Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өс өвөрлөсөн шалтгаан буюу Монголын ард түмэн Оюутолгойн ордоосоо хувь хүртэх аз дутсаны учир

 Өс өвөрлөсөн шалтгаан буюу Монголын ард түмэн Оюутолгойн ордоосоо хувь хүртэх аз дутсаны учир- Оюутолгойн гэрээ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарч байжээ -
 
" Монгол түмний 100 эрхэм” нэвтрүүлгийг монголчууд ихэд сонирхон үздэг билээ. Сүүлийн үед хийгдсэн энэ нэвтрүүлгүүдээс хоёр цаг гаруй үргэлжилсэн нэгэн нэвтрүүлэг бүр ч анхаарлыг нь татсан гэж хэлж болно. Яагаад гэвэл, харийн оронд эмчилгээ хийлгэн байгаа Намбарын Энхбаяр энэ удаагийн нэвтрүүлэгт оролцож, болж өнгөрсөн олон үйл явдлын бодит үнэнийг ярьсан болохоор үзэгч олон анхааран үзсэн нь учиртай байлаа.
 
Гэтэл энэ нэвтрүүлгийг бэлтгэж үзүүлсэн "Herointertaiment”-ийн хамт олныг ихэд дарамталсан л гэнэ, мөн нэвтрүүлгийг гаргасан, гаргах гэж байсан 10 гаруй телевиз рүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж, Н.Энхбаярын тухай нэвтрүүлгийг гаргаж болохгүй гэж үүрэг өгсөн л гэнэ.
 
  
 
Н.Энхбаяр гэдэг энэ хүн ер нь юу болчихсон юм бэ? Сицилийн мафийн толгойлогчийг баривчилж байгаа мэт олон зуун цагдаа оролцсон сүр дуулиантай баривчилгаа, телевизээр нийтэд  харуулсан боловч гэм буруутай юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлээгүй шүүх хурал, дахин эрүүгийн хэрэг үүсгэлээ хэмээн монголын бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан кампанит сурталчилгаа гээд Монголд ганцхан аюултай хүн байна, тэр нь Намбарын Энхбаяр гэх шиг олны анхаарлыг зориуд татаж, энэ хүнийг аюултай хүн мэтээр харуулахыг хичээгээд  байгаагийн учир шалтгаан юунд байна вэ? Өвчний учир харьд эмчлүүлж байгаа түүнийг эх нутагтнь ирүүлэхийг төрийн  зарим өндөр албан тушаалтнууд хүсэхгүй байгаа бололтой. Үүний тулд дахиад "эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ”, "прокурорын эх сурвалжаас…” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе үе  цацдаг болжээ. Тэр  ч байтугай " Н.Энхбаяр Монголоосоо явж, Солонгосын иргэн болжээ” гэж улаан цайм гүтгэж ч үзэв. Энэ бүгд Н.Энхбаярыг муухай хүн болгож харагдуулах, монголчуудад нь жигшүүлэх  зорилго агуулаад байх шиг санагдах юм. Энэ бүгдийгээ урьдаас нарийвчлан бодож боловсруулсан төлөвлөгөөний  дагуу л  хэрэгжүүлээд байгаа бололтой юм.
 
Нэг хүнд яахаараа ийм хэтэрхий гэмээр хүч хаяад байгаа хэрэг вэ?  Монголын хуулийн байгууллагад өөр хийх ажил байхгүй юү? Үнэхээр итгэл үнэмшилтэй бол ч яахав, хуулийн байгууллагыг зөвтгөж болох юм. Гэтэл болж өнгөрсөн болон одоо ч явагдаад байгаа үйл явдлыг хараад байхад Н.Энхбаярыг заавал ямар нэгэн хэрэгт холбогдуулах гэж хатуу зорилго, даалгавартай мэт ажиллаад байгаа нь гайхмаар.
 
Энэ бүх үйл явдлын өрнөл, факт баримт нүдэн дээр ил байгаа болохоор, ер нь цаад учир шалтгаан нь юунд байгаа юм бол гэж сонирхоход хүргэв.
 
Бүхий л нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд байвал нэг л зүйл улам бүр тодроод байх юм.
 
Эрх баригчдын хууль бус, балмад үйл ажиллагааг эсэргүүцэж, хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож, эрүүл мэнд, амь насны асуудал нь нэн эгзэгтэй болсон үед Намбарын Энхбаяр Монголын нийт ард түмэн, хэвлэл мэдээллийнхэнд "Миний зарласан хуурай өлсгөлөн, түүний эрүүл мэнд, амь насанд үзүүлэх эрсдэлийг хариуцах эздийн тухай” мэдэгдэл гаргасныг монголчууд сайн санаж байгаа байх аа. Мэдэгдэлд дурьдахдаа "Миний бие 2012 оны  04 сарын 13-ны өдөр үндэслэлгүй хууль бус шийдвэрээр хууль зөрчсөн цагдаа, хүчний байгууллагын бие бүрэлдэхүүний  хүчирхийллийн арга хэмжээний  үр дүнд албадуулан саатуулагдаж, цагдуулан хоригдсон. Тэр цаг хугацаанаас  өмнө явуулж байсан хууль зөрчсөн үйл ажиллагаагаа АТГ хүчлүүлж, хуулиар өөрт ногдуулаагүй эрх мэдлийг  эдэлж, Эрүүгийн хуулийн 150.3 хэмээх зүйлтэй зохиомол хэргийг шалгах хэрэггүй мөртлөө шалгаж, мөрдөн байцаагчид нь алхам тутамдаа хууль зөрчиж, прокурорууд тэдэнтэй үгсэн хуйвалдаж, тэдний үйл ажиллагааг хянахын оронд харин өөгшүүлж, шүүх нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид болон тэдэнтэй хуйвалдсан прокуроруудын хэлсэн үг болгоныг ёсчлон баталгаажуулж, хараат бус байдлаа алдсанаа удаа дараагийн үйлдлээрээ баталлаа.
 
Энэ бүхэн намайг улс төрийн зорилгоор хилс хэрэгт холбогдуулах, улмаар сонгуульд  шударгаар оролцож өрсөлдөх боломжгүй болгож, миний болон МАХН ба  түүнтэй хамтран ажиллаж байгаа нам, эвслийн Оюутолгойн гэрээг засч Монголын талд ашигтай болгох, Тавантолгойн ордыг бүхэлд нь 100 хувь ард түмний мэдэлд өгөх, хээл хахууль авилгатай тэмцэж арилгах, олигархийн системийг бүрмөсөн халах, төр болон улстөрийн намуудыг ард түмний хяналтад оруулах, шударга ёсыг эргүүлэн тогтоох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад болох зорилготой хэлбэрээрээ ч хууль зөрчсөн, агуулгаараа ч ард түмний  эрх ашгийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм” гэсэн байдаг.
 
Эдгээр учир шалтгаануудын нэгний тухай өгүүлье.
 
Н.Энхбаяртай  тооцоо хийн, улстөрийн тавцангаас арчихаар өс өвөрлөсөн  зохион байгуулалттай үйл ажиллагаа нилээн эртнээс эхтэй ажээ. Тодотгож хэлбэл, эхлээд Оюу толгойг 51 хувь, цаашдаа 100 хувь монголын ард түмэн ашиглах ёстой гэж Н.Энхбаяр ярьж, тэмцэж эхэлснээс бүх зүйл эхэлсэн аж.
 
Намбарын Энхбаяр Оюу толгойн гэрээг монголчууддаа ашигтайгаар хийх талаар олон удаа санал бодлоо хэлж байжээ. Тухайлбал,"Хэрэв би одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Оюутолгойн гэрээг ийм замбараагүй, Монголд ашиггүй байдлаар хийлгэхгүй байсан гэдгийг баттай хэлнэ. Тэр талаар миний хийж байсан, гадныхантай тохиролцож байсан зүйлүүд бий. Таван толгойн гэрээг ч ийм замбараагүй байдлаар батлуулахгүй байсан. Ард түмний компани байгуулахын төлөө ажиллах байсан” / 2013-9-13-ний өдөр өгсөн ярилцлага/
 
"Шуудхан хэлэхэд, бидний ажилдаа хандах хандлага, ард түмнээ бодох сэтгэл, ёс суртахууны  хооронд зөрүү гарсан. Тайлбарлая. Таван толгойг одооных шиг ингэж шийдэж  болохгүй гэж би Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ л тухайн үеийн Ерөнхий  сайд С.Баярт хэлж байсан. Ерөнхийлөгчийнхөө өгсөн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд нь  биелүүлж ажиллах ёстой байтал харин ч эсрэгээрээ Монголын ард түмэнд ашиггүйгээр шийдсэн.
 
Тэр үед би Таван толгойг 100 хувь  төрийн мэдэлд авах үүргийг өгсөн юм. Ард түмний мөнгөөр геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг яагаад цөөн тооны хүмүүс хувьдаа авах ёстой юм бэ? гэсэн асуулт гарч ирсэн. Миний хувьд хариу нь төрдөө авч, ард түмэндээ ашигтайгаар шийдвэрлэх гэж гарсан. Гэтэл харамсалтай нь энэ ордын "өрөм” нь болсон хэсгийг хувь хүмүүст өгсөн. Тэгэхэд би Ерөнхий сайд С.Баяраас "Яагаад ингэв?” гэж асуухад тэр хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтынх нь нөхөн олговорт Таван толгойн нэг хэсгийг өгөхөөс өөр аргагүй байсан гэж хэлсэн. Хэдэн төгрөг зарцуулсныг нь судалж тогтоосон юм уу? гэхэд янз янзын тоо яригддаг юм билээ гээд тодорхой хариулт өгөөгүй. Гэтэл одоо тэр компани Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, дөрвөн тэрбум ам. долларын үнэтэй компани босгож  байна шүү дээ. Яаж ч бодоод тэр хүмүүс ийм хэмжээний  хөрөнгө оруулалтыг Таван толгойд хийгээгүй. Ер нь дөрвөн сая ам. доллар зарцуулсан уу, үгүй юү. Гэтэл зарцуулсан хөрөнгийг нь 1000 дахин өсгөөд өгчихжээ. Ийм буруу шийдвэр гаргахад мэдлэг боловсрол биш, сэтгэл дутаж байна гэж би хэлж байгаа юм. Сэтгэл дутахад л шийдвэрээ буруу гаргадаг, бас буруу шийдвэрээ засдаггүй, засахыг хүсдэггүй. Энхбаяр гэдэг хүн өнөөдөр гэнэт цоороод л, сая мэдчихээд л  Таван толгойг ард түмэнд 100 хувь өгье гээд яриад байгаа юм биш шүү дээ. Ерөнхийлөгч байхдаа ч ийм байр суурьтай  байсныг энэ жишээнээс харж болно”/ 2011-4-18-ны өдөр өгсөн ярилцлагаас/
 
"Би өмнө нь Фрийдландтай , бас Английн хөрөнгө оруулалтын төлөө хөөцөлддөг хунтайж Эндрютэй уулзахдаа хэлж байсан. Монголын төрийн мэдэлд Оюу толгойн 51-ээс дээш хувь байх ёстой шүү, тодорхой хугацааны дараа тийм болж нэмэгдэнэ гэж. Эхлээд тэд дурамжхан байсан ч сүүлд нь зарчмын хувьд ойлгож, зөвшөөрч байсан. Гэтэл гэрээ өөрөөр хийгдсэн. Тэгэхэд би тухайн үед Ерөнхий сайд С.Баярт монголчуудад ашигтайгаар шийдэхийн оронд яагаад 34-хөн хувийг аваад л  болоо гэж зүтгээд байгаа юм бэ? гэж асууж байлаа. Зүтгэсээр, зөрсөөр байгаад л 34-хөн хувийг авсан.
 
Манай Цэц гэж Цэц! Монголын төр ашигт малтмалын томоохон ордыг ашиглахдаахэзээ ч 50 хувиас дээш эзэмшиж болохгүй гэсэн заалттай утгагүй хууль гарч байхад тэрийг нь Үндсэн хуулийн "Газрын хэвлийд байгаа ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмчид байна” гэсэн заалтыг зөрчөөгүй гээд хамгаалаад үлдээж байдаг. Яагаад Монголын төр хэзээ нэг цагт 51 хувиас дээш хувьтай байж болохгүй гэж? Хаа хаанаа мэдэн будилж ийм шийдвэр гаргаж, хамгаалж болохгүй шүү дээ. Би их өрийн асуудлыг оросуудтай муудалцаад ч хамаагүй ард түмэндээ л ашигтай шийднэ гэж зүтгэж байлаа. Гэтэл одоо манайхан  гадныхнаас айгаад байдаг юм уу, эсвэл өөр ашиг сонирхол байдаг юм уу, ингэж буруу шийдээд байгаа нь үнэхээр хачирхмаар”/2011-4-18-ны өдрийн ярилцлагаас/
 
Намбарын Энхбаярын энэ  хатуу байр суурь цөөхөн боловч асар их мөнгийг гартаа оруулсан, цаашид илүү ихээр авах, завшихыг хүссэнбүлэг нөхдийн дургүйг үнэхээр хүргэжээ.
 
 
 
 "Сү. Батболдод би, Тавантолгойг та нар буцааж өгөх нь зүйтэй гэхэд, дарга аа, маш их мөнгө  байна шүү дээ, үүн рүү  олон хүн ороод байна,С.Баяр, П.Очирбат, Идэвхтэн, Элбэгдорж, Батхүү, Молекул Батбаяр, Бадамжунай, дэд сайд Цэнгэл гээд энэ хүмүүс тус тусдаа үүрэгтэй, асуудлыг зохицуулах, "гал гаргахгүй байх” арга хэмжээ авахаар үүргээ хүлээгээд явж байна. Бадамжунайн ард Миеэ Энхболд, Оюунгэрэлийн ард С.Баяр, Оджаргалын ард Ц.Элбэгдорж байгаа,та ч гэсэн ор л доо, тэрбум тэрбум мөнгө байна. Тэгээд бүгдээрээ их мөнгөтэй больё гэсэн. Би хатуу байр суурьтай байж, үгүй ээ би энэ юманд чинь орохгүй, Тавантолгойг буцааж өг, та нар болоо биш үү, ичихгүй байна уу гээд хатуухан хэлсэн л дээ.  Энэ бол 2008 оны үед болсон яриа шүү дээ. Мөн Энхболд, Баярийн засгийн газрууд солигдох зааг, С.Баярын засгийн газар ажиллаж байх үед ч яригдаж байсан.
 
Эрх ашиг, хөрөнгө мөнгөөр холбогдоогүй учраас би нүүр бардам үгээ хэлж, Монголын ард түмний эрх ашигт харшилсан зүйлийн талаар нилээн хатуу шүүмжлэлийг хэлж байсан. Миний хэлсэн үгэнд тэд их эмзэглэсэн. Үүнээс болоод би эд нарын зуултанд орсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нийлж байгаад унагасан. Зохиомол хэрэгт нийлж байгаад  шийтгэсэн.
 
Ингээд Тавантолгойг өгсөн дүр үзүүлээд, үнэн хэрэгтээ Ухаа худаг гэсэн хамгийн их ашигтай, цөм газраа өөрсдөдөө үлдээж, хуваагаад идэж байна шүү дээ” гэж өөр хэн ч биш, Намбарын Энхбаяр өнөөдөр ч  хэлж байна.
 
Тэгвэл Оюу Толгойн гэрээг хэрхэн байгуулав? Ямар гэрээ болов? Энэ тухай үнэн байдлыг авч үзье.
 
 Н.Энхбаярын хэлээд, зүтгээд байсанчлан Монголын ард түмний эрх ашигт нийцсэн гэрээ хийгдээгүй, түүний яриад байсан 51 хувийн тухай Улсын Их Хурал авч хэлэлцээгүй орхисон, хэлэлцэхийг ч хүсээгүй юм.
 
Оюу толгойн гэрээ монголчуудад ашиггүй болж байгаа тухай уул уурхайн мэргэжлийн хүмүүс их ч  ярьсан, их ч бичсэн, даанч анхаараагүй, анхаарахыг ч хүсээгүй, ёстой л чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн дөө.
 
Ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээд ард түмнийхээ үгийг сонсох битгий хэл,бодохыг ч хүсээгүй. Яагаад гэвэл тэд тодорхой бүлэглэлийн лоббид бүрэн автсан, зарим нь ашиг сонирхлоороо нэгдсэн, тэдний дуулгавартай зарц нь болж хувирсан байлаа.
 
600 гаруй цагдаа гэрийг нь хэдэн давхар бүслэн хааж, гэрт нь дайран орохоор завдаж байхад ч, хэдхэн минутын дараа гэрийн нь хаалгыг эвдэн орж ирэх үед ч  Н.Энхбаяр мөн л ард түмнийхээ талд байж, телевизийн сурвалжлагчид, Оюу толгойн гэрээг шударгаар хийх,  түүний 51-ээс дээш хувийг монголчууддаа эзэмшүүлэх тухай   ярилцлага өгөөд сууж байсныг монголчууд бүгдээрээ харж байсан, үүнийг мартаагүй байгаа байх.
 
Гэрийн хаалгыг цагдаагийн тусгайгийнхан эвдэн орж, түүнд болон хамт сууж байсан  журмын нөхдөд хүч хэрэглэн, гэр орныг нь түйвээж, улмаар Н.Энхбаярыг  сүр бараатайгаар баривчлан авч явахыг бас харцгаасан, санаж байгаа байх.
 
Энэ тухай монголчууд маань бүгд мэдэж байгаа болохоор үл өгүүлж, харин Оюу толгойн гэрээ хэрхэн шийдэгдэж, монголын ард түмэн  юун 100 хувь байтугай, Н.Энхбаярын ард түмэндээ үлдээхийг хүсээд байсан 51 хувийг ч авч чадалгүй үлдсэнийг, мөн гэрээний үнэн мөн чанарын тухай өгүүлье.
 
 
 
 Улсын Их хурлын Тамгын газарт Судалгааны төв гэсэн нэг нэгж ажилладаг юм. Хэдийгээр гаргасан дүгнэлт нь зөвлөмжийн чанартай байдаг боловч, хараат бусаар ажилладаг энэ төвийн гаргаж буй дүгнэлт, саналуудыг УИХ-ын гишүүд анхаарч үзмээр санагддаг юм. Даанч тэгж анхаарч байгаа нь хомс доо.
 
Ингээд Судалгааны төв Оюу Толгойн гэрээний талаар ямар дүгнэлт, санал гаргасныг дэлгэрэнгүй өгүүлье. Яагаад дэлгэрэнгүй байдлаар нь танилцуулъя гэж хэлж байна гэхээр Хөрөнгө оруулалтын гэрээний үнэн бодит байдлыг өгүүлсэн энэ баримт бичгийг олны сонорт хүргэхийг хүсдэггүй хүмүүс байдаг юм. 
 
"Оюу Толгой” төслийн "Хөрөнгө оруулалтын гэрээ” болон "Хувь нийлүүлэгчдийн гэрээ”- ний  агуулгыг нэгтгэн судалсан,  мөн энэхүү гэрээний талаар бусад судлаачдын гаргасан дүгнэлтүүдийг харьцуулан судалсан зэрэгт үндэслэн дараахь дүгнэлт, зөвлөмжийг гаргалаа. Үүнд:
 
1.         Оюу Толгойн ордыг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд уул уурхайн салбарт нийтлэг дагаж мөрддөг олон улсын гэрээний  стандарт зөрчигдөж, Монгол Улсын Засгийн газар ашиглаж болохуйц олон давуу боломжуудаа алдсан төдийгүй хөрөнгө оруулагч нөгөө талд хэт ашигтай гэрээ болсон байна. Хөрөнгө оруулагч нөгөө тал өөрт ашигтай байх боломжуудаа бүрэнашиглаж, хамгаалах механизмыг гэрээнд сайтар тусгасан хэрнээ Монгол Улсын хууль ёсны дагуу эдлэх эрх, ашиглаж болохуйц боломжуудыг хязгаарласан байна.
 
oyutol
 
Тухайн үед Монгол улсын Засгийн газарт эдийн засаг, эрх зүйн зөвлөлгөө өгч байсан олон улсын байгууллагууд, санхүүгийн зөвлөхүүд үнэн зөв мэдээлэл өгч  шударга ажилласан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Үүнийг дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:
 
–           "Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг үндсэндээ олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар шийдвэрлэж байгаа. Айвенхоу/Рио Тинто/ групп нь Оюу Толгойн орд ашиглах төлөвлөгөөгөө олон нийтэд сурталчлах замаар толгой компанийхаа хувьцааг арилжаалж төслийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг бүхэлд нь босгож байгаа боловч үүнийхээ 34%-ийг Монгол Улсад 7,6 орчим хувийн хүүтэй зээл болгон өгч байна. Гэтэл  Монгол Улсын Засгийн газар мөн энэхүү төсөлд оролцогч атлаа олон улсын санхүүгийн зах зээлд дээрх схемийг ашиглан хөрөнгө босгох, эсхүл хамтран санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх боломжоо алдсан байна. Зүй нь, эсхүл Монголын тал хөрөнгө оруулагч нөгөө талд төслийг бүхэлд нь барьцаалж хөрөнгө босгох эрх олгосныхоо төлөө хүүгүй зээл хэлбэрээр санхүүжилт авах, эсхүл Айвенхоу группийн адилаар төрийн өмчит "Эрдэнэс-Оюу толгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалж хөрөнгө босгох боломжтой байхаар гэрээ хийгдсэн бол Монголын талд ашигтай байх байсан.
 
–           Монгол Улсын "Ашигт малтмалын тухай” хуулийн 5.6-д зааснаар "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь Монголын Хөрөнгийн биржээр хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг арилжих” ёстой. Өөрөөр хэлбэл, "Оюу толгой " ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компани учраас Хувьцаат компанийн хэлбэртэй, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани байх ёстой байсан боловч хуулийг үл хэрэгсэн хаалттай компани хэлбэрээр байгуулсан байна. Хэрвээ нээлттэй компани хэлбэрээр байгуулагдсан бол үйл ажиллагаа нь ил тод, хувьцаа эзэмшигчдийн хяналтад байхаас гадна санхүүжилтийн 10%-ийг Монголын хөрөнгийн бирж дээр босгох боломж бүрдэх байсан. Иймээс хуульд нийцүүлье гэвэл, Айвенхоу группийн толгой компанийн хуьцааг худалдаж хөрөнгө босгох биш, төсөл хэрэгжүүлэгч "Оюу толгой” ХХК-ийг Хувьцаат компани болгон өөрчилж, хувьцааг нь олон улсын зах зээлд гаргаж санхүүжилтийн эх үүсвэрийг шууд татах, эсхүл ордын ашиглалтын лицензийг ТӨК-ийн нэр дээр шилжүүлж, олон улсын болон Монголын хөрөнгийн биржид хуьцааг нь арилжих боломж бүрдүүлэх нь шударга болно.
 
–           Гэрээнд Монгол талын төрийн оролцооны  34%-ийг эзэмшиж байгаа "Эрдэнэс МГЛ ХХК” /ТӨК/-ийн хувьцаа захиран зарцуулах эрхийг санхүүжилтийн нөгцөлтэй нь уялдуулан маш хатуу зүйл заалтуудаар хязгаарлаж, хөрвөх чадваргүй болгосон нь анхаарал татаж байна. Монгол Улс гэрээ байгуулсан үеэс эхлэн төслийн санхүүжилтэнд хөрөнгө оруулагч талаас гаргаж байгаа гэх маш их хэмжээний үндсэн зээл болонхүүгийн хуримтлагдсан өртэй болоод байгаа. Ийм их хэмжээний өрийн дарамтанд орж эхлэхийг хөрөнгө оруулагч нөгөө тал тооцсон учраас гэрээнд хэрвээ Монголын тал өөрийн эзэмшиж байгаа хувьцааны тодорхой хэсгийг Монголын хөрөнгийн биржээр болон олон улсын биржээр худалдах, эсхүл гуравдагч этгээдэд шилжүүлэх замаар ТӨК 100% төрийн мэдэлд байхаа больсон тохиолдолд хуримтлагдсан аливаа үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлөх, төлбөр бүрэн барагдуулаагүй болхувьцаа шилжүүлэн авагчийн ногдол ашиг авах эрх нээгдэхгүй гэж гэрээнд тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдан борлуулах, нэмж хувьцаа гаргах боломжоо хаалгаснаар хувьцаанаас орлого олох бус, байнга өсөн нэмэгдэх зээлийн өрийн барьцаанд гүнзгий орж байна.
 
–           Төсөлтэй холбоотой бүх зардал, хөрөнгө оруулалтын хэмжээг гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдийн дур зоргоор тодорхойлох боломжтой байхаар гэрээ хийгдсэн учраас зардал хяналтгүй өсөх, үр ашиггүй ажиллах нөгцөл бүрдсэн төдийгүй зардлын хэмнэлтээс Монголын Засгийн газар гэхээс илүүтэй хөрөнгө оруулагч нөгөө талд хамгийн их ашиг олохболомжийг олгосон байна. Компанийн удирдлага, хөрөнгө оруулагч нөгөө талд бүрэн шилжсэн төдийгүй менежментийн үйлчилгээний төлбөр нэрээр их хэмжээний ашгийг давхар олохоор байна.
 
–           Гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ яаж өссөн ч Монголын талын эзэмших хувь хэмжээ 34%-аас буухгүй байхаар заасан нь өнгөц харахад зөв мэт санагдавч, нөгөө талдаа хяналтгүй өссөн хөрөнгө оруулалтын зардлын өсөлтийг дагаж Монгол Улс ямагт нэмж зээл авах ёстой бөгөөд өндөр хүүтэй зээлийн өр нэмэгдсээр байх нөгцөл бүрджээ. Харамсалтай нь, зээл, хүүгийн өр өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад Монголын Засгийн газрын эзэмшлийн "Эрдэнэс МГЛ” компанийн хувьцаа хөрвөх чадваргүй байсаар байгааг анхаарах ёстой. Монголын тал үндсэн зээл ба хүүгээ бүрэн төлөхөөс нааш ногдол ашиг хүртэх боломжгүй байхад Монголын баялагт суурилсан олон тэрбум долларын хөрөнгө олон улсын зах зээл дээр эргэлдэж байна.
 
–           Хөрөнгө оруулагч тал Монгол Улсын татварын хуулийн хүрээнд олон төрлийн татвараас чөлөөлөгдаж, хөнгөлөлт эдэлж байхад Монгол Улс татвараа бүрэн авч чадах эсэх нь эргэлзээтэй, улмаар авсан татвараа зээл хүүгийн төлбөрт суутгуулж, дорвитой ашиг хүртэхгүй байх магадлал байна. Монгол Улс зээл, хүүгийн төлбөрөө бүрэн төлсөний дараа л ногдол ашиг хүртэж эхэлнэ.
 
–           Олон улсын хэмжээнд орд газрыг ашиглах,хамтарсан үйлдвэр байгуулах эрх зүй, эдийн засгийн нийтлэг хэм хэмжээний дагуу Монголын талаас угтуулан тавих нөгцөл болзлуудыг гэрээнд сайтар тусгаагүй. Жишээ нь, гэрээнд Оюу Толгой төсөлд ажиллах Монгол ажилчдын тооны харьцааг  тогтоосноос биш, нийт цалингийн санд эзлэх монгол ажиллагсдын хувийн жинг зааж өгөөгүйгээс олон тооны монгол ажилчин бага цалингаар ажиллаж, цөөн тооны гадаад ажилчинөндөр цалинтай ажиллах нөгцөл бүрдсэн. Энэ мэтчилэн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хамтарсан үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх, дэд бүтцийг барьж байгуулах,хот байгуулах, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд уул уурхайн салбарт олон улсын хэмжээнд мөрддөг G-20-ийн стандартыг мөрдөх, хэрэглэх асуудлыг гэрээнд тусгаагүй байна.
 
–           Хөрөнгө оруулалтын гэрээний 15.29-д "Уг гэрээ нь 2009 оны 07 сарын 16-ны  өдрийн УИХ-ын 57-р тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” хэмээн баталгаажуулсаныг үндэслэн гэрээнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцээр хийх Монголын талын саналыг хөрөнгө оруулагч тал хүлээн авахгүй гэдгээ саяхан илэрхийлсэн. УИХ-ын эрх хэмжээний асуудлаар дүгнэлт гаргаж гэрээнд тусгах эрх талуудад байхгүй бөгөөд зөвхөн гэрээний энэ заалтаас үзэхэд Монгол Улсын хууль тогтоомж, УИХ-ын шийдвэр зөрчигдсөн байх магадлалтай юм. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Тэргүүлэгчдийн Зөвлөлөөс байгуулсан Ажлын хэсэг дээрх гэрээнүүдийг судалж үзээд "Хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээнүүд нь УИХ-ын 40, 57-р тогтоол болон Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн байна…” гэсэн дүгнэлт гаргасныг хавсаргав” гэжээ.
 
2009.10.06-ны өдөр байгуулж, 2011.06.08-ны өдөр зарим тодотгол оруулсан гэрээнүүдэдсудалгаа тооцоо хийж, дүгнэлт гаргасан нь энэ.Хэнд ч ойлгомжтой ийм дүгнэлтийг гаргаж УИХ-ын гишүүдийн гарт хүргүүлсэн боловч тэд харгалзаж үзээгүй, зарим нь уншаагүй ч байж магад гэж боддог юм.
 
Төрийн түшээд өөрсдийнхөө хүмүүс, мэргэжилтнүүдийг сонсдоггүй, тэдний санал, дүгнэлтэнд итгэдэггүй юм бол уул уурхайн асуудлаар мэргэшсэн гадаадын хүн энэхүү гэрээг юу гэж үзэж байсныг анхаардаггүй юм байх даа гэж хүртэл бодогдох үе байдаг.
 
Оюу Толгойн буюу Монгол Улсын Засгийн газар, Айвэнхоу Майнз Монголиа Инк.ЛЛС, Айвэнхоу Майнз ЛТД ба РИО Тинто Интернэшнл Холдингс ЛТД – ийн хооронд хийсэн 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн гэрээний талаар гадаадын, өндөр зэрэглэлийн мэргэжилтэн Др.Давид Е. Мартин /М-САМ Inc/ гэдэг  хүний гаргасан дүгнэлтийг нэмж танилцуулбал  тухай таны ойлголт улам тодорхой болох байх аа.
 
" Оюу толгойн ордыг ашиглах асуудлаар болон дээрх хөрөнгө оруулалтын гэрээний  талаар Монгол Улсын Засгийн газарт эдийн засаг, эрх зүйн зөвлөмж өгч байсан Голдман Сакс,IFC, IDA,ADB ба EBRD зэрэг байгууллагууд нь бусдын газар нутагт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой гэрээнд нийтлэг мөрддөг уламжлалт давуу талын тухай мэдээллийг өгч байсангүй.
 
Тухайлбал:
 
Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалыг ашиглах төслүүдэд үндэслэн эхлээд олон улсын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасыг нийтэд арилжих замаар хөрөнгө босгож ашиг олохын давуу талыг гэрээнд заавал тусгах ёстойг зөвлөөгүй. Үүнээс шалтгаалан Монгол Улс төслийн эхний  шатанд хангалттай бэлэн мөнгөний  санхүүжүүлт олох боломжоо алдсан.
 
Гэрээнд төрийн оролцоог 34% гэж тусгасан боловч Засгийн газрын эзэмшлийн хувьцааг олон улсын зах зээл дээр борлуулах боломж буюу, өөрөөр хэлбэл, хөрвөх чадварыг хааснаар/ ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хаалттай ХХК хэлбэртэй/ Монгол Улсын Засгийн газар уг хувьцаанаас орлого олох бус байнга өсөн нэмэгдэх зээлийн өр үүсэх барьцаа болон хувирсан байна.
 
Олон улсын хэмжээнд орд газрыг ашиглах үйлдвэрийг хамтран байгуулах эрх зүй, эдийн засгийн нийтлэг хэм хэмжээ болсон олон зүйлийг гэрээнд орхигдуулжээ. …
 
oyutol02
 
–           Олон улсад хэвшсэн эдийн засгийн ойлголт, үзүүлэлтүүдийг сонгодог утгаар нь хэрэглэсэнгүй. Жишээ нь, цалингийн санд монгол ажиллагсдын цалингийн эзлэх хувийн жинг тогтоолгүй ажиллагсдын тооны харьцааг тогтоосон учраас олон монгол хүн бага цалингаар ажиллаж, гадаадын ажиллагсад цөөн боловч өндөр цалинтай ажиллах нөгцлийг бүрдүүлснээр менежментийн зардал үндэслэлгүйгээр өсөх нөгцөл бий болсон байна. Өөрөөр хэлбэл, дотоод, гадаадын ажиллагсдын цалингийн тэнцвэрт байдлыг алдагдуулжээ.
 
–           Ордыг ашиглах компани нь мөнгөн хөрөнгийн урсгалыг монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэх болон монголын компаниуд синдикат хэлбэрээр хамтран санхүүжилтэнд оролцох боломжийг тусгаагүй байна.
 
Хөрөнгө оруулалтын гэрээнд G-20-ийн хэмжээнд ашигт малтмалын салбарт хэрэглэж хэвшсэн стандартыг мөрдөх, хэрэглэх асуудлыг тусгасангүй.
 
Тухайлбал:
 
–           Оюу толгой ордын нөөцөд суурилан олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж ашиг олох боломжтой гэдгийг хөрөнгө оруулагчид, түүний дотор Рио Тинто болон монголын Засгийн газарт зөвлөлгөө өгч байсан санхүүгийн зөвлөхүүд маш сайн мэдэж байсан боловч Монголын Засгийн газар энэ ашгаас  хувь хүртэх механизмыг тусгасангүй.
 
–           Түүгээр ч үл барам G-20-ийн хүрээнд стандарт болон хэвшсэн зах зээлийн уламжлалт нөгцөл болох хөрөнгө оруулагчдад өөрийн нөгцлийг угтуулан тавих /боомт ашиглалт, тээвэрлэлт, борлуулалт г.м/ эрх олгож болохыг мэдсээр атлаа Монголын Засгийн газарт ийм боломж олгосонгүй.
 
–           Төсөлтэй холбоотой бүх зардал, хөрөнгө оруулалтын хэмжээг гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдийн дур зоргоор тодорхойлох боломжтой гэдгийг мэдэж байсан учраас боломжтой үед хөрөнгө оруулалт болон зардлын хэмнэлтээс уг ордын эзэн болох Монголын Засгийн газар, монголын ард түмэнд гэхээс илүү өөрсдөдөө хамгийн их ашигтай байх нөгцлийг дээд зэргээр тусгажээ.
 
–           Гэрээг байгуулахдаа Монголын ашигт малтмалын нөөцийг ашиглан олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах боломжтой гэдгийг мэдсэн боловч Монгол улс уг арилжаанд оролцох боломжийг хаасан гэрээ байгуулсан бөгөөд тэр ч бүү хэл үүнтэй холбоотой бүх зардлыг Монголын Засгийн газар хувьцааных нь 34 % -ийг эзэмшиж байгаа боловч хувьцаа нь хөрвөх чадваргүй хаалттай компанид үүрүүлсэн байна.
 
–           Уул уурхай, санхүү, хөрөнгийн зах зээлийн олон мэргэжилтнүүд Монгол Улс байгалийн баялагтаа түшиглэн үндэсний эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлнэ гэж хүлээж байсан ч  олон улсын хөрөнгө оруулалтын банкууд болон тэдний үйлчлүүлэгчид Монголын баялагт түшиглэн ашиг хонжоо олж баяжсаар атал монгол түмэнд үр өгөөж ирсэнгүй. Жишээ нь, уран ба зэсийн төслүүд дээр Орос, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны ажилтнууд тэдний  зөвлөхүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу ажилласнаар Монголын ашигт малтмалын ордууд нь гадаадын хөрөнгө оруулагчдын ашгийг зузаатгасаар байгаа юм. Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Олон улсын санхүүгийн корпораци, тэдний бэлдсэн мэргэжилтнүүд ашигт малтмалыг ашиглах ба хөрөнгө оруулалтын санхүүжилтын бодлогыг боловсруулахдаа Монголд ашигтай гэсэн нэрийн дор үр ашиггүй үйл ажиллагааг зөвлөж, сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүд болж байна. Тэр ч бүү хэл ашигт малтмалын орд газруудтай холбоотой Монголын талын оролцоог төлөөлж буй/тусгай зөвшөөрлийг эзэмшигч/ төрийн өмчит компани хүртэл гадаадынхны сонирхлыг илэрхийлэгч болж байна. Тухайлбал, Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацтай хийсэн, ойролцоогоор  9 сая долларын зээлийн гэрээ/ зээл авах тусгай эрхээр 5,72 сая доллар/-г жишээ татаж болно. Энэ санхүүжилт нь дэлхийн зах зээлд үйлчлэх хөтөлбөрийн зөвлөхүүд/Дэлхийн банкнаас батлагдсан/-ийн төлбөрт зориулагдсан болохоос Монголын ард түмэнд зориулагдаагүй байна.
 
1983 оноос Оюу Толгойн ойр орчны зэс алтны эрдэсжилт нь хэвийн хэмжээнээс өндөр байгааг оросын геохимийн шинжилгээний дүн харуулсан юм. ВНВ Вillionton-ын анхны хайгуулын ажлаас эхлээд Айвенхоу Майнз ЛТД-ийн Роберт Фрийдландын 2000 оноос  эхлэн хийж буй судалгааны үр дүнд алт зэсийн хосолсон энэхүү орд нь дэлхийн хамгийн том ашиглагдаагүй нөөцтэй болж байна. "Оюу Толгой” ХХК нь Айвенхоу Майнз компанийн охин компани бөгөөд Айвенхоу Майнз 66%, Монголын Засгийн газар 34%-ийг эзэмшдэг. 7 сарын дундаас Айвенхоу Майнз ба тэдний  хувьцаа эзэмшигч Рио Тинтогийн хувьцааны үнэ 68% өсөж байхад Монголын Засгийн газар болон ард түмэн "Оюу Толгой” ХХК-ийн хувьцаанаас ямар ч ашиг хүртсэнгүй. Айвенхоу Майнз-ийн татварын дараах цэвэр хөрөнгийн хэмжээ нь 16 тэрбум доллар болон өссөн нь Монголын ДНБ-ээс бараг 3 дахин их байгаа юм. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшиж буй "Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны үнийг зээлээр төлж байна. Дэлхийн зах зээл дээр /junk credit буюу хамгийн эрсдэлтэй/ зээлийн хүү нь 5% байхад дэлхий дээр мэдэгдээд байгаа хамгийн үр ашигтай орд болох Оюу Толгойн ордын эзэд нь 12 хувиас өндөр хүүтэй зээл авч байж өөрсдийнхөө ордод хувьцаа эзэмшсэний  төлбөрөө хийхээр тооцжээ.
 
… Өөрсдийн хувь оролцоог бууруулахгүй байх, мөн нэмэгдүүлэхийн тулд ямагт нэмж зээл авах ёстой бөгөөд өндөр хүүтэй зээлийн өр нь нэмэгдсээр байх юм.
 
Зээл, хүүгийн өр нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байх боловч Монголын Засгийн газар эзэмшиж буй хаалттай компанийн хөрвөх чадваргүй хувьцаанаасаа ямар ч орлого олох боломжгүй юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд үндсэн зээл ба хүүгээ төлөхөөс нааш ногдол ашиг хүртэхгүйгээр заасан байна. "Эрдэнэс МГЛ” ХХК нь / хувь нийлүүлэгч/ өөрийн эзэмшлийн хувьцааны  үнийг хоёр дахин илүү үнээр төлөх болж, харин хөрөнгийн зах зээл дээр Монголын хөрөнгөнд суурилсан олон тэрбум долларын арилжааны  орлого бусдын халаасанд орсоор байх болно.
 
Оюу Толгой төслийн хувьд Рио Тинто, Айвенхоу Майнз Монгол Улсын олон татвараас чөлөөлөгдөж борлуулалтын орлогын татвар, нөөц ашигласны төлбөрийг ч  зээл хүүгийн төлбөрт суутган авч Монголд юу ч өгөхгүй болж байгааг Монголын  Засгийн газар мэдэрч чадсангүй. Хөрөнгө оруулалтын гэрээ нь  Монголд ажлын байр бий болгох, үйлчилгээ хангамжийн нийлүүлэлтийг Монголын байгууллагаар гүйцэтгүүлэх санааг агуулсан боловч үнэн хэрэгтээ ийм боломжийг ч олгоогүй байна.
 
Тухайлбал:
 
–           Ажил олгох тухай гэрээний заалт биелэгдээгүй байсан ч гэрээг цуцлахгүй. …
 
–           Хөрөнгө оруулалтын гэрээнд дахин дахин дурдсан”Дээд зэргийн чармайлт” гэсэн байнгын сануулга хөрөнгө оруулагчдын тусын тулд орсноос биш Монгол Улсын эрх ашгийг хамгаалах санаа агуулсангүй.
 
–           Бүтцэд зориулсан технологийн зардлыг хөрөнгө оруулалтын эх үүсвэр юм уу, өр гэж үзэхгүй, харин компанийн зардал гэж тооцно/ Энэ зардлын 34 хувь нь ямагт Монголын талын өр болж нэмэгдэнэ гэдгийг анхаараарай/
 
–           Олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс/эсвэл бүтээгдэхүүнээр, эсвэл хөрөнгөөр/ босгосон хөрөнгөнд оролцох нөгцөл заагаагүй учраас Монголын тал оролцох боломжгүй …”гэжээ.
 
Оюу толгойн гэрээг монголын ард түмний тусын тулд ашигтай хийх нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын амин чухал асуудал байсан. Гэтэл гэрээний үнэн нүүр царай ийм л байна. Ийм л гэрээг хийлцсэн хүмүүсийг Монгол эх орон, монголчуудынхаа өмнө хүнд гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж хэлэхээс өөр үг олдохгүй байна. Хүнд гэмт хэрэг шүү, дахин хэлье. Үйлдэл тодорхой, бүрдэл хангагдсан, нотлох баримт нь хангалттай ийм л хэргийг хэсэг хүмүүс бүлэглэн үйлдчихээд байна, монголчууд аа!
 
Монгол улсын Ерөнхий ерөнхий сайд асан, нэрт эдийн засагч Д.Бямбасүрэн гуай "Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бараг л тавиад туучихлаа” хэмээн хэлээд байгаа нь монголчууд бидэнд нэгийг бодогдуулахгүй байна гэж үү! Эрдэс баялгаа монголчууддаа  51 хувиас дээш, бүр 100 хувь хүртэл ашиглуулах ёстой гэж хэлж ярьж, тэмцэж байсан Намбарын Энхбаяр гэдэг хүнтэй тооцоо хийж, зохиомол гэмт хэрэгт  хүчээр холбогдуулж шийтгэж байхад, жинхэнэ гэмт хэрэг үйлдэгсэд эрх дураараа сэлгүүцэж, баяжиж, тансаглаж, хамгийн гол нь монголчуудын эрх ашиг ноцтой байдлаар хохирч байх нь шударга ёсонд нийцнэ гэж үү?
 
Гэтэл дахин бий болсон "Өтгөн манан” –г үүсгэгчид бүр 34 хувийг ч байхгүй болгохоор яриад эхэллээ.
 
Ийм санаа зорилго агуулж байгаагаа эрх баригчид ард түмнээсээ үхтлээ  нууж байгаа ч улам бүр тодорхой болж байна. Тавантолгойн гэрээ урагштай байна гэж монголчуудын анхаарлыг өөр сэдэв рүү чиглүүлж, харин араар нь Оюутолгойгоо гадныханд өгөх нууц хэлцэл явагдаад байгаа юм биш үү!
 
Олон улсад нэрд гарсан"Bloomberg” 2014-12-15-ны өдөр өөрийн цахим хуудаснаа "Монголын "Шийдлийн” Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг … эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төвлөрөн ажиллана гэж мэдэгдээд байгаа. Энэ мэдэгдлээс хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг "Туркойз хилл ресурс” компанийг "Рио Тинто” зарах гэж байна. Монголын эзэмшиж байгаа 34 хувийг "Туркойз хилл ресурс” рүү шилжүүлээд, Оюутолгойг бүрэн эзэмшдэг компани болгох санаархал бий аж. Ингэхийн тулд "Монголыг та нар 34 хувиа зарчих, татвар аваад сууж байх нь илүү амар, "нөгөө талаар Монголын Засгийн газар хувь эзэмшихээ больчихоор "Туркойз хилл ресурс” компани үнэтэй зарагдана. Ердийн ойлголтоор ийм л юм болох гээд байна. Шийдлийн Засгийн газраар ийм хийлгэх гээд "Рио Тинто”-гийн төлөөлөл  Монголд ирчихсэн байна. Одоо 34 хувийг худалдаж авах сонирхол идэвхжинэ. "Туркойз хилл ресурс” –ийг зарах хэлцэл 2015 оны  дөрөвдүгээр сард дуусна” гэжээ.

http://sonin.mn/news/politics-economy/39294
Өс өвөрлөсөн шалтгаан буюу Монголын ард түмэн Оюутолгойн ордоосоо хувь хүртэх аз дутсаны учир
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани