нөөц 25920 шоо метр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ойролцоох усны нийт нөөц 92 мянган шоо метр байна.
Газрын гүний усыг ашиглалаа гэхэд анхаарал татаж байгаа хөндөх сэдэв нь газрын гадарга дээрх ургамал, хөрсөнд нөлөөлөх үү, үгүй юу гэдгийг одоогоор хэн ч хэлж чадаагүй. "Гүний ус нь хөрсний өнгөн хэсгийн дээд давхаргын усан сангуудтай судлаар холбоотой байдаг учир хэчнээн болгоомжтой ашиглалаа ч байгаль экологид шууд сөргөөр нөлөөлнө. Улмаар гүний усны түвшин багасч шавхагдах үед газрын дээд давхарга аяндаа хатаж хүрээлэн буй орчин үхжиж эхлэх эрсдэлтэй” гэж сануулагсад цөөнгүй бий.Харин "Идэвхтэй солилцооны ус буюу нэгдүгээр давхаргын усыг бус хоёроос доош давхаргын гүнд оршиж байгаа даралттай усыг хэрэглэнэ.Газрын доор 150-270 метрийн гүнд орших усыг ашиглахад өнгөн хэсэгт нөлөөлж, малчдын худаг ширгэхгүй” гэж тайвшруулагсад ч гарч ирсээр байгаа юм.Хүнтэй зүйрлэвэл судсаар холбоотой юм чинь гүний усыг ховх сорчихвол дээрх орчин сүйрэхээс аргагүй гэдэгт итгэх үү, өчнөөн шавар лаг давхарган доор байгаа усыг авахад ямар ч муу нөлөө учрахгүй гэдэгт найдах уу.
ОЮУТОЛГОЙН ТЭЗҮ-Д УСНЫ АСУУДЛЫГ ХЭРХЭН ТУСГАВ
"Айвенхоу майнз Монголиа инк” компани 2003-2007 онд судалгаа явуулсан байдаг бөгөөд усны нөөцийг анх 1122 л/сек байхаар тусгаж байжээ.Харин Усны газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүд, шүүмжлэгч нар судалгааг хэлэлцээд 870л/секундээр, 40 жилийн хугацаатай гэж баталсан байдаг аж.Энэ нь хоногт 100 мянган тонн хүдэр олборлоход хүрэлцэх тооцоо гэнэ. Усан хангамжийн 33 гүний цооног, ус дамжуулах 150 гаруй километр урт гол болон салбар хоолой, 750 мянган куб метрийн багтаамжтай усан сан, цөөрөм, түүнчлэн нийлбэр дүнгээрээ 900л/сек усны зарцуулгын хүчин чадалтай насосын станц, хэрэглээний усны үйлдвэр зэрэг усан хангамжийн байгууламж барихаар төлөвлөсөн байдгийг сануулъя.
Мөн Оюутолгой компани нэг секундэд 870 литр ус ашиглах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулж байсныг иргэд мартаагүй. Гэтэл цаасан дээрх гэрээг салхинд хийсгэж, цаг хожих гэсэн Оюутолгойнхон нутгийн иргэдийн амны усыг дуусгаад гүний усны нөөц рүү орох зальжин аргаа хэрэгжүүлээд эхэлснийг нутгийнхан хэлдэг. Ийнхүү говийнхний ундны усыг хайр найргүй дуусгаж байгаагаас гадна газрын хөрсөнд байх усны гольдирлуудыг өөрчилж нэг нэгнээсээ эх авдаг нарийн тогтоцтой ай сав дахь усыг хүчирхэг техникээр ховх соруулахад усны нөөц хэр зэрэг багасах нь тодорхой.Ийм ойлгомжтой байдал өмнийн говьд үүсчихээд байхад бид арван ембүү хараад алгаа тосдог аав шиг сууж боломгүй. Говийн цэнхэр сувдаар харийнхны гарыг угаачихаад улайссан говио харж шар алтаа хэмлээд ангаа цангаагаа тайлах уу.Хорь ч гэлтгүй хоёр жилийн дараагаас л говийн усны гачигдалд монголчууд нэрвэгдэх ирээдүй ойрхон байна.
М.МӨНХТУНГАЛАГ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||