- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсийг баяжуулах шинэ технологи нэвтэрнэ
"Coal Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Mining.mn хамтран энэ сарын 20-21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад 8 орны 1000 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.
Улсын нийт экспортын 26 хувийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарт цаашид баримтлах бодлого, тулгамдаж буй асуудлын талаар чуулга уулзалтанд оролцогчид санал бодлоо илэрхийлсэн. Монголчуудын "хар алт” хэмээн нэрлэдэг нүүрсийн геологийн нөөц 175.5 тэрбум тонн, баталгаажсан нөөц 26.8 тэрбум тонн байна. Улмаар манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаар байрт байна.
Улс орны эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа талаар салбарынхан онцолж байсан. Тухайлбал:
1. Дэд бүтэц: Тээвэр, ложистикийн зардал өндөр (авто замаар тээвэрлэж байгаа учир өрсөлдөгч орнуудаас бараг 2 дахин өндөр), Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүй, транзит тээвэр, тээврийн тарифын асуудал тодорхой бус, хилийн боомт хүнд сурталтай, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн гол боомт 24 цагийн үйл ажиллагаагүй, олон улсын статусгүй
2. Үнэ: Олон улсын зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй, бүтээгдэхүүний ангилал, боловсруулалт олон улсын түвшинд хүрээгүй, худалдан авагчийн тоо цөөн, өрсөлдөөн сул, үнийн нэгдсэн бодлого байхгүй, дотоодын аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлдөж үнээ унагаадаг, Эрдэс баялгийн бирж байхгүй, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэж борлуулах шаардлагатай
3. Татвар хураамжууд: Хураамжийн төрөл олон, АМНАТ тооцох аргачлалыг боловсронгуй болгох зэргийг дурдаж байна.
Уул уурхайн яам, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагатай хамтран "Нүүрс” хөтөлбөрийг "Том төрөөс ухаалаг төр лүү” зарчмын хүрээнд хуулиа дээдлэн, шинжлэх ухаан, суурь судалгаанд үндэслэн боловсруулж байна. Хөтөлбөрийн нэгдүгээр шат 2014-2018 онд, хоёрдугаар шат нь 2019-2025 онд хэрэгжих юм.
Хөтөлбөр батлагдсанаар дараах үр дүн гарна гэж үзэж байна.
-Нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж, нөөц баялаг өснө,
-Экспортыг нэг цонхны бодлогоор зохицуулна, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн суурь бий болно,
-Нүүрс болон нүүрсний давхаргын метан хийн боловсруулах үйлдвэрүүд бий болсноор төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулна,
-Хүрэн нүүрс боловсруулж нийлэг шатдаг хий, шингэн түлш гаргаж, дотоодын хэрэгцээг хангана, транзит тээврийн коридор бий болгох, үнэ тариф тохирох, ложистикийн зардал бууруулах зэрэг үр дүн гарах юм.
Энэ бүх асуудлыг шийдвэрлэснээр нүүрсний салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болж, нүүрсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж олон улсын түвшинд хүрэх юм. Мөн жилд 50-80 сая тонн хүрэн нүүрс боловсруулж нийлэг хий үйлдвэрлэх, экспортлох төслийг 2017 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байна. Түүнчлэн ойрын ирээдүйд жилдээ нийт 100-130 сая тонн нүүрс экспортлох зорилт хэрэгжих юм.
Монгол Улс гадаад худалдааны бодлогодоо нээлттэй, уян хатан байж хөрөнгө оруулагчидтайгаа ил тод, нягт хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн.
Уул уурхайн сайд Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцоно
Канадын Торонто хотод гуравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион
байгуулагдах Олборлогчдын Холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг Олон
улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагт Уул уурхайн
сайд Д.Ганхуяг тэргүүтэй яам, агентлаг болон аж ахуйн нэгжүүдийн
төлөөлөл оролцоно. 80 гаруй жилийн түүхтэй энэ арга хэмжээнд 125 гаруй
улс орноос уул уурхай, эдийн засаг улс төр, бизнес, болон бусад салбарын
30.000 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм. Мөн хайгуул, олборлолт,
үйлдвэрлэлийн техник, технологийн үзэсгэлэн болно.
Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын
шинэчлэлийн Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлах бодлого
хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн
орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бүрдүүлэхтэй холбоотой
асуудлаар танилцуулга хийнэ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах
бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Боомтын тухай хууль, Түгээмэл
тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн
шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай хуулийн талаар танилцуулж, илтгэл тавих юм. Уул уурхайн
сайд Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгийг энэхүү
чуулга уулзалтын үеэр танилцуулах юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фастт,
Байгалийн нөөцийн сайд Жое Оливер нартай хоёр талын уулзалт хийнэ. Мөн
олон улсад уул уурхайн салбарт нэр хүнд бүхий аж ахуйн нэгж,
байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөөд байгаа аж.
Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
ба татварын орлого
2014 оны эхний 1 сарын байдлаар, зэсийн үйлдвэрлэл 85.1 мян.тн буюу
83.3, молибдений үйлдвэрлэл 397.0 мян.тн, нүүрсний үйлдвэрлэл 1.4
сая.тн, татварын орлого бүрдүүлэлт 5.37 тэрбум төгрөг. Алт 420 кг-ийг
олборложээ. УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж алтны
худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой болсон. Энэ хуулийн гол
зорилго бол гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх юм. Алтаа Монголбанкинд
төгрөгөөр тушаавал нөөц ашигласны төлбөр 2,5 хувь байна. Харин
тушаагаагүй тохиолдолд 10 хувийнхаа төлбөрийг төлөх юм. Энэхүү хууль
батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн. 2014 оны 2
дугаар сарын байдлаар 1320 кг алт тушаасан байна. Харин үүнийг 2012 оны
1, 2 сард Төв банкинд тушаасан алтны хэмжээнээс 6 дахин, 2013 оны 1, 2
сард тушаасан алтны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.
Хоёрдугаар сар дуусаагүй үлдсэн хугацаанд төв банкинд тушаах алтны
хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 3.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 25.4 сая төгрөг, бусад орлого 152.5 сая төгрөг байна. Газрын тос экспортлож нийт 25.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогын 2014 оны төлөвлөгөө
Зэсийн баяжмал: 2014 онд зэсийн баяжмалын хувьд
1.225 мян.тн үйлдвэрлэж, 391.3 тэрбум төгрөгийн орлогыг Улсын төсөвт
төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Экспортын хувьд 2.058 сая ам.долларын
үнийн дүн бүхий 1.225 мян.тн экспортлохоор төлөвлөж байна.
Молибдений баяжмал: 2014 онд нийт 2.904 тн үйлдвэрлэж, 13.66 тэрбум төгрөгийн орлогийг
бүрдүүлэж, 13.66 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.9 мян.тн молибдений
баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна.
Нүүрс:
Нүүрсний хувьд, 2014 онд нийтдээ 34.1 сая.тн үйлдвэрлэж, үүнээс Улсын
төсөвт 589.5 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, 2.732 сая ам.доллар үнийн
дүн бүхий 31.4 сая.тн экспортлох төлөвлөгөөтэй байна.
Алт: 2014 онд нийт 31.6 тн. алт үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 180 тэрбум
төгрөгийн орлого төвлөрч, 1.290 сая ам.доллар бүхий 26.3 тн. алт
экспортлох төлөвлөгөөтэй байна.
Жонш: Жоншны хувьд,
2014 онд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 315 мян.тн жонш үйлдвэрлэж,
үүнээс 18.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 84 сая ам.доллар үнийн дүн
бүхий 315.1 мян.тн жонш экспортлохоор төлөвлөж байна.
Төмөр: 2014 онд нийт 7.8 сая.тн төмөр үйлдвэрлэж, 146.2 тэрбум төгрөгийн
орлого бүрдүүлэж, 844.1 сая ам.доллар үнийн дүн бүхий 7.8 сая.тн төмөр
экспортлохоор төлөвлөж байна.
Цайр: Цайрын хувьд,
2014 онд нийт 88.0 мян.тн цайр үйлдвэрлэж, 31.3 тэрбум төгрөгийн орлого
бүрдүүлэж, 87.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 88.0 мян.тн цайр
экспортлох төлөвлөгөөтэй байна.
Газрын тос: Газрын
тосны хувьд 2014 онд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 5.849 мян.баррель
газрын тос үйлдвэрлэж, 221.2 тэрбум төгрөг татварын орлого Улсын төсөвт
төвлөрч, 221.2 сая ам.доллар үнийн дүн бүхий 5.849 мян.баррель газрын
тос экспортлохоор төлөвлөж байна.
Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн
хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн /ШТШАБ/ хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан 2013 оны 10 дугаар сард Газрын тосны газар болон БНХАУ-ын "Петрочайна интернэшнл” компанитай хэлэлцээр хийж Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Өмнөд хилээр импортлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дээрх байгууламжийн шатахуун хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж нэг зэрэг 8 вагонцистерн хүлээн авдаг болж, агуулахын багтаамжийг 3.3 дахин нэмэгдүүлж багтаамжийг 20.000 м3 болгосон. Ингэснээр тус ШТШАБ-аар дамжуулан сард 40 мянган тонн буюу Монгол Улсын шатахууны хэрэглээний 50–иас доошгүй хувийг импортлох боломжтой болж байна. Уг байгууламжийг 2014 оны эхний хагас жилд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Чалкод төлөх өрийг энэ оны эхний хагас жилд төлж дуусгана
Анх БНХАУ-ын Төрийн өмчит "Чалко” компаниас 2011 оны 11 сард 250 сая
ам.долларыг 2013 оны 3 сарын 31-ний дотор, 2012 оны 5 сард 100 сая
ам.долларыг 2013 оны 7 сарын 1-ний дотор нүүрсээр төлж барагдуулах
нөхцөлтэйгээр Эрдэнэс Тавантолгой компани зээл авсан байна. Гэвч
нүүрсний үнийн уналтаас шалтгаалан тус зээлийг хугацаанд нь төлж
барагдуулах боломжгүй болсон тул "Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрс
тээвэрлэлтээ түр зогсоож "Чалко” компанийн удирдлагуудтай хүчин төгөлдөр
байгаа гэрээний зарим нөхцлүүдийг сайжруулж, үнийг өсгөх зорилгоор
хэлэлцээр хийсний үр дүнд тухайн үед 41 ам.доллар болох байсан нүүрсний
үнийг 8 сарын 29-ний өдөр 49 ам.доллар болгож өсгөж чадсан юм. Улмаар
тээвэрлэлтээ сэргээж нүүрсээ тээвэрлэж зээлээ нүүрсээр барагдуулж
эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 148 сая орчим
ам.доллар байна.
Зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллараас, 2014 оны 4 сарын 1-ний
дотор 1.5 сая тн нүүрсээр 90 сая долларын өрийг, 4 болон 5 сард 1 сая
тонн нүүрсээр 60 орчим сая долларын өрийг тус тус барагдуулж 2014 оны 5
сарын эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Улсын хэмжээнд нийт 2951 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна
Улсын хэмжээнд 2014 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 2951 тусгай
зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1303 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1648
тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.6
хувийг эзэлж байна.
Нүүрсийг баяжуулах шинэ технологи нэвтэрнэ
Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохирч 2013 оноос эхлүүлсэн. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэс Таван Толгой ХК (ЭТТ), Японы Ж-Коул (JCOAL) агентлаг, Нагата Инженеринг ХХК нарын хооронд 2013 оны 8-р сарын 13-нд санамж бичиг байгуулсан ба хуурай аргаар буюу элсээр нүүрс баяжуулах технологийг Япон Улсад туршилт хийхээр шийдвэрлэсэн юм. 2013 оны 9 сард 2000 кг нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтанд зориулж Нагата Инженеринг компанид илгээсэн. Энэхүү туршилтын үйл явцтай Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид тэргүүтэй УУЯ, Эрдэнэс Монгол ХК, Эрдэнэс Тавантолгой компанийн төлөөлөгчид саяхан газар дээр нь очиж танилцаад ирлээ. Нагата Инженеринг компани нь Таван толгойн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хоёр төрлийн технологи, тоног төхөөрөмжийг санал болгож байгаа. Нэгдүгээрт, 10-35 мм-ийн хэмжээтэй нүүрсийг буцламтгай давхрага бүхий хуурмаг шингэний орчинд хувийн жингээр "Fluidized bed separator” /FBS/ ангилан ялгах, хоёрдугаарт 0.5-10 мм хэмжээтэй нүүрсийг чичиргээт налуу хавтан "Air table” /AT/ төхөөрөмжөөр хүндийн жингээр шигшин баяжуулахаар технологийн туршилтыг амжилттай хийж байна. Дээрх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр усны нөөц хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмших боломжтойг тэмдэглэхэд таатай байна. 10 сая тонн нүүрсийг ус ашиглан нойтон аргаар баяжуулахад 2.5 сая литр ус шаардагддаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл нүүрсийг элс ашиглаж хуурай аргаар баяжуулах шинэ технологийг нэвтрүүлснээр 2.5 сая литр ус шаардлагагүй болж байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||