Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Хөрөнгө оруулалтыг хориглож, улсаа хорлох болсон талаар чинь ярих уу"

Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал зогссоны горыг та бид одоо амсаж байна. Нэгэнт үргэн одсон тэднийг хэрхэн буцаан татах вэ гэдэг дээр эрхмүүд тархиа гашилгаж суугаа.

Тэгвэл өчигдөр буюу 01-ний ням гарагт твиттерт нийтлэлч Баабар болон Г.Занданшатар нар энэ талаар ширүүхэн маргаад авлаа. Нийтлэлч Баабар "Хөрөнгө оруулалтыг хориглосон хуулийг засах гэж одоо МАН, АН үйлээ үзэж сууна. Хөрөнгө оруулалтыг хориглож, улсаа хорлосон хуулийг яагаад санаачлах болсон талаар чинь ярих уу” гэж ирээд л багагүй бухимдав.

"Стратегийн ач холбогдол бүхий салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн төсөл”-ийг 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан байдаг.

Харин тус хуулийг тухайн үедээ УИХ-ын гишүүн:

  • Г.Занданшатар,
  • Н.Батбаяр,
  • Ц.Баярсайхан,
  • С.Бямбацогт,
  • Д.Тэрбишдагва,
  • Ө.Энхтүвшин нар санаачлан, байнгын хороодоор хэлэлцэж нэлээд их өөрчлөлт оруулсны эцэст УИХ-аар баталсан юм.

Энэ хуулиар "Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгнөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг. Ингэхдээ "Стратегийн ач холбогдолтой салбарт хэвлэл мэдээлэл, банк санхүү, эрдэс баялгийн салбарыг хамруулна" хэмээжээ.

Тухайн үед энэ хуулийн талаарх хэлэлцүүлэг өрнөж, зарим хэвлэлээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг таамаглан бичиж байсан нь ч бий. Түүний нэг нь "Mongolian Economy" сэтгүүлийн Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нийтлэлийг та уншиж сонирхоорой.

Харин "Манайд эдийн засгийн алуурчдын гар, хөл ороод ирчихсэн юм биш үү гэж харж байгаа” хэмээн хууль санаачлагчдын нэг Д.Ганхуяг "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгч байсан бол "хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд өслөө. Оюутолгойн гэрээ батлагдсанаар гадаадынхны сонирхол ч эрс нэмэгдэж байна. Гэтэл тэдэнд тавих хяналт орхигджээ. Гадаадынхан Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө ажиллахгүй нь тодорхой. Зөвхөн манай орноос ашиг олохын төлөө л бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Ийм үед монголчууд хяналтаа сайн тавих хэрэгтэй” хэмээн УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Өнөөдөр" сонины сэтгүүлчид ярилцлага өгч байжээ.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь энэ хуулийг баталсанд шүүмжлэлтэй хандаж "Монгол Улсын татварын хэмжээг бусад орныхтой харьцуулахад ямар байна. Монгол Улс юугаараа давуу, юугаараа сул талтай байна гэдгийг ч судлах ёстой. Эхлээд стратегийн аж ахуйн нэгжийн олон улстай өрсөлдөх чадварыг тодорхой болгох хэрэгтэй. Тодруулбал, "Гадаадын хөрөнгө оруулалтыг ийм хэмжээгээр хязгаарлаж, чангалбал тэр хөрөнгө оруулалт Индонез рүү явчих юм байна” гэдэг ч юм уу, тооцоолол хийх ёстой. Зэс, төмрийн хүдрийн салбарын хөрөнгө оруулалт гээд нэг бүрчлэн тооцох ёстой юм” хэмээн "Улс төрийн тойм" сонинд ярилцлага өгч байсан.

Түүний хэлсэн үнэхээр үнэн бөгөөд тухайн үед хуулийн үр дагаврын талаарх ямар ч тооцоо судалгаа байсангүй. Тиймээс өнөөдрийн хөрөнгө оруулалт зогсоод байгааг ч энэ хууль гарсантай шууд холбон тайлбарлах нь боломжгүй. Тайлбарлаж болох ганц шалтаг нь хууль хэлэлцэгдэж байсан 2012 оны хоёрдугаар хагаст дэлхий дахинд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч буй талаарх мэдээлэл хэдийнээ цацагдаж эхэлсэн байсан бөгөөд, манайхны баталсан хууль энэ үетэй давхцан жинхэнэ хүнд цохилтыг өгсөн байдаг.

Нэгэнт судалгаагүй батлагдсан хууль дагалдах журмуудаа ч гаргаж чадалгүй, хэрэгжих боломжгүйгээр зөвхөн хөрөнгө оруулагчдад нэг жилийн хүлээлтийг үүсгэснээс өөр ямар ч үр дүн гаргасангүй.

Хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг 2013 онд хүчингүй болгож Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан юм. Энэ хуулинд ч түрүүчийн хязгаарлах тухай хуулийн зарим заалт тусгалаа олсон байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл байдал дээрдсэнгүй. Харин хууль батлагдан гарснаас хойш америк долларын ханш хэрхэн өссөнийг дараах графикаас харах боломжтой.

Ийнхүү төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр уначихаад байгаа нь валютын урсгалтай шууд холбоотой. Аливаа улсад валют орж ирэх зээл тусламж, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэх үндсэн гурван урсгал бий.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт /тэрбум ам.доллараар/

Сүүлийн жилүүдэд бид урьд өмнөх түүхэнд байгаагүй их хэмжээний зээл авч, экспорт ч багагүй хувиар нэмэгдсэн хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт гэх нэг урсгал хаагдаад буй нь валютын нөөцөд хүчтэй нөлөөлсөөр байна. Энэ бүхэн "бидэнд гадны хөрөнгө оруулалт хэрэггүй. Бид бүгдийг бүтээнэ" хэмээн цээжээ дэлдэгсдэд нэгийг өгүүлэх биз ээ.

М.Жаргал | GoGo.mn

"Хөрөнгө оруулалтыг хориглож, улсаа хорлох болсон талаар чинь ярих уу"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани