- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөрөнгө оруулалтыг татах алхам ба 2015 онд гарах эдийн засгийн өөрчлөлт
Хэдхэн хоногийн өмнө УИХ төсвийн тодотгол хийж улсын төсвийг 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа. Энэ бол уул уурхай дахь хөрөнгө оруулалт хоёрхон жилийн дотор татарсны үр дагавар гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэр гэхээр юмгүй манай улсын хувьд уул уурхайн салбар дээрээ л тулгуурлаж хөгжихөөс өөр аргагүй гэсэн үг. Газар нутгаа ухаж сэндийлэхээс өөр амьдрах боломж алга гэж үү? хэмээх асуултыг байнга шахам тавьж бужигнуулдаг хүмүүс цөөнгүй. Тэгвэл үнэн хэрэгтээ уул уурхай хөгжлийн үндэс суурь гэдэг итгэл үнэмшилтэй хүмүүсийгэх оронч биш гэж үзэх нь өрөөсгөл ойлголт билээ.
хамааралтай гэдгийг хүн бүр мэднэ. Зэс, алтны хувьд үнийн уналтын мөчлөг саарах байдалтай байна. Судалгааны олон улсын байгууллагын дүнгээр харахад зэс болон алтны үнэ унахгүй байх таамаг бий.
Монгол Улс хөгжих ёстой. Ингэхийн тулд мөнгөтэй, баян болох хэрэгтэй. Тэр мөнгийг уул уурхайгаас л олно гэдэг үзэл санаагаа тайлбарлаж байгаа хүмүүсийг ойлгох цаг болжээ. Тэд уул уурхайгаас олсон мөнгөө бусад салбарыг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй гэж л ярьж йрсэн. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засагт нөлөөлөх хөнгөн болоод хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг уул уурхайгаас олох нь хамгийн үр дүнтэй гэсэн үг. Юутай ч 2014 он монголчуудын хувьд тун хүндхэн он болж өнгөрлөө. Байдал энэ хэвээр үргэлжлэвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлснээр Монгол Улс дампуурлаа зарлах түвшинд тулж очно гэсэн үг.
Ямартаа ч шинэ Засгийн газар Оюу толгой, Таван толгой төсөлд ихээхэн найдлага тавьж, асуудалд шинэлэг, шийдмэг арга барилаар ажиллаж эхэллээ. 2015 онд улсын маань эдийн засаг сэргэх үү, хэрэв сэргэх боломж байвал түүний гол үндэс нь юу вэ, ер нь нөхцөл байдал ямар байна, яавал дээр вэ гэдэгт холбогдох албан тушаалнууд болон Монголын нэртэй эдийн засагчид ямар байр суурь илэрхийлснийг онцлоё. Энэ хүмүүсийн хэлсэн үг 2016 оны босгон дээр манай эдийн засгийн байдалд өөрчлөлт орох, эсэхт хамгийн том хариулт өгөх билээ.
Монгол Улсын сайд М. Энхсайхан: ТАВАНТОЛГОЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЛОН ТҮМЭН, УЛС ТӨРЧИД Ч СОНИРХОЖ БАЙГАА
-Энэ сарын 5-наас Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар "Шинхуа", "Сумитома", "Энержи Ресурс"-ын консерциум шалгарсан байгаа. Хэлэлцээ хийгээд явж байгаа. Хэлэлцээний эхний шатанд Тавантолгойн төслийг тойрсон нөхцөл байдал, санхүүгийн байдал, Тавантолгой Гашуун сухайт чиглэлээр Монголын талын хийсэн ажил, Санхүүгийн нөхцөл байдлыг тойрсон мэдээллийг хөрөнгө оруулагч нартайгаа хуваалцсан. Гарсан үр дүн нь юу гэхээр бид Тавантолгой гэсэн том ордыг тойрсон нэгдмэл ойлголтод хүрч чадсан.Дараачийн асуудал нь Монгол Улс санхүүгийн ямар нэг эрсдэл үүрэхгүй. Тийм учраас хөрөнгө оруулагч нартай та бүгд хөрөнгө оруулалт болоод концессын гэрээний ямар гэрээ баймаар байна, түүнийг гаргаж өгөеч гэсэн хүсэлт тавьсан. Тэр дагуу бид төслүүдийг хүлээж авсан.
Манай ажлын хэсэг үүн дээр суугаад холбогдох бүх байгууллагыг оролцуулаад, ямар ч байсан энэ төслүүдэд бидний санаа зовох ёстой бүх асуудлууд туссан байна гэж үзсэн. Энэ бол маш чухал үр дүн. Түүндээ суурилаад цаашид ямар гэрээ хэлэлцээр үргэлжлүүлж, тохироо хийх вэ гэдэг дээр хэлэлцээрээ эхлүүлэх гэж байна.
Ер нь Тавантолгойн төсөл хэлэлцээрийг олон түмэн, улс төрчид ч сонирхож байгаа. Энэ талаар УИХ-ын намын бүлгүүдэд мэдээлэл тогтмол өгч байна. Засгийн газар болоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч мэдээлэл өгч байгаа. Том төсөл мэдээллийн нэгдмэл байдал, нэгдсэн ойлголтод хүрч байж бүтдэг учиртай. Сэтгүүлч та бүхний үүрэг роль их. Нэг том тесөл хөдлөхөд араас нь олон төсөл хөдлөх бололцоо нээгддэг учиртай. Энэ хэлэлцээрийн ард олон байгууллага ажиллаж байгаа. Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Зам тээврийн яам гээд сайдууд нь бүгд ажлын хэсэгт орчихсон явж байна. Олон байгууллагууд энэ хэпэлцээрийн ажилд оролцож байна. Түүний дотор еренхий сайдад шууд хамаарагддаг Херөнгө оруулалтын газар, Эрдэнэс тавантолгой, Монголын төмөр зам гэсэн компаниудыг татан оруулж байна. Бүгд өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласан. Нэгдмэл ойлголтод хүрсэн.
Уул уурхайн сайд Р.Жигжид: ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ЧАДСАН
-Уул уурхайн салбарын хамт олон бид Шинэчлэлийн Засгийн газрын үед "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-той болж, голлох хууль эрх зүйн баримт бичгүүддээ өөрчлөлт оруулж заримыг нь шинээр батлуулснаар эрдэс баялагийн салбарт ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой, хөрөнгө оруулалтын хувьд өрсөлдөх чадвартай, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан билээ.Их эвслийн Засгиин газрын Уул уурхайн яамны хувьд дээрхи бодлого, хуулиудын хэрэгжилтийг хангах, ялангуяа улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц бодлого боловсруулж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах болно. Энэ зорилтын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлын бэлтгэлийг хангаж, хуулиар хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажил амжилттай үргэлжилж, стра-тегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам хийгдэж байгаа нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн талархалыг хүлээж байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: БАГАХАН ХЭМЖЭЭНИЙ ХҮНДРЭЛ УЧИРЧ БАЙНА. ҮҮНД САНАА ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ, БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО
-"Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дөрөв дэх Хямралтайгаа нүүр тулж байна. Энэ хямралуудыг Монгол Улс амжилттай даван туулж чадсан. Энэ удаад ч бас асуудалгүй даван туулах болно гэдэгт итгэлтэй байгаа. Багахан хэмжээний хүндрэл учирч байна. Үүнд санаа зовох зүйлгүй, бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй. Хамгийн гол нь энэ үед Засгийн газраас эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийг хэлэлцэж, батлахаар болсонд их талархаж байгаа шүү."MCS"группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨХ ЁСТОЙ
-Мэдээж эдийн засгийн хүндрэл бий болж байгаа учраас манайхаас гадна бусад бүх компанийн хувьд амаргүй байгаа байх. Гэхдээ бид хямралыг даван туулж чадна. Хямралыг даван туулна. Ингэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах ёстой. Манай компанийн хувьд аль болох ажлын байраа хадгалж, хийж байгаа хөрөнгө оруулалтуудаа зогсоохгүй байх чиглэлд ажиллаж байна. Мэдээж чуулган маань дөнгөж эхэлж байна, Төр засаг, улстөрчид их ач холбогдол өгч байна. Би их үр дүнтэй, чухал уулзалт болно гэж найдаж байна. Цаашдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг яаралтай шийд-вэрлэххэрэгтэй. Иххэмжээний хөрөнгө оруулалт, том төслүүд хэрэгжиж байж, хямралын үед түлхэц болох ёстой.МУУҮА-ийн ерөнхийлөгч Н. Алгаа: АЛЬ БОЛОХ УЛСТӨРЖҮҮЛЭХГҮЙГЭЭР АСУУДЛАА ШИЙДЭХ ЁСТОЙ
-Төмрийн хүдэр, нүүрс хоёр ирэх жил төдийлөн сэргэхгүй болов уу. Учир нь ганцхан зах зээлтэй шүү дээ. Түүнээс гадна төмрийн хүдрийг нүүрснээсхамааралтай гэдгийг хүн бүр мэднэ. Зэс, алтны хувьд үнийн уналтын мөчлөг саарах байдалтай байна. Судалгааны олон улсын байгууллагын дүнгээр харахад зэс болон алтны үнэ унахгүй байх таамаг бий.
Манай улсын хувьд уул уурхайн салбар сэргэх боломж гэж харж байна. 2014 онд гадаад худалдааны баланс эерэг гарсан нь манай салбарын тэр дундаа зэсийн баяжмалын борлуулалтын орлого нөлөөлснийх. Хэдийгээр импорт багассан ч экспорт өссөн учраас алдагдалгүй болсон гэсэн үг. Тэгэхээр 2015 онд Гацууртын асуудпыг шийдвэрлэж чадвал экспортод алтаа гаргаад эхэлнэ.
Мэдээж эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тиймээс экспортын орлогын хувьд өсөх бодит хандлага бий. Мөн урт нэртэй хуулийн дагаж, мөрдөх, журмыг шийдвэрлэчихвэл сайнаар нөлөөднө. Яагаад гэвэл эхэлсэн ажил учраас хурдан сэргэх боломж бий. Тухайлбал, "Алт үйлдвэрлэгчдийн холбоо"-ныхон "Хэрэв дээрх асуудлууд шийдэгдвэл ирэх жил 20 тонн алт экспортлох боломжтой" гэж хэлсэн. Тиймээс боломжийг бид алдахгүй байх хэрэгтэй.
Аль болох улстөржүүлэхгүйгээр асуудлаа шийдэж, түүнд анхаарлаа хандуулах ёстой. Түүнчлэн шинээр хайгуулын лиценз олгохоор зарлахад долоо хоногийн дотор туршилт хийхэд 300-аад хүн урьдчилгаа 250 мянган төгрөгийг төлсөн байна. Шийдвэр гаргачихвал хайгуулын талбай ашиглалтын төлбөр бэлнээр тушаагдана. Гэтэл ийнхүү мөнгө орж ирэх урсгалыг хаачихаж байна шүү
UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин: ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ ХЭРЭГТЭЙ
-Хамгийн эхэнд бид гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Гадаад бодлогоо нээлттэйгээр, тогтвортой байлгах шаардлагатай. Өнөөдөр нэг компанитай гэрээ хийдэг, маргааш нөгөөдөхийг нь өөрчилчихдөг. Монголчуудыг эцсийн эцэст Монголын Засгийн газар, Монгол Улс л гэж харна. Түүнээс биш аль нам нь засаг барьж байна, аль нам нь үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэг нь сонин биш. Тэгэхээр улс төрийн гол хүчнүүд хоорондоо учир зүйгээ олоод, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах тал дээр дорвитой, тууштай алхмыг авч хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд хоёр том нам маш зөв зүйтэйгээр хамтарч ажиллах л хэрэгтэй байна.Доктор Д. Батжаргал: Хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх шаардлагатай
-Зээлийн хөрөнгийнхөө эх үүсвэрийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд урт хугацааны зээл олгох ажлыг эрчимжүүлэх нь зөв юм. Энэ нь валютын ханш гэдэг дарамтнаас гаргаж чадах эдийн засгийг тогтвортой болгох боломжтой юм. Өөрсдөө үйлдвэрлэдэг байж л тогтвортой эдийн засагтай болно. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх шаардлагатай.Уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацийн ерөнхийлөгч Т.Лхагва:
- Улсын хэмжээнд лиценз эзэмшдэг 2779 компани байдаг гэнэ. 1337 нь урт нэртэй хуульд орсон, 300-500 лицензийг улсын нөөц гэсэн ангилалд хамруулж үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон ,аж. 106 лицензийг нэмэхээр уул уурхайн хүчинтэй лицензүүдийн 60-70 хувь нь үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгаа юм байна. Байдал ийм байхад эдийн засгийг хямраахгүй яах билээ. Надад гурван санал байна. Өмчийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилахгүй. Ашиглалтын лиценз авна гэдэг гучин жилийн виз авч байна гэсэн.Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдад ямар нэг зовлонгүйгээр ажлаа явуулах боломж олгож итгэл төрүүлэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт гэж яриад нэмэргүй. Нэгэнт хуулийн дагуу олгосон лицензүүдийг элдэв хоригоос чөлөөлж үйл ажиллагааг нь явуулмаар байна. Төр хяналт зохицуулалтын үүргээ сайн гүйцэтгэхэд л болох асуудал. Яамдад юм шийдэх чадвартай нэг ч ажилтан алга. Үгүй гэдэг ганц үг хэлэхийн тулд тэнд олон хүн ажиллах хэрэг байна уу. Бизнесүүд өнгөрсөн хоёр жил яамдын хооронд гүйдэг, эсвэл шүүхийн хаалга сахидаг боллоо. Бүтээж байгуулах уралдаанд зарцуулах алтан цагаа ийм дэмий юманд зарж байна.
Д. Дорж /Геологи уул уурхайн мэдээ/
Хөрөнгө оруулалтыг татах алхам ба 2015 онд гарах эдийн засгийн өөрчлөлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани