Өнгөрөгч нэгдүгээр сарын 20-22-нд Баяндалай сумын Төхөм багийн "Дэвсэг", "Цагаан чулуут", "Далай хайлааст", "Улаан толгой", "Хувын булаг", Сэврэй сумын Хоолт багийн "Хул морьт", "Хүрэн овоо", "Наран туул" зэрэг газарт хяналт шалгалт хийжээ. Зөвхөн Сэврэй сумын Хоолт багийн "Хүрэн овоо" хэмээх тусгай хамгаалалттай газарт Баянхонгор, Булган, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгаас ирсэн 25 автомашин бүхий 100 гаруй иргэн бөөнөөрөө чулуу түүж байсныг албадан тараажээ.
Тэдгээр иргэдийн ухсан газрыг өөрсдөөр нь булуулж, гар аргаар нөхөн сэргээлт хийсний дээр гурван га газрын хогийг цэвэрлүүлсэн байна. Иргэд газрын гүний усыг их хэмжээгээр гаргаж 2 орчим га газрын ухмал нүх нь усаар дүүрч мөстсөн байжээ. Энэ нь цаг агаар дулаарч байгаа үед мал, амьтан унаж эрсдэх аюултай нөхцөл байдлыг үүсгээд байсан аж.
Ж.Батсайхан montsame