Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУТОЛГОЙГ "ЛОМБАРД"-Д ТАВИХ САНААРХАЛ

Зургаан жил улстөрчдийг ярих сэдэвтэй, жагсагчдыг идэх хоолтой байлгасан Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээс хойш зургаа дахь жилтэйгээ бид золгож байна. Төслийн талаар сайхан муухай, төсөлд Монголын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан гурвыгаа сайн муу хэлсээр зургаан жил тойрчээ. Мал муулж чаддаггүй гэрийн эзэн хажуу айлынхаа хүнээр мал төхөөрүүлж хөлсөнд нь махаа өгөөд өөрөө толгой шийрээ авч үлддэг шиг л гэрээ болсон, өрмийг нь хөрөнгө оруулагчид хамаад хусмыг нь баялгийн эзэд хүртэх гэж байна гээд зургаан жил улстөржсөн байна. Тийм ч байж мэднэ. Гэхдээ Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн засаг түүхэндээ байгаагүй 17 хувийн өсөлттэй гарсан нь, гадаадын хөрөнгө оруулалт 13 дахин нэмэгдсэн нь бултаж чадахгүй үнэн. Эдийн засагт эерэг дохио болж ирсэн энэ хоёрхон үзүүлэлтээс харахад л Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь тийм ч муу гэрээ болоогүй гэдэг нь харагддаг.

 

Харин хөрөнгө оруулагчид дангаараа шийдвэрлэж далд уурхайг хааснаас хойш бусад мега төслүүдэд түүчээ болох учиртай Оюутолгой гацаанд орчихоод хоёр жил болж байгаа нь бас үнэн. Оюутолгой дээрээ ойлголцож чадвал эдийн засаг эргээд сэргэнэ гэсэн итгэлийн бяцхан оч сүүмэлзэж байх энэ мөчид гэрээний үндсэн зарчмууд, заалтууд зөрчигдөж мэдэхээр нөхцөл нэгэнт үүсчээ.

 

Өнгөрсөн аравдугаар сард, Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох үетэй давхцуулан Рио Тинтогоос "Эрдэнэс Оюутолгой"-н захирал Д.Ганболдод Санамж бичиг, Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайд Татвар тооцох аргачлал гэсэн хоёр бичиг баримтын төслийг ирүүлсэн. Эдгээр төсөл нь "Үндсэндээ тийм ч муу гэрээ болоогүй" гэж дүгнээд байгаа Хөрөнгө оруулалтын болоод Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөх хэмжээний бичиг баримт ажээ. Энд зориуд тодотгоход Оюутолгойтой холбоотой гурван үндсэн гэрээ байдаг. Эхнийх нь 2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэсэн Хөрөнгө оруулалтын гэрээ, дараагийнх нь 2011 оны зургадугаар сарын 8-нд нэмэлт өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ, сүүлийнх нь Хувьцаа шилжүүлэхийг хязгаарлах гэрээ. Рио Тинтогоос ирүүлсэн Санамж бичгийн төсөл нь 53 асуудлаас бүрдсэн дөрвөн бүлэг бүхий бөгөөд үүний 48 нь Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг зөрчиж байгаа юм.

 

Монголын талын 34 хувийг 51-д хүргэе гэсэн санал УИХ-ын 21 гишүүн 2011 оны аравдугаар сард гаргасны дараа тухайн үеийн "Оюутолгой" компанийн тэргүүн дэд захирал А.Мөнхбат "Засгийн газар Оюутолгойн хувьцааг 51 хувьд хүргэвэл хөрөнгө оруулагч тал олон улсын арбитрын шүүхэд хандана" хэмээн хэвлэлийн хурал зарлаж байлаа. Магадгүй тэр үед хөзрийн тамга хөрөнгө оруулагчдын гарт байсан байж мэднэ. Хөзрийн тамга байнга л нэг тоглогчид ирээд байдаггүй жамтай. Энэ удаа хөзрийн тамга хөрөнгө оруулагчдаас Монголын Засгийн газарт шилжээд байна. Санамж бичгийн төсөл хэмээх бичгээ тулгасаар байвал манай Засгийн газар хөрөнгө оруулагчдыг арбитрын шүүхэд өгөхөд гарцаагүй ялах тохироо энэ удаа бүрджээ. УИХ-ын дарга З.Энхболд ч саяхан өгсөн ярилцлагадаа "Хэрвээ тэд гэрээгээр хүлээсэн ажлаа хийхгүй бол Монголын Засгийн газар олон улсын арбитрт хандаж, Рио Тинто гэрээгээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол гаргах эрх үүсэх боломжтой" гэдгийг хэлсэн байсан. Төрийн эрхийг барих дээд байгууллагын дарга үүнийг зүгээр ч нэг үгийн далимд хэлээгүй л болов уу. Рио Тинто Санамж бичгийн төслөөрөө гэрээний ямар заалтуудыг зөрчиж байгааг заримыг нь товч тайлбарлая.

 

1.
Хоёрдугаар үе шатны ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан тохиолдолд мөн Оюутолгойд хамаарах хэрэглээний үнийн тарифууд, тухайлбал цахилгаан эрчим хүч, усны тарифийг тогтворжуулах зэргийг зөвшөөрсөн тохиолдолд төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлнэ гэж хөрөнгө оруулагчид "шантаажилжээ". Ингэснээрээ Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулаагүй эрчим хүч, усны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцох бус, тогтворжуулах механизмыг баталгаажуулахыг Рио Тинтогийнхон санаархжээ. Уг нь энэ бүхнийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой тусгаж баталсан байдаг. Усны төлбөрийг гэхэд л "Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор ашигласан, зайлуулсан, гадаргын болон гүний усны төлбөрийг тухайн үед мөрдөж байгаа Ус, рашааны нөөц"ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцно гээд Хөрөнгө оруулалтын гэрээний 6.14-т заачихсан байгаа.

 

Оюутолгой төслийг усаар хангах Гүний хоолой нь төслийн лицензит талбайн гадна байдаг бөгөөд энэ нь бидний давуу тал. Усны тарифийг тогтворжуулбал бид энэ давуу талаа алдана, хөрөнгө оруулалтын гэрээг зөрчинө. Учир нь хөрөнгө оруулалтын гэрээгээр наймэн төрлийн татварыг л тогтворжуулж, нэг татварыг (68 хувийн татвар) байхгүй болгосон байдаг юм.

 

2.

Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа ТЭЗҮ-г үндэслэн Оюутолгойн бүлэг ордыг хамааруулж хийсэн. Өөрөөр хэлбэл 2010 оны ТЭЗҮ бол Оюутолгойн бүлэг ордод бүгдэд нь хамаарах учиртай. Гэтэл хөрөнгө оруулагчид энэ Т337 -ииг зөвхөн хойд Хюго ордод хамаарах мэтээр ярьж байгаа. 2010 оны ТЭЗҮ-ийг анхны хөрөнгө оруулалтад л хамааруулаад таван үе шат бүхий ТЭЗҮ-ийн төсөл гаргаж ирэх гэж байна. 2010 оны ТЭЗҮ-д анхны хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум доллараар тооцсон байдаг бол шинэчлэснээр нь энэ тоо 12 тэрбум доллар болж өссөн. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын нийт зардлыг 14.6 тэрбум доллар байсныг 27.1 болгож өсгөж байх жишээтэй. Хэрвээ үүнийг нь манай Засгийн газар зөвшөөрөх юм бол Хөрөнгө оруулалтын эдийн засгийн суурь үндэслэл болсон ТЭЗҮ-ийн ерөнхий томъёолол өөрчлөгдөж, ач холбогдол нь буурна. Анхны ТЭЗҮ-д үндэслээд л манай талын хүртэх үр өгөөж хөрөнгө оруулагчдынхаас арай өндөр гарч байсан юм. Рио Тинтогийн пиардаа ашиглаад байсан нийт мөнгөний урсгалын 71 хувийг монголчууд хүртэнэ гэсэн Олон улсын валютын сангийн хийсэн судалгаа ч энэ ТЭЗҮ-ийг үндэслэн гарсан юм шүү дээ. Нөгөө талаас энэхүү ТЭЗҮ нь тийм чухал биш юм бол, зөвхөн хойд Хюго ордод хамаарах юм бол Оюутолгойн бүлэг орд тус бүр дээр Хөрөнгө оруулагчидтай Монголын Засгийн газар Хөрөнгө оруулалтын, Хувь нийлүүлэгчдийн гэрээ хийх эрхтэй болно.

 

3.
Санамж бичгийн бас нэгэн анхаарал татах асуудал нь, магадгүй хамгийн ноцтой нь байж мэдэх заалт нь төслийн нэмэлт санхүүжилтийн талаар тусгасан хэсэг. Энэ нь хөрөнгө оруулагчдад далд уурхайгаа хаах шалтаг нь болсон гаднын санхүүгийн байгууллагуудаас 4.2 тэрбум долларын зээл авч нэмэлт санхүүжилт босгохыг баталгаажуулах хэсэг. Нэг ёсондоо хоёр жилийн өмнөөс л хөрөнгө оруулагчдын ярьж эхэлсэн Оюутолгойг "ломбард"-д тавихыг Засгийн газраар зөвшөөрүүлэх гэсэн санаархал. Хөрөнгө оруулагчдын энэ саналыг хүлээн зөвшөөрвөл Оюутолгойн тусгай зөвшөөрөл, үр өгөөж, тоног төхөөрөмж бүгд зээлдүүлэгчид барьцаалагдана. Оюутолгойн нийт хөрөнгийн 34 хувь Монголын Засгийн газрын өмч бөгөөд төрийн өмчийг барьцаалах бол заавал УИХ-аас зөвшөөрөл авах ёстой байдаг хуулийн заалт зөрчигдөнө. Рио Тинтогийнхон энэ санхүүжилтээ хоёрдугаар шатны барилгын ажилд зориулна гэж байгаа. Харин гэрээнд зааснаар бол барилгын ажлын санхүүжилт, эрсдэлийг хөрөнгө оруулагч тал дангаараа хариуцах учиртай.


Гэтэл одоо авах зээлээ 2013 онд ашиглалтад оруулсан баяжуулах үйлдвэрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж рүү оруулна гэж байгаа. Ингэвэл хоёрхон жилийн дотор хөрөнгө оруулагчид зардлаа нөхчихнө. Ийм богино хугацаанд зардлаа нөхдөг эрүүл бизнес гэж байж болох уу. Энэ зардлаа хөрөнгө оруулагчид банкны зээлээр нөхчихвөл хүлээх эрсдэл тэдэнд бараг л байхгүйтэй адил болно. Хувьцааны 2.3 тэрбум долларын 66 хувийн л эрсдэл үлдэж байгаа. Хэдийгээр хувьцааг зарахыг хязгаарласан ч гэсэн үүнийг зараад л төслөөс эрсдэлгүй, маш их ашигтайгаар гараад явчих боломжтой... Гэх мэтээр Санамж бичгийн төсөлд Хөрөнгө оруулалтын хийгээд Хувь нийлүүлэгчийн гэрээг зөрчсөн 48 заалт байгаа.

 

Засгийн газар солигдох үе шаттай давхцуулан ирүүлсэн энэ Санамж бичгийг Рио Тинто хэдхэн хоногийн дотор бэлдчихээгүй нь тодорхой. Харин Засгийн газарт хүргүүлэх тохиромжтой цаг хугацааг хүлээж байсан нь Н.Алтанхуягийн танхим унах үе байжээ. Засгийн газар унах, хариуцлага сулрах үед нь Санамж бичгээ баталгаажуулж авах гэсэн нь оилгомжтои. Оюутолгойг ломбардад тавих Рио Тинтогийн санаархлыг дэмжээгүй, Н.Алтанхуягийн, тэр бодлогыг нь үргэлжлүүлээд явж байгаа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт талархах ёстой. Нэгэнт л Монголын Засгийн газар Санамж бичгийн төслийг нь хүлээж авахгүй гэдэг дохио авсан Рио Тинтогийнхон ч дараагийн алхмаа хийж ТУЗ-ийн хурлыг арваннэгдүгээр сарын 10-нд зарлаад байв. Энэ хурлаар Татварын аргачлалыг батлах, Санамж бичгээр шйидвэр гаргахаар төлөвлөөд байлаа. Хурал цуцлагдаагүй бол энэ шийдвэрүүд гарах ч байсан байх. Яагаад гэвэл Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр ТУЗ-ийн гишүүнийг хориг тавих эрхийг нь хязгаарласан байдаг. Тэгэхээр ТУЗ-ийн хурлын төвшинд олонхиороо шийдээд явчих боломжтой. Далд уурхайг хаах шийдвар гаргасан ТУЗ-ийн хурал болсон явцаас харахад Монголын талыг төлөөлж байгаа гурван гишүүний үгийг хөрөнгө оруулагч тал авч хэлэлцэхгүй байх магадлалтай. Энэ тохиолдолд Монголын Засгийн газарт олон улсын шүүхэд хандах найдвартай нэгэн зам л үлдэх байсан болов уу.

 

 

Эртний Ромын шүүхийн баримталдаг нэг л зарчим байсан гэдэг. Тэр нь аливаа хэргийг шүүхдээ энэ хэрэг үйлдэгдсэн нь хэнд ашигтай байж вэ гэдгийг хамгийн түрүүнд харах зарчим. Тэр дагуу харах гээд үзье. Рио Тинтогийн Санамж бичгийг үзэглэвэл хэнд хамгийн ашигтай байх нь вэ. Мэдээж хөрөнгө оруулагчид. Харин Монголын Засгийн газарт ямар эрсдэл үүсэх вэ?

 

Хамгийн нэгдүгээрт анхны хөрөнгө орхуулалтын зардлын хэтрэлтийг бид хүлээн зөвшөөрөх болно.

Хоёрдугаарт ус, цахилгаан гэх зэргийн татвар зардлын хэмжээг бууруулснаар Монгол Улсын хүртэх үр ашиг буурна.

Гуравдугаарт ирээдүйд ногдол ашгаар авах байсан үр өгөөжөө зээлийн эргэн төлөлт байдлаар богино хугацаанд эргүүлэн авах боломжийг Рио Тинтод олгоно.

Дөрөвдүгээрт, Оюутолгой ХХК-ийн хөрөнгө тусгай зөвшөөрлийг барьцаалан зээлсэн 4.2 тэрбум ам долларын Төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг Рио Тинто тодорхойгүй хугацаагаар өөрөө авч ашиглах замыг нь засч өгнө. Энэхүү санамж бичгийг батлуулж чадвал Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Жан Себестьян Жакс групптээ ийм их ашиг авчрах байлаа.

 

Хөрөнгө оруулагчид ийм их ашиг авчирсан хүнийг юугаар шагнах байсан бол?
Рио Тинтогийн одоогийн гүйцэтгэх захирал Сэм Уолш удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа. Үйл ажиллагааныхаа цар хүрээгээр дэлхийд хоёрдугаарт ордог энэ том группийн дараагийн гүйцэтгэх захирал хэн бэ гэдэг таамаглалууд хэдийнэ хөвөрч эхэлжээ. Риогийн дараагийн гүйцэтгэх захирал болох магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигч бол Төмрийн хүдрийн группийн захирал Эндрью Хардинг. Рио Тинтогийн 70 хувийг бүрдүүлдэг Төмрийн хүдрийн захирал болохоосоо өмнө Эндрью Хардинг Зэсийн группийн захирлаар ажиллаж байсан. Шат дараалалтай тушаал дэвшиж яваа I нэгэн.

 

Төмрийн хүдрийн захирал болохоосоо өмнө Зэсийн группийг гурван жил амжилттай удирдсан тэрээр Оюутолгой төсөлд багагүй оролцоотой явсан нэгэн.

Дараагийн хүн нь санамж бичгийг Монголын Засгийн газарт хүргүүлээд байгаа Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Жан Себестьян Жакс. "Tata steel" группийн Стратеги хариуцсан захирлаар ажиллаж байгаад Рио Тинтод ирсэн тэрээр гүйцэтгэх захирал болох өрсөлдөөнд тийм ч дээгүүр эрэмбэлэгдээгүй ч Санамж бичгийн төслийг батлуулж чадвал замаа засчихаж байна гэсэн үг.

 

Гэхдээ Санамж бичгийн төслийг нь Монголын Засгийн газар хүлээж аваагүйгээр барахгүй, Рио Тинтогийнхон өөрсдийгөө олон улсын арбитрын шүүхийн өмнө аваачих нөхцөлийг бүрдүүлчихлээ. Монголын Засгийн газар одоогийн байр суурь дээрээ бат зогсч чадвал Оюутолгойг ломбардад тавих Жан Себестьян Жаксийн санаархал бүтэхгүй нь. Одоо яах бол?



С.Ононтуул /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

ОЮУТОЛГОЙГ "ЛОМБАРД"-Д ТАВИХ САНААРХАЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани