- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
О.Отгонсайхан: “Бороо гоулд” 45 тонн алт ухчихаад Монголд нэг ч төгрөгийн татвар төлөөгүй
-Ноён уулын Гацууртын амны алтны ордыг стратегийн ордоор баталчихсан ч хөндүүлэхгүй хэмээх тэмцлээ та үргэлжлүүлнэ гэсэн үү?
-Тийм ээ. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань толгойгоо ажиллуулахгүй амар хялбараар эдийн засгийг сэргээх оролдлого хийж байна. Өмнө нь манай хайгуулчид орд, нөөцийг нь тогтоочихсон орд руугаа л хамгийн түрүүнд дайраад байдаг. Дайрах дайрахдаа өвөг дээдсийнхээ онгон руу халдах гээд байна. Бид өвөг дээдсийнхээ онгоныг хөндөхийг л эсэргүүцэж байгаа юм. Тухайн газар өвөг дээдсийн онгон байхгүй гэж ярьдаг ч Археологийн хүрээлэнгээс байхгүй гэдгийг нь батлаагүй.
Тэднээр судалгаа хийлгээгүй юм билээ. Гэхдээ тэр уул чинь өөрөө бас онгологдсон юм шүү дээ. Тиймээс бид энэ замыг сонгомооргүй байна. Тэнд хэдийгээр 50 тонн алт байгаа, Монголын эдийн засагт нэмэр болохуйц ч гэлээ ирээдүйд бидэнд асар их хохирол учруулах нь бас үнэн. Бид энэ өнцгөөс нь л харж байна.
-"Сентерра гоулд” компанийнхан үйл ажиллагаагаа эхэлчихвэл Гацууртын ордын алтыг Монголбанкинд тушаана гэж мэдэгдэж байгаа?
-Хуучин "Бороо гоулд” компанийнхан "Монголд 300 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн” гэж зурагтаар ярьж байна билээ. Харин бидний байр суурь бол тэднийг татвар хураамжаа төлөөгүй гэж үздэг. Яагаад гэвэл, 1997 оны үед Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа нэг ч төгрөгийн татвар төлөхгүй гээд гэдийчихсэн. Энэ нь 10 жилийн хугацаатай мөрдөгдөнө гэсэн ч үүнээс өмнө буюу таван жилийн дотор алтаа олборлоод дууссан шүү дээ. Иймээс энэ хугацаанд "Бороо гоулд” манай улсад ямар нэгэн татвар төлөөгүй. Харин тэнд үйлдвэрлэл явагдсан учраас ус ашигласны төлбөр, хүмүүс ажиллуулсны цалин, цахилгаан хэрэглэсэн гээд заавал төлөх ёстой мөнгөн зардал гарах нь ойлгомжтой. Үүнийгээ бүгдийг нь өөрсдийнхөө оруулсан хөрөнгө оруулалттай хамт хамж шимээд "Монголд 300 гаруй тэрбум төгрөг оруулсан” гээд ярьдаг. Харин бидэнд сүүлд нь ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь чухал байгаа юм. "Бороо гоулд”-аар 45 тонн алтаа ухуулчихаад Монголбанкинд ч тушаалгаагүй. Тухайн үед алтаа гаргаад шууд онгоцонд ачаад гадаад зах зээлд борлуулсан. Тэд Монгол Улсад алтны нөөцийг бүрдүүлэхэд нэг ч хувь нэмэр оруулаагүй. Энэ нь зөв үлгэр жишээ мөн үү. Мэдээж, ямар ч компани ашгийн төлөө явна гэдгийг нь бид ойлгож байгаа.
-Өлсч үхэх гэж байж алтаа ухуулъя гэж зарим нь бууж өгч байх шиг байна?
-Монголчууд тэгтлээ ядарч, тартагтаа тулчихаагүй байна. Ухаант өвөг дээдэс маань бидний хэрэглэх хүнсийг хэдэн мянган жилээр нь бэлдээд өгчихсөн. Мал, газар нутгаараа бидэнд тулгарах асуудлыг хэдийнэ шийдчихсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид өвөг дээдсийнхээ онгоныг хөндөх дээрээ тулаагүй байна. Гэтэл манай шийдвэр гаргах төвшний хүмүүс дэндүү сэтгэлгүй хандах гээд байна. Бид тэднийг Монгол Улсын төлөө эрдэм чадал, бүх боломжоо дайчлаасай гэж л хүсч сонгосон. Үүний нэг жишээ нь "Оюутолгой” компани өнгөрсөн онд 589 унци алт экспортолжээ. Энэ чинь ойролцоогоор 18 тонн алт гэсэн үг. Тэр ухах гээд байгаа газрын чинь 2-3 жилд Монголбанкны нөөцөд тушаах алтны хэмжээнд дөхөж очно. Дээр нь 185 мянган тонн зэс экспортолсон. Энэ хоёр бүтээгдэхүүн нийлээд 1.8 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь манай улсын гадаад худалдааны алдагдлыг хангалттай нөхнө. Бид ийм хэмжээний валютыг "Оюутолгой”-гоос авч чадахгүй алдаж байна. Тэр борлуулсан мөнгийг Монголын банкинд байршуулаад буцаагаад гаргахад манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж, валютын урсгалаа тийм амар алдахааргүй байх боломж бий.
-Та Гацууртын ордыг хөндүүлэхгүй, оронд нь "Оюутолгой”-н гэрээгээ хөдөлгө гэх гээд байна уу?
-Гацууртын ордын нөөц нь хэдийнэ тогтоогдчихсон бэлэн ажил. Үнэхээр ямар ч сонголтгүй болж ядарлаа гэхэд түүнийг заавал "Сентерра гоулд” ч ухах албагүй. Бэлэн байгаа алтыг ямар ч аавын хүү очоод ухаад гаргаж чадна.
-"Оюутолгой”-н гэрээ хөдлөхгүй байна гээд байдаг. Яг ямар асуудлаад болоод гацаж байна вэ гэдгийг та мэдэж байна уу?
-Ард түмэн өнөөдөр яг наад асуултыг чинь тавьдаг. Яг юунаас болоод, яагаад гэдгийг нь мэдэхгүй байна. Энд тэнд яриад яваад байгааг нь сонсохоор "Монголын Засгийн газраас болсон” гэдэг. Яг юу нь болохгүй байна вэ гэхээр "Бүү мэд” л болдог. Миний ойлгосноор Засгийн газар төдийгүй Монголын ард иргэд "Оюутолгой”-н том төслийг хөдөлгөхөд "Болно. Эдийн засагт хэрэгтэй” гэдэг байр суурь дээр олонх нь нэгдэж байсан. Гагцхүү гэрээний хувьд асуудалтай гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Үнэндээ говьд усны нөөц бараг байхгүй. Үүнийг ил хэлж чадахгүй, өөр шалтаг тоочиж байгаа гэж манай хөдөлгөөнийхөн хардаж байгаа. Анх гэрээ байгуулахдаа "Оюутолгой” компанийнхан таван жилийн дотор зэсийн үйлдвэр барина гэж байсан. Одоо зургаан жил өнгөрлөө. Зэсийн үйлдвэрийн сураг алга.
-Иргэний хөдөлгөөнүүд босч ирээд компаниудыг дарамталж мөнгө авдаг. "Алт ухуулахгүй” гэдэг нь улстөрийн зорилготой шоу болохоос эх орноо гэсэн тэмцэл биш гэх юм. Ер нь яагаад нийгэмд энэ мэтийн яриа гарч, иймэрхүү хандлага ажиглагдах болов?
-"Миний нутгийн газар шороо” хөдөлгөөний хувьд компаниудаас нэг ч төгрөг аваагүй. Харин 2007 оны үед Хятадын хөрөнгө оруулалттай компанийн Лю Ми Шин гэдэг нөхөд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байсан Төмөртэйн лицензийг авчихсан байсан. Үүний эсрэг бид Дарханд сар гаруй жагсаал цуглаан хийж тэмцсэн. Гэрээг нь цуцлуулаад өнөөдөр Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт тэр лиценз нь байгаа. Тэр үед Лю Ми Шин "Танай хөдөлгөөнд 20 сая төгрөг өгье. Одоо энэ жагсаал цуглаанаа зогсоогооч” гээд 20 сая төгрөг өгсөн. Бид тухайн үед тэр мөнгийг нь аваад Цагдаагийн байгууллагад тушааж, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Гэтэл дараа нь энэ хэргийг хэрэгсэхгүй болсон сурагтай. Бид эх орон газар шороогоо нэг ч төгрөгөөр худалдахгүй. Манай хөдөлгөөний хувьд нэг удаа ийм тохиолдол гарч байсан. Харин бусад иргэний хөдөлгөөнд ямар тохиолдол гарч байсныг нүдээр хараагүй учраас мэдэхгүй. Бидний зорилго биелж, Төмөртэйн ордоо төрийнхөө мэдэлд авч үлдэж чадсан. Тэр үед шинжлүүлнэ гээд дээж хэлбэрээр жилд 350 мянган тонн төмрийн хүдрийг нэг ч төгрөгийн татвар төлөхгүйгээр экспортод гаргадаг байсан юм.
-Яагаад ийм хэргийг хэрэгсэхгүй болгосон юм бол.?
-Бид хуулийн хүмүүс биш болохоор ямар журмаар яаж зохицуулагдсаныг нь мэдэхгүй. Тухайн үед бид биелүүлэх ёстой үүргээ биелүүлж зорилгодоо хүрсэн нь чухал үр дүн. Түүнээс биш монголчуудтайгаа үзэлцэх гэж гарч ирээгүй. Одоо "Миний нутгийн газар шороо” хөдөлгөөн үүсэн байгуулагдаад 10 жил болж байна. Энэ жил тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөчихсөн байгаа. УИХ-ын сонгуулиар одоо эрх барьж байгаа намууд сайхан амлалтууд тусгасан. Түүнийг нь бид анхааралтай ажиглаад явж байна. Үүний үр дүн ч гарч байгаа .
-Тухайлбал, ямар үр дүн гарав?
-Дөрвөн жилийн өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрийн бараг 70 орчим хувь нь лиценз хэлбэрээр гадаадынхны гар дээр шилжчихсэн байсан. Энэ хувь нь өнөөдөр 10 болсон. Нийт 7200 лиценз байсан нь одоо 3800 орчим руу ороод ирсэн байна. Үүнийг бид Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл, түүнийг нь манай иргэд ойлгож дэмжиж, төр засаг хүлээж авсаны үр дүн гэж хардаг.
-Иргэний хөдөлгөөнийхөн хүй нэгдлийн үед амьдарч байгаа юм шиг авирлалаа гэх шүүмжлэл бас гардаг. Ярих амархан ч баялгаас татгалзах хэцүү. Жишээ нь таны барьж байгаа гар утсанд зэс заавал орсон байгаа. Даяарчлалын үед хөгжлөөс татгалзаад бид хаа хүртэл явах юм бэ?
-Баялгийг ашиглах нь зөв. Гагцхүү ашигласан баялаг маань эхний ээлжинд үр дүнгээ өгдөг байхыг бид хүсч байна. Бид "Эрдэнэт” үйлдвэрийг л хамгийн муу жишээ болгодог байлаа. Гэтэл одоо "Эрдэнэт” шиг хамгийн сайн жишээ олдохгүй байна. Улсад хамгийн сайн татвар төлдөг, том хотыг тэжээдэг, Монгол Улсад ээлтэй ганц үйлдвэр нь. Ийм л үр өгөөжтэй байвал бидэнд хэлэх үг байхгүй. Гэтэл бидний газар доорх баялгийг авахдаа Монголын ард түмэнд юу ч хүртээхгүй байна. Үүнийг л эсэргүүцэж байгаа юм. Жишээлбэл, Гацууртын ордын 50 тонн алт мөнгө болох уу. Болно. Үндсэн хуулиараа тэр 50 алт Монголын ард түмний мэдлийн өмч байхгүй юу. Гэтэл бид өмчөө ашиглуулж байна гэдэг нэрээр алт ч үгүй, мөнгө ч үгүй үлдчихдэг. Дараа нь өмч ч үгүй хоосон газар үлддэг. Тиймээс бид өмчөө үнэлж, муугаар бодоход худалдах ёстой. Үнэгүй өгч ерөөсөө болохгүй. Хамгийн гол нь бид Гацууртын ордыг ухталаа ядраагүй гэдгийг дахин сануулъя. Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин том. Тавантолгой төсөл одоо хөдлөх магадлалтай болж байна. Бид үүнээс илүү яах ёстой юм бэ. Өнөөдрийн байдлаар уул уурхайн компаниуд Монголын эдийн засагт 30 орчим хувийн нөлөө үзүүлж байгаа. Гэтэл 1500 компаниас эхний 10 компани нь буюу 97 хувь нь ийм хэмжээнд нөлөөлдөг. Тиймээс бусад жижиг компани бидэнд хэрэггүй гэсэн үг. 330 сумандаа 1500 компанийг хуваагаад үзэхээр аймшгийн тоо гарч байна шүү дээ. Бид Оюутолгой, Тавантолгой, Тамсагаас өөр зүйл ухах ямар ч шаардлагагүй. Том, жижиггүй зэрэг ухахын оронд үүцээ хадгалж болно. Одоо бол эдийн засгийн хүндрэл гэдгээр далимдуулсан нөхөд ахиухан мөнгө халааслахыг л бодож байна.
Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||