Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Тэгшбаяр: Одоо бол ямар ч тохиолдолд Монгол улсын хилээр хориотой зүйл орж ирэхгүй, хяналт сайн байгаа

Н.Тэгшбаяр: Одоо бол ямар ч тохиолдолд Монгол улсын хилээр хориотой зүйл орж ирэхгүй, хяналт сайн байгаа- Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах гэж байна гэдэг асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татсаар байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Цөмийн энергийн газрын дарга, цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн хувьд хэлэхэд хог хаягдалтай холбоотой ямар ч асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хог хаягдлаар далимдуулж ард иргэдийг айлгах зүйлийг хийхгүй байхыг хүсч байна.

- Энэ яриа чухам хаанаас гарах болов, ямар зорилготой гарч байна гэж бодож байна?

Хаанаас гарсанг хэлж мэдэхгүй, ямар ч байсан хилээр цөмийн хаягдал оруулахгүй байхын тулд АНУ-тай хамтарч хилийн бүс дээр хог хаягдлын эсрэг, хориотой бараа бүтээгдэхүүний эсрэг монитор тавьсан. Одоо бол ямар ч тохиолдолд Монгол улсын хилээр хориотой зүйл орж ирэхгүй  хяналт сайн байгаа. Тиймээс айх эмээх асуудал байхгүй, энэ бол цуурхал.

- Олон улс атомын цахилгаан станцаас татгалзаж байхад манайд шар нунтаг олборлож байгаа мэдээлэл байна. Шар нунтагийн байгаль орчин, хүн амын удамшлын асуудалд нөлөөлөх хор нөлөөний талаар та юу хэлэх вэ?

Атомын цахилгаан станцаас олон улс татгалзаж байгаа гэж хэлж болохгүй. Герман улс татгалзах тухай ярьж, атомын станцаа зогсоосон тохиолдол бий. Маш олон орон эсрэгээрээ атомын станц барих хөтөлбөрөө эхлүүлж байгаа. Жишээлбэл Турк эхлүүлж, Хятад улс нэмж барьж байгаа. Фүкүшимагийн АЦС-ын ослын дараа зарим улс орон АЦС-аас  татгалзах тухай  яриа байсан боловч мэргэжлийнхээ түвшинд татгалзаж байгаа яриа асуудал бол өнөөдрийн хувьд бол байхгүй.

-Манай улс шар нунтаг олборлоод эхэллээ гэсэн яриа яваад байгаа. Энэ үнэн үү?

Манай цөмийн энергийн газрын хувьд цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн технологийн төрөөс барих бодлогыг хэрэгжүүлдэг, цөмийн энергийн болон бусад хуулийг хэрэгжүүлэхээр ажилладаг байгууллага. Үүний хүрээнд цацраг идэвхит ашигт малтмал, стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Шар нунтагийн хувьд хүмүүсийн яриад байгаа шиг аюултай зүйл биш. Аяганд хийж байгаад дээрээс нь бичгийн цаас тавихад л хор нөлөө үзүүлэхээргүй зүйл.

Монгол улс уран олборлох салбарт өрсөлдөх чадвартай байх нь Монголд хэрэгтэй болохоос хортой зүйл байхгүй. Мэдээж олборлох явцад технологийн горим, стандарт бий. Манай салбар цөмийн технологийн энхийн хэрэглээг дэмжиж технологи сайн нэвтрүүлсэн гэж дүгнэсэн нь энэ салбарт сайн ажиллаж байгааг нотолж байгаа хэрэг юм.

Одоо бол ямар ч тохиолдолд Монгол улсын хилээр хориотой зүйл орж ирэхгүй  хяналт сайн байгаа

- Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хорогдсон 22 тугалын асуудалтай холбоотой яриа одоо хэр нь намжаагүй байна. Өөрөөр хэлбэл шинээр төллөж буй төл мал генийн хувьд янз бүрийн өөрчлөлттэй байна гэж яриад байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

Энэ асуудлыг урантай холбож их ярьж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд уран олборлож эхлээгүй байхад ашигтай лицензтэй нэг ч байгууллага байхгүй байхад Монгол Улсын хүн, мал сүрэг хордож байна гэсэн яриа гарч байгаа нь өөрөө дэлхийд монголыг муухай харагдуулахыг хүсэж байгаа хүмүүсийн ажил гэж харж байгаа. Үнэхээр тэнд мал, амьтан ямар нэгэн цацраг идэвхит бодисоос болж хордож байна уу гэдгийг шалгахаар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр уранаас болж хордоогүй нь нэгэнт тогтоогдсон. Ажлын хэсэг гарахаас өмнө манайд ажилладаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн залуучууд очиж ажиллаад тогтоосон байснаа баталгаажуулсан. Олон лабораторид шинжлүүлээд, мөн олон улсын лабораторид өгч шинжлүүлээд уранаас болоогүй юм байна гэдгийг тогтоосон нь 3 дахиа баталгаажуулсан хэрэг болсон.

-Одоогоор Монгол улсад хичнээн компани хайгуулын болон тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байна вэ?

1997 оны хуулиар 165 орчим цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лиценз олгогдсон байдаг юм. Агентлаг байгуулагдаад эдгээр лиценз манайд шилжиж ирснээс хайгуул хийгээд үр дүн гарахгүй зэрэг ямар нэг шалтгаанаар буцааж өгсөөр одоо 70 орчим лиценз байна. Агентлаг байгуулагдаад би энэ ажлыг хүлээн авснаас хойш цацраг идэвхт ашигт малтмалын нэг ч лиценз олгоогүй. Эдгээр лицензүүд бол бүгд хайгуулын лиценз. Ашиглалтын лиценз нэг ч байхгүй. Харин ганц байгаа ашиглалтын лиценз бол уран олборлох биш хүнд элементүүд олборлох лиценз бөгөөд одоогоор маргаантай байгаа тул үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч газар байхгүй.

-Цаашид цөмийн энергийн салбарт ямархуу бодлого барьж ажиллах вэ?

Төрөөс баримталж буй цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн технологи ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн цөмийн технологийг  маш олон салбарт хэрэглэж байгаа хэрэглээг дэмжиж, эдгээр газруудад хяналтаа хийгээд явна. Цөмийн технологийг эмнэлэгийн, хүнсний, хөдөө аж ахуйн, уул уурхай, барилга, зам тээвэр, хил гааль гэх мэт олон салбарт ашиглаж байна.

Эдгээр салбаруудад цөмийн технологитой харьцаж ажилладаг хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд даруй 5 дахин нэмэгдсэн нь энэ салбарт хэрэгцээ ямар их байгааг харуулж байна.

Н.Тэгшбаяр: Одоо бол ямар ч тохиолдолд Монгол улсын хилээр хориотой зүйл орж ирэхгүй, хяналт сайн байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани