- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэнгүй
Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороогоор хэлэлцлээ. Уг хуулийг хоёр жил гаруй хугацаанд хэлэлцэж байгаа ч нэг тийш нь болгож чадалгүй өнөөг хүрсэн. Энэ удаад мөн тодорхой шийдэлд хүрсэнгүй гэж болохоор байлаа. МАН-ын бүлгийнхэн болон гишүүд зарим зүйл, заалттай санал нийлэхгүй гэдгээ хэлсэн юм. Тодруулбал, онцгой бүс болох гол мөрний эхийг бүрдүүлж байгаа гол мөрний сав 200 метр дотор тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон нь урт нэртэй хуулийн гол заалт. Гэтэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдвал 200 метр дотор тусгай зөвшөөрлийг олгох юм. Ингэснээр урт нэртэй хууль үндсэндээ хүчингүй болно гэх асуудлыг гишүүд тавьж байв. Тусгай зөвшөөрөл болон зарим асуудлаар гишүүд салбарын сайдаас хариулт авсан юм.
Д.Тэрбишдагва:
-Би энэ хуулийн бүх зүйл заалтыг нь дэмжихгүй. Харин салбарын яам ямар бодлоготой ажиллаж байна вэ?
Р.Жигжид:
-Уул уурхайн яам хэдийгээр уул уурхайг хөгжүүлэх ёстой ч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг гол чиглэлээ болгодог. Үүний дагуу байгаль орчныг нөхөн сэргээх бодлого баримталж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайд УИХ, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа ажил. Бид уул уурхайгаас гадна хөгжлийн өөр замтай байж болно. Гэхдээ тийм замаар замнахын тулд эхлээд эхлэлийн нөөц сан хэрэгтэй. Үүнийг бүрдүүлж чадах салбар нь уул уурхай.
Г.Уянга:
-Тусгай зөвшөөрлийг сэргээснээр хэчнээн ам.доллар эдийн засагт орж ирэх вэ гэдэг бодит тооцоо хэрэгтэй байна. 1100 гаруй ашиглалтын лиценз, 2000 гаруй хайгуулын лиценз өгсөн байгаа. Дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдвал энэ тоо улам олон болно. Компанийн лоббид орж ийм хууль батлах шаардлага байхгүй. Эдгээр зөвшөөрлийг төр болон салбарын яам хянаж чадахгүй байж дахиад хуулийн хэрэггүй. Салбарын яам ямар хяналт тавьж чадах вэ?
Р.Жигжид:
-Тусгай зөвшөөрлийг хоёр төрлөөр өгч эхэлж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг таван жил олгоогүй. Энэ хэмжээгээр эдийн засагт муу нөлөө үзүүлсэн. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжтой болсон. Нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд олгохоор бэлтгэл хангасан. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа зөвшөөрлүүдийн 0.7 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэмэх бодлого барьж байна. Манай яамнаас хяналтыг сайжруулах талаар хичээж ажиллаж байгаа гэсэн хариултыг өгсөн юм.
Одоогийн байдлаар нийт 1333 тусгай зөвшөөрөл өгснөөс 395 ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа аж. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшсэн талбайд 126 тонн алт байгаа гэсэн тооцоо байдаг. Тиймээс урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдвал 200 метр талбайд өмнө нь зөвшөөрөл эзэмшиж байсан дээрх аж ахуй нэгж, компаниудын дунд өндөр босготой сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг нь эргүүлэн олгох юм байна. Өөрөөр хэлбэл, шинээр зөвшөөрөл олгохгүй гэж болно. Харин дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар урт нэртэй хуулийн хэрэгжилт гацаанд байсныг хөдөлгөх учиртай гэдгийг салбарын мэргэжилтнүүд тайлбарлав. Энэ мэт зөрчилтэй, ойлгомжгүй асуудал байсан учир хуулийн төслийг дахин ажлын хэсэгт буцаахыг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||