Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛСАН УУРХАЙНУУД АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ҮҮ

Т.ЖАНЦАН
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байгаа ашиглалтын лицензийг заавал сэргээж олгох гээд байгаа нь ямар учиртай юм бэ. 200 метр дотор гол мөрний эхийг хөндөх ёсгүй. Гол, мөрний усны эхийг хамгаалах хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийллээ. Харин гишүүн Г.Уянга "Нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд тодорхой тоо баримт бэлдэж оруулж ирэхийг Уул уурхайн сайдад анхааруулсан юм. Тэрээр, хичнээн лицензийг хэдэн компани эзэмшиж байгаа, хэд нь гадаадынх, хэд нь дотоодынх, хэд нь хамтарсан зэргийгдэлгэрэнгүй мэдээлэхийг хүссэн. Мөн хэдэн төрлийн ашигт малтмал экспортолж байгаа, үүнээс олох орлогыг нь хэрхэн тооцож авдаг, хэн хариуцдаг талаар тодорхой мэдээллийг УИХ-ын чуулганаар танилцуулах хэрэпэй гэв.
 
Мөн хэлэлцүүлгийн шатанд гишүүн Ж.Энхбаяр "Хуулийн төсөл хоёр жил бус олон жил яригдсан асуудал. Иймд байнгын хороо энэ асуудалд асар хариуцлагатаи хандах ёстой. Ялангуяа байгаль орчныг хамгаалахад мэргэжлийн байгууллага, яам ач холбогдол өгөх хэрэгтэй. Нөхөн сэргээлт, нөхөн төлбөрййн олон төрөл дутуу орхигджээ. Иймд ажлын хэсгийн саналыг буцааж, бүлгүүд дээр дахин ярилцаж саналаа нэгтгэх шаардлагатай тул асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь дэмжсэн юм. Ингэснээр урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн шатанд түр хойшлуулахаар тогтлоо.
 
Р.Жигжид: Урт нэртэй хууль хэрэгжихэд тулгарсан гацааг арилгахаас биш өөрчлөхгүй 
Уул уурхайн сайд Р.Жигжидээс урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
 
-Урт нэртэй хуулийг цуцлаж байна гэсэн ойлголт нийгэмд төрөөд байгаа. Тэгэхээр энэ хуулийн зүйл, заалттай зөрчилдөж буй зүйл бий юу?
-Ийм асуудал огт байхгүй. Урт нэртэй хуульд хүрэхгүй. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж бий. Энэ хууль нь амьдралаас тасархай байгаа тул ойртуулах гэж оролдож байгаа юм. Урт нэртэй хуулийн агуулга, үзэл санаа нь маш зөв тул хэрэгжүүлэх ёстой. Энэ хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулах өөрчлөлт эх хуулийнхаа үндсэн зорилго үзэл санааг хөндөхгүй. Хэрэв урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол тавдугаар сараас өмнө урт нэртэй хуулиар тогтоосон хориглолтын бүсэд олгосон байгаа бүх лицензийг цуцлах учиртай.
 
-Тэгвэл та бүхэн урт нэртэй хуулийг гацаанаас гаргахын тулд яг ямар бодлого боловсруулж байна вэ?
- Засгийн газар, Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын тухай хууль, урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван санал тавьж буй юм. Эхнийх нь хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ус бүрэлдэх эхүүдийг хөндөхгүй. Хоёрт, Ойн тухайн хуулийн дагуу нэг мод огтолбол 10 мод тарих учиртай.   Ийм зарчим баримталж урт нэртэй хуулийн хэрэгжилтийн гацаанаас гарна гэж үзэж байгаа.
 
Гуравдахь нь асуудал үүсгээд байна. Урт нэртэй хуульд усны эх бүрэлдэх энгийн хамгаалалтын бүсийг 200 метр гэж заасан. Тухайн орон нутгаар усны хамгаалалтын бүсийг тогтоолгосон юм.    Иймд зарим орон нутагт тав, 10 км газарт хязгаар тогтоосон. Тэгэхээр урт нэртэй хуулиар хориглоогүй талбайг хязгаарласан гэсэн үг. Энэ хязгаарыг урт нэртэй хуульд заасан 200 метрээр нь тогтоох асуудал байгаа юм.  Гэтэл Усны тухай хууль батлагдахаас өмнө энэ хамгаалалтын бүсэд уурхайн үйл ажиллагаа явуулж байсан компаниуд бий.
 
Засгийн газар, Уул уурхайн яам тэдгээр компаниудаас байгаль орчин нөхөн оргээх зардлын тавин хувийг эхэлж байршуулж үлдсэн мөнгөнийх нь баталгааг гуравдагч этгээдээс авч ашиглуулах байр суурьтай байна. Тэгэхдээ шинээр хайгуул, олборлолтын лиценз олгохгүй. Ойлголцохгүй байгаа тол сэдэв бол өмнө нь ашиглаж байсан хамгаалалтын бүсэд орсон уурхайн асуудал боллоо. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зарим гишүүн Засгийн газар, манай яамны байр суурийг дэмжсэн. Үлдсэн гишүүд нь урт нэртэй хуулиар хориглосон 200 метрийн хамгаалалтын бүсэд ажиллаж байсан уурхайг бүр мөсөн хаах санал гаргалаа. Ингээд Ашигт малтмалын тухай хууль болон урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг дахиад ажиллах боллоо.
 
-Хуулиар хориглосон талбайд хэдий хэмжээний хөрөнгө оруулсан юм бол?
-Хууль батлагдсан өдрөөс хэрэгжих ёстой. Гэтэл урт нэртэй хууль хэрэгжих гээд өнөөг хүртэл гацаанд ороод байна. Иймд бид уг хуулийг цаашид саадгүй хэрэгжүүлэхийн тулд завсарын арга хэмжээ авч байгаа нь энэ нэмэлт өөрчпөлт юм. Урт нэртэй хууль гарахаас өмнө төр лиценз олгосон. Нэгэнт эрх авсан компаниуд хөрөнгөө тухайн лицензийн талбайд оруулсан байгаа. Одоо урт нэртэй хууль гарлаа гээд лицензийг нь хураавал хөрөнгөө оруулж үйл ажиллагаа явуулж байсан компаниудад хохирлыг нь барагдуулж нөхөн төлбөр өгөх учиртай. Татварын ерөнхий газраас гаргасан тооцоогоор эдгээр компаниудад төрөөс 2.2 их наяд төгрөгийн нөхөн.төлбөр өгнө. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг байр сууртай хүмүүс байгаль орчны хохиролыг тооцох ёстой гэдэг. Аливаа уурхайн олборлолт дуусч нөхөн сэргээлт хийдэг. Гэтэл үйл ажиллагааг нь зогсоосон тул байгаль орчинд учруулсан хохирол гэж үзэхэд түвэгтэй асуудал болж байгаа.юм. Иймд одоо авах гээд байгаа энэ арга хэмжээ бол дээрх байдлаар гацаанд орсныг арилгахад оршино. Тэгэхээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй, өөрчлөх гэсэн явдал огт биш. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй байгаа юм.
 
-Урт нэртэй хуулиар хориглосон 200 метрийн энгийн хамгаалалтын бүод хэдэн лиценз, хэдий хэмжээний баялаг байгаа вэ?
-Энэ талаар нарийн судалгаа хийх ёстой. Эхлээд бид зарчмаа тохирох учиртай юм. Өнөөдөр бид зарчмаа гаргах гэж л яриад байна. Урт нэртэй хуулийн хязгаардадьап 1333 лиценз бий. Эдгээрийн 395 лиценз нь ашиглалтынх. Үлдсэн нь хайгуулын лиценз.  Хуулиар хориглосон тул хайгуулын лиценз цуцлагдана. Хамгийн ran учир нь ашиглалтын лиценз өгч хөрөнгө оруулалтыг нь хийлгээд үйл ажиллагааг нь зогсоосон байгаа юм. Олборлолт хийж байсан лицензтэй талбайд нийт 126 тонн алт бий гэсэн тооцоо гарсан. Уг тооцоо нь улсын бүртгэлд өгсөн нөөц, ТЭЗҮ-ийг нь үндэслэн хийсэн юм. Үүнд Гацууртын орд орсон.
Энэ ордын нөөцийг хасвал 66 тонн алт бий. Хэрэв хуулийн энэ нэмэлт өөрчлөлт батлагдвал эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед үр ашгаа богино хугацаанд өгөх,  нөөц ихтэй талбайд нь мэргэжлийн байгууллагууд хамтарч хил хязгаарыг нь тогтоож ажиллуулна.
 
-Гацууртаас өөр ямар том орд байна вэ?
-Манай улсын алтны шороон ордын гол нөөц нь Сэлэнгэ, Төв аймагт байдаг. Алт жин ихтэй металл. Шороон орд нь байгалийн жамаар хурдааай газар урсан тогтож ихээхэн нөөц хуримтлагддаг онцлогтой. Иймд томоохон голын голдирол, нугачаанд алтны шороон ордууд тогтсон байдаг. Тэгэхээр Туул голын эрэг тохой, ялангуяа Төв аймгийн Заамар орчимд ихээхэн нөөц бий. Энэ нутгаар манай ажлын хэсгийнхэн-явж ажилласан. Тэнд олон жилийн өмнөөс "Шижир алт", "Монросцвемет", "Алтан дорнод Монгол", "Монполимет", "Их тохойт" зэрэг компаниуд олборлолт хийж ирсэн юм билээ. Эдгээр компанийн ашиглалтын лицензтэй үйл ажиллагаа явуулж байсан талбайд дор хаяж 14 тонн алт бий гэсэн тооцоо байна. Хэрэв хуулийн өөрчлөлт шийдэгдвэл лицензийн талбай бүрийг нарийн судалж олборлолт хийх эсэхийг нь шийдэх юм.
2.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛСАН УУРХАЙНУУД АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани